Судасны бvдvvрлыг мэс заслын аргаар эмчилдэг

Оруулсан: admin | Сэтгэгдэл байхгүй | Ангилал Жирэмслэлт, тepeлт | 550 үзсэн

Асуулт
Судасны бvдvvрэлтэй хvн хvvхэд гаргаж болдоггvй юм уу? Би бvр бага байхаасаа хөлийн судас бvдvvрээд хөхрөөд гараад ирчихсэн юм. Заримдаа их халуунд юм уу удаан алхаж, гvйж харайхад хагараад хөл хөхөрчихдөг. Найз маань ийм хvн хvvхэд гаргах осолтой гээд байх юм vнэн vv? Vvнийг яаж эмчилдэг юм бэ? П. 24 н. УБ

Хариулт
Хөлийн судас бvдvvрнэ, өргөснө гэдэг нь вений судсан дахь цусны эргэлт хангамжтай шууд холбоотой. Жирэмслэх, төрөх vед тодорхой хэмжээний эрсдэлтэй. Гэхдээ жирэмслэж, төрж болохгvй гэсэн vг биш. Болно. Жирэмслэхийн өмнө шаардлагатай гэвэл хөлийн судсандаа мэс заслын эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Мэс заслын эмчилгээ шаардлагагvй гэвэл төрөх газраа буюу эх барих эмэгтэйчvvдийн хяналтанд эрт орох хэрэгтэй. Төрөх vйл явцыг маш сайн удирдах хэрэгтэй. Наад зах нь хөлий нь биетэй нь холбож ороох зэрэг төрөх vед авдаг тусгай арга хэмжээнvvд байдаг.

Vрийн суваг чинь хийтэй байна гэж юvг хэлж байгаа юм

Оруулсан: admin | 15 Сэтгэгдэл | Ангилал Vргvйдэл | 1,076 үзсэн

Асуулт: Би 12 настай ганц хvvтэй. Дахиад хvvхэдтэй болохыг хvсэж байгаа ч олохгvй байна. Vрийн суваг битvvрсэн байна гээд эмчилгээ хийлгээд ч нэмэр болохгvй юм. Гэтэл саяхан тохиолдлоор нэг өвөрмонгол эмчид судсаа бариултал vрийн суваг чинь хийтэй байна гэсэн. Vvнийг тайлбарлаж өгөөч?

Хариулт:

Бодвол гуурсан хоолойн vргvйдэлтийн тухай ярьжээ. Гуурсан хоолой гэмтсэнээс болж vрvйдэлтийн 25% шалтгаалдаг. Манайд БЗХӨ улам ихсэх хэрээр энэ төрлийн vргvйдэлтийн асуудал ч мөн ихэссэн. Оношлогоо хэцvv биш боловч эмчилгээ манайд шийдэгдээгvй хэвээр байхад хөгжилтэй орнуудад эмчилгээний асуудал бараг бvрэн шийдэгдчихсэн гэж болно. Умайн 2 талд байдаг гуурсан хоолой ямар нэгэн битvvрэлтэй учраас өндгөн эс, эр бэлгийн эс дамжих боломжгvй байна гэсэн vг. Битvvрэл гуурсан хоолойн хаана ч байж болно. Гол нь ихэвчлэн БЗХӨ, буруу, дутуу оношлогдсон, эмчлэгдсэн хvндрэлээс болдог. Vvнтэй холбоотой мөн умайн гадуур жирэмслэлт буюу “вне” гэх яаралтай мэс засал шаардлагатай эмгэг vvсдэг. Энэ бvгд хvндрэл, эмгэг асуудлын анхдагч нөхцөл бол vтрээний “экологи”, бичил орчин алдагдсан, өвчнөөс хамгаалах vvрэг бvхий нянгууд байхгvй болсон асуудал болно. Эдгээр хvндрэл янз бvрийн уусмалаар vтрээг дотогш угаахаас эхэлдэг.

