Нөхрийнхөө үрийн шингэнээс харшил авна гэж байхгүй биз дээ?
November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Vрийн шингэнАсуулт: Бэлгийн харьцаанд орсны дараа миний бэлэг эрхтэн, хэлүү, уруул зэрэг загатнаад байх юм. Урьд нь огт тэгж байгаагүй, нөхөрт маань ямар нэг өөрчлөлт өвдөлт зовиур байхгүй гэх юм. Харин сайн ажиглавал шээсний сүв нь бага зэрэг улаан, тойроод мааш жижиг цагаан юмнууд гарсан ч юм шиг. Бид 2 секстээ бие биедээ их тохирсон бас бие биедээ их итгэдэг. Хамт амьдраад 8 жил болж байна. Нөхрийнхөө үрийн шингэнээс харшил авна гэж байхгүй биз дээ?
Хариулт: Мөөгөнцөрийн шинж тэмдэг байна даа. Ер нь мөөгөнцөр, вирус хоёр хүн болгонд байдаг. Тодорхой хэмжээгээр вирусээ дарангуйлах эм тариа хэрэглэхээр мөөгөнцөр ихэсдэг. Ийм үед бэлгийн замаар халдварлах халдварт өвчин болдог юм. Хэлүү нь загатнаж улайх, эрэгтэйд илэрч буй шинж тэмдэг ч гэсэн мөөгөнцөрийн талын эмчилгээ хийлгэх хэрэгтэй болжээ. Мөөгөнцөр хэдийгээр бэлгийн замаар халддаг ч үүсэх гол нөхцөл нь эм тариа удаан хугацаагаар хэрэглэснээс болдог гэдгийг хэн хэн нь ойлгох хэрэгтэй.




