Хятад улсаас сарын тэмдэг дууссаны дараа хэрэглэдэг “vтрээ цэвэрлэдэг vрэл” оруулж ирээд зарж байна. Эмэгтэй хvн бэлгийн харьцаанд орж эхэлсэн цагаас л vтрээ бохирддог тул цэвэрлэх шаардлагатай гэнэ. vтрээг ингэж цэвэрлэх нь зайлшгvй хэрэгтэй юv?
Õàðèóëò:
Eдeр болгон шахуу энэ асуудалтай холбоотой хүндрэлтэй учир÷, тэр болгонîî тайлбарладаг хэдий ч òàíä ººð ºíö㺺ñ ойлгуулахыг хичээе. Хятадын үрлээс eмнe манай эмэгтэйчүүдийн үтрээ хачин бохирдчихсон ÿâсан байх нь, бид бүхэн тэр бохир газраар дамжаад, тeрeeд, хүн болоод сууж байгаа улс юмаа даа.
“Бохирддог тул цэвэрлэх хэрэгтэй гэнэ” гэдэг бол ертeнцийн түүх дахисан шиг, хятад данжаадын яаж ийгээд бараагаа борлуулдаг залüжин арга, орчин үеийн хэлээр бол зах зээлийн тархийг угааõ îíîâ÷òîé “ìåññåæ” юм.
Нэгд: Эрүүл эмэгтэй хүний үтрээ хаанахын ч “шидэт” үрэлгүйгээр eeрийгee цэвэрлэж, хамгаалж байдаг гайхамшигт тогтоцтой эрхтэн. Хүчиллэг шүлтлэгийн байдал 3,8 - 4,2 буюу хүчиллэг òàëðóóãàà áàéæ сая эрүүл хэвийн байдлаа хадгалдаг. Үрэвсэл халдвараас ч хамгаална. Сүүлийн үед цэвэр арилжааны зорилгоор бүтээгдсэн, гаднаас орж ирсэн угаадаг, цэвэрлэдэг янз бүрийн зүйлийг буруу хэрэглэснээр үтрээний бичил орчингоо алдагдуулж, улмаар янз бүрийн eвчин эмгэгийн нeхцлийг бүрдүүлдэг болсон íü õàðàìñàëòàé.
Хоёрт: Ýíý үрэл гээч нь эрт дээр үеä õÿòàäûí уламжлалт эмчилгээнд äîîøîî идээ будаа гоожсон, үнэр танар орсон халдварт ба голомтот үрэвслийн үед хэрэглэæ байсан àðãûí íýã. Үрэл үтрээнд ороод хэт хүчиллэг үйлчилгээ үзүүлж үтрээ, умайн хүзүүний салстыг аажмаар түлнэ, аливаа хими биологийн гаралтай түлэгдэлтийн дагуу их хэмжээний хэвийн бус шүүрэл ялгадас гарна, улмаар түлэгдэж, үхжиж, гуужсан, амьгүй арьс салст “цаас” шиг хуниралдан үтрээнээс бeeн бeeнeeр гарахад сая нeгeeх олон жилийн бохирдолт нь гарч цэвэрлэгдлээ хэмээн тeрeл арилжсан мэт сэтгэл тайвширна. Бусдадаа сурталчилна. Хамгийн хүчтэй реклам бол eeрийн туршлага дээр үндэслэсэн “person-to-person” арга гэдгийг зах зээл баталсан.
Үнэндээ орчин үеийн оношлогоо, тeрeл бүрийн эмчилгээ байхгүй балар эртний үед үтрээний салстад орсон шимэгч амьтан, халдварт бичил биетийг үхүүлэх, эмчлэхэд тустай байсан нь ортой л байх. Гэхдээ 21-р зуунд ийм зэрлэг аргаар “цэвэрлэгдэх” нь дэндүү эмгэнэлтэй явдал. Хайрàн ч эрхтэн. Эмэгтэйчүүдийн нeхeн үржихүйн эрүүл мэндээс монгол үндэстний ирээдүй хамаарах тул “хятад” гэх зүйлд болгоомжтой хандахад илүүдэх þóí.