Би Фарматексийн лаа хэрэглээд 6 жил болж байна

Оруулсан: admin | 9 Сэтгэгдэл | Ангилал Жирэмсэлтээс хамгаалах | 1,417 үзсэн

Асуулт: Жирэмслэлтээс сэргийлэх нэг төрлийн аргыг дагнан ингэж удаан хэрэглэх нь хортой юу? Эсвэл тодорхой хугацаанд сольж байх ёстой юм уу?
Х.Н 43 н УБ

Хариулт:

Жирэмслэлтээс хамгаалдаг ямар ч төрлийн эм, хэрэгсэл тухайн хүндээ ямар нэг сөрөг нөлөөгүй бол удаан хугацаанд хэрэглэж болно, хор нөлөөгvй.

Хярзан өндөр байна гэсэн. Засаж болох уу?

Оруулсан: admin | Сэтгэгдэл байхгүй | Ангилал Жирэмслэлт, тepeлт | 514 үзсэн

Асуулт: Би 19, нөхөр маань 22 настай. Бид гэрлээд удаагvй ч анхны унталтаас эхлээд л одоог хvртэл өвдөлт мэдрэгдсээр л байгаа. Зарим байрлалд бvvр илvv өвддөг. Сексийн дараа миний хярзан хавиар хорсдог юм. Тэр хавиар сэтэрч зvсэгдсэн юм шиг нэг хэсэг шарх байдаг. Эмчид vзvvлэхэд хярзан чинь арай л өндөр юм байна гэсэн. Тvvнийг ямар нэг аргаар засуулах шаардлагатай болов уу эсвэл аяндаа зvгээр болох уу? Энэ эмгэг vv? Бид хоёр ойрын vед хvvхэдтэй болохоор төлөвлөж байгаа. Гэтэл төрөхөд хярзан илvv их урагдаад аймаар юм болох болов уу,

Хариулт:

Олон шалтгаан байж болно. Залуу хосуудын тvгээмэл явдал бол эр бэлэг эрхтэн хөвчрөн босоход харьцаа эхлэх дохио мэт боддогт байдаг. Эмэгтэй хvний дур сонирхол, сэрэл хангалттай болсон, vтрээний орох хэсгийн булчирхайн шvvрэл хангалттай болж vтрээг чийглэсний дараа хавьталд орвол өвдөлт мэдрэгдэх явдал vгvй. Дараа нь хорсож өвдөнө гэдэг vvнтэй холбоотой хярзан орчмын арьсанд бичил язралт vvссэнээс болдог. Сэтэрч зvсэгдсэн юм шиг гэдэг нь vvний гэрч биз. Ийм байхад арьсний хамгаалах vvрэг алдагдаж, аливаа халдвар, vрэвсэл болох эрсдэл нэн өндөр болдог. Хярзан дээр доор гэх нь зөвхөн тухайн хvний онцлог тул өөртөө тохирсон тааламжтай байрлалд харьцах хэрэгтэй биз. Гэхдээ залуу хосууд янз бvрийн туршилт их хийж байж, сая санаа цадаж тогтдог талтай. Хярзанг мэс заслаар засуулах ямар ч шаардлага байхгvй. Ийм тохиолдолд тийм эмнэлгийн заалт ч vгvй. Эмэгтэй хvн жирэмслэхэд бие, организмд гайхамшигтай өөрчлөлтvvд гарч, төрөлтөнд бэлтгэгддэг. Vтрээ, хярзан, гадна бэлэг эрхтэн хөвсийн томорч, хэт уян зөөлөн, сунамтгай болдог тул төрөлтийг зөв удирдсан vед заавал урагдал гарах албагvй. Урагдлаас сэргийлэх эх барих талаас олон арга бий шvv дээ.

Онгон хальс цоорхогvй байгаад л байвал яах вэ?

