Дийлэнх хосуудын гаргадаг алдаа
February 2nd, 2009 by nar | 32 Comments | Filed in Сэтгэл зvй
“Бие биетэйгээ зөв харилцах чадваргүйгээс маргах нь цөөнгүй байдаг. Дотор хуримтлагдсан сөрөг зүйлс маргалдахад хүргэж харилцаанд сэв суулган эцэстээ хосуудыг хүйтэн, хөндий болгодог” гэж “Харилцааны хүндрэлүүд: яагаад эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд бие биенээ ойлгодоггүй вэ” номын зохиогч, Америкийн сэтгэл судлаач Стив Стивенс дүгнэжээ. (more…)
Сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би Нар.мн - ыг анх уншиж үзээд яг л надад дутагдаад байгаа найз минь олдох шиг л санагдсан шүү. Иймд би ч бас амьдралаа бичиж бусдын зөвлөгөөг авмаар санагдлаа. Бусдад миний амьдрал байдаг л нэг амьдрал байж магадгүй юм. Гэхдээ л миний хувьд яг одоо амьдралынхаа чухал шийдвэрийг гаргах үе ирээд байх шиг байна.
Би нэгэн сайт дээрээс доорх нийтлэлийг уншаад их таалагдсан учраас өөрийн унших дуртай сайт дээр байрлуулахыг хүссэн юм… Та бүхэн уншаад сэтгэгдэлээ үлдээгээрэй…
Сайн байна уу? би танай сэтгүүлийн байнгын уншигч. Би одоо 30 нас хүрч байна. Ганц хүүтэй. Тэр маань миний ганц итгэл найдвар. Надад нөхөр, ажил, сайхан амьдрал алга даа. Би гутранга үзэлтэй байж магадгүй л дээ. Гэхдээ анхны хайр маань миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. Тэр хүнд би хайртай байсан. Эхлээд бүх юм сайхан байсан, бид хоёр хүүхэдтэй болсон. Харин тэр үед бүх зүйл өөрөөр эргэсэн. Хүүтэй болсондоо би их баярласан боловч тэр харин надад “би ядруухан айлын охинтой сууж чадахгүй” гэж хэлж хоёр тийшээ салсан даа.
Гэр бүлийн хэрүүл маргаанд ялагч байхгүй. Бүгдээрээ хохирдог. Та ялсан мэт байвч ямар үнээр ялснаа эргэн бодоорой. 







