Archive for the ‘Сексийн тухай ярилцья’ Category

Жирэмслэлтээс сэргийлэх эм ууж байгаа vед бэлгий&#

November 30th, 1999 by admin | 1 Comment | Filed in Сексийн тухай ярилцья

Орчин vед янз янзын найрлага бvтэцтэй эмийг жирэмслэлтээс сэргийлэх зорилгоор хэрэглэх болжээ. Даавар агуулсан зарим эм ийм нөлөө vзvvлж болох юм. Тэр эм чухам ямар найрлагатай болохоос л хамаарна.

Туранхай хvн секст муу, тарган хvмvvс сайн байдаг гэж v

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Сексийн тухай ярилцья

АСУУЛТ
Би жилийн өмнө 78 кг жинтэй, дур хvсэл сайтай, ядардаггvй байсан. Одоо 55 кг болж турсан юм. 2 0 гаруй кг-ийг хаяхдаа бvтэн жилийн турш ямар их зовсон гээч. Гэтэл одоо секст нэг их дуртай биш, vvнээсээ болж нөхөртэйгөө ч ам муруйх боллоо. Турснаас болж сексдээ муудна гэж байх уу? Эсвэл өөр шалтгаан байна уу? Миний бие эрvvл, хоёр хvvхэдтэй. Дээгий. 36 н. УБ.

ХАРИУЛТ
Сексийн идэвхжилд тарган туранхайн шууд хамаарал, өөрөөр хэлбэл тарган хvн сайн, туранхай бол муу гэсэн юм байхгvй. Таны сексийн идэвх сvvлийн vед суларч байгаа нь дан ганц турсантай холбоотой биш байх гэж бодож байна. Нэгэн жилийн дотор 20 гаруй кг турна гэдэг тун хvнд. Тэхээр хэрэглэсэн бодиусууд чинь нөлөөлсөн байж болох юм. Өөр ямар нэг өвчин эмгэгийн нөлөө байж болно. Иймд эмчид vзvvлж сайн оношлуулах, тодруулах хэрэгтэй, өөрт одоогоор мэдэгдэхгvй байж болох юм.

Өдөр бvр бага нь 2-3 удаа секс хийдэг бол ямар нэг муу v_

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Сексийн тухай ярилцья

АСУУЛТ
Би танай радио нэвтрvvлгээр 30 настай эр хvн өөрт таагvй сэтгэгдэл төрөхгvй, өвчин зовиур байхгvй л бол өдөр бvр хурьцал хийж болно гэж сонссон. Өдөр бvр (шөнө бvр), тэр бvртээ хамгийн бага нь 2-3 удаа секс хийдэг бол ямар нэг муу vр дагавар гарах уу? Би уг нь ийм байгаагvй. 3 жилийн өмнөөс ийм их дур тачаалтай болсон. Насаараа ийм байна гэж байхгvй биз дээ? Дур хvсэл төрөөд байхад тэсээд байх ямар вэ? О. 3О н. УБ

ХАРИУЛТ

Өөрт таашаалтай сайхан байгаад тэр нь таны сэтгэл санаа, ажил хөдөлмөрийн чадварт нөлөөлөлгvй байвал болох тоо. Ер нь бэлгийн чалх, дур хvсэл ихтэй байна гэдэг бие эрvvл сайн байгааг харуулж байгаа хэрэг .Гэхдээ насан туршдаа тийм байна гэж байхгvй, нас ахиад ирэхээр байгалийн жам ёсор таны идэвх аажим аажимдаа бууран зөөлрөх болно. Дур хvсэл төрөх бvрийг ёсоор болгохгvй байснаар биенд муу юм болохгvй. Өөрөөр хэлбэл 1 сар хvртэл хугацаанд хурьцлыг тэвчих нь биенд ямар нэг муу нөлөө vзvvлэхгvй

Биед адреналин гэдэг зvйл байнга ялгараад байвал &

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Сексийн тухай ярилцья

АСУУЛТ
Би эхнэргvй, байнга секс хийдэггvй, хааяа л. Би мотоциклээр давхих, морь унах, vертэй голоор сэлж гарах, эмнэг сургах зэргээр аюул сөрсөн, сэтгэл хөдөлгөсөн, өөрийгөө сорьсон адал явдалд дуртай. Энэ бvхэн сексийн амьдралд ямар муу сөрөг нөлөөтэй вэ? Аажимдаа сулралтай болно гэж байх уу? Т. 25 н. Х аймаг.

