Оруулсан: admin | Сэтгэгдэл байхгүй | Ангилал БЗХЭ | 244 үзсэн
Асуулт: Би 20 настайдаа анхны охиноо төрүүлсэн. Жирэмсэн байхдаа трихоманиазтай байна гээд эмчлүүлж байсан юм. Трихоманиаз хүүхдэд халдварласан байж болох уу? Ер нь БЗХӨ удамшдаг уу? 35 н. О
Хариулт: Трихомониаз жирэмсэн эхээс хvvхдэд халдварлагдана гэж байхгvй. БЗХӨ гэж хэт том, ерөнхий ойлголт, удамшилтай ямар ч холбоо vгvй тул халдварт өвчний ангилалд багттаг. Эс тэгвээс халдварт бус, эсвэл удамшлын өвчинд орох байсан. Залуу ээж ихэвчлэн охинтой vед, мөн охины гадна бэлэг эрхтэн хавиар улайх, ялгадас гарах vед, дотуур өмд нь бохирдоод байх зэрэгт иймэрхvv зvйл их бодоцгоодог. Хэрэв тийм бол охиноо vзvvлээрэй, туслахыг хичээх болно.
Оруулсан: admin | Сэтгэгдэл байхгүй | Ангилал БЗХЭ | 221 үзсэн
Асуулт: Би саяхан шинжилгээ өгсөн чинь микоплазмтай байна гэсэн. Энэ бэлгийн замаар халдварладаг юм уу? Хэрэв тийм бол найз залуу маань бас ийм өвчинтэй гэсэн үг үү?
С.А УБ хот
ХАРИУЛТ: Микоплазм бол эрvvл эмэгтэйн vтрээнээс vе vе илэрч болох нян. Заавал бэлгийн замаар авсан байх албагvй. Эр эмгvй бэлгийн идэвхтэй амьдралтай хvмvvсээс ихэвчлэн илэрдэг. Нян нян дотроос хамгийн жижиг хэмжээтэйгээрээ онцлог. Микоплазм ба уреаплазм гэж 2 ангилдаг. Микоплазм дотроо 70 гаруй төрөл байдгаас микоплазм хоминис эрvvл эмэгтэйчvvдийн vтрээнээс 2-15%-д илэрнэ. Уреаплазмын 3 төрөл байдгаас элбэг нь уреаплазм уреалитикус бөгөөд эрvvл эмэгтэйн vтрээгээс 6-7%-д илэрдэг. Гэхдээ хэмжээ их бага байх нь бэлгийн хавьтал хэр идэвхтэй байхаас хамааралтай. Аль алин тодорхой эмгэг нөхцлийн vед vтрээний Вагиноз гэж ерөнхий нэрлэх нянгийн vрэвсэл vvсгэж болно. Vрэвсэл өгсөх замаар тархаж, бусад эд эрхтэнг өвчлvvлнэ. Энэ vед ихэвчлэн өөр төрлийн нянгуудтай хавсарсан байдаг. Микоплазмын гаралтай шээсний сvв, гуурсан хоолой ба бөөрний тэгшинцрийн vрэвсэл vvсч болно. Эрчvvдийн vргvйдэлт, зулбалт, төрөлтийн дараахь халууралт, ургийн дутуу бойжилт, хугацаанаас өмнө ургийн хальс цоорох зэрэгт мөн хамааралтай гэж vздэг. Хэдийгээр эрvvл эмэгтэй хvнээс илэрдэг ч тодорхой өвчин зовиур, шинж тэмдэгтэй хамааралтай бол хоёулаа эмчилгээ авсан нь зөв.
Оруулсан: admin | 1 Сэтгэгдэл | Ангилал Тvрvv булчирхай | 331 үзсэн
Асуулт:Миний давсагны тэнд бондгор хатуу юм арьсны цаана тэмтрэгддэг. Энэ тvрvv булчирхайн хатуурал мөн vv? Яагаад ийм өвчин vvсдэг юм бол?
Хариулт: Тvрvv булчирхай томрох өвчний vед тvрvv булчирхайн шээсний сvвний хэсэг, давсагны амны салст бvрхvvл, булчингийн бvрхvvл хоёрын хоорондуур орших усан vзэмний мөчир мэт хэлбэртэй олон булчирхай томордог. Харин тvрvv булчирхайн хавдрын vед булчирхайн гадаргуу нь мод шиг хатуу байдаг. Харин давсагны орчим бондгор хатуу юм тэмтрэгдэж байгаа бол эвэрхий, эсвэл өөр зvйл байж болох юм. Тvрvv булчирхайн томролт, хатуурал нь зөвхөн эмч анусаар vзлэг хийхэд л мэдэгдэх болохоос арьсан дор тэр тусмаа давсагны орчимд гаднаас шууд тэмтрэгдэж мэдрэгдэхгvй.
