Аборт олон хийлгэх ямар vр дагавартай вэ?
November 30th, 1999 by admin | 3 Comments | Filed in Vр хөндөлтАсуулт: Би хэдэн сарын өмнө аборт хийлгэсэн. Ямар нэг өвчин зовиур мэдэгдэхгvй байтал хэд хоногийн өмнөөс их хэмжээний цус гарч, эмнэлэгт vзvvлэхэд дутуу хийсэн байна гээд ахин цэвэрлэсэн. Одоо бол өөрт мэдэгдэх зовиур алга. Ер нь аборт дутуу, бас олон удаа хийлгэх ямар vр дагавартай вэ? /Болор. 28 н. УБ/
Хариулт: Яг би болон манай эмнэлгийн хувьд vр хөндөлтийн талаар маш тодорхой байр суурьтай. Бид vр хөндөлтийг эсэргvvцдэг, манай эмнэлэг ажиллах явцдаа нэг ч удаа ийм зvйл хийгээгvй. Эрх зvйн хувьд бол болох зvйл. Эмэгтэй хvн эх болох эсэхээ өөрөө шийдэх эрхтэй. Гэтэл vр хөндөлт эмэгтэй хvний биед хамгийн хөнөөлтэй зvйл. Яаж цэвэрхэн, сайн хийлээ гээд энэ бол эмэгтэй хvний биед учирч буй хамгийн том стресс, гамшиг юм. Олон удаа гэсэн vг бол бvр байх ёсгvй юм. vvнийг тайван амгалан байсан газар бөмбөг дэлбэрэх юм уу газар хөдлөхтэй зvйрлvvлж болно. Ийм гамшгийн дараа газар дэлхий, хөгжил, улс орны байдал ямар болох вэ, бодоод vз л дээ. Тиймээс хvvхэд төрvvлмээргvй байгаа бол хамгаалах хэрэгслийг зөв хэрэглэ. vнэндээ манай эмэгтэйчvvдийн эмнэлгийн оршин тогтнох нэг эх vvсвэр бол vр хөндөлт байдаг гэсэн. Харин миний хувьд хэзээ ч ингэж хvн хохироохгvй. vр хөндөлтөөс болж өндгөвчний vйл ажиллагаа алдагдаж, эмэгтэй хvний нөхөн vржихvйн систем, бие тэр чигээрээ асар их хямардаг. Өндгөвчний vйл ажиллагаа алдагдана гэдэг чинь сарын тэмдгийн алдагдлаас эхлээд умай, хөхний өвчлөлийн уг сурвалж болдог. Зарим тохиолдолд цуёниы бохирдол “сепсис” болж амь насаа алдахад ч хvргэж болно. Умай бол их ариун орчин. Гэтэл vр хөндсөнөөр энэ ариун орчинд халдварын голомт бий болгочихдог.





