Archive for the ‘Vрийн шингэн’ Category

Миний үрийн шингэн зарим хэсгээрээ цагаан, зарим хэсгээрээ шаравтар өнгөтэй гараад байна. Хааяа ацны хэсэгт хүчтэй хатгуулж өвддөг. Энэ хоёр ямар учиртай юм бэ?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Vрийн шингэн

Хариулт: Шаравтар өнгө гэхээр түрүү булчирхай болон шээс бэлгийн замын янз бүрийн үрэвслийн үед ингэдэг. Дотор нь идээрхэг шингэн бий эсэхийг үгүйсгэхгүй. Ер нь бол нарийн шинжилгээ хийлгэ, анхаарах ёстой асуудал үүссэн байна шүү. Хааяа ац, давсаг, умдагийн дээгүүр өвдөөд чинэрээд байгаа бол архаг үрэвслийн шинж тэмдэг байж болно.

Vрийн шингэнээс харшил өгөх vv?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Vрийн шингэн

АСУУЛТ: Эр хvний vрийн шингэн эмэгтэйд арьсны загатнаа /аллерги / өгнө гэж байх уу? Би яг ийм байдалтай байна. Нөхөртэйгөө унтсаны дараа бие их эвгvйцэж vтрээн дотор хорсолт мэдрэгдээд байх юм?

ХАРИУЛТ:
Энэ тохиолдолд эхлээд эмчид vзvvлэх хэрэгтэй. Ийм байдал уг нь бэлгэвч хэрэглэсэн vед ажиглагддаг. Гэхдээ энэ нь ховор тохиолдол. Магадгvй жирэмсэн болчих вий гэж бодох зэргээс болж бэлгийн харьцааны vед эмэгтэй бие махбод нөхрийнх нь /хамтрагчийнх нь/ vрийн шингэнээс хамгаалах хамгаалалтын механизм бий болгодог. Энэ vед vтрээ, бие махбод нь vрийн шингэнийг гадны биет, өвчин vvсгэгч мэт хvлээн авч эсэргvvцэл vзvvлж байна гэж ойлгож болох юм. Энэ нь биологийн vvднээс тийм ч ойлгомжтой vзэгдэл биш юм. Харин анагаах ухааны хувьд бол өвчин гэж тооцогдоно. Энэ эмэгтэй яагаад чухам энэ эрэгтэйн vрийн шингэнээс болж ийм эсэргvvцэл vзvvлж байна вэ? гэдэг нь тодорхойгvй. Эсвэл сэтгэл зvйн хувьд далд ухамсрын ямар нэг асуудал илэрч байж болох юм. Хэрвээ өөр эрчvvдийн vрийн шингэнийг хvлээн авахдаа ийм зvйл ажиглагдахгvй байвал яг тухайн хvнээс хvvхэд олохгvй байх гэсэн далд ухамсрын эсэргvvцэл байж ч болно л доо. Яг vvнээс болоод ингэж байна гэх тайлбар одоохондоо байхгvй.

Жирэмслэхээс хамгаалах эм vрийн шингэн дэх чухал &

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Vрийн шингэн

АСУУЛТ: Эхнэр бид хоёр 23 жил ханилж байна. Бага хvvхэд 10 настай. Тvvнээс хойш эхнэр маань хvvхэд олчихно гээд заавал лаа, эм /голдуу фарматекс хэрэглэдэг/ хийж байж унтдаг. Эр хvний vрийн шингэнд эмэгтэй хvний биенд чухал хэрэгтэй бодисууд байдаг, гэтэл жирэмслэлтээс хамгаалах энэ эм, лаа нь тэр чухал зvйлvvдийг нь устгачихдаг гэж би сонссон, энэ vнэн vv? Д. 43 н. УБ

ХАРИУЛТ:
Эр хvний vрийн шингэн нь яг тэр чигээрээ эмэгтэй хvний биенд чухал хэрэгтэй бодисоор дvvрэн байдаг гэж боддог бол бас тийм биш. Эр хvний vрийн шингэний тухай эрдэмтдийн санал одоог хvртэл зөрөлдөөнтэй, судалгаа хийгдэж байгаа. Үрийн шингэн нь уураг, зарим төрлийн витамин зэргийг агуулдаг нэгдэл бөгөөд эмэгтэй хvний сексийн мэдрэмжийг дээшлvvлэх, амьдрах чадварыг нь өндөржvvлэхэд туслах чадвартай нь vнэн. Жирэмслэлтээс хамгаалах эм, лаа нь эр хvний vрийн шингэний явах замд тодорхой хэмжээний саад учруулахаас /эр эсийг боловсорсон өндгөн эсэд хvрэхийг хорьдог/ өөрөөр дотор нь агуулагдаж буй бvтцэд нөлөөлөх, ямар нэг зvйлийг устгах vйлчилгээ байхгvй.

Заримдаа ягаан өнгөтэй болчихсон байдаг. Яагаад?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Vрийн шингэн

АСУУЛТ: Миний vрийн шингэн заримдаа ягаан өнгөтэй болсон байх юм. Энэ юуных вэ?