Оруулсан: admin | 1 Сэтгэгдэл | Ангилал Цэвэршилт | 411 үзсэн
Асуулт:
Миний ойлгосноор эмэгтэйчvvдийн олонх өвчин дааврын өөрчлөлттэй холбоотой байдаг юм байна. Даавар гэж юуг хэлдэг юм бэ? Даавар ихдэж эсвэл багадах зэргээр өөрчлөгдөж байгааг нь яаж мэдэж болох вэ? ямар шинжилгээг хаана хийдэг вэ?
Туяа 29 н.
Хариулт:
Манай анагаах ухаан, эмнэлгийн хамгийн хоцрогдуулсан асуудал мэт санагддаг. Эмч нар янз бvрийн ойлголттой дээр хvмvvст багагvй будлиан тарьдаг асуудал. Хvний бие организмын бvхий л vйл ажиллагааг тодорхой төрлийн дааврууд удирдан явуулж байдаг гэж ойлгож болно. Аливаа даавар тогтмол нэг хэмжээнд байж байдаггvй, байнга өөрчлөгдөнө. Нөхөн vржихvй насны эмэгтэйн өндгөвчнөөс vндсэн 2 төрлийн даавар ялгарна: эстрогенууд ба прогестерон. Энэ хоёуулаа стероидууд. Эстроген дотроос хамгийн гол нь 17Б Эстрадиол юм. Бэлгийн бойжилтийн vед эстрогений нөлөөгөөр охин хvvхдийн хөх хөгжинө, умай vтрээ улам боловсорно, аарцаг өргөснө, умдагны vс ургана, арьсан доор өөхөн эд хуримтлагдана. Улмаар сар болгон жирэмслэлтэнд бие организмыг бэлдэнэ, жирэмслэсэн тохиолдолд мөн хэвийн явцад оролцоно. Эстроген мөн нөхөн vржихvйн бус нөлөөтэй: паратиройд дааврын эсрэг vйлчилгээ vзvvлж, яснаас кальци алдагдлыг багасгаж, яс сийрэгжилтийг сэргийлнэ. Цусны бvлэгнэлтийг ихэсгэнэ. Прогестерон хvний биед мөн олон талын vйлчилгээтэй бөгөөд голчлон сарын тэмдэг ба жирэмслэлтэнд онцгой vvрэг гvйцэтгэнэ. Эдгээр дааврууд өндгөвчнөөс ялгарах эс ялгарах нь өнчин тархинаас ялгарах тусгай даавруудаас хамаарах ба хоорондоо эргэх холбоотой байдаг. Өнчин тархинаас ялгарах даавар нь дараачийн тvвшингийн өөр даавраас тус тус хамаарна. Аль даавар хэдийд ялгарч эхлэх, зогсох зэрэг нь ерөнхийдөө төрөхөд л удамшлын мэдээллийн дагуу програмчлагдсан байдаг. Эдгээрийн аль ч тvвшинд өөрчлөлт гарч болох ба дааврын алдагдлын асуудал бол нэлээн ярвигтай зvйл нь ойлгомжтой. Аль ч даавар нь сарын тэмдгийн хоног, мөчлөг, мөн жирэмсний хугацаа, vе шат зэргээс хамаараад өөр өөр хэмжээтэй байдаг тул 1-2 удаа шинжилгээ өгсний ач холбогдол бага, өртөг харьцангvй өндөр юм. Эмэгтэй хvн өөрөө сайн дураараа ямар нэгэн шинжилгээ хаа нэгтээ өгөөд аль нэг даавраа ихсээд багасаад байна гэж vздэг учир хаана ч vгvй. Тогтмол vзvvлдэг эмч ба тvvний эмнэл зvйн хяналт, ажиглалт маш чухал. Дааврын хэмжээ их бага байлаа ч хvн хvндээ янз бvрээр нөлөөлнө, шинж тэмдгээр илэрнэ. Зарим хvнд даавар нөхөх эмчилгээ заалттай байхад заримд нь хэрэггvй байх жишээтэй.
