Хоёр удаа аборт хийлгэсэн. Одоо жирэмсэн болох болов уу?
November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Vр хөндөлтАсуулт: Би одоогоос жилийн өмнө 3 сарын зайтай хоёр удаа аборт хийлгэсэн. Сарын тэмдэг хэвээр ирдэг ч сүүлийн хэдэн сар бөөрний орчимд байнга хатгаж өвдөөд байна. Нэг эмчээс асуусан чинь байнга ингэж өвддөг сав байх гэсэн. Би яах хэрэгтэй вэ? Танай эмнэлэгт хандах хүсэлтэй байна, хаягаа тодорхой явуулаач. Ойрын нэг жилдээ жирэмслэе гэвэл болох уу?
Хариулт: Сав өндгөвчний дайвар үрэвсэлтэй үед өгсөх замын халдвараар цусаар дамжин бөөр үрэвсэх хандлага бий. Тийм учраас бөөрний хавьд өвдөж байгаа болов уу. Савны үрэвслийн үед ууц нуруугаар өвдөх хандлага илэрдэг. Тийм учраас манай эмнэлэгт /320978, 88118388/ хандаж үзлэг хийлгээд эмчлүүлж жирэмслэх бэлтгэлээ хангаж болно. Бид танд жирэмслэх талаархи цогц зөвлөгөө болон өндгөн эс боловсрох хугацааг тогтоож өгнө. Би таныг жилийн дотор жирэмслэх боломжтой гэж бодож байна.




