Posts Tagged ‘сэтгэл зүй’

Болзох удирдамж

February 13th, 2009 by nar | 20 Comments | Filed in Сэтгэл зvй

bolzooБолзох гэж буй залуугийнхаа тухай 10 минутын дотор мэдэж болох 40 зүйл   
Болзоот залуугаа хэн бэ гэдгийг мэдэхийн тулд та түүнтэй заавал 6 сарын хугацаанд болзох хэрэггүй. Харин зөв түлхүүрийг нь олж чадвал 10 минутын дотор л түүнийг бүрэн “унших” боломжтой. (more…)

Tags: ,

Д-гээс хол байлаа гээд, тэр 2 хүнийг зовлонд унагалаа гээд ямар ч утга учир олсонгүй

January 6th, 2009 by nar | 76 Comments | Filed in Ийм нэгэн амьдрал

Сайн байцгаана уу, Нар.мн-ын хамт олон. Танай сайтад ихэвчлэн эмэгтэйчүүд бичдэг юм байна. Бүсгүйчүүд маань их л гуниг тээж явдаг юм шиг. Би ч бас л өөрийнхөө бүтэхгүй зуйлийг бичих гэж байна. Та бүгдээсээ тусламж, сэтгэлийн дэм авахыг их хүсэж байна.  (more…)

Tags: , , , ,

Надад хүүхэд нас гэж байгаагүй

December 17th, 2008 by nar | 35 Comments | Filed in Ийм нэгэн амьдрал

Сайн байцгаана уу, Нар сайтын хамт олон минь. Та бүхэнтэй мэндчилэхийн хамт ийм буянтай үйл ажиллагаа явуулж байгаад тань баярлалаа гэж хэлмээр байна. Яагаад гэвэл хүн өөрийн дотор болж байгаа зүйлээ ил гаргаж байж тайтгардаг болохоор та бүхэн маш олон хүний зовлонг нимгэлж байна.

Ингээд өөрийн амьдралын талаар өгүүлмээр санагдлаа. Энэ бүхнийг хэн нэгэн хүнд ярихгүй бол би тэсэхгүй байна. Би 2 охинтой айлын бага охин. Аав ээж маань 2-лаа тусгай мэргэжлийн сургууль төгссөн мэргэжилтэй ажилчид. Бага байхад минь манайх юугаар ч дутдаггүй, ээж минь төрөл бүрийн маш гоё хоол хийгээд л, би түүнийг нь байрныхаа хүүхдүүдэд гайхуулаад л, хүүхдүүд манайд орж ирээд ээжийн минь хийсэн хоолыг амтархан идээд л, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалтай сайхан айл байлаа. (more…)

Tags: , , , , ,

Хүүхдээ ойлгодоггүй ээ…

December 17th, 2008 by nar | 12 Comments | Filed in Хvvхэд

Сайн байцгаана уу , танай сайт тун их таалагдлаа, та бүхнээс хүсэх гуйлт байна. Шилжилтийн насны эмэгтэй хуухдийг яаж хүмүүжүүлэх талаар зөвлөгөө өгч туслаач.

Миний охин 12 настай, биед нь өөрчлөлт орж эхэлсэн. Би гадаадад оюутан, гэр бүлийн хүн маань, мөн өөр оронд оюутан гээд манай гэр бүлийн 3 хүн 2 газар амьдарч байна л даа. Сүүлийн үед охин маань зан чанарын хувьд их өөрчлөгдөж байна. Хичээлээ хийгээд л мэрийгээд байдаг хүүхэд маань, юм л бол зурагтаар аниматион үзээд л суудаг болсон, бас өглөө унтаад хичээлдээ явахгүй, зөвлөж ярилцах үед үг сонсохгүй, чихээ таглаад эсвэл өөдөөс хэрэлдэнэ. (more…)

Tags: , ,

Хэзээ нэг өдөр тэнгэр бурхан надаас хариугаа авах байх даа…

December 17th, 2008 by nar | 89 Comments | Filed in Ийм нэгэн амьдрал

Сайн байна уу. Захидал уншиж байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе, Би нар website-ийг уншиж байнга сэтгэлийн тайтгарал авдаг, танай хамт олонд үргэлж баярлаж явдаг шүү. Тиймээс та бүхэнд өөрийнхөө амьдарлын тухай ярьж сэтгэлээ онгойлгох гэсэн юм.

Би 25 настай нөхөртэй, нэг хүүтэй, жирийн л нэг сайхан амьдралтай гэр бүл. (more…)

Tags: , , , , ,

3 настануудын хямрал

December 17th, 2008 by nar | 19 Comments | Filed in Хvvхэд

Хүүхэд 3 нас хүрлээ. Тэр өмнөхөө бодвол их зөрүүд, уцаартай болж эхэлнэ. Шалан дээр тэрийж хэвтэх, хөлөө дэвслэх, гараа элгэндээ тэвэрч, хөмсгөө зангидаж суух зэрэг нь энэ насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд танил болсон байх. Аав, ээж нар хүүхдийн энэ өөрчлөгдөж буй зан байдалд их санаа зовж, бас нөгөө талаар бухимдаж байдаг.  (more…)

Tags: , ,