Оруулсан: admin | Сэтгэгдэл байхгүй | Ангилал Чалх | 312 үзсэн
АСУУЛТ:
Би 32 настай. Суугаа ажил ихтэй, гадуур гарахаараа машинаа барьдаг. Долоо хоногт дунджаар 2 удаа л сексийн харьцаанд ордог. Заримдаа огт секс хийлгvй 10-14 хонох нь ч бий. 30-35 настай эрчvvд долоо хоногт 4-5 удаа бэлгийн харьцаанд орох ёстой гэж эмчийн яриаг радиогоор сонссон. Ямар тохиолдолд секс бага байна гэж vзэх вэ? Энэ нь эрэгтэй хvний биед хортой нөлөө vзvvлэх vv?
Л. УБ
ХАРИУЛТ:
Удаан хугацаагаар суугаа ажил хийснээс шалтгаалан доод биеийн цусан хангамж тогтонгиших, цусны эргэлт удаашрах явц vvснэ. Үvнээс шалтгаалаад бэлэг эрхтний хөвчрөлт сулрах, бvрэн хөвчрөхөө болих зэрэг өөрчлөлт гардаг. Мөн ажлын ачаалал ихтэйбайдаг хvмvvсийн хувьд бэлгийн ажиллагааны дур хvсэл харьцангуй бууруу байдаг. Гэвч бэлгийн амьдрал нь харьцангуй идэвхтэй биш ч, тогтмол байдаг хvмvvсийн хувьд бэлгийн ажиллагааг удаан хугацаагаар тасалсан эр хvнтэй харьцуулахад бие организм гарах өөрчлөлт харьцангуй бага байна. Харин бэлгийн ажиллагааг удаан хугацаагаар хорьж, ялангуяа vрийн шингэнийг удаан хугацаагаар гадагшлуулахгvй байх нь муу vр дагаварт хvргэдэг. Иймээс байнгын, тогтмол бэлгийн харьцаанд байх, гарцаагvй шаардлагатай vед гар хангалга хийж vрийн шингэнийг зохих цагт нь гадагшлуулж байх нь чухал юм.
Оруулсан: admin | 3 Сэтгэгдэл | Ангилал Чалх | 434 үзсэн
АСУУЛТ: Секс хийхэд эрэгтэй хvнд насны байдал хэр нөлөөлөх вэ? Ер нь насны байдалд тохируулсан секс хийх “норм” гэж байдаг уу?
ХАРИУЛТ:
Бэлгийн харьцаанд насны байдал тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Гэхдээ тухайн хvний бие организмын онцлог, бэлгийн чадавхиас хурьцлын тоо хэмжээ хамаарна.
Ер нь дундаж хэмжээ нь долоо хоногт
20-30 насныханд 5-7 удаа
30-40 насныханд 3-5 удаа
40-50 насныханд 2-3 удаа
50-60 насныханд 1 удаа
60-аас дээш насныханд сард 2 удаа гэх мэт байдаг.
Оруулсан: admin | Сэтгэгдэл байхгүй | Ангилал Цэвэршилт | 275 үзсэн
Асуулт: Би нөхрөөсөө салсанаас хойш бараг 4 жил орчим бэлгийн харьцаанд ороогvй. Гэтэл нэг найз маань “Тогтмол сексгvйгээс болж савны хавдар vvсдэг гэнэ. Тийм учраас хааяа ч болтугай хvнтэй унтаж бай. Эсвэл ядаж гормоны бэлдмэл уу” гэх юм. Энэ хэр vнэн бэ?
Т.А 40 н.
Хариулт:
Энэ эмэгтэйн асуулт бол эхнээсээ төгсгөл хvртлээ буруу ташаа ойлголт байна. Тогтмол бэлгийн харьцаагvйгээс болж хавдар хэзээ ч vvсдэггvй. Тэр тусмаа бэлгийн харьцаанд огт ордоггvй хvнд хавдар огт vvсэхгvй. Харин ч тогтмол бэлгийн харьцаанд ордог хvмvvст хавдар vvсдэг юм. Тогтмол бэлгийн харьцаатай байх нь эмэгтэй хvний ерөнхий эрvvл мэндэд сайнаар нөлөөлдөг. Сэтгэл санаа тогтвортой тайван байна. Ингэснээр өвчин эмгэгт бага нэрвэгдэнэ. Эрэгтэй хvний vрийн шингэн дотор эмэгтэй хvнд хэрэгтэй, эрvvл байлгах чухал “юм” байдаг юм шиг тvгээмэл төөрөгдөл хvмvvсийн дунд байдаг. Үрийн шингэнд эмэгтэй хvний эрvvл мэндэд ач холбогдолтой ямар ч зvйл байдаггvй. Эмийн сангуудад зарж буй гормоны бэлдмэлvvд нь эмэгтэй хvний өндгөвчнөөс ялгардаг гормоны дуурайлбар юм. Тийм болохоор хэчнээн их гормоны бэлдмэл уугаад ч бэлгийн харьцаатай холбоотой гормоныг нөхөхгvй. Организмд дутагдаж байгаа дааврыг эрэгтэй хvнээс авдаггvй юм.
