Posts Tagged ‘салалт’
Надад одоо бүх юм байгаа ч юм шиг, байхгүй ч юм шиг болчихлоо…
January 26th, 2009 by nar | 72 Comments | Filed in Ийм нэгэн амьдралСайн байна уу. Танай хамт олон гэр булийн тухай маш сайхан сайт ажиллуулдаг шүү. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье. Хүний амьдрал эрээнтэй бараантай олон янз л байх юм. Гэхдээ заримдаа бур төөрч будилж орхих юм. Надад зөвлөгөө өгч тус болооч. Би өөрийнхөө тухай бичихээр шийдлээ. Намайг Батаа гэдэг, 35 настай. (more…)
Д-гээс хол байлаа гээд, тэр 2 хүнийг зовлонд унагалаа гээд ямар ч утга учир олсонгүй
January 6th, 2009 by nar | 76 Comments | Filed in Ийм нэгэн амьдрал
Сайн байцгаана уу, Нар.мн-ын хамт олон. Танай сайтад ихэвчлэн эмэгтэйчүүд бичдэг юм байна. Бүсгүйчүүд маань их л гуниг тээж явдаг юм шиг. Би ч бас л өөрийнхөө бүтэхгүй зуйлийг бичих гэж байна. Та бүгдээсээ тусламж, сэтгэлийн дэм авахыг их хүсэж байна. (more…)
Tags: захидал, салалт, сэтгэл зүй, хүүхэд, эрчүүд
Хүн ганцхан л амьдрана, тиймээс би алдахгүйг хичээж байна…
December 17th, 2008 by nar | 106 Comments | Filed in Ийм нэгэн амьдрал
Сайн байцгаана уу? Би танай сайтад маш дуртай, өдөр бүр орж шинэ мэдээллүүд хүмүүсийн амьдралыг уншиж олон зүйлийг ойлгож мэддэг. Тэгээд өөрт тохиолдсон асуудалд бусдаас зөвөлгөө авахыг хүслээ. Тэгээд захиа бичиж байна. Гэхдээ буруугаар бүү ойлгоосой гэж хүсье. Би одоо 25 настай, ажил хийдэг энгийн нэг эмэгтэй. Надад нэг залуу маш их хайртай, надтай хамт амьдрая гэж хэлдэг. Гэтэл асуудал нь тэр эхнэртэй байсан, эхнэрээсээ салсан хүн. би тэр хүнийг салгаагүй шүү, надтай танилцахынхаа өмнөхөн эхнэрээсээ салсан юм билээ, тэгээд эхнэр нь 2 хүүхэдтэйгээ амьдардаг. (more…)
Надад хүүхэд нас гэж байгаагүй
December 17th, 2008 by nar | 35 Comments | Filed in Ийм нэгэн амьдрал
Сайн байцгаана уу, Нар сайтын хамт олон минь. Та бүхэнтэй мэндчилэхийн хамт ийм буянтай үйл ажиллагаа явуулж байгаад тань баярлалаа гэж хэлмээр байна. Яагаад гэвэл хүн өөрийн дотор болж байгаа зүйлээ ил гаргаж байж тайтгардаг болохоор та бүхэн маш олон хүний зовлонг нимгэлж байна.
Ингээд өөрийн амьдралын талаар өгүүлмээр санагдлаа. Энэ бүхнийг хэн нэгэн хүнд ярихгүй бол би тэсэхгүй байна. Би 2 охинтой айлын бага охин. Аав ээж маань 2-лаа тусгай мэргэжлийн сургууль төгссөн мэргэжилтэй ажилчид. Бага байхад минь манайх юугаар ч дутдаггүй, ээж минь төрөл бүрийн маш гоё хоол хийгээд л, би түүнийг нь байрныхаа хүүхдүүдэд гайхуулаад л, хүүхдүүд манайд орж ирээд ээжийн минь хийсэн хоолыг амтархан идээд л, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалтай сайхан айл байлаа. (more…)
Хэзээ нэг өдөр тэнгэр бурхан надаас хариугаа авах байх даа…
December 17th, 2008 by nar | 89 Comments | Filed in Ийм нэгэн амьдрал
Сайн байна уу. Захидал уншиж байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе, Би нар website-ийг уншиж байнга сэтгэлийн тайтгарал авдаг, танай хамт олонд үргэлж баярлаж явдаг шүү. Тиймээс та бүхэнд өөрийнхөө амьдарлын тухай ярьж сэтгэлээ онгойлгох гэсэн юм.
Би 25 настай нөхөртэй, нэг хүүтэй, жирийн л нэг сайхан амьдралтай гэр бүл. (more…)
Би нэгэн сайт дээрээс доорх нийтлэлийг уншаад их таалагдсан учраас өөрийн унших дуртай сайт дээр байрлуулахыг хүссэн юм… Та бүхэн уншаад сэтгэгдэлээ үлдээгээрэй… 



