Хүн ганцхан л амьдрана, тиймээс би алдахгүйг хичээж байна…
December 17th, 2008 by nar | 109 Comments | Filed in Ийм нэгэн амьдрал
Сайн байцгаана уу? Би танай сайтад маш дуртай, өдөр бүр орж шинэ мэдээллүүд хүмүүсийн амьдралыг уншиж олон зүйлийг ойлгож мэддэг. Тэгээд өөрт тохиолдсон асуудалд бусдаас зөвөлгөө авахыг хүслээ. Тэгээд захиа бичиж байна. Гэхдээ буруугаар бүү ойлгоосой гэж хүсье. Би одоо 25 настай, ажил хийдэг энгийн нэг эмэгтэй. Надад нэг залуу маш их хайртай, надтай хамт амьдрая гэж хэлдэг. Гэтэл асуудал нь тэр эхнэртэй байсан, эхнэрээсээ салсан хүн. би тэр хүнийг салгаагүй шүү, надтай танилцахынхаа өмнөхөн эхнэрээсээ салсан юм билээ, тэгээд эхнэр нь 2 хүүхэдтэйгээ амьдардаг. (more…)


Сайн байцгаана уу? юуны өмнө энэхүү захидлыг минь уншиж байгаа бүх хүмүүст ажлын өндөр амжилт, амьдралд нь сайн сайхныг хүсье! Бас энэ сайхан сайтыг эрхлэн явуулдаг чадварлаг хамт олон та бүхэнд танай зочдын өмнөөс баярлаж явдагаа хэлээд ажлын амжилт хүсье!
Амжилт, нэр хүнд өндөртэй яваа эр хүн бүрийн цаана нэг сайхан бүсгүй байдаг гэдэг. Халамжтай, сайн гэргийтэй эр хүнийг аз жаргал, амжилт дагадаг. Америкийн эрдэмтдийн судалгаанд нийтлэгдснээр: Өглөө гэрээсээ гарахдээ эхнэрээ үнсээд гардаг эрчүүд, эхнэртэйгээ таарамж муутай эрчүүдээс даруй 60 хувь амжилт, албан тушаал өндөр байдаг гэж..
Сайн байцгаана уу, “Нар” сайтын ах эгч нар аа! юуны өмнө та бүхэнд захиа очих өдрийн мэнд хүргэе! Танай сайтыг миний мэдэх гэр бүлийн ганц сайт гэж ойлгодог болохоор хандаж байна аа… Би 23 нас хүрч яваа жирийн л нэг айлын 2 дахь охин. 



