Цагаан юм эхсээд байгааг яаж эмчилдэг юм бэ?

Оруулсан: admin | Сэтгэгдэл байхгүй | Ангилал Жирэмслэлт, тepeлт | 798 үзсэн

Асуулт: Биеэс ялгарах цагаан юм ихсээд байгааг яаж эмчилдэг юм бэ? Би мөөгөнцөр юм болов уу гэж бодоод шинжилгээ өгөхөд зvгээр эрvvл байна гэсэн. Гэхдээ хэвийн байдгаасаа ихэссэн байгаа. /З. 25 н. УБ/

Хариулт:

Эмэгтэй хvний биеэс ялгарах цагаан юм гөнц мөөгөнцрийн vед гардаг юм биш. Өөрт зовиургvй, эмгэг шинж тэмдэг илрэхгvй бол тухайн хvний онцлог байж бас болно. Ерөөсөө vтрээний орчин өөрчлөгдсөн, дисбатериоз буюу биед байх ёсгvй өөр нянгууд ихэссэн, давамгайлсан эсвэл өөрчлөгдсөнтэй холбоотой цагаан ялгарал ихэсдэг. Тиймээс vvнийг арилгахын тулд, мөн мөөгөнцөртэй байлаа ч ганц мөөгөнцрийн эсрэг эмчилгээ хийх биш vтрээний эрvvл, хэвийн орчинг хангах эмчилгээ хийх нь чухал. Үтрээ өөрөө хvчиллэг орчинтой. Хэвийн байдал нь Ph 3.8.-4.2 байх ёстой. Үтрээнд байх ёстой бактерийн 90 хувь нь сvvний хvчил ялгаруулдаг, vтрээний хvчиллэг, шvлтлэгийн тэнцвэрийг зохицуулдаг лактобактери юм. Гэтэл ахуйн болон бэлгийн ариун цэвэр сахиагvйгээс энэ бактерийн хэмжээ багасан vтрээний Ph 4.2-оос дээш гарвал шvлтлэг ихэсч дисбактериоз болно.

Миний бэлэг эрхтэний нэг уруул нь урт байдаг. Энэ өвчин vv?

Оруулсан: admin | Сэтгэгдэл байхгүй | Ангилал Жирэмслэлт, тepeлт | 817 үзсэн

Асуулт: Миний бэлэг эрхтэний уруулын нэг талын амсар нь нөгөөгөөсөө илvv урт. 3-4 жилийн өмнөөс нэг талын уруул нь илvv гараад нэг мэдэхэд сунаад ургасан байсан. Уг нь би бэлгийн ариун цэврийг сайн сахиж өглөө бvр Intimate wash хэрэглэж угаадаг. Яагаад гэнэт ийм болсныг би өөрөө ч сайн мэдэхгvй байна. Үvнийг хагалгаа хийгээд нөгөө талтай нь ижил болгож болох уу? Ийм өвчин байдаг юм уу? Хэрэв өвчин бол ямар эмчилгээ хийлгэх вэ? Хаана хандах вэ?
Ө.З

Хариулт:
Гадна бэлэг эрхтэнд 2 талд их бага уруул гэж байдаг. Голчлон тvvний бага уруул нэг нь нөгөөгөөс том жижиг байх явдал бий, ялангуяа төрний дараа илт мэдэгдэнэ. Ихэвчлэн ямар нэгэн өвчин эмгэг, ариун цэврийн асуудалтай хамаагvй. Хvний нvд хөмсөг тэр болгон симметри байдаггvйтэй адил асуудал. Гэхдээ ховор тохиолдолд гадна бэлэг эртхний ургацаг, хавдрын асуудал, булчирхай тунгалагын замын асуудалтай байх тул vзvvлэхэд илvvдэхгvй. Цэвэр гоо сайхны vvднээс мэс засал хийлгэж болно. Манайх энэ төрлийн мэс хагалгаануудыг удахгvй хийж эхэлнэ.

Туранхай хvмvvс амархан зулбадаг гэж vнэн vv?

