Archive for the ‘Vрэвсэлт өвчин’ Category

Хvvхэд төрvvлнэ гэвэл савны шархыг эмчилдэггvй юм уу?

November 30th, 1999 by admin | 3 Comments | Filed in Vрэвсэлт өвчин

Асуулт: Намайг савны шархтай байна гээд хэдэн жил болж байна. Энд тэнд vзvvлэхэд зарим нь эдгэсэн гээд зарим нь болохоор эмчлэх хэрэгтэй гэдэг. Шинжилгээ өгсөн чинь хавдрын шинж илрээгvй байна гэсэн. Хэрэв хvvхэд төрvvлнэ гэвэл эмчилж болохгvй гэх юм. Одоо яах вэ?
30 н. Ду.аймаг Д.Ү

Хариулт:
Умайн хvзvvний шархлаат өөрчлөлт юм болов уу даа. Онош тодруулж, тохирсон эмчилгээг хийлгэх нь зvйтэй. Зарим хуучны эмчилгээ нь жирэмслэлт ба төрөлтөнд таагvй нөлөөтэй байсан тал бий. Юуны өмнө энд тэнд vзvvлж явдагаа боль. Чанартай эсийн шинжилгээ ч чухал шvv. Гол оношлогоо бол умайн хvзvvний дуран буюу кольпоскопи.

Хүнтэй унтаж үзээгүй байхад эмэгтэйчүүдийн талын ямар нэг өвчинтэй болно гэж байх уу?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Vрэвсэлт өвчин

Асуулт:Би 23 настай. Одоохондоо хүнтэй унтаж үзээгүй болохоор эмэгтэйчүүдийн эмчид ч үзүүлж байгаагүй. Дөрвөн жилийн өмнө хөдөөнөөс хот руу сургуульд сурахаар явахад ээж маань намайг нэгэн бариачид үзүүлсэн. Тэгэхэд сав нь хазайсан байна гэж хэлсэн гэсэн. Тэгээд янз бүрийн зовиургүй болохоор тоогоогүй л өнгөрчихсөн. Харин ойрноос хэвлий орчмоор өвдөөд байна. Хүнтэй унтаж үзээгүй байхад эмэгтэйчүүдийн талын ямар нэг өвчинтэй болно гэж байх уу? Эсвэл сав хазайсан гэдгээс болоод ингэж өвдөж байна уу?

Хариулт:Сонин асуулт байна. Юуны өмнө аливаа асуултын хариулт, шалтгаан хүн болгонд ижилхэн байх ёсгүй шүү. Нэг талаас анагаах ухаан асар хурдтай хөгжиж байна, нөгөө талаас сая миний зочилсон Лондоны эмнэлгүүд хооронд бүү хэл, нэг эмнэлгийн профессорууд дунд аливаа асуудлыг өөр өөрөөр тайлбарлах бол ердийн хэрэг байлаа, нөгөө талаас энэ нь хэн нэгнийх нь зөв буруу ч гэсэн үг биш. Энэ их судалгаа, мэдээлэл дотроос өөрт тохирсон “үнэн мөнийг” олж харах нь чухал. Манайхан өөр үзэл, бодол сонсвол хэн нэгнийг нь илжиг болгодог улс. Тэгэхээр миний зөвлөгөө бол бэлгийн харьцаанд ороогүй ч хэрэгтэй үед эмэгтэйчүүдийн үзлэг хийлгэж болно, хийх арга бий, бариачаар бага яв, өндгөвч, сав хазгай гэж бариулсаар анх байсан жижиг хавдар нь маш хурдан томорчихсон явдал ч зөндөө, сав гэж умайг хэлсэн байх, умай угаасаа хазайсан байрлалтай байдаг, хаашаа ч хазайсан байж болно, өвдөлт үнэхээр эмэгтэйчүүдийн гаралтай эсэх, эмгэг асуудал болох эсэхийг ярилцаагүй, хараагүй, тэмтрээгүй, үнэрлээгүй байж хэрхэн хэлэхэв. Бэлгийн харьцаанд хамааралгүй эмэгтэйчүүдийн олон асуудал бий.