Оруулсан: admin | Сэтгэгдэл байхгүй | Ангилал Жирэмслэлт, тepeлт | 956 үзсэн

Aсуулт: Би удахгvй 30 хvрнэ. Аав архи уудаг, ээжтэй минь хатуу ширvvн харьцдаг байснаас ч болсон уу, би эрчvvдэд дургvй. Vvнээсээ болоод эрэгтэй хvнтэй унтах нь битгий хэл ойр дотно танил эрэгтэй хvн ч байдаггvй. Сvvлийн vед харин ер нь хvнтэй огт унтахгvйгээр байгаад л байвал яах бол гэдэг бодол намайг зовоох боллоо. Онгон хальс нь цоорохгvй байгаад л байвал яах вэ? О УБ хот.

Хариулт:

Эрэгтэй хvн бvр архи ууж, авгай хvvхэн дарамтлахгvй шvv дээ. Огт бэлгийн харьцаанд орохгvй байна гэдэг нэг талаас олон янзын өвчин эмгэг, эрсдэлээс өөрийгөө хамгаалж байна гэсэн vг. Нөгөө талаас эмэгтэй хvн болж төрсний хэрэг мөн амьдралын нэгэн сайн сайхан зvйлийг мэдрэхгvй, амсахгvй явна гэсэн vг л дээ. Эрvvл бэлгийн харьцаа бол насанд хvрсэн ямар ч хvнд сайнаар нөлөөлнө. Онгон хальс гэх зvйл маань уугаасаа цоорхой байдаг. Тэгээд ч сарын тэмгийн vед цус гардаг нь тэр. Гагцхvv vтрээний бэлгийн хавьталд орсноор хальс урагдаж, цоорхой томроно. Бэлгийн харьцаанд орсон хэрнээ онгон хальс нь урагдаагvй хэвээрээ байж бас болдог. Үтрээгээр биш тогтмол бэлгийн амьдралтай онгон хальс нь урагдаагvй явдаг хvмvvс бий. Хvн болгоных янз бvр юм даа. Иймд цоорохгvй байлаа гээд ямар нэгэн муу зvйл танд болохгvй гэж ойлгоорой.

Өндгөвч том гэх юм? Яагаад?

Оруулсан: admin | Сэтгэгдэл байхгүй | Ангилал Жирэмслэлт, тepeлт | 710 үзсэн

Асуулт: Би 28 настай. Миний өндгөвчийг том байна гэсэн. Юунаас болж өндгөвч томордог юм бэ? Энэ нь ямар нэгэн хор нөлөө бий юv?

Хариулт:

Ямар vзлэг, шинжилгээ vндэслэж томорсон гэхээс хамаарна. Хэдийгээр өндгөвчний хэвийн хэмжээ 2 х 3 см гэх боловч хvн болгоных адилгvй, нөхөн vржихvйн нас, сарын тэмдгийн vе шат, жирэмслэлт, vргvйдэлт гээд олон шалтгаанаас томорч болно. Юуны өмнө өндгөвчний хавдар, хавдар төст эмгэг өөрчлөлтийг vгvйсгэх хэрэгтэй юм байна. Динамик vтрээ-шулуун гэдэсний vзлэг, эсвэл динамик vтрээний эхо оношлогоо зэрэг шаардлагатай. Хэрэв жирэмслэдэггvй, сарын тэмдэг тогтмол бус бол бие даасан эмгэг байж болох юм. Мөн тvгээмэл нэгэн асуудал бол өндгөвчний уйланхай. Эдээр бvгдийг ялган оношлож байж хор нөлөөний талаар ярих нь зvйтэй.

Vтрээний хуурайшил гэж юуг хэлдэг вэ?

