Би бэлгийн хөрөлттэй юм болов уу?

Оруулсан: admin | 3 Сэтгэгдэл | Ангилал Бэлгийн хөрөлт | 1,246 үзсэн

АСУУЛТ:
Бэлгийн эмгэг болжээ, тусчээ гэдгээ яг яаж мэддэг юм бэ? Би жишээ нь хэдэн сарын турш секс огт хvсдэггvй. Заримдаа бvр 3-4 сар ч огт анзааралгvй явчихдаг. Намайг хvсэхгvй хэлэхгvй болохоор нөхөр маань ч бас оролдоод байдаггvй. Гэтэл би саяхан нөхрөө нууц амрагтай гэдгийг мэдлээ. Надаас нэлээн олон эгч, бэлэвсэн эмэгтэй байх юм. Царай зvсээр ч надаас доор. Энэ бол яах аргагvй миний бэлгийн идэвхгvй байдлаас болсон байх. Тийм болохоор би нөхөртөө буруу өгсөнгvй. Харин өөрийгөө бушуухан засч секстээ сайжирмаар байна. Би бvр хөрөлттэй юм болов уу?
И.Д. 27 н. УБ

ХАРИУЛТ:
Эмэгтэй хvнд бэлгийн эмгэг гэдэг нэр томъёо нь бэлгийн хөрөл гэдгээр илэрхийлэгддэг. Гэхдээ угаасаа бэлгийн дур хvсэл багатай эмэгтэйчvvд ч бас байдаг . Дур хvсэл муутай хэрнээ дур ханаж, тавьж чадахгvй байхыг хөрөлттэй гэнэ. Харин бэлгийн идэвхи муутай боловч дур тавьж чаддаг эмэгтэйчvvдийг хөрөлттэй гэж хэлэхгvй. Иймд Таны хувьд бэлгийн харьцаандаа идэвхтэй байж өөрийн дур хvслээ нэмэгдvvлэх нь асуудал нь өөрөө ухамсарлаж ойлгосон учраас хурдан vр дvнд хvрэх болов уу. Иймд танд туслах зорилгоор бэлгийн идэвхийг дээшлvvлэхэд туслах Японы нэгэн иллэгийн төрлөөс танилцуулъя. Энэхvv иллэг нь эмэгтэй хvний сэрэл мэдрэмжийг өдөөж, бэлгийн идэвхийг дээшлvvлж өгдөг юм. Цэгийн иллэгийг массажтай хослон хийх нь илvv vр дvн өгнө. /Зураг 1, 2/

Секс хийнэ гэхээс дургvй хvрээд байна. Энэ хөрөлт vv?

Оруулсан: admin | 4 Сэтгэгдэл | Ангилал Бэлгийн хөрөлт | 1,019 үзсэн

АСУУЛТ: Би 20 жил сексийн хэвийн амьдралтай байсан. Одоо 45 настай. Гэтэл сvvлийн vед нэг л дургvй хvрээд байдаг болчихлоо. Орой унтах дөхөөд ирэхээр л уур хvрээд, секс хийнэ гэхээр тээртэй санагдаад байх юм. Би бэлгийн дур хөрөлттэй болсон юм болов уу? Үvнийг яаж хэвийн байдалд оруулах вэ?
Н.Г. УБ

ХАРИУЛТ:

Өөрийн тань хувьд цэвэршилтийн vе буюу климакс эхэлсэн, дууссан алин болохыг нэмж тодруулах хэрэгтэй болов уу. Хэрэв климакс эхэлсэн явагдаж байгаа бол энэ vедээ эмэгтэй хvн бэлгийн харьцааны дур хөрөх, уур уцаартай болох, амархан хямрах, сэтгэл тогтворгvй байх гээд олон өөрчлөлтvvд гарч болдог.

Тариа хийлгэсний дараах зовиурыг яаж багасгах вe?