ХАРИУЛТ

Адреналин гэдэг бол эрэгтэй ч хvнд, эмэгтэй ч хvнд байдаг гормон юм. Хvний биед тvvний ялгаралтыг зохицуулах биологийн нарийн механизм байдаг тул адреналин ихдэж секст муутгах шалтгаан болохгvй. Харин тиймэрхvv хvч тамир, эр зориг шаардсан vйл хэргээр хэтэрхий их хичээллэвэл сексийн дур сонирхол буурч болно. Гэхдээ энэ нь тvр зуурын физиологийн чанартай vзэгдэл. Тэр бvхнээ багасгах буюу орхиод сексийн тогтмол амьдралд ороход бvх юм сэргээд хэвийн байдалдаа төвөггvй орно.

Байнга гэрээсээ өөр газар секс хийгээд сурчихва_

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Сексийн тухай ярилцья

АСУУЛТ
Би сексийн хэвийн амьдралтай 20 жил болж байна. Сvvлийн vед эхнэр бид хоёрын сексийн тоо цөөрөөд, хэтэрхий нэг хэвийн болоод байгааг анзаарч, Энэ байдлаасаа гарах тухай ярилцсан юм. Тэгээд нэг удаа эхнэрийнхээ лангуу тvрээсэлдэг дэлгvvрийг хаахаар нь нууцаар vлдэж байгаад, газраар хувцас тарааж хаяад хурьцал vйлдсэн. Тэр vдэш бид хоёр залуугийнх шигээ гайхалтай сайхан байсан. Одоо гэртээ, орон дотроо секс хийхэд хэн хэн маань нэг л дургvй болчихоод байна. Байнга гэрээсээ өөр газар секс хийгээд сурчихвал муу зуршил юмуу гаж донд тооцогдох уу? Ийм байдлаас яаж гарах вэ? Ё. 41 н. УБ

ХАРИУЛТ

Гэрээсээ өөр орчин нөхцөлд сексдэхэд болохгvй юмгvй, харин ч бэлгийн амьдралаа шинэлэг байдлаар идэвхжvvлэн сэргээж байгаа сайн хэрэг болно. Секс судлалын ухаанд бэлгийн харьцааг сайхан, сонирхолтой (сюрпризлиг), адал явдалтай болгоход орчин их нөлөөтэй гэж vздэг. Хуучин тогтсон хэвшлээ хэсэг хугацаанд өөрчилж байгаад эргээд гэр орондоо хийхэд танд дахин шинэ нөхцөл байдал, шинэ мэдрэмж төрөх болно. Үvнийг гаж дон гэж vзэхгvй учраас санаа зоволтгvй. Харин заавал дэлгvvрт гэхгvй өөр бусад сонин сайхан орчин бий болгохыг оролдох хэрэгтэй.

45 настай эрэгтэй хvн 19 настай онгон охинтой унтахад &

November 30th, 1999 by admin | 2 Comments | Filed in Сексийн тухай ярилцья

АСУУЛТ

45 настай эрэгтэй хvн 19 настай онгон охинтой унтахад ямар нэг хvндрэл гарна гэж байх уу?
Их том эрхтэнтэй эр хvн онгон охинтой секс хийх осолтой, цус алдалт энэ тэр гарч болзошгvй гэж нэг удаа уншсан юм. Энэ vнэн vv? Насны хэт хол зөрөө секст нөлөөлнө гэж байх уу? Б. Д аймаг.

ХАРИУЛТ

Насны зөрөөнөөс сексийн хvндрэл гарахгvй, эрэгтэй хvний эрхтэн хичнээн том байлаа ч хурьцлын vед аюул учруулахгvй. Онгон охин байлаа ч тэр, vтрээний булчингийн тэлэх байгалийн зохицох чадвар байна. Анхны хавьтлаар онгон хальс цоорох vед бага зэргийн цусархаг ялгарал гарах нь хэвийн vзэгдэл. Тvvнээс биш цус алдаж аюул учруулах ёсгvй. Ер нь хvчээр л хийгээгvй бол ямар нэг хvндрэл гарахгvй. Харин анх удаа бэлгийн хавьталд орж буй хvнээ сэтгэл санааны хувьд бэлдэж, тайвшруулах нь чухал. Насны зөрөө хэт олон байх нь яваандаа сексийн амьдралд сөргөөр нөлөөлж болно. Эрэгтэй нь байгалийн жамаар харих vед залуу эмэгтэйн бэлгийн амьдрал ид vедээ орсноос бэлгийн идэвх болоод дур ханамжийн зөрөө, тvvнийг дагаад сэтгэл зvйн болон бусад зөрчил гардаг.

