Нар.МН

Нөхрийн минь Нууц амраг чамд баярлалаа
Сайн байцгаана уу, Нар сайтын зочид оо!. Нар сайт захидал булан одоогийн нийгэмд их хэрэгтэй, нүдээ олсон үйл ажил гэж санагддаг.  Хүмүүс өөрт тохиолдоод байгаа зүйлээ, орчихоод байгаа хэцүү нөхцөл байдлаас гарах арга зам олох, бусдын дэмжлэгийг авахыг тун их хүсдэг. Найз нөхөд, эцэг эхдээ хэлж чадахгүй тэр л зүйлсээ бичдэг. Бусадтай хуваалцсан зовлон хэд дахин нимгэрдэг гэдэг дээ. Ингээд хүмүүсийн сэтгэгдлийг уншингаа өөрийн сэтгэгдлээс бас хуваалцюу гэж бодлоо.

Эмэгтэй хүний зовлон бараг бүгд л ижил юм даа. Нөхөр, гэр бүл. Тэр дундаа нөхөртөө хууртагдсан явдал. Ер нь ийм асуудалд ороогүй эхнэр хүнийг олоход бэрх биз ээ. Надад ч мөн иймэрхүү асуудал тохиолдож л байлаа. Одоогоос хоёр жилийн өмнө болсон юм. Хар нялхаасаа хайрлаж дурласан хүнтэйгээ амьдралаа холбоод арваад жилийг үдэж байна. Би 25-тайдаа 3 дахь хүүхдээ гаргаад удаагүй байлаа. Урд өмнө нь асуудал гарч байсан ч арай тийм дээрээ тулж байгаагүй юм.

Нөхөр маань гадаадаас ирсэн нэг хүүхэнтэй ажил хэрэг хамтрахаар боллоо. Эхний удаа ажил ярьж суулаа гээд шөнөжингөө алга болов. Тэндээс л бүх зүйл эхэлж л дээ. Хамт хөдөө явах болов. Хүний ааш хувирах нь анхааралтай хүнд бол андашгүй л дээ. Гэхдээ би анхандаа анзаараагүй нь миний алдаа болсон байх. Бараг дөрөв тав хоночихоод ирлээ. Зогсоо зайгүй явсанаа, ядарч үхэхээ шахсанаа гайхсаар ирэв. Өмнө нь хөдөө яваад ирэхдээ яадгийг нь би мэднэ лээ. Намайг учиргүй саначихсан, хоёр гурав хоног гэрээс гарахгүй эрхлэж өнждөг хүн л дээ. Гэтэл тэр удаа өөр өө. Ирсэн оройгоо л дахиад алга болчихлоо. Хүний бичиг баримт хүргэж өгнө гэнээ. Нөгөө ядарсан хүн чинь өглөө зургаан цагт орж ирлээ. Намайгаа бол “Чи минь битгий санаа зов. Энэ хүүхнээс мөнгөө аваад ажлаа дуусгаад л болоо.” гэж тайвшируулаад л. Гэвч яг үнэндээ зүв зүгээр биш байгааг зөн совингоороо мэдрээд л байлаа. Хувцас хунар гадаад үзэмжиндээ санаа тавиад л, гоо сайханд хүртэл ороод л. Ингээд ажил нь дуусч нөгөө хүүхэн гадаад руугаа явах боллоо. Тэр шөнөө дахиад л алга болчихлоо. Үүрээр орж ирлээ. Ачаа бараагаа янзлахад нь тусалсан гэнэ. Миний аз болоход тэр хүүхэн нь үнэхээр гадаад явчихлаа.

Түүнийг явсанаас  хойш нөхөр маань сэтгэл нь гэгэлзээд нэг л биш ээ. Тэр хүүхэн ажлыг нь бүтээж өгсөнд нь талархаж нөхрийг маань өөрийн байдаг улс руу аялуулъя, визийг чинь гаргаад өгье, чи гэр бүлтэй хүүхэдтэй юм чинь чиний виз асуудалгүй гарна  гэх мэтчилэн нилээд олон сар  хоргоолоо. Надад болохоор газар үзээд ирэхэд юу нь болохгүй байх вэ дээ гэх мэт. Нөхөр маань ч сэтгэл нь хоёрдоод явмаар ч юм шиг нэг хэсэгтээ л байж  ядсан. Зан ааш нь хувираад л, юм л бол хүн амьтантай маргаж муудалцах гээд л. Тэр бухимдлаа бараг хүн зодож гаргасан тал ч бий. Тэр хүүхэнтэй уулзаж байхдаа намайг хаанаа хийгээд мартчихсан юм бол гэж бодохоос, надад баригдчихвал яана гэж бодож байсан болов уу гэж бодохоос л дотор арзагнана. Хэрэлдмээр санагдана. Нүүрий нь маажаад авмаар санагдана. Хоролмоор санагдана. Яав ч зүгээр үлдээж болохгүй хариугаа авмаар санагдана. Тэр үед өөрийгөө ямар байсныг одоо санахад элий балай амьтан байсан шиг л санагддаг юм.

Одоо бол би тайвширчихжээ. Их ч сургамж авч. Заримдаа бодолд орж ирсэн ч тэгтлээ сэтгэлийг өвтгөхөө больчихож. Цаг хугацаа бүхнийг эмчилдэг гэж үнэн юм билээ. Заримдаа бид хоёр тэр тухай ярилцдаг, гэхдээ нөхөр маань өөрийнхөө бурууг ойлгож, түүндээ надаас байнга уучлал эрж байгаа нь надад мэдрэгддэг. Үнэндээ тэр хүүхэн нөхөрт минь үнэхээр хайртай болсон юм шигээ. Хичнээн удаан хугацааны туршид мессеж бичиж, утсаар ярьж, төрсөн өдрөөр нь хүртэл залгана. Нөхрийн минь хойноос их ч гүйсэн дээ. Гэвч салгаж барсангүй. Тэгэхээр ийм сайхан нөхөртэйгөөрөө бахархах хэрэгтэй ч юм шиг, ийм сайхан залуу надаас салж чадахгүй байгааг нь бодохоор өөрөөрөө бахархах ёстой ч юм шиг. Тэр хүүхэн өөрөөс нь эгч, хүнтэй суугаагүй, хүүхэд гаргаагүй. Төрөөгүй хүний дотор төмөр гэж үнэн байх. Тэр хүүхэн миний гурван хүүхдийг өнчрүүлээд нөхрийг минь салгаад суулаа гэхэд түүнийхээ үйлийн үрийг мөн ч их үүрэх байсан даа, бараг үүрч даах байсан уу үгүй юу гэж бодогддог юм. Хүний 10 жилийн туршид босгосон, бүтээсэн, халуун ам бүлд хүйтэн гараа шургуулж амийг нь тасалсан бол тэр хүн хийсэн хэргийнхээ төлөөсөнд мөн ч их зовох байсан байх аа гэж бодохоор өрөвдмөөр ч юм шиг. Тэгж  чадаагүй нь ч өөрт нь сайн болсон байх.

Мартахыг хүсэж байлаа. Хэдийгээр тэр миний амьдрал руу аймшиггүйгээр хүйтэн гараа шургуулсан ч би тэр хүнийг уучлахыг хүсэж, одоо бол би тэр хүнийг уучилж чаджээ. Анхандаа уучилсан гэж өөрөө өөртөө хэлэхэд хуурмаг хоосон худлаа санагдаж  байсан ч Тэгж  худлаа ч гэсэн өөрөө өөрийгөө итгүүлсээр одоо бол жинхэнээсээ уучилж чаджээ. Сэтгэл минь тэр хүний тухай бодоход хөндүүрлэхгүй, хар хорон сэтгэлгүйгээр түүний тухай бодох болсон. Хүн өөрөө өөрийгөө сургадаг юм билээ. Надад хичнээн хэцүү байсныг одоо эргээд бодоход юу ч гэмээр юм үгээр тайлбарлахад бэрх байна. Бурханд хандаж байлаа. Намайг хар хорын сэтгэлээс ангижруулж өгөөч гэж. Тэр хүнийг уучлахад туслаач гэж. Тэгээд өөрийгөө даван туулж чадсаныхаа дараа өөрийгөө ингэж зовоох хэрэггүй юм байна гэж ойлгосон. Нүдний дор үрчлээс нэмэгдэхэд л нэмэр болох юм билээ. Үе үехэн чи тэгж байсан шүү дээ гэсэн бодол зурсхийн орж ирдэг л юм. Тэр үед “Явсан бол яваа л биз, унтсан бол унтаа л биз. Балга шингэн гаргаа л биз, тэгээд юу өөрчлөгдсөн гэж?  Үхсэн хойноо. Нэгэнт болчихсон зүйлийг эргүүлж чадахгүйгээс хойш, ач холбогдол өгөх хэрэг алга. Мартах хэрэгтэй.  Эцсийн эцэст би ялсан шүү дээ” гэж бодож муу муухайг үлдэн хөөдөг болсон. Тэр үед өөрийгөө их зовоож байж. Одоо бол өөрийгөө зовоохгүй байх нь дээр гэдгийг мэддэг болсон. Зовлонг даван туулж, аз жаргалаа ахин хүнд алдаж болохгүй гэдгээ ойлгосон. Тэр хүүхэн миний амьдралыг хангалттай  баллаж хар мөрөө үлдээсэн ч тэр миний цаашдын амьдралд ч сүүдрээ тусгаад явахыг би зөвшөөрөхгүй. Тийм учраас л уучлаад мартах хэрэгтэй. Хангалттай төвөг болсон хүнийг булшлаад авсанд нь хий, ахин ухаж гаргах хэрэггүй. Сэтгэл улам хөнгөн, амар амгалан болдог юм. Ийм зүйл тохиолдсон нь амьдралыг улам сонирхолтой болгосон ч юм шиг, нөхөртөө хичнээн их хайртайгаа, тэр хүн надад хичнээн их хэрэгтэй болохыг ойлгуулах шиг. Тийм болохоор би заримдаа тэр хүүхэнд талархдаг юм. Тэр явдлаас хойш бид хоёрын харьцаа дахин шинээр эхлэх шиг, sex ч хүртэл улам амттай болчих шиг санагдсан.

