Бэлэг эрхтэн томруулах бэлдмэл хаанаас авч хэрэглэж болох вэ?
November 30th, 1999 by admin | 5 Comments | Filed in Эр бэлэг эрхтэнАсуулт: ? Миний эрхтэн боссон үедээ 10 см орчим байдаг энэ хэр жижиг вэ.? Томруулдаг тос бэлдмэл хаанаас авч хэрэглэж болох вэ? Хэр томрох бол
Хариулт: Эрчүүдийн байнгын ярьдаг нэг асуудал бол эрхтэн томруулах асуудал байдаг. Би чамайг эрхтэнээ яг яаж хэмжсэнийг сайн мэдэхгүй байна. Зөв хэмжиж чадсан болов уу. Шугамаа умдагны ясанд сайн тулгаж байж хэмждэг. Энд диаметр, умдагын үсний хэмжээ, хөгжил, гэр бүлтэй эсэх гээд олон юм дутуу байна. Тэгэхээр ирээд үзүүлчихвэл нэг их цаг зав зардал гарахгүй дээ. Бэлдмэлийн тухайд бол дур мэдэн хэрэглэж болдоггүй, үнэхээр шаардлагатай бол эмчийн хяналтан дор өгдөг зүйл. Манай энэ төрлийн гармоны бэлдмэл тийм ч элбэг байдаггүй.