Хvнтэй унтаж vзээгvй байхад шархтай болох уу?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Vрэвсэлт өвчин

Асуулт: Би 22 настай, бэлгийн харьцаанд орж байгаагvй. Цагаан юм гараад байхаар нь vзvvлтэл шархтай болсон байна гэх юм. Хvнтэй унтаж vзээгvй байхад шархтай болдог юм уу?
С.ТУЯА Өвөрхангай аймаг

Хариулт:
Үтрээгээр л хавьталд ороогvй бол бэлгийн харьцаанд ороогvй мэт буруу ойлгодог тал бий. Цагаан юм олон шалтгаантай ихсэж болох боловч ямар нэгэн замаар vтрээнд халдвар орсноос байж болох юм. Шарх гэж хэлээд байгаа нь олон өвчин эмгэгийн vед илэрдэг ерөнхий шинж тэмдгийн нэр юм. Энэ бол онош биш, тэгээд ч шарх гэдэг зvйл хаана ч vvсдэг: умдаг, бэлгийн их бага уруул, хэлvv, хярзан г.м. Тvгээмэл ойлголтоороо умайн хvзvvний шарх гэж их ярьдаг. Зарим эмэгтэйчvvдэд vтрээгээр бэлгийн харьцаанд ороогvй vед vтрээний жижиг толь тавьж умайн хvзvvг харж болдог. Үтрээгээр харьцаанд орсон хэрнээ онгон хальс урагдаагvй хэвээр байх явдал бий. Үтрээрvvгээ оруулаагvй гэх боловч жирэмслэсэн ч байдаг. Умайн хvзvvний “шархны” хувьд бэлгийн харьцаатай хамаагvй, ихэвчлэн тухайн эмэгтэйн дааврын статустай холбоотой vvснэ. Байнгын динамик өөрчлөлтөнд байдаг гэж ойлгох хэрэгтэй. Гагцхvv эрvvл, эмгэг эсэхийг эсийн шинжилгээгээр оношлоно.

Бактери гэж мөөгөнцөр мөн vv?

November 30th, 1999 by admin | 1 Comment | Filed in Vрэвсэлт өвчин

Асуулт: Би өндгөвч, хэвлийгээр өвдөөд байхаар нь манайдаа л сайн гэгддэг /нэг нь бvр олон улсын чанартай эмнэлэг/ 2 эмнэлэгт vзvvлж шинжилгээ өгөхөд хариу нь тэс өөр гарсан. Нэг нь эрvvл гээд нөгөө нь бактеритай гэсэн байх юм. Би алийг нь баримтлах юм бэ? Бактери гэдэг чинь мөөгөнцөр мөн vv?/Н. 41 н/

Хариулт:
Бактери өөрөө мөөгөнцөр биш шvv дээ. Vтрээний орчинд байх ёстой нянгийн хэмжээ багасч, эсвэл байх ёсгvй нян ихсэх vед мөөгөнцөр гарч ирдэг. Шинжилгээ ингэж янз бvр гарах тохиолдол бий. Заримдаа бvр гурван өөр хариу барьчихсан хvн ч орж ирдэг юм. Шинжилгээ их энгийн зvйлээс хамаардаг юм шvv дээ. Ямар шинжилгээг, хэдийд, хаанаас нь, яаж авах вэ гэх мэт жижиг мэт боловч олон зvйлээс шинжилгээний vнэн бодит хариу хамаарна. Шинжилгээний хариу 100 хувь гарна гэж байхгvй. Гэхдээ аль болох өндөр тvвшинд гаргахын тулд шинжилж буй хvний ур чадвар, дээр хэлсэн зvйлvvд бvгд хамаатай. Энэ бvгдийг vзvvлж буй хvн өөрөө сайн мэддэг, зохих хэмжээнд боловсорсон байх хэрэгтэй. Тэгвэл шинжилгээг буруу авч байна уу, эрvvл ахуйн байдал нь шаардлага хангахаар байна уу vгvй юу гэдгийг хараад л мэднэ шvv дээ.

Эмчид vзvvлэх бvрт өндгөвчний vрэвсэл гэх юм?