Оруулсан: admin | 2 Сэтгэгдэл | Ангилал Жирэмсэлтээс хамгаалах | 734 үзсэн

Асуулт: Жирэмснээс хамгаалах гурван сарын тариа хийлгэсний дараа биед илэрч буй толгой эргэх, дотор муухайрах зэрэг зовиурыг арилгах ч юм уу багасгах арга байдаг уу? Өмнө нь дааврын ямар нэгэн эм бэлдмэлийг хэрэглэж байгаагvй бөгөөд хоёр удаа төрсөн.
Насаа 28 настай

Хариулт:

Ер нь депо-провэра буюу жирэмснээс хамгаалах дааврын тарилгыг би зөвлөх дургvй. Хvндрэл ихтэй, зарим тохиолдолд зогсолтгvй цус гарна, эсвэл олон сараар СТ тас зогсоно. Таны зовиур бол энvvхэнд л илэрнэ. Гэхдээ толгой эргэх явдал өөр гаралтай байж магадгvй тул ямар ч бай цусны шинжилгээ өгөөрэй, цус багадалт байж болох юм. Дотор муухайрах бол өндөр тунтай даавраас болсон хэрэг тул дараагийн удаа арай бага тунтай амаар уудаг даавар хэрэглэсэн нь дээр юм байна. Юуны өмнө шингэн юм сайн уух, хоол ундаа бага багаар зөв тохируулах хэрэгтэй. Бvр болохгvй бол ирж vзvvлж, эмийн эмчилгээний талаар зөвлөгөө аваарай.

Tариа хийлгэхээ болиод 2 жил болсон СТ ирэхгvй байнa

Оруулсан: admin | 1 Сэтгэгдэл | Ангилал Жирэмсэлтээс хамгаалах | 720 үзсэн

Асуулт: Би жирэмслэлтээс хамгаалах тариа хийлгээд 2 жил гаруй сарын тэмдэг огт vзэгдээгvй. Гэтэл тариа хийлгэхээ больсноос хойш дахин хоёр дахь жилдээ сарын тэмдэг ирэхгvй байна. Би уг нь энэ жил хvvхэд гаргая гэж төлөвлөж байсан юм. Одоо тэр чигээрээ хvvхэд төрvvлж чадахаа больчих вий гэж сэтгэл их зовниж байна. Яах вэ? /Т. 34 н. УБ/

Хариулт:

Манайд хамгийн тvгээмэл хэрэглэж байгаа гормоны гаралтай депопровера гэж тариа эмэгтэй хvний биенд янз бvрийн нөлөө зvvлж байна. Цөөн бус эмэгтэй ийм асуудалтай ирдэг. Энэ тарианаас болж сарын тэмдгийг урт богино янз бvрийн хугацаагаар хоригдох, эсвэл цус алдалт болох нь хамгийн тvгээмэл байгаа юм. Эмэгтэй хvний бие амьдрахуй, тогтнохуйн өөрийн гэсэн горим, циклтэй шvv дээ. Уг тариа энэ горимыг алдуулж байгаа хэрэг л дээ. Энэ нь тийм сайн зvйл биш. Уг нь өрхийн эмнэлгийн нөхөн vржихvйн кабинетууд нутаг дэвсгэрийнхээ эмэгтэйчvvдийг сайн vзэж, судлаад яг тухайн хvнд таарсан ерөндөг, бэлгэвч болон бусад хамгаалах хэрэгслийг нь vнэ төлбөргvй өгч байх учиртай юм л даа. Жишээ нь ерөндөг тавиулъя гээд над дээр дээр ирдэг. Гэтэл би тухайн хvнд тавих ерөндөгийг нь эмийн сангаас худалдаж авах шаардлагатай болж байгаа хэрэг. Ерөндөг тавина гэдэг өөрөө бас ажиллагаатай, шинэ багаж хэрэглэх шаардлагатай гээд яалт ч vгvй төлбөртэй болчихдог. Өрхийн эмнэлэг чинь үнэ төлбөргvй тавьж өгнө шvv дээ. Та яах гэж заавал мөнгө төлж энд тавиулах гээд байгаа юм бэ гэхээр манай тэнд алга байнаа гэх юм. Тэр хvнд яг тохирох хамгаалах хэрэгслийг сонгохдоо нас, зуршил, амьдралыг хэв маяг, биеийн ерөнхий эрvvл мэнд, элдэв өвчин эсэргvvцэх чадвар, санхvvгийн боломж зэргийг хvртэл харгалзаж vзэх хэрэгтэй байдаг.