Оруулсан: admin | Сэтгэгдэл байхгүй | Ангилал Жирэмслэлт, тepeлт | 777 үзсэн

АСУУЛТ:
Эгч маань 32 настай. Нөхөр, нэг хvvхэдтэй. Хvvхэд нь 8 настай. Одоогоос 6 жил орчмын өмнө аборт хийлгэсэн. Гэтэл vvний дараах жирэмслэлтvvд нь бvтэлгvй болсон. 2 жилийн өмнө нэг зулбаад, энэ өвөл жирэмсэн байгаад ураг бойжих явцдаа амьгvй болсон байсан гэсэн. Абортоос болж ингэх vv? Эгч маань их туранхай. Ер нь туранхай хvмvvс амархан зулбадаг гэдэг vнэн vv? /Х. Баянхонгор/

ХАРИУЛТ:Энд гол нь юунаас болсон шалтгааныг нь зөв тогтоох хамгийн чухал. Зарим тодорхой зvйлийг хэлэх аргагvй байна. Гэхдээ ургийн амьгvй болно гэдэг vр хөндөлттэй шууд холбоотой бол биш. Зулбалтын шалтгааны нэн тvрvvн оношлох хэрэгтэй. Ураг амьгvй болно гэдэг нь жирэмсний хожуу vе буюу 5-с дээш сартайд яригддаг. Харин өсөлтгvй жирэмслэлт гэдэг нь жирэмсний эхэн vе буюу 5 хvртэлх сар юм. Энэ тохиолдолд ураг амьгvй болох гэж хэлэхээс илvv өсөлтгvй жирэмслэлт гэх ёстой. Өсөлтгvй жирэмслэлт болох хэд хэдэн шалтгаан байж болно. Үvнээс манайд урагт вирусын гаралтай, жишээ нь herpes юмуу, цитамегаловирус гэх юм уу халдвар авахуулах явдал хамгийн элбэг тохиолдож байгаа. Энэ нь жирэмсний бага vед хvндээр ханиад томуу тусах, ер нь вирусын гаралтай өвчнөөс улбаатай. Их туранхай буюу өвчний, хоол ундны дутмагшлаас vvсэлтэй туранхай байх нь vр зулбахад нөлөөлж болно. Өөрөөр хэлбэл биед хэрэгцээт хоол тэжээлээ авч чадахгvй, эрvvл мэндийн байдал, биеийн дотоод орчин хангалтгvй, бодисын солилцооны алдагдалтай байна гэсэн vг шvv дээ. Энэ хvний хувьд биеэ эрvvл vед сайн шинжилгээ өгөх хэрэгтэй. Вирус хvний биед vлдчихдэг. Тэхээр vvнийг шинжилгээгээр тогтоочих юм бол эмчилгээ нь тодорхой болно.

Өндгөвч умайтай холбоотой байж магадгvй

Оруулсан: admin | Сэтгэгдэл байхгүй | Ангилал Жирэмслэлт, тepeлт | 736 үзсэн

АСУУЛТ:Би 27 настай. 10 жилийн дараа хоёр дахиа төрсөн. Одоо охин маань 7 сартай. Гэтэл сvvлийн хэд хоног давсгаар нэвт хатгаж хvчтэй өвдөөд байхаар нь vзvvлтэл сав чинь агшаагvй байна гэх юм. Ийм юм байдаг юм уу? Юунаас болж байгаа юм бэ? Энхээ. УБ

ХАРИУЛТ:Хvvхэд төрөөд 7 сар болоод байхад умай агшаагvй байна гэдэгт би эргэлзэж байна. Үнэхээр умай агшаагvй том хэвээрээ байгаа бол ямар нэг хэмжээгээр доошоо цусархаг ялгадас гарах ч юм уу өөр бусад шинж тэмдэг илэрч байх ёстой. Харин өндгөвчтэй холбоотой ямар нэг vvсгэвэр тухайлбал киста, уйланхай байж болох юм. Бас угаасаа бага зэрэг том умайтай хvн ч байдаг. Гэхдээ мэргэжлийн эмчид vзvvлэх шаардлагатай.

Сексийн хvсэл буурах нь таргалалттай холбоотой юу?