Нөхөртэйгээ ахин аз жаргалыг хайж олох хэрэгтэй. Хэрэв ахиад иймэрхүү зүйл амьдралд минь тохиолддог юм бол тохиолдоосой гэж мэдээж хүсэхгүй байгаа боловч тохиолдвол харсан ч хараагүй юм шиг, мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрнө өө. Тэгж чадах зүрх зоригтой ч болчихож. Эцсийн эцэст саллаа ч гэсэн би алдах юмгүй хүн гэдэгтээ итгэлтэй байдаг. Надаас салаад явлаа ч БИ БОЛ тэр хүний амьдралд арван жил ханилсан хань, гурван хүүхдийнх ээж гэдгээрээ, өвдөж зовоход нь дэргэд нь байж, тал бие нь болж, хамт өнгөрүүлсэн баяр жаргал инээд баяслын нь эзэн нь гэдгээрээ баллуурдаж арилгахын аргагүй том зай эзэлсэн хэвээр л байж, сэтгэлийнх нь нэгээхэн чавхдасыг хэзээд хөндсөөр байж чадах тийм л хүн гэдэгт, надаас холдон явлаа ч зүрх сэтгэл нь хэзээд үгүйлэх тийм л хүн гэдэгт итгэлтэй байдаг. Тиймээс надаас сална гэдгээс айдаггүй. Зоригтой байдаг. Өөртөө итгэдэг. Тэгээд өөрөө өөрийгөө улам боловсруул, хөгжүүл, шинэ зүйл сур.

Нэгэнт эхнэрээ хуураад баригдсан нөхрүүд эхнэрийнхээ хийе гэснийг бараг л эсэргүүцэх эрхгүй болдог ш дээ. Авъя гэснээ авахуулж, хийе гэснээ хийх хэрэгтэй. Нэгэн бодлын эрчүүдийн гаргасан алдаа тэднийг бидний гарт барьж өгөхөд их дөхөм болдог шүү. Тийм болохоор алдаанаас сайн талыг нь олж  харж ашиглахыг хичээх хэрэгтэй гэж би боддог болсон. Алдааг нь дахин дурсах хэрэггүй гэхдээ сайн хашраах хэрэгтэй. Тэгээд дөрөөлөөд ав. Ямар ч гэсэн өөрийгөө аль болох бага зовоо, аль болох залуу сайхан байж, илүү ухаалаг гэдгээ харуулж, ямар хүнийг ямар хүнээр солих гэж байсныг л харуулаад өгөх хэрэгтэй. Ер эрчүүд хичнээн хүүхэнтэй явлаа ч гэр бүлээ орхидоггүй гэсэн үг байдаг даа. Өөрийгөө зовоохын оронд өөрийгөө өөд нь тат. Дотроо шаналж дэрээ нэвтэртэл уйлснаар сайхан нүднийхээ дор үрчлээ нэмэхээс өөр юу ч өөрчилдөггүй. Өнгөрүүлсэн амьдралаа эргээд бодоход аз жаргалтай сайхан мөчүүд л сэтгэлд тодорч харин нэгэнт даваад гарчихсан зовлон мартагдсан байдаг шүү дээ. Таны орон зайг хэн ч нөхөж чадахгүй. Тиймээс Нөхөр тань хэзээ ч таныг сольж чадахгүй гэдэгт итгэж, ханийгаа ойлгож, ханийгаа уучилж, ханьдаа итгээрэй. Ингэх нь хамаагүй хялбар юм билээ шүү…

venera@nar.mn хаягаар ирсэн захидал

Таныг 100 наслахад туслах эрүүл мэндийн 10 дадал
Таныг хэр урт наслахыг тодорхойлох хамгийн том хүчин зүйл бол таны ген биш, харин хэрхэн зөв сайн амьдарч ирсэнд байдаг ажээ. Та итгэхгүй байна уу?

Английн Эрүүл мэндийн сэтгүүлд 20,000 хүнээс авсан судалгаагаар даралт харвах эрсдлийг дараах дөрвөн зүйлийг хийснээр тавин хувь бууруулж чадна гэжээ. Үүнд өдөрт 30 минут идэвхитэй хөдөлгөөнтэй байх, өдөрт 5 удаа ногоо, жимсээр элбэг хоол идэх, тамхи татахгүй байх, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх гэжээ.

Урт наслахын тулд та дээрх энгийн арга замуудыг хэрэгжүүлэхээс гадна судлаачдын олж тогтоосноор 100-н настнууд идэж уух, алхаж хөдлөх, стресс хямралыг даван туулах  тодорхой арга барилтай байдаг аж. Эдгээрийг бид өөрсдийн насжих үйл явцыг илүү сайжруулахдаа ашиглаж болох юм. Мэдээж 100 насыг зооглох нь таны эцэг эх ингэж өндөр насалсан эсэхтэй холбоотой. Гэвч Бостоны Их сургуулийн Эрүүл мэндийн сургуулийн Томас Пэрлс таныг хүний генд нөлөөлөхөөр маш хүнд өвчин л тусаагүй бол та дор хаяж 90-н насыг төвөггүйхэн хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Харин таны эцэг эх, өвөө эмээ чинь архаг тамхичид байсан бол тэд өөрсдийн наслах ёстой насандаа ч хүрч чадалгүй өөд болцгоосон байж магадгүй. Ийм учраас та доорх 10 дадлыг эзэмшиж өдөр бүр хэрэгжүүлснээр тэрхүү гурван оронтой тоонд өлхөн хүрнэ.

1. Тэтгэвэрт битгий гар. “Нийгэмд хүмүүс гэнэт ажил хийхээ больцгооход хэт таргалалт, зүрх судасны төрлийн өвчин тусах магадлал тэтгэвэрт гарсны дараа пуужин шиг л шуугиад ирдэг гэдгийг баримт, судалгаа харуулдаг” гэж Балтиморын Наслалтын судалгааны албаны захирал Льюжи Ферручи хэлж байна. Италийн Чианти муж 100 хол давсан настнуудын тоогоороо маш өндөр хувьтай. Тэндхийн хүмүүс амралт чөлөөт цагаа бусдаас арай өөрөөр өнгөрүүлдэг. Энэ хүмүүс тэтгэвэрт гараад өдрийн ихэнхи цагийг жимс ногоогоо тарьж, арчлах зэргээр ферм дээрээ ажиллаж өнгөрөөдөг. Тэд хэзээ ч идэвхигүй, зүгээр суудаггүй. Та “би тэгж жимс ногоо тарьж арчилж чадахгүй” гэж бодож байна уу? Тэгвэл ач гучийнхаа цэцэрлэг, сургуульд тусалж, эсвэл янз бүрийн төрийн бус байгууллагуудад сайн дурын ажилтан хийж болно шүү дээ.