Оруулсан: admin | 3 Сэтгэгдэл | Ангилал БЗХЭ | 412 үзсэн
Асуулт: Кондилом юунаас болж ургадаг юм бэ? Би саяхан кондиломтой байна гээд авахуулсан юм. Гэтэл авахуулсан газраасаа арай доор нь дахиад хэсэг кондилом ургачихсан байна гэх юм. Би одоо яах вэ? Сексдэх vед их өвддөг нь кондиломоос болж байгаа юу? Энэ нь эрэгтэй хvнд халдах уу?
Хариулт:
Кондилом гэж бэлгийн замаар халдварлагддаг. Хvний папиллом вирусаар vvсгэгддэг эмгэг ургацаг юм. БЗХӨ. Нэгэнт энэ вирусын халдвар авсан бол биеийн эсэргvvцэл сулрах, жирэмслэлт, стресс, ядаргаа, сэтгэл санааны хямралын vед ургаж болно. Ихэвчлэн залуу насны, бэлгийн идэвхтэй амьдралтай байгаа хvмvvст ургадаг. Гадна бэлэг эрхтэн, бэлгийн уруул, хэлээ, хярзан, бөгсний нvх, vтрээний хана, умайн хvзvv гээд бvхий л хавтгай хучуур эд эс байгаа газар ургана. Эмчилгээ ярвигтай, дахих магадлалтай. Ялангуяа давтан халдвар авах, сэдрэх vед дахина. Зөвхөн хvний папиллом вирусыг устгачих найдвартай эм гэж хvн төрөлхтөн олоогvй л байна. Кондилом бол тvvний илрэл, шинж тэмдэг тул тvvнийг янз бvрийн аргаар эмчилж, алга болгож болно. Эмчилгээний сонголт нарийн, ихэвчлэн цахилгаан мэс заслын аргаар эмчилдэг. Бэлгийн харьцаанд ороход өвдөлт өгөх, цус гарах зэрэг зовиур илрэнэ. Мөн загатнах, цагаан юм ихсэх шинж давхар ихэвчлэн гардаг. Бэлгийн харьцаанд орсон хvн болгонд халдварлагдах эрсдэлтэй. Эрэгтэй хvний бэлэг эрхтэн дээр мөн ижил кондилом ургаж болно. Эмчилгээний ерөнхий vр дvн тухайн хvний биеийн эсэргvvцэл, дархлаанаас ихээхэн хамаарна. Иймд 2-уулаа эмчлvvлэх шаардлагатай. Хvний папиллом вирусын олон төрөл байдаг бөгөөд ихэвчлэн хавсарч, хосолж явдаг тул хавдар vvсгэдэг төрөл ч байхыг vгvйсгэхгvйд умайн хvзvvний эсийн шинжилгээ, вирусын шинжилгээ өгөх хэрэгтэй.
Оруулсан: admin | 1 Сэтгэгдэл | Ангилал БЗХЭ | 298 үзсэн
Vнсэлцэхэд ДОХ халдахгvй ч хэт чанга озох, цусаа гартал vнсэлцээд халдвар дамжсан тохиолдол бvртгэгдсэн байдаг. Мөн амны хөндийн, шvд буйлны янз бvрийн өвчтэй, буйлнаас цус шvvрсэн vед халдвартай хvнтэй амаар бэлгийн хавьталд орвол ХДХВ дамжиж болно. Ялангуяа амаар бэлгийн хавьтлын vед амны салстад бичил шархлаа vvссэн, гэмтсэн тохиолдолд ХДХВ дамжиж халдварлах боломжтой юм.
Амаар бэлгийн хавьтал хийхэд vтрээ, шулуун гэдсээр бэлгийн хавьталд орсноос ХДХВ дамжих эрсдэл багатай ч дээр дурдсан тохиолдлуудад халдах боломжтой юм.
ХӨСVТ-ийн ДОХ/БЗДХ-тай тэмцэх албаны
их эмч Ч.Байгалмаа