Оруулсан: admin | Сэтгэгдэл байхгүй | Ангилал Жирэмслэлт, тepeлт | 730 үзсэн

Асуулт: Би 33 настай, хоёр хvvхэдтэй. Урд нь нэг удаадаа 2-3 удаа байтугай дараалан бэлгийн харьцаанд ороход зvгээр л байдаг байсан. Гэтэл сvvлийн vед сексийн дараа бэлэг эрхтэн хөндvvрлээд, бас нөхрийн бэлэг эрхтэн vтрээнд ороход минийх өвдөөд байхаар нь халшраад сексдэж чадахгvй болохоор нөхөр маань уурлаад хардах боллоо. Арьс өнгөний эмчид vзvvлэхэд эрvvл байна гэсэн. Юунаас болж ингэж өвддөг юм бол? Vтрээний хуурайшилт гэдэг нь юм болов уу? Үтрээний хуурайшил гэж юуг хэлдэг вэ? Яавал vvнээс сэргийлэх вэ?
Дээгий УБ хот /утсаар ирсэн асуулт/

Хариулт:

Ихэнх эмэгтэйчvvдэд эрт орой хэзээ нэгэн цагт бэлгийн хавьталтай холбоотой зовиур, өвдөлт илэрдэг. Тvр зуурынх ч байж болно, эсвэл бvх насны турш дагалдана. Vнэндээ олон зvйлээс хамаарна. Залуу насныханд ихэвчлэн бэлгийн дур сонирхолгvй байх эсвэл хангалттай дур хvсэл хvрээгvй байхад шууд хавьтсанаас болж vvсдэг. Ийм vед бэлэг эрхтэн бэлтгэгдээгvй байх бөгөөд хавьтал нь өвдөлт vvсгэх бөгөөд улмаар өвдөлт нь дур хvсэл сэрэхэд саад болно. Дараа нь хавьтана гэхээс өвдөж эхлэнэ, гэх мэт vрэлжилнэ. Эмэгтэй хvн бэлгийн харьцаанд бэлэн болох vед vтрээ өргөн, урт болно, vрэлт өвдөлтийг багасгах ялгадас шvvрэл ихсэнэ. Vтрээ гэж угаас шvvрэл, ялгадасгvй vед дотор нь юм орох зориулалтгvйг санах хэрэгтэй. Vvнийг хуурайшилт гэж ойлгож болно. Ахимаг насныханд хуурайшилтийн шалтгаан өөр, тустай асуудал шvv.
Дур хvслээ сэрээхийн тулд орчноо мэдэр, таны зvрх сэтгэл, ухаан бодол, бие махбодь тань бэлгийн харьцаанд орох, таашаал авахыг хvсэж байх хэрэгтэй. Хэрэв хоорондын харьцаа тань нэг л биш бол хэцvv дээ, учраа олтол нэг оронд орохгvй байх нь дээр биз. Тайвширж чадах их чухал, тусгай дасгалууд бий шvv. Мэдрэмжээ сайжруул, фантазаа хөгжvvл. Мөн усан суурьтай тусгай чийгшvvлэгч гель хэрэглэж болно, зарим хvмvvс тос хэрэглэдэг нь халдвар талаасаа тохиромжгvй шvv. Оношлогдоогvй vтрээний vрэвсэл ба бусад эмгэгийн vед мөн хуурайшиж өвдөх тал бий.

Эхнэртэйгээ анх унтахад цус гараагvй. Яагаад?

Оруулсан: admin | 7 Сэтгэгдэл | Ангилал Жирэмслэлт, тepeлт | 876 үзсэн

Асуулт:
Бид гэрлээд хоёр жил болж байна. Гэтэл миний сэтгэлээс гардаггvй нэг асуудал байдаг юм. Эмэгтэй хvн анх хvнтэй унтаж онгон хальс нь цоороход цус гардаг гэдэг. Гэтэл эхнэрийнхээс маань цус гараагvй. Эхнэр маань надад “би анх удаа чамтай унтаж байна” гэж ам тангараг өгч байсан. Тухайн vедээ яагаад гэж асуухад манай эгчийнхээс ч бас гараагvй гэж хэлсэн. Би эхнэртэй хайртай болохоор юм бодоогvй юм. Гэхдээ л хааяа бодогдоод байх юм. Энэ удамшил юм болов уу?
Төгсөө 28 настай

Хариулт:

Заавал цус гарах албагvй. Vнэхээр хайртай бол цусын гаргах хэрэг юун. Ийм дэмий юмыг сэтгэлээсээ гаргаж хая. Онгон хальс хэмээх салст бvрхэвч нь ихэвчлэн бэлгийн харьцаанд ороогvй эмэгтэйчvvдэд байдаг. Голдоо янз бvрийн хэмжээ хэлбэрийн нvхтэй бөгөөд тvvгээр сарын тэмдгийн цус гарна. Анх vтрээрvv эр бэлэг эрхтэн ороход бага зэрэг цус гарах явдал бий.
Гэхдээ онгон хальс байгаа эсвэл байхгvй гэдгээр тус эмэгтэй хавьталд орсон ороогvйг нотлох арга байхгvй. Хэзээ ч харьцаанд ороогvй гэх мөртлөө онгон хальсгvй охид байдаг. Идэвхтэй биеийн хөдөлгөөн, спорт, бvжиг зэргээр хичээллэдэг бол онгон хальс урагдаж бас болно. Төрөлхийн уян хатан байх vед хавьталд орсон ч урагддаггvй, цус гардаггvй талтай. Ямар ч эмч vзээд онгон хальс урагдсанаар 100% хавьталд орсон байна гэж батлах аргагvй. Хvvхдийн хvчирхийллэлийн асуудал харамсалтай нь ихсэх боллоо. Энэ бол өөр хэрэг. Нас бие гvйцэх хэрээр ямар ч хавьталд ороогvй байхад онгон хальс урагдаж болно шvv. Ер нь цус гарсан, гараагvй гэх нь африкийн ба бусад зарим орны шашин зан vйлтэй холбоотой байдаг асуудал, анхны шөнийн дараа цустай даавууг бахархалтайгаар vvдэн дээрээ өлгөдөг гэсэн. Онгон хальсыг Гимен гэдэг, Бахус ба Венус 2-ын хvv грекийн бурхан Гименэусын нэрээр нэрлэсэн бөгөөд гэрлэлт хуримын бурхан гэдэг. Иймд зарим газар цус гарахгvй байхвий гэж давхар сэргийлж, урьдчилан эмчид vзvvлж, мэс засал хийлгэдэг талтай.

Зvvн өндгөвч умайд шахсан байрлалтай гэх юм. Яагаад

Оруулсан: admin | 1 Сэтгэгдэл | Ангилал Жирэмслэлт, тepeлт | 925 үзсэн

Асуулт:
Би төрж байгаагvй, саяхан гэрлэсэн. Миний vтрээ жижиг багтаамжтай юм шиг санагдаад байна. Тийм байж болох уу? Хэрэв жижиг бол хvvхэд тээх, төрvvлэхэд нөлөөлөх vv? Бас миний зvvн өндгөвч умайд хэт шахсан байрлалтай юм байна гэсэн. Энэ өвчин vv? Яагаад ийм байрлалтай болчихдог юм бол?
19 н. Намуун

Хариулт:

Мөн бэлгийн хавьтлын өмнөх бэлтгэл хангалтгvйтэй л холбоотой буруу ойлголт байх. Төрөлхийн vтрээ хөгжил дутуу, гvйцэд боловсроогvй гэх ховор тохиолдол байдаг. Нэгэнт умай өндгөвч гэж ярихыг бодоход таны хувьд бvх юм хэвийн биз ээ. Зvvн өндгөвч хэт шахсан гэх мэт яриа ихэвчлэн “эхо”-д харуулсны дараа яригддаг. Тэгвэл та дахиад 2-3 газар “эхо”-д харуулаарай шал өөр юм хэлэх болно. “Эхо” ууг нь эмчийн ажилд туслах оношлогооны хэрэглvvр юм, гэвч манайд эсрэгээр жинхэнэ эмчийн ажилд саад болох, бусдыг төөрөгдvvлэх, зөвхөн мөнгө олох хэрэгсэл болоод хувирчихсан. Хvмvvс ч эмчээ гэж хvнтэй харьцахаасаа илvv, техник сэтгэхvйтэй болцгоосон цаг юм. Эрvvл мэндийн ихэнх асуудал тухайн хvний сэтгэл санаа, бодол ойлголт, эндvvрэл ташаарлаас болох талтай. Таны хувьд юу хэвийн, юу хэвийн биш болоод байгааг нэг биш удаа таныг анхааралтай дотуур vзлэг хийсэн, тантай харьцсан эмч л илvv vнэн бодитой хэлэх боломжтой. Эмэгтэй хvний бие организм гэж өндгөвчний мөчлөг, сарын тэмдгийн мөчлөг, нөхөн vржихvйн vе, жирэмслэлт гээд байнгын өөрчлөлтөнд орж байдаг, дээр нь хvн болгон өөрийн сэтгэл санаа, мэдрэл мэдрэмж гээд онцлогтой гэвэл ямар ч мундаг эмчид ганц vзvvлээд “туйлийн” vнэнийг сонсноо гэдэг худлаа.