2. Өдөр бүр шүдээ цэвэрлэ. Энэ нь таны артерийн судсыг эрүүл байлгахад тусална. Нью-Иоркийн Их сургуулийн 2008 оны судалгаагаар өдөр бүр шүдээ цэвэрлэх нь амны хөндийн бактерийн гаралтай өвчлөлийг бууруулдаг гэжээ. Ийм бактери нь цусанд орсноор зүрх судасны өвчин үүсэх гол хүчин зүйл болсон артерийн судсанд үрэвсэл үүсгэдэг байна. Бас өөр нэг судалгаагаар амны хөндийн эрүүл ахуйг сахидаггүй, амандаа маш их бактертай хүмүүс нь артерийн судсаа нарийсгах магадлал өндөртэй бөгөөд энэ нь эргээд зүрхний өвчний эх үүсвэр болдог. “Хүмүүс дор хаяж хоёр удаа шүдээ угааж дадвал амьдралаа уртасгахад нь маш том ашиг тус өгнө гэж би үнэхээр итгэж байна” гэж Перлс зөвлөж байна.

3. Хөдөл. “Дасгал хөдөлгөөн бол залуу насны оргилох булаг юм. Энэ нь яг л машиндаа та тос масло хийж хөдөлгөдөгтэй адил. Тос маслотай машин илүү сайн, бас таны дураар хөдөлдөг” гэж Чикагогийн Иллинойсын Их сургуулийн эм зүй, наслалтын судалгааны судлаач Жей Олшански хэлж байна. Дасгал хөдөлгөөн нь таны сэтгэл санаа, тархи оюун, биеийн тэнцвэр, булчингуудын жин, яс үе мөчинд тань хамгийн их ашиг тусаа өгдөг гэдгийг судалгаанууд ар араасаа л баталцгааж байна. Та хөдөлж эхлэнгүүт л ашиг тус нь тэр даруй ирдэг. Та өөрийгөө биеийн тамирын зааланд очиж хичээллэж чадахгүй байна даа гэж санаа зовох ерөөсөө хэрэггүй. Та зүгээр л өдөрт 30 минут ойролцоох дэлгүүр лүү ч юм уу, эсвэл гэрийнхээ ойр хавиар сайхан алхахад л хангалттай. Байнгын дасгал хөдөлгөөнөөр булчингаа чангаруулах нь ч бас сайн. Гэхдээ иогийн дугуйланд явснаар   сунгалтын дасгал хийж, адилхан үр дүнд бас хүрч болдог.

4. Өглөөний хоолондоо эрдэнэ шиш, овъёосоор баялаг хүнс ид.  Ер нь өглөөд арвай, буудай ихтэй хоол цай хэрэглэх нь настайчуудыг өдрийн турш цусан дахь чихрийн түвшингээ хэвийн хэмжээнд байлгахад тустайг саяханы хийсэн судалгаагаар тогтоожээ.  Ийм хоол хүнс хэрэглэж хэвшсэн хүмүүсийн хувьд хөгшрөлтийг хурдасгаж өгдөг нэг шалтгаан болох чихрийн шижин өвчнөөс сэргийлж чадна.

5. Дор хаяж зургаан цаг унтаж бай. Өдрөө уртасгахын тулд нойроо хэмнэж, илүү цаг гаргаж байхын оронд амьдрах хугацааг тань уртасгах он жилүүдийг нэмэхээ бод. “Нойр бол бидний бие организмыг хэвийн байлгаж, эд эсүүдийг эдгээж сэргээх хамгийн чухал үйл ажиллагааны нэг юм. Настайчууд доод тал нь зургаан цаг унтах ёстой гэдгийг бид тооцоолж гаргасан” гэж Ферручи хэлсэн. Нэгэн зууныг хүрч насалсан урт настанууд нойрыг яах аргагүй хамгийн нэгдүгээрт байх ёстой зүйл гэж тэмдэглэх нь зайлшгүй биз ээ.

6. Хүнсний нэмэлт бэлдмэл биш, харин хоол тэжээл хэрэглэ. Витамин С, Е, эсвэл бетакаротин гэх мэт бодисуудыг цусандаа ихээр агуулж байдаг хүмүүс харьцангуй илүү урт насалж, зөнөх нь ч удаан байдгийг судалгаа баттай харуулж байна. Харамсалтай нь, энэ мэт аминдэмүүдийг агуулсан хүнсний нэмэлт бэлдмэлүүдийг хэрэглэх нь хөгшрөлтийг удаашруулахад ашиг тустай гэсэн баримт алга. “Жирийн нэг улаан лоолинд агуулагдаж байдаг эдгээр бодисууд нь бидний мэддэг витамин С зэрэг ганц аминдэмээс ч илүү цогцоороо эрүүл мэндийг тэтгэдэг хоорондын харилцан уялдаатай” гэж Ферричи тэмдэглэжээ. Шим тэжээл муутай цагаан хүнс болох талх, гурил, элсэн чихэр зэргээс аль болох зайлсхийж, харин шим тэжээл ихээр агуулсан өнгө алагласан жимс жимсгэнэ, хүнсний ногоо, бас бүдүүн тарианы талх, буудай зэргийг байнга хэрэглэж бай.

7. Аль болох бага хямар.  Вүүди Аллен мэтийн жүжигчид л сэтгэлийг нь зовоож буй зүйлийг эрүүл саруул хошигнолоор тайлаад гаргачиж чадах биз. Харин бид мэтийн хямрагчдын хувьд стресстэй тэмцэх шинэ арга замыг олсон нь дээр байх. “Бид зуу наслагчид хүнд хэцүү асуудлууд дээрээ аль болох эргэлдэхгүй, эсвэл аливааг өөрт хэт ойроор дусгаж авдаггүй болохыг харуулсан судалгааны шинэ баримт олоод байна. Тэд зүгээр л тоохгүй өнгөрүүлэхдээ гарамгай” гэж Перлс хэлсэн юм. Хэрэв би угаасаа ингэж чадахгүй гэж бодож байгаа бол хямарч бухимдсан үедээ энэ байдлаас гарах өөрт таарсан илүү дээр аргыг олох хэрэгтэй. Ёог, дасгал, бясалгал, эсвэл хэсэгхэн хором зүгээр л гүнзгий амьсгаа авах зэрэг нь бүгд тустай сайн. Таагүй асуудлаа байн байн бодох, зурагтынхаа өмнө чипс хивээд суух, согтууруулах ундаа уух нь ямар вэ гэж үү? Муу, маш муу.

8. Долоо дахь өдрийн адвентист шиг амьдар.  Өөрсдийгөө 7 дахь өдрийн адвентист гэж тодорхойлдог америкчуудын дундаж наслалт 89 буюу жирийн америк хүнээс бүхэл бүтэн арван насаар урт байна. Энэ шашны нэг итгэл үнэмшил бол Бурханаас зээлж авсан бие махбодио баярлуулж байх нь чухал гэж үздэг. Энэ нь тамхи татахгүй байх, архи дарсанд донтохгүй байх, эсвэл чихэр бурмаар хэт цатгахгүй байх явдал юм. Сүсэгтнүүд нь жимс жимсгэнэ, төрөл бүрийн хүнсний ногоо, самар, шош зэрэгт үндэслэсэн цагаан хоолтон байж, хангалттай сайн дасгал хийх ёстой гэж үздэг. Тэд бас өөрсдийн гэр бүл, хамт олондоо маш их анхаарцгаадаг.

9. Дадал зуршилтай бол. 100  настнууд бүхий л амьдралынхаа туршид нэгэн төрлийн ажил хэрэг эрхэлж, нэгэн төрлийн хоол ундаа идэж уух зэрэг тогтсон дадал, хэв маягтай байдаг гэж Олшански өгүүлж байна. Өдөр бүр тогтсон цагт унтаж, босох нь ч нас ахихын хэрээр бие махбодийг тэнцвэртэй байлгах бас нэгэн сайн дадал юм. “Нас ахих тусам таны сэтгэл санаа улам бүр доройтож байдаг учраас хэрэв та нэг шөнө хэдхэн цагийн нойр алдсан ч, эсвэл хэтэрхий их архи дарс уусан бол эргээд бие тань хэвийн байдалдаа шилжихэд маш хэцүү, хүндрэлтэй болдог” гэж Ферручи тайлбарласан. Энэ нь таны дархлааны хамгаалалтыг доройтуулж, янз бүрийн ханиад томуу, вирус бактерийн гаралтай үрэвсэл авахад илүү мэдрэмтгий болгодог ажээ.

