Сахлын хутга нь сахлыг арьсны өнгөн хөрсний нимгэн давхаргын хамт хусдаг. Ингэлээ гээд арьсанд хор учруулахгүй, харин хуссан давхарга хурдан төлждөг. Эрчүүд арьсныхаа байдал болон гадна төрхөнд хор учруулахгүйгээр насан туршаа сахлаа хусаж болдог. Сахлаа хусахад өдөр бүр зарцуулж буй хэдэн минутыг насан туршид нь гээд тооцож үзвэл илүү үр дүнтэй зүйлд зарцуулж болохоор нилээд их цаг гарна. Залуу хүн бүрийг шахуу сахал чимдэг, харин буурал сууснаар улам сайхан харагдуулдаг байна. Ийм сахлын өрвийсөн хэсгийг нь хайчлаад цэмцгэр байдлыг нь хадгалахын тулд тойруулан хурдан хусдаг учраас арчлахад минут хүрэхгүй хугацаа шаарддаг. (more…)
Tags: Гоо сайхан, сахал, эрчүүд