Posts Tagged ‘хайр’

Охин үрээ хайрла!

March 6th, 2009 by nar | 165 Comments | Filed in Уран зохиол

girl

 

Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!

 

 

(more…)

Tags: , ,

Түрэмгийлэгч /өгүүллэг/

February 13th, 2009 by nar | 26 Comments | Filed in Уран зохиол

tyremgiilegched2Төгсгөл. Алган дахь “цайзанд” минь урьд шөнөжингөө хоригдсон хоёр бяцхан “түрэмгийлэгч”-ийн ор мөр тэмтрэгдэх шиг. Энэ мэдрэмж надад яг гурав хоног мэдрэгдсэн юм. Гэвч дөрөв дэх өдрөөс эхлэн тэр мэдрэмж үгүй болж эхлэх нь тэр. Тэгэхэд надад ямар аймшигтай санагдаж байсан гээч. Яг л нэг их үнэтэй цайтай зүйлээ бага багаар гээж байгаагаа мэдэрч байгаа юм шиг л санагдаж байв. Ингээд л би өөрийн эрхгүй Баасан гаригийг тэсэн ядан хүлээж эхлэв. Хүлээлт!

(more…)

Tags: ,

Түрэмгийлэгч /өгүүллэг/

February 6th, 2009 by nar | 10 Comments | Filed in Уран зохиол

tyremgiilegched1Нар мандаж өглөө боллоо. Бүсгүй уруул дээр минь үнсээд босов. Харин би дахиад л өнөөх янзаар хаягдаж хоцрох нь тэр. Энэ байдал хичнээн ч удаа давтагдаж байгаа юм одоо бараг тоогоо алдаж байх шиг байна. Уг нь бид хоёр долоо хоногт ганцхан удаа л уулздаг. Тодруулбал Баасан гаригт. (more…)

Tags: ,

Халуун усны байшин /өгүүллэг/

January 6th, 2009 by nar | 29 Comments | Filed in Уран зохиол, Чөлөөт цаг

Наранд үдээр шиг борлосон чийрэг нарийхан шилбээ гялалзуулсан арав гаруй насны бор хүү сэргэлэн хар нүдээ гялалзуулан “Хүүе, Мөнхөө кино үзье, кино үзье. Нөгөө хоёр чинь халуун усны байшин руу явлаа” гэхэд усан буугаар тоглож суусан Мөнхөө “Аль аль хаана байна” хэмээн хэрэгт дурлацгаан ухасхийлээ. “Явъя. Жаргалд хэлье” гээд хоёр хүү сумын төвийн зүүн хойт талын хашааны гадаа очиж, дүүлэн хуцах нохойноос нь айн орж чадахгүй хашааны гаднаас цухалзан “Жаргалаа” хэмээн байдаг чадлаараа дуудлаа. (more…)

Tags: ,