10. Холбоотой бай. Ялангуяа бэлэвсэрч хоцорсон хөгшчүүлийн хувьд наснаасаа эрт өөд болох нэг шалтгаан болдог сэтгэл санааны хямралаас зайлсхийх гол түлхүүр бол найз нөхөд, хайртай дотно хүмүүстэйгээ байнга холбоо харилцаатай байх явдал юм. Зарим сэтгэл судлаачид настайчуудад ихээхэн тустай нэг арга бол хөгшинтэйгөө гадуур алхах, эсвэл хэсэг бүлгээрээ хамтдаа дасгал хийдэг клуб зэрэгт хамрагдах нь хамгийн үр дүнтэй аргуудын нэг гэж үздэг. Өдөр бүр дотны найз нөхөр, эсвэл гэр бүлийн гишүүнтэйгээ хамт байх нь өндөр настай хүмүүст сэтгэл санааны маш том дэмжлэг болдог.

Орчуулсан Д. Мөнхжаргал

Жирэмсний дасгалууд нь өвөрмөц онцлогтой
“Best Mother” төвийн их эмч Б. Ундрам төрөлтийн хүндрэлийг бууруулах, төрөлтөд бэлтгэх, эхийг амраахад жирэмсэн үедээ хийх дасгал хөдөлгөөний ач холбогдлын талаар зөвлөж байна.

- Жирэмсэн эмэгтэйчүүд дасгал хийх нь ямар ач холбогдол юм бэ?

- Ихэнх эмэгтэйчүүдэд хэвлий дэх үр хөврөл аажим томрох болон дааврын өөрчлөлтүүдтэй холбоотойгоор бие эвгүйрхэх мэдрэмж төрдөг. Жишээ нь толгой өвдөх, өтгөн хаагдах, булчин шөрмөс татах, ядрах, сэтгэл санаа тавгүйрхэх, хоолонд хэт дуртай болох гэх мэт. Дасгал хийснээр эдгээр бэрхшээлүүдийг даван туулахад илүү хялбар байх болно. Ялангуяа жирэмсний сүүлийн гурван сард хөврөлийн жин нэмэгдэж, хэвлийн хэсэг томорсноос нуруунд ирэх ачаалал ихэснэ. Үүнтэй холбоотойгоор нуруу чилэх, хөдөлгөөн удаашрах, ядрах, нойргүйдэх нь элбэг байдаг. Гэхдээ сэтгэл санаагаар өөдрөг байж, дасгал хөдөлгөөн тогтмол хийснээр булчингууд уян зөөлөн болж, дээрх таагүй мэдрэмжүүдийг бууруулж болно. Энэ үед хөнгөн дасгалууд хийснээр төрөлт ойртож буйг санагдуулсан сэтгэл санаа тавгүйрхэх, уур уцаартай болох зэргээс сэргийлж тайван, нойр сайтай байх болно. Төрөх үед сэтгэл санаагаар өөдрөг, өөртөө бүрэн итгэлтэй, хүч чадалтай байхын тулд идэвхитэй үйл ажиллагааны 2-3 дасгалыг сонгон авч хичээллэх нь тохиромжтой.

- Жирэмсний дасгал нь  ямар  онцлогтой талаар тодруулж өгөхгүй юу?

- Жирэмсэн эмэгтэйчүүд  өөртөө болоод хүүхдэд муу нөлөө үзүүлэхгүй биеийн байдал сэтгэл санааг өөдрөг болгох дасгалуудыг жирэмсний дөрвөн сартайгаас хийж эхлэх нь зүйтэй. Жирэмсэн үе нь өөрийн биеийг төгөлдөржүүлэх, спортын амжилтууд гаргах үе биш гэдгийг санахад илүүдэхгүй боловуу харин энэ үеийг өөрийн хүч чадал, тэвчээрийг шалгах үе гэж ойлгож болно. Тиймээс энэ хугацааг амжилттай даван туулахад өөрт тохирсон хөнгөн дасгал хөдөлгөөнүүд танд туслах болно.

Өөрөөр хэлбэл жирэмсний дасгалууд нь бусад дасгалуудаас харьцангуй бага ачаалал өгөн, эх хүүхдэд хоёуланд нь нөлөөлөх дасгалууд байдгаараа онцлогтой. Та юуны өмнө жирэмсэн үед яах гэж дасгал хийдэг тухай ойлголттой байх ёстой. Учир нь энэ дасгалууд нь ердийн дасгалуудаас өвөрмөц онцлогтой, тодорхой зорилготой байдгаараа ялгаатай. Жишээ нь амьсгалаа зохицуулж сурах, эх баригчийн үгээр амьсгалаа түгжиж сурснаар төрөлтийг хөнгөвчилж, урагдалтыг мэдэгдэхүйц багасгана. Үүнээс гадна амьсгалын дасгал нь үр хөврөлд очих хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлнэ.

Жирэмсний дасгалын ерөнхий зарчим нь их энгийн хэрвээ дасгал танд хүнд санагдаж байвал хүүхдэд ч мөн адил хүнд байнаа гэсэн үг. Манай төвд иог болон бөмбөгтэй дасгалуудыг хослуулан хичээллүүлдэг.

- Иогийн болон  бөмбөгтэй дасгал нь хоорондоо ялгаатай юу?

- Жирэмсний хугацаанд 2-3 дасгал сонгон авч хичээллэх хэрэгтэйг дээр хэлсэн. Манай орны нөхцөлд  энэ хоёр дасгалыг сонгон авч хичээллүүлэх нь илүү тохиромжтой болох нь бидний судалгааны үр дүнгээр батлагдсан. Жишээ нь жирэмсний хугацаанд эмэгтэйчүүд их уур уцаартай болдог ба мөн нойргүйдэх, даралт ихсэх, төрөхөөс айх, хоолонд хэт дурлах, зүрхээр өвдөх, тамхи татдаг байсан эмэгтэйчүүд нь иогийн дасгал хийх хэрэгтэй байдаг.

Харин бөмбөгтэй дасгалыг ууц нуруугаар өвдөх, нурууны галбир алдагдах, хөлийн судас бүдүүрэх, үе мөчөөр өвдөх, аарцгын булчингуудын агшилт ихэссэн үед хийх ба эдгээрээс урьдчилан сэргийлдгээрээ ач холбогдолтой.

Иогийн дасгал нь эх хүүхэд хоёрыг тайвшруулан амьсгалын хэмнэлийг зохицуулж өгдөг байхад бөмбөгтэй дасгал нь аарцгын булчингуудыг суллаж, нурууны булчингуудыг чангалж өгдгөөрөө онцлогтой. Бид мөн эхчүүддээ цэвэр агаарт явган алхахыг зөвлөдөг. Энэ нь жин огцом нэмэгдэх, гуньж гутрах, нойргүйдэх, хордлого, хөлийн судас бүдүүрэхээс урьдчилан сэргийлэх сайн талтай.

- Жирэмслэхээс өмнө спортоор байнга хичээллэдэг байсан, огт хичээллэж байгаагүй хүмүүсийн хооронд дасгалын ялгаа байдаг уу?

- Хэрэв өмнө нь хичээллэж байсан бол жирэмсний үед ч хангалттай хичээллэж болно. Гэхдээ мэдээж дасгалуудад өөрчлөлт оруулна. Жишээ нь огцом хөдөлгөөнтэй дасгалуудыг хасах гэх мэт. Мөн урьдынх шигээ их эрч хүч, энергийг зарцуулж чадна гэж бодох хэрэггүй. Учир нь таны хэвлийд өсөж торниж байгаа бяцхан хүн танаас бас их хэмжээний энерги зарцуулахыг шаардаж байдаг.

Хэрэв та жирэмслэхээс өмнө биеийн тамираар хичээллэж байгаагүй бол  10-15 минутаар долоо хоногийн гурван өдөр хичээллэж эхлэх хэрэгтэй. Яваандаа хугацаа болон давтамжаа аажмаар нэмэн 45-60 минутаар долоо хоногт гурваас багагүй өдөр хүртэл нэмэгдүүлэх нь хамгийн тохиромжтой. Ер нь удаан бус үргэлжилдэг, байнгын идэвхитэй дасгал хөдөлгөөн нь үр дүн сайтай байдаг. Дасгалуудыг өөрийн авч чадах ачааллын хэмжээнд л хийх хэрэгтэй. Жишээ нь нэг өдөр дасгалаа хийж чадаагүй байлаа гэхэд дараагийн өдөр нь хоёр дахин их ачаалал авч болохгүй.

- Дасгал хийхийг хориглох үе байх уу?

- Жирэмслэлт хэвийн явагдаж байгаа бүх эмэгтэйчүүд дасгал хийх нь эх хүүхэд хоёрт хоёуланд нь сайнаар нөлөөлнө. Харин архаг цус багадалт, даралт өндөр байх, чихрийн шижин, бамбай булчирхайн өвчнүүд, ядарч сульдах, ихэсийн гаж хөгжил, цус алдалт, умайн булчингын агшилт, жингийн хэт нэмэгдэл ба хасагдалт, ихэр жирэмслэлтийн үед дасгалын төрлийг  сонгохдоо эмчтэйгээ сайтар ярилцаж зөвлөх хэрэгтэй байдаг бөгөөд зарим тохиолдолд дасгал хийхийг хориглодог.

