Эмээр үр зулбуулах нь ямар ямар сөрөг нөлөөтэй вэ?
November 30th, 1999 by admin | 4 Comments | Filed in Үр хөндөлтХариулт: Эмээр үр зулбуулахад сөрөг нөлөө байлгүй яахав. Хэвийн явагдаж байсан физиологийн процессыг зулбуулаад хаяна гэдэг сайн зүйл биш. Нэгдүгээрт энэ эмийг хэрэглэх тодорхой хугацаа тухайн биед тохирох эсэхийг мэдэх хэрэгтэй. Насны онцлог, хэдэн удаа төрсөн гэх мэт олон юмыг харж байж энэ эмийг хэрэглэдэг юм. Сөрөг үр дагаврын тухайд цус алдана, саванд юм үлдэх магадлал өндөр, умайн архаг үрэвсэл, наалдац, сорвижилт үүсдэг учраас үргүйдэлд хүргэж болно. Ер нь энэ эмийг эмчийн хяналтанд 8 долоо хоног хүртэлх жирэмсэнд л хэрэглэдэг юмаа.