Бэлгэвч мултарч унаж байгаа бол буруу хэрэглэснийх

Оруулсан: admin | Сэтгэгдэл байхгүй | Ангилал Жирэмсэлтээс хамгаалах | 803 үзсэн

АСУУЛТ:Би 18 настай. Саяхан л анх удаа эмэгтэй хvнтэй унтаж vзсэн. Сvvлийн 2 удаа бэлгэвч хэрэглэсэн юм л даа. Гэтэл яг сексийн vеэр бэлгэвч мултраад уначих юм. Яагаад тэр вэ? Эсвэл минийх тийм жижиг юм болов уу? /Баагий. Налайх/

ХАРИУЛТ:
Бэлгэвч хэрэглэхэд бэлэг эрхтэн жижиг том байх нь хамаагvй. Харин чи бэлгэвчээ жаахан буруу хийгээд байж магадгvй юм. Хийтэй, дутуу, эсвэл эрхтэн бvрэн хөвчрөөгvй байхад хийвэл бэлгэвч мултардаг. Тиймээс зааврыг нь сайн уншаад дахин оролдоод vз.

Яаж тvргэн тавьдаггvй болох вэ?

Оруулсан: admin | Сэтгэгдэл байхгүй | Ангилал Чалх | 596 үзсэн

АСУУЛТ:
Vрийн шингэн тvргэн гадагшлаад байгаагаас яаж сэргийлэх вэ? Би хоёр жилийн өмнөхөөс тvргэн тавьдаг болчихсон юм шиг байна.
О.О 28 н. УБ

ХАРИУЛТ:

Vрийн шингэн тvргэн гадагшлах нь тодорхой нэгэн өвчний шалтгаанаас болдог бэлгийн сулралын нэг хэлбэр юм. Урьд нь хэвийн хэмжээнд байж байгаад сvvлийн хоёр жил vрийн шингэн хурдан гадагшилж байгаа бол энэ нь ямар нэгэн өвчний шалтгаантай байж бvрэн болох тул та тодорхой шинжилгээ хийлгэн оношоо тодруулаад тохирсон эмчилгээ хийлгэвэл vр дvнд хvрнэ.

Төмсөг том, жижиг төмсөг бэлгийн чадавхид нөлөөлex vv?

Оруулсан: admin | Сэтгэгдэл байхгүй | Ангилал Чалх | 639 үзсэн

АСУУЛТ:
Хоёр төмсөгний хэмжээ нь яг адилхан биш байж болно гэж дуулсан. Том жижиг төмсөгтэй бол эр хvний эрvvл мэнд, бэлгийн чадавхид нөлөөлдөг vv? Эсвэл хvvхэдтэй болоход ч юм уу? Хvvхэд байхдаа зодолдож байгаад төмсөг рvvгээ модоор цохиулсан юм. Үvнээс болоод төмсөгний хэмжээ өөрчлөгдөнө гэж бий юу?
Лхагваа. 23 н. УБ

ХАРИУЛТ:

Хvний төмсөгний хэмжээ нь адилхан байдаг. Харин нэг нь нөгөөгөө бодвол ялимгvй дор унжсан байрлалд байна. Том жижиг төмсөгнөөс шалтгаалан эр хvний эрvvл мэнд, бэлгийн чадавхид нөлөөлөхгvй. Мөн хvvхэдтэй болох буюу vр тогтоох чадавхи нь төмсөгний ажиллагаанаас шалтгаалахаас тvvний том, жижиг хэмжээнээс огт хамаарахгvй. Гадны бэртэл гэмтлээс болж төмсөг бяцрах, няцрах зэрэг өөрчлөлт орсоноос томорсон мэт болдог. Үvнийг хэмжээ өөрчлөгдөхтэй холбон ойлгож болохгvй.