November 30th, 1999 by admin | 1 Comment | Filed in Vрэвсэлт өвчин

Асуулт: Би эмэгтэйчvvдийн эмчид vе vе vзvvлдэг л дээ. Тэгээд vзvvлэх болгонд өндгөвчний vрэвсэлтэй гэдэг. Эмчийн зөвлөгөөний дагуу эм ууж, алоэ тариулаад vзvvлэхэд зvгээр болжээ гэсэн. Тэгээд дөнгөж 3 долоо хоногийн дараа дотор эрхтэнээ эхо-д харуулсан чинь дахиад vрэвсэлтэй болсон байна гэх юм. Ийм хурдан vрэвсдэг юм уу? Монголын цаг агаар хvйтэн болохоор vрэвсэлгvй эмэгтэй бараг байдаггvй гэх. Тэгвэл өндгөвчний vрэвсэл нь эрvvл мэндэд нэг их хортой биш гээд ойлгож болох нь ээ?

Хариулт:
Хамгийн тvгээмэл явдал. Нэгд: хvмvvс хэт техник сэтгэхvй, vнэлэмжтэй, эмчид vзvvлэхээсээ илvv эход харуулна гэнэ, гэтэл тэр эхог хvн л хардаг. Та 5 өөр газар эход харуулбал 5 өөр дvгнэлт сонсож магад. Тэгээд ч ихэвчлэн өндгөвчний vрэвслийн vед ямар нэгэн илт бvтцийн өөрчлөлт ордоггvй тул эхогоор оношлогдоно гэдэг төөрөгдөл. Эмчтэйгээ харьцах, зовиураа ярих, vзvvлэх нь чухал. Нөгөө талаас эрэлт хэрэгцээ байгаа тул эхо ба эхочид олширсон, харамсалтай нь бодит бус дvгнэлт, эмчилгээ хийгдэх явдал дэндvv ихэссэн байна. Өндгөвчний vрэвслээс бус, эмчилгээний гаж нөлөөнөөс сэргийлэх цаг болжээ.

Нэг л эмнэлгээр эмчлvvлэх ёстой юу?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Vрэвсэлт өвчин

Асуулт: Зарим эмч нар энд тэнд олон газар хэсч эмчлvvлэх нь vр дvнгvй болдог гэдэг. Нэг газраараа дагнаж эмчлvvлэх ёстой юм уу? /Б. УБ/

Хариулт:
Энэ бол яг тэг гэж хэлэхэд хэцvv асуудал шvv. Гэхдээ бас харьцангуй хоцрогдмол байр суурь гэж хэлж болно. Хvний эцсийн зорилго бол эрvvл болох явдал. Тvvнээс энийг таньдаг, тэрийг итгэдэг гээд ганц газартайгаа зууралд гэж хэлэх нь зохимжгvй. Орчин vед өрсөлдөөний хуулийн дагуу эмнэлгvvд улам чанаржиж байгаа. Тиймээ эрvvл болохын тулд аль сайн эмнэлэгт хандах нь зvй ёсны байгаа биз дээ. Тэгээд ч эмнэлгийн тухайд бол мэддэгээ биш өвчнөө дагах ёстой. Тухайн өвчин, өвчлөлд хаана, хэн хамгийн сайн эмчлэх вэ гэдгийг анхаарах ёстой юм. Хэрвээ над дээр ирсэн өвчтөний асуудал миний төгс сайн мэддэггvй зvйл байгаад, надаас сайн мэргэжилтэн байдгийг мэддэг бол би тийшээ оч гэж зөвлөдөг.
Цагаан юм яагаад их гараад байна вэ?

Цагаан юм яагаад их гараад байна вэ?

November 30th, 1999 by admin | 1 Comment | Filed in Vрэвсэлт өвчин

Асуулт: Би 33 настай, 14 настай нэг хvvхэдтэй, нэг удаа дутуу төрсөн. Доошоо цагаан юм нэлээд гараад байх юм. Бэлгийн замын өвчиний шинжилгээ хоёр удаа өгөхөд ямар ч өвчин байхгvй байна гэсэн. Өвөл ойр ойрхон цистет хөдөлсөн. Vvнээс болоод цагаан юм гараад байгаа юм болов уу?