- Танай төв дээр очиж дасгал хийх боломжгүй жирэмсэн эмэгтэйчүүдэд гэртээ хийж байх дасгалын талаар ямар зөвлөгөө өгөх вэ?

- Манай төвөөс “Жирэмсэн эхчүүдийг төрөлтөнд бэлтгэх дасгал” гэсэн гаргаж  номын дэлгүүрэд худалдаж байна. Энэ номоос жирэмсний дасгалын тухай ойлголт, дасгал хийх нь ямар ач холбогдолтой талаар ойлголт авахаас гадна өдөр тутам гэртэй хийж болох энгийн дасгалуудыг сурах боломжтой.

- Танд баярлалаа.

“Best Mother” жирэмсний дасгалын төв

Үйлчилгээ:

- Жирэмсний дасгал

- Бөмбөгтэй дасгал

-  40 долоо хоногийн хоолны дэглэм

- Бүтэн биеийн болон хэсэгчилсэн массаж

- Хүчилтөрөгчийн коктель

- Нярайн сургалт

- Төрсний дараах дасгал

-  Урагдалтаас сэргийлэх хярзангийн массаж

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 10-р хороо 86-р байр 2 тоот

Утас: 96665261, 96687994

Ханиасаа, охиноосоо би яаж уучлал гуйх вэ?
Сайн байцгаана уу? захидал хүрэх өдрийн мэндийг хүргэе. Миний бие саяхнаас эвгүйргээд эмчид үзүүлсэн, шинжилгээний хариу гараагүй байгаа ч гэсэн надад  би бзхө -тэй болсон гэдгээ гадарлаж байна. Ядаж эдгэрдэггүй хомхой гэгч вирусийн шинж тэмдэгтэй маш адилхан. Гэхдээ би хүнтэй унтаагүй, түүнийгээ хуураагүй гэж бодогдоно. Гэхдээ нэлээн дээр би архи уугаад тасарчихсан байсан, тэр үедээ яасан ч юм билээ ээ, бурхан минь.

Миний хань бол намайг хуурах хүн биш, би түүндээ итгэдэг. Иймэрхүү эсэн бусын юм бодоод одоо унтахаа ч больсон, хоол ч орохоо больсон, тэнэг хүн шиг л болсон. Би очоод юу гэх вэ???? би түүндээ халдаасан бол яах вэ?

Надаас болж тэр хоёр минь зовох ёстой юм гэж  үү, би ёстой хүний хог новш шаар юмдаа. Одоо надад бодогдож байгаа зүйл бол түүндээ халдаачихаагүй байгаасай тэр хоёр минь эрүүл байгаасай бурхан минь,  ээж минь таниас гуйж байна.

Ханиасаа,  охиноосоо би яаж уучлал гуйх вэ?  уучлал гуйх ч багадана. Ханьдаа би юу гэж хэлэх вэ? би гэдэг адгийн шаар тэр хоёрынхоо амьдралыг баллаад хаячихлаа,  одоо яах вэ?

Яахаа ч мэдэхгүй байна. Одоо очоод шууд үнэнийг хэлэхээс өөр аргагүй. Намайг очиход тэр 2 минь баярлаад л угтана тэгэхэд би насаараа  зовох шаналгах тийм зүйлийг хэлнэ гэж бодохоор очмооргүй, хэлмээргүй. Гэхдээ би үнэнийг хэлнээ. Миний хань ухаантай хүн

намайг уучлах болов уу, миний охин намайг уучлах болов уу. Ямар ч байсан үнэнээ хэлнээ. Ямар ч юм болсон би энэ насаараа та хоёрынхоо төлөө л байх болно. Намайгаа юу ч гэж болно яаж ч болно гэхдээ та хоёрынхоо төлөө хийх бүхнийг хийнэ амлая. би чамайгаа хуурч байгаагүй шүү.

Хань минь чи минь ухаантайдаа гэм нүгэлтэй намайгаа чинь өршөөж уучилах болуу? өршөөсөн ч өршөөгөөгүй ч та хоёрынхоо төлөө л байна амлая. Та хоёр минь зовох ёсгүй. их ч бага ч чамайгаа өмнө нь гомдоож л байсан гэхдээ надаас болж та хоёр минь энэ насны амьдралаараа хохирох ёсгүй. Тэр хоёрыг минь ээж минь, бурхан минь өршөөн хайрла гуйж байна, таниасаа.

Би одоо яах вэ? би буруутай гэхдээ би аав шиг аав, хань шиг хань баймаар байна. Та бүхнээсээ ч өршөөл эрье,  надад зөвлөөч гуйж байна.

venera@nar.mn хаягаар ирсэн захидал

Ceксийн оргилыг мэдэрцгээе бүсгүйчүүд ээ
Би 29 настай. Нөхөртэйгөө суугаад 5 жил болж байна. Энэ зүйлийн тухай бичих  нь зөв үү эсвэл буруу юу гэж бодсоны эцэст бичихээр шийдлээ… Учир нь секс бол гэр бүлийн хосуудын хамгийн ариун нандин зүйл гэдэг бодол бараг бүх хүнд байдаг. Би ч гэсэн саяхныг хүртэл тийм бодолтой байсан. Одоо ч зарим тал дээр энэ бодлоо орхиогүй яваа. Харин миний бусадтай хуваалцах гэсэн чин сэтгэлийн яриа маань гэвэл “СЕКСИЙН ТААШААЛ”. Тийм ээ, энэ бол бурханаас бидэнд өгсөн гайхалтай сайхан зүйл. Та бүхэн намайг буруугаар битгий ойлгоорой. Би олон эмэгтэй сексийн амьдралдаа ханамжгүй байдаг тухай сонсож байсан. Сексийн үед тавьж чадахгүй байх,  сексийн сайхныг мэдэрч чадахгүй байна гэдэг үнэндээ аймаар зүйл, бас аймшигтай ганцаардал.  Тэгвэл түүнээс болоод шаналж байгаа хүүхнүүд, эхнэртээ энэ амтыг мэдрүүлж чадаагүй залуу байгаа бол наашаа суугаарай. /Хэрэв миний бичиж байгаа зүйл таны сонирхолыг татахгүй, бас мэддэг зүйл чинь байвал уучлаарай/.

Би нөхөртөө үнэхээр их хайртай. Тэр маань үнэхээр гайхалтай сайхан. Бид гэрлээд 5 жил болсон боловч үнэхээр цоо шинэхэн  байж чаддаг. Энэ нь бид хамтдаа байхдаа илэн далангүй бүхнийг хийж чаддагт л оршдог байх. За за ингээд олон зүйл нуршилгүй гол яриандаа оръё.

- Та нөхөр ч бай эхнэр ч бай. Ямар ч байсан эхлээд санаачлагатай бай. Ажлаа тараад орж ирж байгаа нөхрийнхөө хувцасыг авахын оронд шууд л “аман секс” хийгээд үз. Цаадах чинь эхлээд гайхах л байх л даа. Гэхдээ энэ нь үнэхээр их таалагдана. Харин хаалгаа түгжихээ мартав. Энэ зүйлээ өөр хаана ч хийж болно.