Оруулсан: admin | Сэтгэгдэл байхгүй | Ангилал Чалх | 637 үзсэн

АСУУЛТ:
Миний бэлэг эрхтэн уг нь хэвийн л хөвчирдөг байсан. Сvvлийн 2 жил би нэлээн таргалсан. Гэтэл энэ 2 жилд бэлэг эрхтэн бvрэн хөвчрөхөө болилоо. Энэ нь ямар нэг эмгэг мөн vv? Сексийн дур хvсэл буурах, бэлэг эрхтэн муу хөвчрөх нь хэт таргалалттай холбоотой юу?
Д.Р. 38 н. УБ

ХАРИУЛТ:

Биеийн хэт таргалалттай холбоотойгоор сексийн дур хvсэл буурах, бэлэг эрхтэн муу хөвчрөх гэсэн ойлголт байхгvй. Зөвхөн хэт таргалсан шалтгаанаас бэлгийн харьцааны идэвх сулрах, амархан ядрах, хойрго болох зэрэг биеийн ачааллаа тэнцvvлэхэд хvндрэлтэй талууд гарч болно. Огцом хэт таргалах нь өвчний шалтгаантай байж болно. Хэрэв өвчний шалтгаантай таргалалт явагдаж байгаа бол өвчнөөсөө vvдэлтэйгээр бэлгийн ажиллагааны хямрал гарч болно.

Яг тавих гэхээр бэлэг эрхтэн гэнэт буучихаад байна. Яах вэ?

Оруулсан: admin | 2 Сэтгэгдэл | Ангилал Чалх | 698 үзсэн

АСУУЛТ: Би уг нь хэвийн бэлгийн амьдралтай байсан. Гэтэл сvvлийн vед секс хийгээд яг тавихын даваан дээр бэлэг эрхтэн гэнэт буучихдаг боллоо. Би янз бvрээр оролдоод болохгvй, сvvлдээ эхнэр маань уурлаад байх боллоо.
Д. 32 н. УБ

ХАРИУЛТ:
Бэлэг эрхтэний хөвчрөлт сулрах нь бэлгийн эмгэг vvссэн болохыг харуулж байж болно. Иймд мэргэжлийн эмчид vзvvлж зөвлөгөө авах нь дээр болов уу.

Зөвхөн гадаадын эмэгтэйг харахаараа сэрэл хөдөлдөг бол сексийн эмгэг мөн vv?

Оруулсан: admin | 1 Сэтгэгдэл | Ангилал Чалх | 715 үзсэн

АСУУЛТ:
Би 20 настай. Их сургуулийн оюутан. Уржнан эмнэлэгт хэвтэж байгаад өөрөөсөө 10 гаруй эгч орос хvvхэнтэй анх унтаж vзсэн. Анхных болохоор тэр vv тэр шөнө надад дэндvv сайхан байсан. Тvvнээс хойш дахиад нэг ч удаа эмэгтэй хvнтэй ойртоогvй. Хэчнээн аятайхан ч бай, монгол хvvхэн ердөө таалагдахгvй юм. Харин сарын өмнө нэг унгар хvvхэнтэй санамсаргvй хэдхэн минут ярилцахдаа сэрэл хөдлөөд би бараг ухаан алдах нь уу гэмээр болсон. Одоо би их хэцvv байдалтай байна. Дандаа гар хангалга хийх эрvvл мэндэд муу юу? Зөвхөн гадаадын эмэгтэйг харахаараа сэрэл хөдөлдөг бол сексийн эмгэг мөн vv? Үvнээс яаж салах вэ? Т. Дархан

ХАРИУЛТ:

Гетерохромофилия гэж өөр өнгийн арьстай хvнд хурьцах байдлаар илэрдэг бэлгийн эмгэгийн нэг хэлбэр, гаж зуршил байдаг. Өөрийн чинь хувьд гетерохромофилийн нэг хэлбэр ажиглагдаж байна. Бэлгийн эмгэгийн хувьд сэтгэл санааны байдал ихээхэн нөлөөлдөг бөгөөд бусад зарим өвчний адил тогтсон цагаар эм уугаад эдгэрнэ гэж байдаггvй. Өөрийн бэлгийн эмгэг, гаж зуршлаас салахын тулд юуны урьд тухайн хvний чин хvсэл байх хэрэгтэй. Өөрөө хvсэхгvй бол хөндлөнгийн хvн тусална гэж байхгvй. Тиймээс өөрөө vнэхээр хvсч байгаа тохиолдолд сэтгэл заслын болон бэлгийн эмгэгийн бусад эмчилгээг хавсарч хийгээд vр дvнд хvрч болно. Мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

Бэлгийн чалх муудсанаа яаж мэдэх вэ?