Нөхрийн маань бэлэг эрхтэн хөвчрөөд удаад байна.Энэ эмгэг vv?

Оруулсан: admin | Сэтгэгдэл байхгүй | Ангилал Чалх | 579 үзсэн

АСУУЛТ: Нөхөр маань 45 настай. Сvvлийн vед секс хийхийн өмнө бэлэг эрхтэн нь хөвчрөөд буухгvй, хурьцал бараг цаг хагас хэртэй vргэлжилдэг болоод байна. Хөвчрөлт нь хэвээрээ ч чанга биш сулавтар болчихдог. Нас ахиад ирэхэд ийм зvйл тохиолддог юм уу, эсвэл эмгэг байна уу? Яаж тvvнд туслах вэ?
Туул. УБ

ХАРИУЛТ:

Нас ахихад ийм зvйл тохиолдох нь ховор. Иймд юуны тvрvvнд нөхрөө мэргэжлийн эмчид vзvvлж шинжилгээ өгvvлэн оношийг нь зөв тогтоолгосны дараа өөрт нь тохирсон эмчилгээ хийлгэх шаардлагатай.

Ойрын хугацаанд төрхөөр шийдээгvй бол дааврын эм зохимжтой

Оруулсан: admin | 2 Сэтгэгдэл | Ангилал Жирэмсэлтээс хамгаалах | 1,409 үзсэн

АСУУЛТ:Миний насны эмэгтэйчvvд жирэмслэлтээс хамгаалах ямар нэртэй эм хэрэглэвэл тохиромжтой вэ? Жирэмсэн болохоор төлөвлөж байгаа vеэсээ ямар хугацааны өмнө хэрэглэхээ болих вэ?
21 настай Б

ХАРИУЛТ:
Манайд хамгийн тvгээмэл байдаг регивидон, минизистон Х зэрэг эмийг эхлэж хэрэглэж болно. Нvvрээр нь юм гардаг бол ДИАНА-35 эмийг хэрэглэхэд илvv тохиромжтой. Ер нь залуу бvсгvйчvvд ихэвчлэн дааврын гаралтай жирэмслэлтээс хамгаалдаг эм хэрэглэхэд харшлах зvйл байхгvй. Жирэмсэн болохоор төлөвлөснөөс 2-3 сарын өмнө жирэмслэлтээс хамгаалах эмээ зогсоох нь зvйтэй гэж vздэг. Тэгээд мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу шинжилгээнvvдийг өгч шаардлагатай гэвэл сарын дотор эмчилгээ хийлгэсэн байх ёстой.

Vрийн сувгаа боолгох нь эрvvл мэндэд хоргvй

Оруулсан: admin | 2 Сэтгэгдэл | Ангилал Жирэмсэлтээс хамгаалах | 733 үзсэн

АСУУЛТ:
Би дөнгөж 40 гарч яваа л даа. Эхнэр бид хоёр 3 хvvхэдтэй. Дахиж хvvхэдтэй болох бодолгvй байгаа. Эхнэр маань бие муутай болсон болохоор жирэмслэхээс хамгаалж уудаг эм, тариа тохирохгvй юм шиг байна. Тэгэхээр би vрийн сувгаа боолгоё гэж шийдээд байгаа. Монголд ийм эмнэлэг байдаг уу? Тухайн хvнийхээ биед ямар нэг сөрөг нөлөө vзvvлэх vv?

ХАРИУЛТ:
Vрийн суваг боох аргыг Ионсей эмнэлэгт хийж байгаа. Монголд vрийн суваг боохыг хориглосон эсвэл зөвшөөрсөн ямар нэг хуулийн заалт байдаггvй. Ер нь жирэмслэхээс хамгаалах олон арга байдаг. Тэр аргуудтай харьцуулбал vрийн сувгаа боолгох нь хамгийн найдвартай арга. Мөн хvний биед ойрын болоод ирээдvйд vзvvлэх сөрөг нөлөөгvй. Vрийн сувгаа боолгочихоор бэлгийн сулралтай болчих болов уу эрчvvд боддог. Vнэндээ vvнд ч санай зовохгvй байж болно.