Оруулсан: admin | Сэтгэгдэл байхгүй | Ангилал Чалх | 654 үзсэн
АСУУЛТ: Би 13 настайгаасаа тамхи татсан. Тамхи уушиг муутгадаг гэдгийг мэднэ. Гэтэл тамхи их татахаар бэлгийн чадавхи буурдаг гэх юм vнэн vv? Хэрвээ ийм зvйл тохиолдсон бол яах вэ?
Д. 26 н. Дорноговь аймаг
ХАРИУЛТ:
Удаан хугацаагаар тамхи татах нь уушиг муутгахаас гадна судас нарийсгаж, судасны ханыг хатууруулдаг. Ингэснээр цусны эргэлтэнд нөлөөлж улмаар таны бэлэг эрхтэнд хvрэлцэн очих цусан хангамжинд өөрчлөлт оруулснаар бэлгэ эрхтэн хөвчирөх процесс буюу бэлэг эрхтэний хөндийлөг биет цусаар дvvрэх нь муудна. Үvний улмаас бэлгэ эрхтэний хөвчрөлт сулрах, эрт бэлгийн сулрал vvсэх талтай.
Оруулсан: admin | Сэтгэгдэл байхгүй | Ангилал Чалх | 546 үзсэн
АСУУЛТ: Нөхөр бид хоёр гэрлээд 12 жил болж байна. Долоо хоногт 3-4 удаа тогтмол бэлгийн харьцаанд ордог. Гэтэл сvvлийн vед нөхөр маань хэдэн өдөр дараалан секс хийчихээд 1-2 долоо хоног бvр огт хийлгvй завсарлачихдаг боллоо. Ийм тогтвортой биш байдал сексийн ур чадвар юм уу, бэлгийн өвчлөлтэй холбоотой юу? Юунаас болдог вэ?
Туяа Орхон аймаг.
ХАРИУЛТ:
Хэдэн өдөр дараалан секс хийгээд 1-2 долоо хоног завсарлаж байгаа нь тухайн хvний ажлын онцлог зэргээс шалтгаалсан өөрчлөлт байж болно. Наснаасаа хамааран долоо хоногт 3-4 удаа тогтмол бэлгийн харьцаанд орох нь бие организм хэт ачаалал авах, ядрах зэргээс сэргийлэх ач холбогдолтой. Иймд тогтмол харьцаагаа эргээд сэргээхийг хичээх хэрэгтэй гэж зөвлөж байна.
Оруулсан: admin | Сэтгэгдэл байхгүй | Ангилал Чалх | 562 үзсэн
АСУУЛТ:
Эр хvний бэлгийн чадавхийн бууралтыг яаж мэддэг юм бэ? Би уг нь хэвийн бэлгийн амьдралтай байсан. Сvvлийн 1 жил орчим дур сонирхол огцом буурчихлаа. 45 насанд сулралтай болно гэж бий юу?
Д. УБ хот
ХАРИУЛТ:
Эр хvний бэлгийн чадавхи буурах нь бэлгийн харьцаанд дур сонирхолгvй болох, vрийн шингэнээ эрт алдах, бэлгэ эрхтэний хөвчрөлт сулрах зэрэг шинж тэмдэгvvдээр илэрч болно. Бэлгийн сулрал төдөн наснаас эхэлдэг гэсэн тодорхой нас байдаггvй. Зөвхөн тухайн хvний өөрийнх нь бэлгийн чалхаас шалтгаална. Янз бvрийн өвчний шалтгаантайгаар бэлгийн сулрал эрт эхлэх нь бий.
Оруулсан: admin | Сэтгэгдэл байхгүй | Ангилал Чалх | 720 үзсэн
АСУУЛТ: Сексийн хvсэл тачаал их хvрээд, секс хийж байснаа яг дур тавих нь гэхээр болиод бэлэг эрхтэн суларчих юм. Vvнээс болоод би заримдаа хамаг бие хvйт оргиод, нэг юм дутуу юм шиг санагдаад ердөө болохгvй боллоо. Энэ ямар нэг эмгэг, өвчин, гажиг мөн
Ө. 33 н. УБ
ХАРИУЛТ:
Үрийн шингэнээ хурдан алдах нь олон шалтгаантай байдаг. Эдгээрт сэтгэл санааны хvнд дарамт, ядаргаа, стресс, невроз, органик гаралтай өвчнvvд, тэр ч бvv хэл удаан хугацаанд бэлгийн харьцаа тасалдах, гар хангалга их хийх зэргээс шалтгаалан vрийн шингэн хурдан гадагшлах нь бий. Ямар шалтгаанаас ийм байдал vvсч байгааг тодорхойлуулаад эмчилгээ хийлгэвэл vр дvнтэй болно.