Оруулсан: admin | 1 Сэтгэгдэл | Ангилал Чалх | 862 үзсэн

АСУУЛТ: Эрчvvдийн бэлгийн сулралыг сайжруулна гэсэн эмнvvд их л рекламдах болж. Эр хvн бэлгийн чадавхиа муудлаа гэдгээ мэдэх анхны ямар шинж байдаг юм бэ? Эдгээр эмнvvдийг яаж сонгож хэрэглэх вэ?

ХАРИУЛТ:

Эр хvн бэлгийн чалх муудах нь 1. Vрийн шингэнээ эрт алдах 2. Бэлэг эрхтэн хөвчрөлт сулрах гэсэн хоёр хэлбэрээр илэрч болно. Бэлгийн сулрал vvсэх шалтгаан нь олон янз. Органик гаралтай өвчин, тvрvv булчирхайн vрэвсэл, стресс, невроз гээд олон өвчин, хvчин зvйлээс vvсгэгдэнэ. Иймд мэргэжлийн эмчид vзvvлж бэлгийн сулралд хvргэж буй шалтгааныг эхлээд тогтоолгож, тvvнд тохирсон эмчилгээг хийвэл vр дvнтэй болно. Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй.

Бодибилдинг бэлгийн сулралтай болгох уу?

Оруулсан: admin | 1 Сэтгэгдэл | Ангилал Чалх | 980 үзсэн

АСУУЛТ: Би бодибилдингээр хичээллээд хагас жил болж байна. Гэтэл сvvлийн vед нэг их секс хvсэхгvй болчихлоо. Уул нь би шаггvй “дуртай” залуу байлаа. Гадаад төрх маань давгvй, олон хvvхэнтэй уулзаж учирч байсан. Одоо бол урд нь яаж сэтгэл татаж байсан сайхан хvvхэнтэй унтах бололцоо байсан ч унтах хvсэлгvй байх юм. Бодибилдинг бэлгийн сулралтай болгоно гэж байх уу?
Ганаа 26 н УБ

ХАРИУЛТ:
Бодибилдингээр хичээллэснээс болж бэлгийн сулрал vvсэхгvй. Харин биедээ хэт ачаалал авч ядарсан, ажил амралтаа зөв зохицуулж чадаагvй, магадгvй таны хэрэглэдэг хорт зуршлаас чинь шалтгаалан эсвэл ямар нэгэн өвчний vvдэлтэйгээр бэлгийн сулралын хэлбэр ажиглагдаж байгаа байж болно. Мэргэжлийн секспатологич эмчид vзvvлж зөвлөгөө авахыг зөвлөе.

Би анхны хvvхдээ авахуулах гэж байна. Юунд анхаарах

Оруулсан: admin | 8 Сэтгэгдэл | Ангилал Жирэмслэлт, тepeлт | 965 үзсэн

Асуулт: Би 22 настай, 2 сартай жирэмсэн, анхны жирэмслэлт. Гэтэл хэдий харамсалтай ч эрvvл мэндэд хор нөлөөтэйг нь мэдсэн ч хvvхдээ авахуулахаас өөр аргагvй байна. Анхны хvvхдээ авахуулчихвал дахиж хvvхэдтэй болдоггvй гэх юм. Мэдээж би 2-3 жилийн дараа хvvхэд төрvvлнэ гэж боддог. Бvр 3, 4 хvvхэдтэй болно гэж боддог. Тэгвэл эрvvл мэнддээ бага хор учруулахаар хожим нь дахин хvvхэд төрvvлэхийн тулд юунд анхаарах вэ?

Xариулт:
Би угаас бvх абортын эсрэг. Гэхдээ хэвлийдээ өөр амьдрал тээх эсэх гэдэг таны эрхийн асуудал. Нэгд: баталгаатай сайн газар хандаарай. Хоёрт: дахиж хvсэлтгvй жирэмслэхгvйн тулд тохирсон хамгаалалтаа сонго. Бодит байдалд бvх юм зөв зохистой, ямар нэгэн хvндрэлгvй болсон vед дахин жирэмслэхгvйн эрсдэл маш бага. Зөвлөгөөгөөр туслаж болно