Түрэмгийлэгч /өгүүллэг/
February 13th, 2009 by nar | 26 Comments | Filed in Уран зохиол
Төгсгөл. Алган дахь “цайзанд” минь урьд шөнөжингөө хоригдсон хоёр бяцхан “түрэмгийлэгч”-ийн ор мөр тэмтрэгдэх шиг. Энэ мэдрэмж надад яг гурав хоног мэдрэгдсэн юм. Гэвч дөрөв дэх өдрөөс эхлэн тэр мэдрэмж үгүй болж эхлэх нь тэр. Тэгэхэд надад ямар аймшигтай санагдаж байсан гээч. Яг л нэг их үнэтэй цайтай зүйлээ бага багаар гээж байгаагаа мэдэрч байгаа юм шиг л санагдаж байв. Ингээд л би өөрийн эрхгүй Баасан гаригийг тэсэн ядан хүлээж эхлэв. Хүлээлт!
Нар мандаж өглөө боллоо. Бүсгүй уруул дээр минь үнсээд босов. Харин би дахиад л өнөөх янзаар хаягдаж хоцрох нь тэр. Энэ байдал хичнээн ч удаа давтагдаж байгаа юм одоо бараг тоогоо алдаж байх шиг байна. Уг нь бид хоёр долоо хоногт ганцхан удаа л уулздаг. Тодруулбал Баасан гаригт. 





