Эрчүүд чухам юу хүсдэг вэ? /эротик зурхай/
February 20th, 2009 by nar | 34 Comments | Filed in Зурхай
Ийм асуултыг бүсгүйчүүд бид өөртөө олонтаа тавьж, найзуудаасаа ч сэмхэн асуух нь бий. Үнэндээ хүлэг болгон жороогүй гэдэг шиг, эр хүн бүр өөр хоорондоо огт адилгүй өөр, өөр хүсэл, таашаалтай. Тиймээс яг тухайн эр хүнд таарах жорыг олохын тулд бүсгүйчүүд бид одон зурхай сонирхохоос өөр аргагүйд хүрдэг шүү дээ.
Шинэ оны эхний хагаст хонины ордод мэндлэгсэд хайр сэтгэлийн буулганд автаж, тэр сэтгэл хөдлөл, мэдрэмжийнхээ төлөө дотроо багагүй шанална. Таны эмзэг, мэдрэмтгий энэ дурлал олны нүдэнд өртсөн ч хайр сэтгэлийн тань үнэнийг мэдрэгсэд бүтэлгүйтлийг тань амны зугаа болгохгүй. Танд хэн ч муу санаж, сэтгэлийн шарх үлдээхийг зорихгүй ч хайр дурлалын энэ шаналал нэр алдарт тань сөргөөр нөлөөлж магад. Тийм учраас та алдаагаа мэдэрч, түүнээсээ бага багаар суралцах болно. 