- Орондоо ороод бүсгүй та өөрийнхөөрөө  бай. Тавьж чадах, таалагдаж байгаа бүхий л байрлалуудаа туршаад үз. Ингэсний дараа тавихгүй юмаа гэхэд сэрэл хөдлөөд аятайхан болно. Яг тэр үед хамтрагчийнхаа доор ороод хэлүүгээ хөхүүлээд үз. Үтрээ рүүгээ түүний хурууг хийлгүүлээд хөдлөг. Ямар хэмнэлтэй байхаа харин та шийд. Энэ байрлалаар үзэхэд ямар гоё таашаал авдаг гээч. Тавилтыг ч бас маш удаанаар мэдэрч чаддаг. Хэрэв та түүний хөдөлгөөнийг өөрийнхөөрөө удирдмаар байвал үснээс нь зөөлхөн атгаад хөдөлгөөд үз. Энэ нь эхлээд эвгүй байвал гэрлээ унтраах буюу бүдэгрүүлээд үз. Харин эсэргээрээ харж таашаал авдаг бол дэрээ өндөрлөөд  тэгээд л болоо. Миний хувьд энэ байрлалаар тавихаар үнэхээр галзуурмаар байдаг. Эхнээс нь авахуулаад дуустал нь сэрэл хүчтэй хөдөлж, тавих үед бараг 20-иод секундын турш тавилтыг мэдэрдэг. Хамгийн гоё нь хэлүү, үтрээгээрээ зэрэг тавина. Ийм удаанаар тавилтыг мэдрэнэ гэдэг үнэндээ бол …………….. хэлэх ч үг олдохгүй байна. Та төсөөлөөд үз, үнэхээр гайхалтай. Нөхрөө хайрлахаас өөр, зөөлөн үнсэхээс өөр та юу ч хийж чадахгүй. Туршаад үзээрэй.

venera@nar.mn хаягаар ирсэн захидал

Би салаа зам дээр байна. Аль замаар нь явах вэ?
Сайн байцгаана уу, Нар сайтын уншигчид аа. Би өөрт тохиолдсон явдлаа та бүхэнтэй хуваалцая надад туслаач, зөвлөөч. Би нэгэн компанид ажилладаг. Нөхөр 2 хүүхэдтэй. Айлын дайтай айл болох гэж юу  юу ч үгүй 2 хүн нийлж байлаа. Манай хүн надаас өмнө амьдралтай байсан.

Тэгээд тэрнийхээ урвалтыг тэсэлгүй салсан юм билээ. Надтай танилцахдаа өмнөх амьдралдаа цэг тавьчихсан байсан. Би тэр үед сургууль төгсөөд удаагүй ажилдаа дөнгөж орчихсон хэний ч харааг булаахаар хөөрхөн туранхай охин байлаа. Манай нөхөр надтай танилцсан өдрөө л энэ охинтой сууна гээд намайг эргүүлсэн, дажгүй сайхан залуу болохоор би ч их гүйлгээгүй сууж миний хувьд анхны амьдралаа эхлүүлсэн. Миний нөхөр миний анхны эр хүн, тэр ч өөрт нь онгон биеэ зориулсанд нь хязгааргүй баяртай явдаг байлаа. Эхний хүүхдээ төрүүлээд удаагүй байхад архи их уудаг боллоо. Арай дэндүү олон өдрөөр ууна. Надад болохоор уучлаарай, дахиж ингэхгүй гээд л бас л ууна. Нилээн олон жил архитай нөхөрлөж явсан. Тэгээд  би 2 дахь хүүхдээ оллоо. Тэр гэртээ архины найзаа дагуулаад ирсэн өдөр нь би уурлаж байгаад дэвхцсэнээс болоод хүүхэд маань дутуу гарах шахлаа.  Эмнэлэгт олон өдөр хэвтэхэд  нэг ч эргэж ирээгүй, архиа уусаар л байсан. Ах эгч нар нь намайг эргэж ирж тайвшруулж байлаа. Эмнэлгээс гараад гэртээ ирэхэд бас л согтуу. Би хүүхдээ төрүүлнэ гэж хичээсээр төрлөө. Хүүхдийг маань төрөхөд нөхөр маань дэргэд минь байж би ч их баяртай. Гэтэл маргаашаас нь хүүхэдтэй болсноо тэмдэглэж байгаа юм гэнэ, бас л архи ууж эхэлсэн. Эмнэлгээс гарах өдөр миний хувцасыг ч авчраагүй согтуу ирсэн. Би хүүхдээ тэвэрч уйлсаар авчирсан таксинд нь эгчийнх нь хувцасыг өмсөөд суулаа.

Тэр өдөр би их уйлсан,  уурлаж хашгираад эгээ л галзуураагүй.  Ийм ч амьдрал гэж байх гэж… арай дэндүү гомдож байсан ч би хэнээс ч илүү ажлаа хийгээд явъя, энэ хүнтэй хүнгүй  амьдарч чадна гэдгээ харуулъя гэдэг бардам зан маань хөдөлж,ажилдаа анхаарч гэртээ өөрийнхөөрөө л байдаг байлаа.  Би залхуудуу талдаа харин нөхөр маань их цэвэрч. Надаас зогсоо зайгүй их юм шаардана. Харин би хийсэн ч хийгээгүй ч хийдэггүй нэртэй юм болохоороо гөжөөд суучихдаг байлаа. Найзууд маань нөхрийн зан авир их эвдэрснийг мэдээд салаач гэж хэлдэг ч би архи уух бол өвчин юм гэж зүтгэсээр  нөхрөө архинаас гаргах эмчилгээнд явууллаа. Өмнө нь ийм оролдлого их хийж байсан…

Одоо нөхөр маань архинаас гарсан хувиараа бизнес хийж мөнгө ч овоо олж байгаа. Гэтэл саяхан би гар утаснаас нь эмэгтэй хүнд явуулсан мэссэж байхыг үзлээ. Асуусан чинь найзынхаа гэлээ. Тэгтэл сарын дараа дахиад л нөгөө утас руу явуулсан мэссэж.  Тэгсэн чинь    нөхөр маань  жилийн өмнөөс нэг хүүхэнтэй уулздаг болчихож. Би бүгдийг асууж мэдээд галзууртлаа уурлалаа, уйллаа. Ойрд  дандаа шөнө дундаас хойш нойр хулжаад нөхрөө сайхан унтаж байгааг нь харахаар сэрээж  хэрүүл хиймээр… хэд хэдэн удаа ч хийсэн л дээ. Хамгийн гомдмоор нь тэр бүсгүй надаас олон дүү өөрөөс нь бол бүр ч олон дүү шүү дээ. Тэгээд бас аятайхан хүүхэн юм шиг байна лээ.

Надаас уучлалт гуйх нь битгий хэл харин ч өөртөө  сэтгэл дүүрэн бардам байх шиг байна. Одоо би яах вэ,би энэ хугацаанд халамж анхаарал тавиагүйгээсээ болж нөхрөө гомдоож гэдгээ ойлгож байна л даа. Тэгээд ойрын үед халамж хайраа илэрхийлээд хүссэнээр нь байлгахыг хичээгээд л байна. Тэр асуудлыг дахин хөндвөл хэрүүл үүснэ гэж бодоод ярихгүйг хичээгээд л. Гэхдээ л миний зүрхэнд орсон энэ шархыг би яаж эдгээх вэ. Би одоо ч түүндээ үнэнч хэвээрээ. Намайг залуучууд сонирхдог, бүр дүү залуучууд хүртэл. Би ч бас дутахгүй гээд хүнтэй унтчихвал тайвшрах болов уу.  Нөхөр маань   хүүхдүүддээ их хайртай, гэр бүлдээ ч их санаачлагатай. Түүнд сайн тал их бий … Би яах  вэ, эрчүүдээ та нар надад сэтгэлээсээ зөвлөөч.

venera@nar.mn хаягаар ирсэн захидал

Эцэг эхүүд яагаад хүүхдээ эрхлүүлдэг вэ?
Хүүхдийн хүмүүжилд хамгийн чухал нөлөө үзүүлэгч хүчин зүйл нь гэр бүлийн орчин байдаг. Эцэг эхийн хоорондын харилцаа, үр хүүхэддээ хандах хандлага нь материаллаг орчноос илүү нөлөөлнө гэдэгтэй та ч санал нийлэх байх аа. Хүүхэд сэтгэлзүйн хувьд эрүүл саруул, аюулгүй амьдрах орчин нь дараах үндсэн шинжүүдтэй байна. Танай гэр бүлд ийм уур амьсгал хэр бүрдсэн бэ гэдгээ тодорхойлоод үзэж болно.              - Гэр бүлийн гишүүд хооронд нээлттэй, үнэнч, харилцан итгэлцэл бүхий харилцаа тогтсон

- Гэр бүлийн тодорхой уламжлалтай

- Эцэг эх хүүхдүүд бие биенээ харилцан хүндэтгэсэн, сэтгэл хангалуун байх

- Гэр бүлийн таатай нөхцлийг бүрдүүлэхэд бүгд анхаардаг

- Эцэг эх нь хүүхдээсээ, хүүхдүүд ч эцэг эхээсээ үг сонсдог байх

- Гэр бүлд гарч буй ихэнх асуудлыг хамтран шийдвэрлэдэг байх г.м

Дээрх шинжүүдээс гадна эцэг эхүүд хүүхдэдээ хэрхэн хандаж байна гэдэг нь чухал байдаг. Энэ удаа эцэг эхүүд яагаад хүүхдээ эрхлүүлдэг вэ? гэсэн сэдвээр ярилцья. Та энэ сэдвээр өөрсдийнхөө үнэтэй санал зөвлөгөөг бидэнтэй хуваалцаарай.

