Өндгөвчний vрэвсэл гэж юу вэ?
November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Vрэвсэлт өвчинАсуулт: Өндгөвчний vрэвсэл гэж ямар өвчинийг хэлдэг юм бэ? Сарын тэмдэг ирэхэд их өвдөлттэй байгаа нь өндгөвчний vрэвсэлтэй холбоотой юу?
Хариулт: Бодвол тодорхой зовиур, илрэлгvй гэнэт ийм онош сонссон бололтой. Өндгөвчний vрэвсэл гэж ихэвчлэн хуучнаар ярьдаг. Бага аарцгын эрхтний vрэвсэлт өвчин гэнэ. Энэ ерөнхий нэрэн дор умай, гуурсан хоолой, өндгөвч гээд бага аарцагт байрлах эртнvvдийн vрэвсэлт эмгэгийг хэлнэ. Уг нь өндгөвч бага аарцгын хөндий гэх ариун орчинд байрлаж байдаг бөгөөд зvгээр өөрөө vрэвсээд өвдөөд эхлэнэ гэж байхгvй. Ямар нэг хэмжээгээр зэргэлдэх эд эрхтэн хамрагдсан эсвэл, өгсөх замаар умай, гуурсан хоолойг дамжин халдвар тархсан байх нь олонтаа. Иймд ямар нэг шалтгаангvйгээр өндгөвчний vрэвслийн асуудал vгvй гэж ойлгох нь зөв.
Манайхны хамгийн тvгээмэл алдаа, эндvvрэл бол ямар ч өвдөлт, тодорхой зовиургvйгээр хаа нэгтээ эход харуулаад өндгөвч vрэвсэлтэй гэнээ гэж янз бvрийн эмчилгээ хийлгэдэг явдал юм. Чухамдаа бvтцийн өөрчлөлт ороогvй сонгодог хэлбэрээр өндгөвчний vрэвслийг эхогоор оношлох боломжгvй, өндгөвчинд 1-2 уйланхай байна гэдэг нь vрэвсэлтэй гэсэн ч vг биш. Хvмvvс эмчид vзvvлж, хvнтэй харьцахаасаа илvv эхо мэт оношлогооны техникийг ихэд шvтэх тул “эхочид” ч олширжээ. 5 өөр эход vзvvлбэл 5 өөр өөр дvгнэлт гарах л байх. СТ ирэх vедэхь өвдөлт өндгөвчний vрэвсэлт өөрчлөлттэй холбоотой байж болно, дээр хэлсэнчилэн СТ өмнө дотуур vзvvлэх хэрэгтэй.