Сексийн өмнө эротик юмуу порно vзэхээр сэрэл хөдө&

November 30th, 1999 by admin | 1 Comment | Filed in Сексийн тухай ярилцья

АСУУЛТ
Сексийн өмнө эротик юмуу порно vзэхээр сэрэл хөдөлж сайн таашаал авдаг гэсэн. Гэтэл зарим нь бvр эсрэгээр, ийм юм vзээд байхаар секс хийх дургvй, сулралтай болдог гээд байна. Аль нь vнэн бэ? Ер нь сексийн дур хvслээ нэмэгдvvлэхийн тулд яах ёстой вэ? А. 24 н, Л. 22 н. УБ

ХАРИУЛТ

Бэлгийн дур хvслийг өдөөх vйлдлийг эротик гэнэ, харин порно гэдэг бол хvний бэлгийн амьдралыг урвуулан гуйвуулж харуулах хэлбэр. Иймд порно зураг, кино зэргийг ялангуяа удаан vзсэнээс сvvлдээ бэлгийн мэдрэмж буурах, улмаар бэлгийн харьцааны идэвхгvй байдалд хvргэж болно

Удаан хугацаагаар бэлгийн харьцаанд орохгvй бол ямар нөлөө vзvvлэх вэ? &#

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Сексийн тухай ярилцья

Хор уршиг нь юу вэ? Ер нь секс хийхгvй хэр хугацаагаар удвал удсан гэж vзэх вэ?Д. эмэгтэй

Хариулт
Эмэгтэй хvний хувьд удаан хугацаагаар бэлгийн харилцаанд орохгvй байх нь vтрээний хуурайшил өгөх, гормоны өөрчилөлт гарах, сэтэхvйн өөрчилөлт орох зэрэг өөрчилөлт гарч болно. Гэхдээ энэ тухайн хvний сэрэл мэдрэмж, биеийн онцлогоос хамаараад харилцан адилгvй байдаг. Зарим удаан хугацаагаар бэлгийн харилцаанд орохгvй явж чадаж байхад зарим нь тэгж чаддаггvй. Яг асуултын эзэнийн биеийн онцлогыг сайн мэдэхгvй байгаа учраас тодорхой хариулт өгөхөд жоохон төвөгтэй байна.

Би сексийг хvсэхгvй байна.

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Сексийн тухай ярилцья

АсуултСайн байна уу? Би юуны өмнө нэг иймэрхvv зөвлөгөө өгдөг хvнтэй холбоо барих юмсан гэж их бодсон юм аа. Би одоо 19 настай. Найз охинтой болоод дөрвөн жил дотно харьцаанд ороод хоёр жил болж байна. Гэвч өдөр хоног өнгөрөх тусам би тvvнийгээ хvсэхээ болиод л байх юм. Харин тэр маань хvсээд байдаг. Яахаа мэдэхээ больчихлоо. Би сексийг хvсэхгvй байна. Бvр хааяа л нэг хvсэх юм. яах вэ? Хариуг та заавал миний мэйл хаяг руу явуулаарай.

Хариулт
Энэ залуугийн хувьд найз охиндоо vнэхээр сайн биш байж болно. Сэтгэл санаатай нь л холбоотой байх. Эсвэл ажлын ачаалал болон өвчний ч шалтгаантай байж магадгvй. Бvрхэг асуулт байгаа учир тодорхой хариулт өгөхөд төвөгтэй байна.

Би зөвхөн хэлvvгээ оролдуулах, vнсvvлэхэд л ханамж ав&#

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Сексийн тухай ярилцья

АСУУЛТЭнэ нь ямар нэгэн буруу гаж зvйл vv?

ХАРИУЛТ
Үгvй ээ. Хvн хvний өөрий нь дадаж заншсан заншил гэж байдаг. Үvнтэй адил бэлгийн харьцааны vед өөр өөрийнхөө дадаж сурсан хэлбэрээрээ л дур ханамж авдаг. Тийм болохоор энэ бол огт буруу гаж зvйл биш, харин тухайн хувь хvний өөрий нь онцлог л юм.