Төрөхөд хярзан урагдаад өвдөх болов уу?

Оруулсан: admin | Сэтгэгдэл байхгүй | Ангилал Жирэмслэлт, тepeлт | 870 үзсэн

Асуулт
Би 19, нөхөр маань 22 настай. Бид гэрлээд удаагvй ч анхны унталтаас эхлээд л одоог хvртэл өвдөлт мэдрэгдсээр л байгаа. Зарим байрлалд бvvр илvv өвддөг. Сексийн дараа миний хярзан хавиар хорсдог юм. Тэр хавиар сэтэрч зvсэгдсэн юм шиг нэг хэсэг шарх байдаг. Эмчид vзvvлэхэд хярзан чинь арай л өндөр юм байна гэсэн. Тvvнийг ямар нэг аргаар засуулах шаардлагатай болов уу эсвэл аяндаа зvгээр болох уу? Энэ эмгэг vv? Бид хоёр ойрын vед хvvхэдтэй болохоор төлөвлөж байгаа. Гэтэл төрөхөд хярзан илvv их урагдаад аймаар юм болох болов уу,

Хариулт:

Олон шалтгаан байж болно. Залуу хосуудын тvгээмэл явдал бол эр бэлэг эрхтэн хөвчрөн босоход харьцаа эхлэх дохио мэт боддогт байдаг. Эмэгтэй хvний дур сонирхол, сэрэл хангалттай болсон, vтрээний орох хэсгийн булчирхайн шvvрэл хангалттай болж vтрээг чийглэсний дараа хавьталд орвол өвдөлт мэдрэгдэх явдал vгvй. Дараа нь хорсож өвдөнө гэдэг vvнтэй холбоотой хярзан орчмын арьсанд бичил язралт vvссэнээс болдог. Сэтэрч зvсэгдсэн юм шиг гэдэг нь vvний гэрч биз. Ийм байхад арьсний хамгаалах vvрэг алдагдаж, аливаа халдвар, vрэвсэл болох эрсдэл нэн өндөр болдог. Хярзан дээр доор гэх нь зөвхөн тухайн хvний онцлог тул өөртөө тохирсон тааламжтай байрлалд харьцах хэрэгтэй биз. Гэхдээ залуу хосууд янз бvрийн туршилт их хийж байж, сая санаа цадаж тогтдог талтай. Хярзанг мэс заслаар засуулах ямар ч шаардлага байхгvй. Ийм тохиолдолд тийм эмнэлгийн заалт ч vгvй. Эмэгтэй хvн жирэмслэхэд бие, организмд гайхамшигтай өөрчлөлтvvд гарч, төрөлтөнд бэлтгэгддэг. Vтрээ, хярзан, гадна бэлэг эрхтэн хөвсийн томорч, хэт уян зөөлөн,сунамтгай болдог тул төрлөгийг зөв удирдсан vед заавал урагдал гарах албагvй. Урагдлаас сэргийлэх эх барих талаас олон арга бий шvv дээ.