ХАРИУЛТ:
Эрvvл эрэгтэй хvний vрийн шингэн ямар нэг өнгө, өөрчлөлттэй байх ёсгvй. Хэрвээ vрийн шингэний өнгө хувирах, цусан толбо, тод цагаан эд ажиглагдах юм бол даруй эмчид vзvvлэх шаардлагатай. Энэ нь vрэслийн чанартай өвчний шинж тэмдэг юм.

Vрийн шингэний гаралт хэр хугацаанд vргэлжлэх ёст&

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Vрийн шингэн

АСУУЛТ: Насанд хvрсэн эрvvл эрэгтэй хvний дур тавих буюу vрийн шингэн цацагдах нь хэдий хугацаанд vргэлжлэх ёстой вэ? Надад гар хангалга хийхэд илvv хурдан тавиад байх шиг санагддаг юм. Гар хангалга, ердийн секс хоёрын vед vрийн шингэн цацагдах хугацаа адилхан уу?
Д.Т. УБ

ХАРИУЛТ:
Насанд хvрсэн эрvvл эрэгтэй хvний дур тавих нь бvлэх хөдөлгөөний тоо хэмжээ, эрчим, хурьцахуйн эхний vед vvссэн бэлгийн сэрлийн хэмжээ, ойртохгvй удсан зэргээс шууд шалтгаална. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар дур тавих буюу vрийн шингэн цацагдах нь 5-10 минутаас доошгvй хугацаанд vргэлжлэх ёстой гэж vздэг. Гар хангалга гэдэг нь өөрөө өөртөө өдөөлт хийх нэг хэлбэр тул энэ vед vрийн шингэн хурдан гадагшлах нь зvйн хэрэг. Сексийн vед бол сексийн орчин нөхцөл, бэлтгэл vе, сэтгэл санааны байдал гээд олон нөхцөлдvvлэгч шалтгаан ихтэй тул дур тавих, vрийн шингэн цацагдах хугацаа нь харилцан адилгvй байж болно.

Vрийн шингэнд эмэгтэй хvнд хэрэгтэй ямар ч зvйл бай_

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Vрийн шингэн

АСУУЛТ Би нөхрөөсөө салсанаас хойш бараг 4 жил орчим бэлгийн харьцаанд ороогvй. Гэтэл нэг найз маань “Тогтмол сексгvйгээс болж савны хавдар vvсдэг гэнэ. Тийм учраас хааяа ч болтугай хvнтэй унтаж бай. Эсвэл ядаж гормоны бэлдмэл уу” гэх юм. Энэ хэр vнэн бэ? Т.А 40 н.

ХАРИУЛТ

Энэ эмэгтэйн асуулт бол эхнээсээ төгсгөл хvртлээ буруу ташаа ойлголт байна. Бэлгийн харьцаанд огт ордоггvй хvнд, мөн тогтмол бэлгийн харьцаагvйгээс болж хавдар хэзээ ч vvсэхгvй. Харин ч бэлгийн харьцаанд ордог хvмvvст хавдар vvсдэг юм. Тогтмол бэлгийн харьцаатай байх нь эмэгтэй хvний ерөнхий эрvvл мэндэд сайнаар нөлөөлдөг. Сэтгэл санаа тогтвортой тайван байна. Ингэснээр эрvvл мэнд цогцороо тогтвортой байна гэсэн vг. өвчин эмгэгт бага нэрвэгдэнэ гэсэн vг. Эрэгтэй хvний vрийн шингэн дотор эмэгтэй хvнд хэрэгтэй, эрvvл байлгах чухал “юм” байдаг юм шиг тvгээмэл төөрөгдөл эрчvvдийн дунд байдаг. Үрийн шингэнд эмэгтэй хvний эрvvл мэндэд ач холбогдолтой ямар ч зvйл байдаггvй. Эмийн сангуудад зарж буй гормоны бэлдмэлvvд нь эмэгтэй хvний өндгөвчнөөс ялгарч буй гормоны дуурайлбар юм. Тийм болохоор хэчнээн их гормоны бэлдмэл уугаад ч бэлгийн харьцаатай холбоотой гормоныг нөхөхгvй.

Эр хvний vрийн шингэний eнгe, vнэр ямар vед eeрчлeгддeг юм бэ?

November 30th, 1999 by admin | 1 Comment | Filed in Vрийн шингэн

Хариулт:
Сперм буюу vрийн шингэн нь eвeрмeц vнэртэй, eнгeгvй, зунгааралдсан шингэн. Хэрвээ vрийн шингэний eнгe хувирах, цусан толбо, тод цагаан эд ажиглагдах юм бол даруй эмчид vзvvлэх шаардлагатай. Энэ нь vрэвслийн чанартай eвчний шинж тэмдэг юм. Харин бэлгийн харьцааны байнгын байдлаас хамааран eнгe, амт нь eeрчлeгддeг. Хэдий тогтмол, ойрхон бэлгийн харьцаанд орох тусмаа vрийн шингэний бvтэц eeрчлeгдeн шингэрч, улам бvр eнгeгvй тунгалаг болдог. Энгийнээр хэлэхэд энэ нь vрийн шингэн дэх эр эс улам цeeрч байна гэсэн vг.

