Posts Tagged ‘хүүхэд’

Д-гээс хол байлаа гээд, тэр 2 хүнийг зовлонд унагалаа гээд ямар ч утга учир олсонгүй

January 6th, 2009 by nar | 76 Comments | Filed in Ийм нэгэн амьдрал

Сайн байцгаана уу, Нар.мн-ын хамт олон. Танай сайтад ихэвчлэн эмэгтэйчүүд бичдэг юм байна. Бүсгүйчүүд маань их л гуниг тээж явдаг юм шиг. Би ч бас л өөрийнхөө бүтэхгүй зуйлийг бичих гэж байна. Та бүгдээсээ тусламж, сэтгэлийн дэм авахыг их хүсэж байна.  (more…)

Tags: , , , ,

Хүүхдээ ойлгодоггүй ээ…

December 17th, 2008 by nar | 12 Comments | Filed in Хvvхэд

Сайн байцгаана уу , танай сайт тун их таалагдлаа, та бүхнээс хүсэх гуйлт байна. Шилжилтийн насны эмэгтэй хуухдийг яаж хүмүүжүүлэх талаар зөвлөгөө өгч туслаач.

Миний охин 12 настай, биед нь өөрчлөлт орж эхэлсэн. Би гадаадад оюутан, гэр бүлийн хүн маань, мөн өөр оронд оюутан гээд манай гэр бүлийн 3 хүн 2 газар амьдарч байна л даа. Сүүлийн үед охин маань зан чанарын хувьд их өөрчлөгдөж байна. Хичээлээ хийгээд л мэрийгээд байдаг хүүхэд маань, юм л бол зурагтаар аниматион үзээд л суудаг болсон, бас өглөө унтаад хичээлдээ явахгүй, зөвлөж ярилцах үед үг сонсохгүй, чихээ таглаад эсвэл өөдөөс хэрэлдэнэ. (more…)

Tags: , ,

Хэзээ нэг өдөр тэнгэр бурхан надаас хариугаа авах байх даа…

December 17th, 2008 by nar | 89 Comments | Filed in Ийм нэгэн амьдрал

Сайн байна уу. Захидал уншиж байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе, Би нар website-ийг уншиж байнга сэтгэлийн тайтгарал авдаг, танай хамт олонд үргэлж баярлаж явдаг шүү. Тиймээс та бүхэнд өөрийнхөө амьдарлын тухай ярьж сэтгэлээ онгойлгох гэсэн юм.

Би 25 настай нөхөртэй, нэг хүүтэй, жирийн л нэг сайхан амьдралтай гэр бүл. (more…)

Tags: , , , , ,

3 настануудын хямрал

December 17th, 2008 by nar | 19 Comments | Filed in Хvvхэд

Хүүхэд 3 нас хүрлээ. Тэр өмнөхөө бодвол их зөрүүд, уцаартай болж эхэлнэ. Шалан дээр тэрийж хэвтэх, хөлөө дэвслэх, гараа элгэндээ тэвэрч, хөмсгөө зангидаж суух зэрэг нь энэ насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд танил болсон байх. Аав, ээж нар хүүхдийн энэ өөрчлөгдөж буй зан байдалд их санаа зовж, бас нөгөө талаар бухимдаж байдаг.  (more…)

Tags: , ,

Залуу аав, ээж нарт…

October 23rd, 2008 by nar | 32 Comments | Filed in Хvvхэд

Та хүү, охиноо загвар өмсөгч шиг сайхан гуалиг, тамирчин шиг өв тэгш биетэй болоосой гэж хүсч байгаа биз дээ?

Тэгвэл хүүхдийнхээ хэр өндөр болж өсөхийг дараах хэдхэн тоог нэмж үзээд гаргаж  чадна. Хүүхдийн тань өндөр таны хүссэнд хүрэхгүй бол багаас нь биеийн тамираар сайтар хичээллүүлээрэй. /бүх хэмжээ сантиметрээр илэрхийлэгдсэн/ (more…)

Tags:

Хүүхдийн хүмүүжил хэзээ эхэлдэг вэ?

June 16th, 2008 by nar | 14 Comments | Filed in Хvvхэд

Хэвлий дэх ургийн тархины эд эс гайхмаар хурдан хуваагддаг. Үүнтэй холбоотойгоор ургийн тархийг хэвлийд байхад нь хөгжүүлж болдог байна. Тархинд сэрэл өгөх бүрт шинээр эд эс олноор бий болдог ба энэ нь хүүхдийн оюуны чадамж, сэтгэлгээ, хандлага, танин мэдэхүйг хөгжүүлдэг. (more…)

Tags:

Үр тогтолт

June 13th, 2008 by nar | 54 Comments | Filed in Хvvхэд

1 долоо

Та арай жирэмсэн болоогүй байгаа. Гэвч эх барихын практикт жирэмсний болон төрөх хугацааг сүүлийн сарын тэмдгийн эхний өдрөөс эхлэн тооцдог. Учир нь өндгөвчинд өндгөн эс үр тогтоход бэлтгэгдэн боловсорч эхэлдэг. Сарын тэмдгийн мөчлөгийн 10-16 хоногт явагдах үр тогтолтоос хойш ч өндгөн эс үргэлжлэн боловсорсоор байна. (more…)

Tags:

0-6 насны хүүхдийн мэдрэл сэтгэхүйн болон хөдөлгөөний хөгжил

June 13th, 2008 by nar | 18 Comments | Filed in Хvvхэд

Сэтгэл хөдлөл нь сөрөг байдлаар өөрөөр хэлбэл  өөрийн биед болж буй бүх өөрчлөлтийг уйлж илэрхийлнэ.
Гадаад орчныг хүрэлцэхүйн мэдрэмжээр буюу  арьсаар ихэнх цочролыг хүлээн авдаг.
Хөдөлгөөн нь эмх замбараагүй сарвалзах, гар хөл бага зэрэг чичирхийлэх байдлаар илэрдэг (more…)

Tags:

Үнэндээ ам уучлахаас зурх минь түүнийг уучилж чадахгүй байна.

March 5th, 2008 by admin | 126 Comments | Filed in Ийм нэгэн амьдрал

“Нар” сайтын хамт олон та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Танай сайт хүмүүсийн сэтгэлийн зовлон гунигийг хуваалцаж, тайвшрал өгч, олон хэрэгтэй зуйлийг мэдэж авахад тусалж байдаг болохоор үнэхээр таалагддаг шүү. Би сэтгэл зүрх нь шархадсан хумуусийн нэг. Над шиг хумуус зөндөө байгаа гэж бодож, өөрийгөө тайвшруулахыг
(more…)

Tags: , ,

Амьдралаа өөрчилмөөр байна.

February 28th, 2008 by admin | 56 Comments | Filed in Ийм нэгэн амьдрал

Сайн байна уу. “Нар” сайтынханд энэ өдрийн мэндийг хүргэж, ажлын өндөр амжилт хүсье. Би танай сайтын байнгын уншигч. Та бүхэндээ хандахын учир өөрийнхөө учир утгаа алдсан амьдралын тухай бичихийг хүсэж, та бүхнээсээ надад сэтгэлийн дэм хайрлахыг чин сэтгэлээсээ хүсэж байна.
(more…)

Tags: , ,