Хариулт: Циститтэй холбоогvй. БЗХӨ-тэй мөн холбоогvй. Vтрээний бичил орчин алдагдсанаас болсон байх. Эрvvл эмэгтэйн vтрээ угаас ариун бус, өөрийн гэсэн нянгууд ихтэй, хvчиллэг орчинтой байдаг. Ингэснээр аливаа халдвараас сэргийлж, нөхөн vржих тааламжтай нөхцлөө бvрдvvлнэ. Сvvлийн vед манайд эмэгтэйчvvдэд сайн гэх сурталчилгаатай, ариун цэврийн зориулалтын угаадаг, шvршдэг төрөл бvрийн бvтээгдэхvvн арилжааны зорилгоор ихээр орж ирсэн, эдгээр нь хvний өөрийн гэхгvй бvх нянг устгах vйлчилгээтэй. Хvмvvс сайн гэсээр хэрэглэнэ, яваандаа хэрэглэхгvй бол цагаан юм ихсээд байгаа мэт улам хэрэглэнэ, ингээд дасал болно. Арилжааныхны орлого найдвартай нэмэгдэнэ. Харин таны хувьд бол өөрийн гэсэн дархлаа, хамгаалалтгvй болж, vтрээнд хvчиллэг орчин бvрдvvлэх өөрийн нянгуудгvй болж, учир нь бvгд устаж оронд нь аливаа эмийн vйлчилгээнд амархан дасан зохицдог, тэгээд ч vржээд цагаан юм ихэсгэдэг, эвгvй хурц vнэр ялгаруулдаг нянгууд ихэсжээ. Vvнийг “дисбактериоз” гэдэг. Эмчилгээ төвөгтэй, гол нь та маш амархан аливаа халдвар авах, халдвар дээш тархаж өндгөвч, гуурсан хоолойн vрэвсэлтэй болох, улмаар архаг vрэвсэл, наалдац, эсвэл умайн гадуур жирэмслэлт болох эрсдэл нэмэгдэнэ. Нарийн шинжилгээ өгч, эмчилгээг шийдэх хэрэгтэй. Сайн зөвлөгөө аваарай.

Коуляци хийлгэсний дараа төрж болдоггvй гэсэн. Vн&

November 30th, 1999 by admin | 3 Comments | Filed in Vрэвсэлт өвчин

Асуулт: Би 35 настай. Өнгөрсөн сард умайн хvзvvний шархтай байна гээд коуляци хийлгэсэн. Ганц хvvтэй болохоор дахиад хvvхэд төрvvлнэ гэж бодож байсан юм. Гэтэл коуляци хийлгэсний дараа төрж болдоггvй гээд байна. Vнэн vv?
Сараа Орхон аймаг.

Хариулт:
Сvvлийн vед коуляцийг төрөх насны эмэгтэйчvvдэд хийхээ больчихсон. Учир нь чанартай буюу бvрэн гvйцэд коуляци хийсний дараа ямар нэг хэмжээгээр заавал сорвижилт vлддэг. Тvлэгдэлтийн дараа ямар сорви тогтдог билээ, яг тvvн шиг л сорви умайн хvзvvн дээр vлддэг. Жирэмсэн болоод умайн хvзvv томорч тэлэхэд сорвижилтоороо сэдэрч урагдан цус их алддаг. Дараа нь оёдол тавина. Тэр нь яаж ч эдгээ билээ. Энэ мэт vvсэж болох хvндрэлээс сэргийлж төрөх насны эмэгтэйчvvдэд коуляци хийхээ больсон. Харин дахин төрөхгvй эмэгтэйчvvдэд хийж болно. Ер нь коуляц бол цахилгаан тогоор тvлдэг дээр vеийн хуучны эмчилгээ. Харин манай эмнэлэгт умайн хvзvvний шархлааг эмчлэхдээ химийн болон эмийн эмчилгээний аргуудын хэрэглэж байгаа. Эмийн эмчилгээг нэг л удаа хийнэ, дахиж ирэх шаардлагагvй. Тvvнчлэн орчин vеийн хөлдөөх аргыг энэ өвлөөс манай эмнэлэгт хийж эхэлнэ.