Миний сахал, үс сайн ургахгүй байна. Энэ даавартай холбоотой юу?

November 30th, 1999 by admin | 1 Comment | Filed in Vрийн шингэн

Асуулт: Эр бэлгийн гармонийг дэмждэг, уг гармоний ялгаруулалтанд сайнаар нөлөөлдөг эм бэлдмэл байдаг уу?

Хариулт: Ийм эм бэлдмэл хангалттай байгаа ч энэ хэдэн настай хүн бэ гэдэг нь чухал байна. Хамгийн гол нь үзүүлэх хэрэгтэй. Дааврын шинжилгээ эр бэлгээс гадна дотоод шүүрлийн олон булчирхайтай холбоотой тул заавал үзүүлэх хэрэгтэй. Ер нь бол төрөлхийн үс сахал багатай хүн ч байдаг. Эрэгтэй хүүхэд 16-17 наснаасаа төвөнх нь гадагшаа томбойж, умдаг суганы үс нь ургаад ирвэл эрүүлийн шинж. Тэгэхээр таны үсжилтийн байдлыг үзэж байж л ямар зөвлөгөө өгөх нь тодорхой болно.

Эр хүний үрийн шингэн ерөнхийдөө ямар шинжтэй байдаг вэ?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Vрийн шингэн

Асуулт: Манай найзынх их бөөгнөрсөн цэлцэгнэсэн байдаг. Харин 2 дахь сексийн үед энгийн шингэн гардаг. Цэлцэгнэсэн байх нь секс хийхгүй удсантай холбоотой юу? Ер нь үрийн шингэний гаралт шинж чанараар хэр удаан секс хийгээгүйг мэдэх боломжтой юу?

Хариулт: Эр хүний үрийн шингэн бол цэхэр цайвар өнгөтэй, хагас шингэндүү, хөрөхөөрөө жаахан бэжирмэгтэй, өвөрмөц үнэртэй, нэг удаагийн гаралт нь 2-5 мл хүртэл хэмжээтэй байдаг. Бөөгнөрөх цэлцэгнэх нь бэлгийн ажил хийлгүй удах, эсвэл их залуу хүмүүсийнх тийм байдаг. Гэхдээ буруу юм байхгүй. Харин өнгө нь өөрчлөгдөөд ногоорсон эсвэл шаргал туяа үүсээд цусны хольцтой бол энэ нь эмгэг шүү. Гэхдээ энэ хүнийх хоёр дахь сексийн үед шингэрдэг гэж байгаа болохоор хэвийн байна. Үрийн шингэний гаралт, шинж чанараар секс хийхгүй хэр удсаныг эр хүний эхнэр, найз бүсгүй тодорхойлох боломжгүй. Харин нарийн шинжилгээгээр бол тодорхойлох боломж бий.

Үрийн шингэн бага хэмжээгээр гадагшлах нь муу юу?

November 30th, 1999 by admin | 1 Comment | Filed in Vрийн шингэн

Асуулт: Үрийн шингэний хэмжээ юунаас хамаардаг юм бэ? Минийх их бага хэмжээтэй гарч байх шиг санагддаг. Энэ нь муу юу? Зөвлөгөө өгөөч. Би 7 хоногт 4-5 удаа секс хийдэг, гэр бүлтэй, 27 настай, 1 хүүхэдтэй

Хариулт: Үрийн шингэний хамаарал хэмжээ тухайн хүний идэж буй хоол хүнс, амьдралын хэвшил, дэглэм энэ бүхнээс шууд хамааралтай. Энэ хүний сексийн тоо бол боломжийн байна. Үрийн шингэний тунг нэг удаад хамгийн багаар 3-5 мл-ээр ялгарч байх ёстой гэж үздэг. Залуу насанд тэрнээс арай илүү ч байдаг. Мэдээж жаахан өтлөөд ирэхээр ерөнхий хэмжээ жаахан багасдаг жамтай. Үүнийг хүний тунгалаг цөв гэж нэрлэдэг. Хүн үйлдвэрлэж байгаа энэ зүйлээ дээдийн дээд чанартай, өндөр молекултай байлгахын тулод эрчүүд чанартай эрүүл хэрэглээг эрхэмлэж, зөв сайхан хэвшилээр амьдрах ёстой. Эрүүл чийрэг хүнээс өвөрмөц үнэртэй, бэжирмэгтсэн, хөрөхөөрөө цэхэрдүү өнгөтэй тийм л шингэн гарах ёстой. Хэмжээ болон шинж чанар нь эрүүл мэнд, элдэв янзын хэрэглээнээс хамаарч багасах ихсэх, үнэр танар орох, улаан ногоон судал сууж дэндүү шингэрэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Ингэвэл яаралтай эмчид хандах ёстой.