Зарим нь хүүхдээ хайрлах хайраа илэрхийлж, хүссэн бүхнийг нь авч өгөх, бусад хүүхдээс өмөөрөх, идэх, өмсөхөөр нь бэлэн байг гэсэн бодлоор ханддаг. Зарим нь хүүхдээ өрөвдөх, гэр бүлийн онцлогоос хамааран бусдаас дутаахгүй гэсэн бодолтой байдаг. Хүүхдээ энхрийлэн хүссэн зүйлийг нь авч өгөх нь тухайн үед хүүхдэд тааламжтай байдаг гэдгийг эцэг эхчүүд мэдэх боловч ирээдүйд өөрт нь хор хөнөөлтэй гэдгийг тэр бүр ухаарахгүй байх нь олонтаа тохиолддог. Хэт их хайрласнаас болж хүүхэд бие даан амьдрах чадваргүй, сэтгэлийн тэнхээ муутай, хариуцлага хүлээх чадваргүй, тэсвэр хүлээцгүй гээд л олон сул тал төлөвшүүлчихдэг. Үүнийгээ хүүхдээ хайрлаж халамжилж байна гэж ойлгодог. Гэтэл хайр заримдаа хор болдог. Эрхлүүлснээс үүсэх сэтгэц, зан төрхийн өөрчлөлтүүд их байдаг.

Хүүхдээ хэрхэн “эрхлүүлдэг” вэ?

1. Хүссэн бүхнийг нь авч өгөх. Хэт зоргоороо өссөн хүүхэд өөрийн ач холбогдлыг өөрт нь авч өгсөн эд зүйлийн хэмжээнд үнэлдэг.Хүслийг нь биелүүлэхгүй бол сургуульдаа явахгүй, хоол идэхгүй гэх мэтийн араншин гаргадаг. Хүүхэд өөрөө бүх зүйлийг шийдэх бөгөөд өөрсдийхөөр нь байлгаагүй бол уурлаж, хамаг юмаа шидлэх, савж унах гэх мэтээр бүх хүчээрээ “тэмцэж” байгаад санасандаа хүрдэг. Зан байдал судлаачид энэ тохиолдолд эцэг эх аргадах нь тэдний энэ үйлдлийг урамшуулж байгаа хэрэг гэж үздэг. Харин энэ байдлыг нь огт анзааралгүй хэсэг тэвччихвэл хүүхдийн энэ араншин аяандаа засарч эхэлдэг.

2. Бүх үйлдлийг нь зөвшөөрөх. Хүссэн бүх зүйлийг нь авч өгөөд байхгүй боловч юу ч хамаагүй хийж байгааг нь эцэг эхүүд зөвшөөрөх нь эрхлүүлж байгаа бас нэг хэлбэр билээ. Үүнийгээ хүүхэд өөрийгөө илэрхийлэх боломж гэж үздэг. Тоглоомоо энд тэнд тарааж, гэрийн тавилга, ханан дээр юм зурах, эрээчих, гэртээ орж ирэх, гарах цаг гээд л бүхнийг хүлээн зөвшөөрдөг. Тийм хүүхдүүдийнхээр болж байгаа буруу зүйл болгон өөрийн биш, хэн нэгний буруу байдаг. Энэ тохиолдолд хүүхэд өөртөө хариуцлага хүлээх чадваргүй болон өснө.

3. Хэт “захиргаадах”. Эцэг эхүүд юу хийхийг бүгдийг нь хүүхдэдээ заана. Ж: “чи тэр охинтой битгий тогло, харин тэрэнтэй тогло” эсвэл “урлаг хөөгөөд дэмий, амьдралд чинь ямар ч хэрэг болохгүй” гэх мэтээр бүхий л асуудалд нь оролцдог. Хармааны мөнгөтэй яаж харьцах, юунд зарцуулах гээд л өдөр тутам амьдралд нь тохиолдох бүх зүйлд зааварчилгаа өгнө. Ийм хүүхдүүд өөртөө итгэлгүй, өөрийн гэсэн үзэл бодолгүй болдог. Үргэлж өөрт нь туслах, зааж зөвлөх хүний хэрэгцээтэй болно. Харин том болохоороо эцэг эхийнхээ эсрэг ил, далдаар тэмцэж эхлэх нь олонтаа тохиолддог.

4. Хэт анхаарал тавих. Захиргаадуулсан хүүхэдтэй ойролцоо боловч ялгаатай зүйлүүд бий. Бүх юмаа заалгадаг хүүхэд бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэхээс айх айдастай болдог бол хэт халамжтай эцэг эхүүд учирч болох аюулыг ихэсгэж, түүнийг даван туулах чадварыг зохиомлоор багасгадаг. Ж: “битгий гүй, уначихна”, “гэрээсээ битгий холдоорой, төөрчихнө”, “харанхуйд битгий яв, муухай хүмүүс бий”, “танихгүй хүнтэй битгий ярь, аваад явчихна” гэх мэтээр харьцдаг. Ийм хүүхдүүд түгшүүр ихтэй, бэрхшээл даван туулах чадвар хомс болон өсдөг.

Багад нь хайнга хандсан, хэт эрхлүүлсний үр дагавар нь шилжилтийн наснаас эхлэн эцэг эхэд төвөг удаж эхэлдэг. Зарим нь хүүхдийнхээ төлөө одоо юу ч хийсэн яахав гэж орж ирдэг. Хүүхдийн идэвхтэй төлөвших үе нь сургуулийн өмнөх нас бөгөөд энэ наснаас нь хойш хүүхдэд нөлөөлөхөд нэлээн хүнд  болж эхэлдэг.

Бэлгийн чиг хандлагаа ойлгохгүй байна, туслаач
Сайн байна уу, танай сайт маш их таалагдаад энэ захиаг  бичихээр шийдлээ. Магадгүй миний  захиа   утгагүй мэт санагдаж болох юм.   Гэхдээ би хэнээс зөвлөгөө авах, яахаа мэдэхээ байчихаад байгаа тул та бүхнийг тусална гэдэгт найдаж байна.

Би одоо 28 настай эмэгтэй, өөрийнхөө бэлгийн чиг хандлагын талаар ойлгохоо байчихаад байна.

10 жилд, мөн оюутан байхад хөвгүүдэд дурлаж,  үерхэж  байсан ч хайр дурлалыг тэднээс амсаагүй. Оюутан байхад  нэг удаа ангийнхаа найзуудтай наргиад нэгнийдээ хонох болсон юм. Тэр үед нэлээд халсан байсан.  Нэг охинтой хамт  нэг орон дээр унтах боллоо. Гэтэл тэр үед би яг эр хүн шиг өөрийгөө мэдэрч түүнийг аймшигтай ихээр хүсэж түүнтэй  яг эр хүн шиг секс хиймээр санагдсан юм.  Тэр явдлаас хойш ахиж тийм юм тохиолдоогүй байсаар 4- р курст байхад нэг охинтой таарсан. Тэр их эршүүд, лесби гэдгийг нь таамаглаж байсан л даа, гэхдээ надад муухай санагдаагүй. Тэр намайг маш их халамжилж, түүний хөгжилтэй  бусдаас өөр байдалд нь би ч татагдсан. Удалгүй бид 2 хамт байх болсон. бид хамт жил гаруй амьдарсан, түүний намайг гэсэн сэтгэл, хайр үнэхээр агуу байсан.

Удалгүй сургууль төгсч салах болсон,  угаасаа ч би ийм амьдрал бүтэхгүй гэдгийг ойлгож байсан болохоор дотроо больё гэж шийдээд байсан л даа, харин тэр маань надад хачин их хайртай тул түүнд маш хүнд цохилт болсон. Салахад маш хэцүү байлаа,  тэврээд унтдагийг нь, үнэрлэдгийг нь, үнсдэгийг нь, хэрэлддэгийг нь гээд юм бүхнийг нь аймшитай их санаж байсан.