Vтрээнээс цагаан юм их гарах нь ямар өвчиний шинж в

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Vрэвсэлт өвчин

Асуулт: Би 45 настай. Гэр бvлтэй, хоёр хvvхэдтэй. Одоогоор цэвэршилтийн шинж гэхээр юм мэдэгддэггvй. Би усанд орохдоо vтрээ рvvгээ хуруугаа хийж угаадаг юм. Тэгэхээр vтрээнд элдэв vнэргvй ч зунгааралдсан цагаан өтгөн юм байх юм. Заримдаа өтгөнөөр бие засахад гарчихсан байдаг. Хааяа vзэхээр бvр шингэрээд тунгалаг болчихдог. Яагаад ингэдэг юм бол? Ямар нэг өвчиний шинж vv?
В.Т

Хариулт:
Умайн хvзvvний шархлаа, улайлт гэж заримдаа хэлэх, эмнэлгийн хэлээр псевдоэрози, эктопи зэргийн vед ийм шинж илэрнэ. Шархлаа гэх арьс нь булчирхайлаг онцлогтой тул байнга зунгаарсан цагаавтар ялгадас ялагаруулж байдаг, тэрээр өтгөн тул хуруугаа хийж цэвэрлэхээс нааш тэр болгон өөрөө урсаад гараад байдаггvй тал бий. Бие засаж дvлэхэд бага аарцгийн хөндийд даралт vvсэх vед мөн гарч болно. Хэрэв vтрээний орчин алдагдсан, нянгийн vрэвсэл халдвар хавсарсан бол өөрт мэдэгдэхvйц гарч эхэлнэ. Умайн хvзvvний эсийн шинжилгээ өгсний дараа, шархлаа гэх зvйлийг эмчлvvлсэний дараа ийм ялгадас гарахаа зогсоно.

Умайн хvзvvний шархтай байна гэсэн. Одоо яах вэ?

November 30th, 1999 by admin | 3 Comments | Filed in Vрэвсэлт өвчин

Асуулт: Би 21 настай. Намайг умайн хvзvvний шархтай болсон байна гэсэн. Цаашид юунд анхаарч ямар дэглэм сахих хэрэгтэй вэ?
Б. УБ хот

Хариулт:
Юуны өмнө умайн хvзvvний эсийн шинжилгээ (Пап тест) өгч онош тодруулах хэрэгтэй. Ихэнх залуу эмэгтэйчvvдэд дааврын өөрчлөлттэй холбоотойгоор умайн хvзvvн дээр “шарх” гээд байгаа зvйл гарч ирдэг. Энэ бол өвчин биш, харин нэгэн шинж тэмдэг л юм. Умайн (савны) vтрээрvv харсан нарийн хэсгийг хvзvv гэх бөгөөд vзлэгийн толь тавихад ил харагдах хэсэг нь хvний бусад арьсны адил хавтгай хэлбэрийн олон давхар эсээр хучигдсан байдаг тул ягаан өнгөтэй харагддаг. Умайн хvзvvний дотор тал буюу умайн хөндийрvv орсон суваг нь бортгон хэлбэрийн булчирхайлаг ганц давхар эсээр хучигдсан тул тод улаавтар харагдана. Энэ 2 эсийн уулзах ирмэг нь байнга нvvж байдаг тул гадагшаа нvvсэн vед хараад “шархтай” байна гээд байх шиг. Жинхэнэ “шарх” бол тусдаа асуудал, эмчлэх шаардлагатай байдаг. Таны хувьд Пап тест өгөөд, өөр эмгэг зовиургvй vед ямар нэгэн тусгай эмчилгээ хэрэггvй, хяналтанд байхад хангалттай. Гэхдээ ганц давхар бортгон эс нь хамгаалалт муутай, халдварын эрсдэл өндөр тул “бэлгэвч” тогтмол хэрэглэх зvйтэй. Хэрэв биед зовиуртай, ялгадас ихтэй бол эмчилгээ хийж бас болно.