Оруулсан: admin | 2 Сэтгэгдэл | Ангилал Чалх | 975 үзсэн
АСУУЛТ:
Хvний сэрлийг бууруулдаг эм, бэлдмэл гэж байдаг уу? Амьтанд өгчихдөг шиг. Сэрэл өдөөх тос гэдэг шиг бууруулах тос ч юм уу? Би ажлынхаа байдлаас болж томилолтоор их явах шаардлага гардаг. Олон хоног эхнэрээсээ хол байх хэцvv. Гэхдээ би эхнэрээ хуурч араар нь тавимааргvй байдаг. Арга ядахдаа тайвшруулах эм уучихдаг. Энэ аажимдаа биенд муу нөлөөтэй болов уу гэж айж байна.
У. 34. УБ
ХАРИУЛТ:
Харамсалтай нь тийм эм, бэлдмэл байхгvй. Бэлгийн дур хvслийг өвчин намдаах, тайвшруулах хvчтэй эм ууж дарах нь тийм сайн зvйл биш. Тэд чинь угаасаа өөр зориулалттай шvv дээ! Бэлгийн дур хvслийг сайн бууруулдаг зvйл бол биеийн хvчний хөдөлмөр, спортоор хичээллэх явдал байдаг. Оройн цагаар гvйх, зааланд дасгал хийх нь бэлгийн дур хvслийг бууруулж бие махбод ядран амрахыг чухалчилдаг. Энэ нөлөөлөхгvй бол маш бага бромтой хольсон бамбайн ханд юм уу бусад зохих ургамлын ханд бэлтгэн ууж болох юм.
Оруулсан: admin | Сэтгэгдэл байхгүй | Ангилал Цэвэршилт | 794 үзсэн
Асуулт: Би 43 настай, гурван удаа төрж, хоёр ч удаа vр хөндvvлж байсан. Саяхан эсийн шинжилгээ өгтөл фебромеомтой байна гэсэн. Танай сониноос “фебромеом нь дааврын гаралтай ургадаг хоргvй хавдрын төрөл” гэж уншлаа. Дааврын өөрчлөлтийг эртнээс мэдэж фебромеом ургахаас сэргийлж болдоггvй юм уу? Биед дааврын өөрчлөлт явагдаж байгааг нь ямар шинж тэмдэгээр илэрдэг вэ?
Хариулт:
Эсийн шинжилгээгээр фибромиом гэдэг умайн булчингийн гаралтай хоргvй хавдрыг оношлохгvй. Ташаа ойлголт. Оношлоход дотуур нарийн vзлэг, тогтмол эмчийн хяналт хэрэгтэй, мөн хэт авиа эсвэл рентген хэрэглэж болно. Нас ахих, миом томрох хэрээр хортой болох эрсдэл ихэснэ. Нэг удаа vзэх хангалтгvй, заавал давтан vзлэг, хяналт хэрэгтэй. Өндгөвчнөөс ялгардаг эстроген даавраас хамааралтай vvсдэг нь vнэн. Гэхдээ дааврын хэмжээ, тvvний алдагдал, дааварт өвөрмөц мэдрэг байдал, удамшил гээд олон зvйлээс хамаарна. Алдагдал болгон ч фибромиом vvсгэхгvй. Нөхөн vржихvйн аливаа даавар тогтмол нэг хэмжээнд байдаггvй, байнга циклээр өөрчлөгдөж байдаг. Маш олон зvйлээс дааврын алдагдал хамаарах авч ихэвчлэн vр хөндөлтөөс болдог. Жирэмслээгvй, төрөөгvй эсвэл хэвийн жирэмслэлт, төрөлтийн тоо цөөн байх, эсвэл цэвэршилт хожуу ирэх зэрэг нь фибромиом vvсэх эрсдэл өндөр болгодог. Цаг нь ирэхээр дааврын өөрчлөлт угаасаа явагдана, гол нь зарим хvнд зовиур, эмгэг шинжтэй бол заримд нь огт мэдэгдэх шинжгvй ч байж болох юм. Ууг нь цэвэршилтийн vе ирж, эстроген дааврын хэмжээ буурахаар фибромиомын ургалт ч удааширна, багасана гэж vздэг.
