Эцэг эхүүд яагаад хүүхдээ эрхлүүлдэг вэ?
March 29th, 2009 by nar | 28 Comments | Filed in Хvvхэд
Хүүхдийн хүмүүжилд хамгийн чухал нөлөө үзүүлэгч хүчин зүйл нь гэр бүлийн орчин байдаг. Эцэг эхийн хоорондын харилцаа, үр хүүхэддээ хандах хандлага нь материаллаг орчноос илүү нөлөөлнө гэдэгтэй та ч санал нийлэх байх аа. Хүүхэд сэтгэлзүйн хувьд эрүүл саруул, аюулгүй амьдрах орчин нь дараах үндсэн шинжүүдтэй байна. Танай гэр бүлд ийм уур амьсгал хэр бүрдсэн бэ гэдгээ тодорхойлоод үзэж болно. (more…)
Tags: хүүхэд
Хүүхэд тээж төрүүлнэ гэдэг нь эмэгтэй хүний мөн чанарын дээд илрэл. Гэвч энэ нь бүсгүй хүнд хязгааргүй их баяр баясгаланг мэдрүүлэхийн зэрэгцээ айдас, болгоомжлол, тайван бус байдлыг бий болгодог. Жирэмслэх нь физиологийн төдийгүй сэтгэлзүйн хувьд гүнзгий өөрчлөлт дагуулдаг. Энэ үед сэтгэлийн хөдөлгөөн ихсэж, мэдрэмтгий, амархан ядардаг, цочмог зантай болдог ба эмч нар үүнийг дааврын өөрчлөлттэй холбон тайлбарладаг.
Сайн байцгаана уу. Та бүхэндээ захидал хүрэх өдрийн мэнд хүргэе. Би танай сайтыг дээр үеэс уншиж мэдэх болсон. Надтай адил амьдралтай хүмүүсийн тухай уншаад энэ тухай санал сэтгэгдэлээ хуваалцахыг хүслээ. Би гэр бүлтэй. Бид гэрлээд 10 жил болж байгаа боловч хүүхэдтэй болж чадаагүй л байна.
Ихэнх эцэг эхчүүдийн хувьд хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг сэтгэл зовоосон зүйлийн нэг байдаг. Хүүхэд хар аяндаа өсөн торниж, өөрийн гэсэн зан төрхтэй болж байгаа мэт санадаг ч энэ явцад эцэг эхчүүд багагүй үүрэг гүйцэтгэдэг. Заримдаа өөрсдөө ч анзааралгүй “хүмүүжүүлчихдэг”. Хүүхдийнхээ дэргэд хэрэлдэж маргана, бие биедээ худал хэлнэ, хэн нэгнийг “тохуурхан” хоорондоо ярилцана.
Сайн байцгаана уу, танай сайт маш их таалагддаг, байнга уншдаг юмаа. Би нэг зөвлөгөө авмаар байна. Манай хүү 2 ой 1 сартай цэцэрлэгт явахаараа хүүхэд хазаад байх юм. Тэгэхээр багш нь гаргана гээд болдоггүй ээ. Би маш их ажилтай, бас хүүхэд цэцэрлэгт юм сурах нь ч хэрэгтэй юм болов уу гэж бодох юм.
Хүн бүр ажил мэргэжлээ орхин амьдралын эрхээр ганзагын наймаа эрхэлж байсан цаг халагдаж өөрийн оюун, ухаан мэдлэг боловсролоороо “талхаа олж идэх” цаг ирж буйг ойлгон эцэг эхчүүд маань хүүхдээ багаас нь эрдэм боловсролтой болгохыг эрмэлзэх болжээ.
Хүүхдийн төлөвшилд айлын хэд дэх хүүхэд, түүнчлэн хувийн онцлог давуу болон дутагдалтай тал зэрэг олон зүйл нөлөөлдөг.
Би нэгэн сайт дээрээс доорх нийтлэлийг уншаад их таалагдсан учраас өөрийн унших дуртай сайт дээр байрлуулахыг хүссэн юм… Та бүхэн уншаад сэтгэгдэлээ үлдээгээрэй…
Сайн байна уу? би танай сэтгүүлийн байнгын уншигч. Би одоо 30 нас хүрч байна. Ганц хүүтэй. Тэр маань миний ганц итгэл найдвар. Надад нөхөр, ажил, сайхан амьдрал алга даа. Би гутранга үзэлтэй байж магадгүй л дээ. Гэхдээ анхны хайр маань миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. Тэр хүнд би хайртай байсан. Эхлээд бүх юм сайхан байсан, бид хоёр хүүхэдтэй болсон. Харин тэр үед бүх зүйл өөрөөр эргэсэн. Хүүтэй болсондоо би их баярласан боловч тэр харин надад “би ядруухан айлын охинтой сууж чадахгүй” гэж хэлж хоёр тийшээ салсан даа. 