Гэвч би хэвийн хүн, хэвийн амьдралаар амьдарна гэсэн итгэлээр, нөхөр хүүхэдтэй болно гэсэн бодлоор түүнээс салсан юм. Одоо 8 жил болж байгаа ч гэсэн тэрнийг гүйцэж намайг хайрлах, надад хань болох эр хүн үнэхээр олдохгүй юм байна гэж боддог боллоо. Нэг биш залуутай үерхэж үзсэн, одоо л энэ хүнтэй гоё байна байх, хайрлаж чадах байх гэж бодож уулзаад урам хугарсан үл ойлголцлоор дуусдаг байлаа. Сүүлдээ энэ бүхнээс залхах болсон. Одоо хааяа тэр найз охинтойгоо ярьдаг, тэр маань одоо болтол надад хайртай хэвээрээ, би түүний амьдралын утга учир. Намайг баярлахад даган баярлаж, намайг гунихад надаас илүү шаналж надаар амьдардаг хун. Түүнтэй байхад бид 2 секс  хийж үзээгүй, эхэндээ сонирхоод үнсэлцдэг байсан, тэр л түүнд хангалттай байдаг гэсэн. Надад бол түүнтэй сексийн сэрэл, сонирхол байгаагүй зүгээр л халамж хайр байсан. Хааяа зүүдлэхдээ эрэгтэй хүнтэй секс хийж байна гэж зүүдэлдэг болохоор өөрийгөө хэвийн гэж бодож байсан, гэтэл сүүлийн үед гомо нарыг илт сонирхох боллоо. Gay love story үзээд салж чадахаа байсан, тэдний хайр нэг л гоё үнэхээр сайхан сонирхолтой санагдах юм. Бараг бүх л gay movie  шөнө  унталгүй байж үзсэн, бүр Britanii soap opera  хүртэл хэдэн арав үзээд огт уйдахгүй юм. Энэ миний амьдралын түүхтэй холбоотой юм болов уу эсвэл би өөрөө эрэгтэй болж gay байхыг хүсээд байгаа юм уу огт ойлгохгүй байна.Магадгүй миний далд ухамсарт эр хүнтэй холбоотой нэг юм байх шиг байна. Эсвэл би энэ бүхнийг хэт хүндээр хүлээж аваад байгаа юм  болов уу та бүхэн зөвлөгөө өгч туслаач. Би одоо гадаадад мастерт сурдаг, хичээл ном судалгаа гээд хатуу багшийн дарамтан дор байгаа энэ үед төвлөрч тогтож сууж ч чадахгүй маш хэцүү байна Яах вэ?

venera@nar.mn хаягаар ирсэн захидал

Жирэмсний үеийн сэтгэлзүйн онцлог
Хүүхэд тээж төрүүлнэ гэдэг нь эмэгтэй хүний мөн чанарын дээд илрэл. Гэвч энэ нь бүсгүй хүнд хязгааргүй их баяр баясгаланг мэдрүүлэхийн зэрэгцээ айдас, болгоомжлол, тайван бус байдлыг бий болгодог. Жирэмслэх нь физиологийн төдийгүй сэтгэлзүйн хувьд гүнзгий өөрчлөлт дагуулдаг. Энэ үед сэтгэлийн хөдөлгөөн ихсэж, мэдрэмтгий, амархан ядардаг, цочмог зантай болдог ба эмч нар үүнийг дааврын өөрчлөлттэй холбон тайлбарладаг.

Амьдрал  дахин  төлөвлөгдөж  эхэлнэ. “Жирэмсний явц хэвийн үргэлжлэх болов уу”, “ажил төрлөө яах вэ”, “хүүхдээ зовох гачигдах юмгүй өсгөж чадах болов уу” гэх мэт  бодол төрнө.

Хэд хэдэн төрлийн түгшүүр илэрдэг.

1. Бие организмд гарч буй өөрчлөлтийг дагасан түгшүүр. Биеийн галбир алдагдаж эхлэх, нүүрэн дээр сэвх гарах, бие хүндрэх, амьсгаадах, ядрах мэдрэмжийг даган бусдад ямар харагдаж байгаа бол, нөхөр тоохгүй байх болов уу гэхчлэн зовиур үүсдэг.  Хүүхэд тээх нь хүний амьдралд олон тохиолдохгүй, хэдхэн сар л үргэлжлэх тул бусдад ямар харагдах нь тийм ч чухал биш шүү дээ

2. Төрөх үеийн өвдөлт олон эмэгтэйг айлгадаг асуудал. Эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд аливаа зүйлд бага шаналах хэрэгтэй. Бүх л эмэгтэйчүүд энэ үеийг давж гардаг, та тэднээс юугаараа дутуу гэж?

3. Хүүхэд урагт хэвийн бойжиж байгаа эсэх нь мөн л түгшүүртэй. Үүнээс гадна төрсний дараа эрүүл саруул байх болов уу, өвдөж зовох вий, яаж өсгөх вэ гэсэн бодол төрнө.

Үр хүүхэдтэй болно гэдэг  эмэгтэй хүн бүрт  тохиолддог  хорвоогийн хамгийн  сайхан  зүйл учраас нь энэ бүгдээс түгшиж  санаа зовохгүй тайван байх хэрэгтэй.

Хэтэрхий хартай нөхрөө яах вэ?
Сайн байна уу? Би Нар сайтын байнгын уншигч байна. Танай хамт олонд болон Нар-ыг уншигчиддаа сар шинийн мэнд хүргэж, ажилд нь амжилт хүсье. Би хүмүүсийн захидлыг уншдаг байсан бол өнөөдөр өөрөө хүмүүстэй сийрэг ухаанаар санал бодлоо хуваалцаж зөвлөлгөө авмаар байна. Би нөхөр, охин(13 настай), хүүгийнхээ (2 настай) хамт амьдардаг, төсвийн байгуулагад судалгааны ажил хийдэг, 40 настай. Нөхөр маань наймаа хийдэг.

Бид гэрлээд 18 жил болж байна. Өнөөдрийг болтол бидний амьдрал дардан байсангүй, сэтгэл зориг зүрхээрээ амьдралаа бүтээх гэж хамтдаа зүтгэж, орох оронгүй байхдаа эцэг эх, ах, эгчийнхээ хажуу өрөөнд хүртэл амьдарч шударга хөдөлмөрлөж, улсад 18 жил ажиллаж, нөхөр маань ч хувиараа бизнесс эрхэлж байж, сайхан хүү хүртэл төрүүлж өгсөн,  амьдрах байр, унах унаатай болсон. Бидний амьдрал баян, хангалуун биш ч боломжийн дундаж орлоготой айл. Гэр бүлийн дотор сайдах, муудах явдал гардаг ч тэр нь хий хардах, мөнгө муу олдог, хувиараа юм хийе гэсэн бодол байдаггүй юм хийхгүй юм бол яах гэж наад мэргэжлээ эзэмшиж эрдмийн цол хэргэм авсан юм гэж байнга хэлдэг нь надаа сэтгэлийн их дарамт нэмж байдаг. Мөнтүүнчлэн надаа одоо найз нөхөд гэж байхгүй, гэртээ хүүгээ хараад 1,5 жил суугаад одоо ажилдаа орсон. Хэтэрхий хартай гэрээс гараад 2 цаг 30 минут болоход л араас минут тутамд утасдана, бас уураа хүрэхээр гар хүрнэ. Өөдөөс нь юм хэлмээр санагдсан ч цохиод авах бол уу гэж айж нуруу луу хүйт оргино, цохиод ч ямар дийлэх биш. Намайг хүмүүс гаднаас маань хараад их жаргалтай сайхан хүүхэн гэж санадаг байх.

Уучлаарай гээд хэлчих бол уу ч гэж хүлээнэ.  Залуу байхад энэ бүхнийг тэвчээд хүүхдээ авч аав, ээжрүүгээ гүйдэг байсан тэгээд л айлд удаан байгаад байх хэцүү санагдаад буцаад л ирдэг байсан. Одоо бол энэ насанд чинь Монгол хэвийн амьдралтай хүмүүс жаргах цаг ирж байхад ингээд айлын хаяа бараадаад явдаг гэж өөртөө л гомдож суух юм даа. Уурлаад байдаг болохоор нь нэг их хүн амьтантай нийлээд суугаад байдаггүй байсан маань түүнийг давруулсан бололтой. Гэтэл нөхөр маань өөрөө бол дуртай газраа өөрийнхөө дураар явна би ирэхэд нь хаашаа явав ч гэж асуудаггүй. Манай нөхөр архи, тамхи хэрэглэдэггүй, авгай хүүхэн гээд ч байдаггүй болохоор нь итгэдэг учраас асуудаггүй.

Би бүр учраа олохгүй, гэр бүлийнхээ төлөө хайртай хүмүүсийнхээ төлөө амьдралд дуртай, тохиолдсон ямар ч саад бэрхшээлийг давна туулна гэсэн итгэл маань алга болчихоод байна. Бүр одоо үлдсэн амьдралаа тайван, хийх дуртай ажил хөдөлмөрөө тайван хийгээд амьдармаар санагдаж байна.

Нөхрөөсөө салах уу, эсвэл яаж хашраах вэ? Та бүхэн надад тусалж, үнэтэй сайхан зөвлөлгөө өгнө гэдэгт найдаж хүлээж байна.

Баярлалаа.

venera@nar.mn хаягаар ирсэн захидал