Оруулсан: admin | Сэтгэгдэл байхгүй | Ангилал Жирэмсэлтээс хамгаалах | 810 үзсэн
Асуулт Би 25 настай, 3 настай нэг хvvтэй. Бие муутай болохоор дахиж хvvхэд төрvvлэх бодолгvй байгаа. Үрийн хоолой боолгоно гэдгийг тайларлаж өгнө vv. Энэ нь эрvvл мэндэд нөлөөлөх vv? Буцааж авч болох уу?
Ариунаа. Дорнод
Xариулт:
Жирэмснээс хамгаалах мэс заслын арга. Умайн 2 булангаас 2 өндгөвч рvv чиглэсэн гуурсан хоолойг тайрч, утсаар бооно гэсэн vг. Дахин сэргээх, жирэмслэх боломж баталгаагvй. Сvvлийн vед клипс буюу жижиг чимхvvр тавьдаг болсон, дараа нь авсан ч гуурсан хоолойн суваг өөрөө наалдсан байх тул хэвийн жирэмслэх магадлал бараг vгvй.
Оруулсан: admin | Сэтгэгдэл байхгүй | Ангилал Жирэмслэлт, тepeлт | 790 үзсэн
Асуулт: Би төрөөд 45 хонож байна. Ямар нэг хvндрэлгvй хэвийн төрсөн, анхны төрөлт. Төрсөний дараа эмэгтэй хvний биед их л өөрчлөлт гардаг гэсэн. Бэлгийн харьцаанд хэзээ орж болох вэ?
25 н. Оюунаа Дархан хот
Xариулт:
Одоо бэлгийн харьцаанд ороход vндсэндээ болно. Төрсний дараахь 9 долоо хоногт ямар нэгэн ялгадас гарах асуудал байдаг тул халдвараас сэргийлэхийн тулд эр эм хоёулаа ариун цэврийн дэглэм сахих хэрэгтэй.
Оруулсан: admin | Сэтгэгдэл байхгүй | Ангилал Жирэмслэлт, тepeлт | 594 үзсэн
Xариулт:
Хvvхэд төрөөд 7 сар болоод байхад умай агшаагvй байна гэдэгт би эргэлзэж байна. Vнэхээр умай агшаагvй том хэвээрээ байгаа бол ямар нэг хэмжээгээр доошоо цусархаг ялгадас гарах ч юм уу өөр бусад шинж тэмдэг илэрч байх ёстой. Харин өндгөвчтэй холбоотой ямар нэг vvсгэвэр тухайлбал киста, уйланхай байж болох юм. Бас угаасаа бага зэрэг том умайтай хvн ч байдаг. Гэхдээ мэргэжлийн эмчид vзvvлэх шаардлагатай.
Оруулсан: admin | Сэтгэгдэл байхгүй | Ангилал Жирэмслэлт, тepeлт | 598 үзсэн
<Асуулт: Би 24 настай, долоон сартай жирэмсэн анхны төрөлт. Төрөх ойртох тусам бага зэрэг айдас төрөөд байдаг болсон. Гэтэл саяхан нөхөрт маань “Сvvлийн vед төрөхөө дөхөөд ирэхээр өдрийн сайныг сонгож байгаад л хvсэлтээрээ кесарево хийлгэдэг болсон. Косметик хагалгаа хийлгээд косметик оёо тавиулчих. Өвдөж зовохгvй амар шvv дээ” гэж хvн зөвлөсөн байх юм. Жамаараа төрөхгvй ингэж төрөх нь эх, хvvхэд хоёрт ямар нэг муу нөлөөгvй гэж vv?
Хариулт:
Олон талтай асуудал. Барууны зарим орнуудад зөвхөн эмэгтэйн хvсэлтээр кесар хагалгааны аргаар төрvvлдэг явдал бий. Ихэвчлэн гоо сайхны заалтаар хийдэг болов уу. Манайд тодорхой эх урагт хvндрэл гарч болзошгvй эрсдэлтэй vед эмнэлгийн заалтаар кесар хагалгаагаар төрдөг. Тийм амар амархан зvйл биш шvv дээ. Хагалгаа бол хагалгаа тодорхой эрсдэл vргэлж байдаг. Давтан жирэмслэлт, төрөлт мөн л риск. Ихэвчлэн дахиад л хагалгаа хийдэг. Эмнэлгийн заалтаар хэвийн кесар хагалгаа хийгдсэн тохиолдолд эх хvvхэд хоёрт ямар нэгэн муу зvйл байхгvй гэж болно. Иймд ямар нэгэн эрсдэл, заалт vгvй бол төрөх замаараа ердийн төрөх нь зvйтэй шvv.