Archive for the ‘Эр бэлэг эрхтэн’ Category

Би их жижигхэн эрхтэнтэй. Хэр хугацаанд томруулж болох вэ?

November 30th, 1999 by admin | 1 Comment | Filed in Эр бэлэг эрхтэн

АСУУЛТ
Үvнээсээ ичээд одоогоор эмэгтэй хvнтэй унтаж vзээгvй. Хааяа гар хангалга хийдэг. Эртээр та нарын радиогоор явуулсан нэвтрvvлгээр бэлэг эрхтэнд дасгал хийж томруулж болдог гэж ярьсан. Энэ хэцvv юv, хэр хугацаанд томруулж болох вэ? Бэлэг эрхтэн томруулах мэс засал, дасгал гэж байдаг уу? Тэр нь хvний биед хортой юу? Нэвтрvvлэгт оролцсон сексологич бэлэг эрхтэн томруулах дасгал зааж өгч чадах болов уу? Х. 23 н. УБ

ХАРИУЛТ

“Хvн болгон адилгvй” гэдэг шиг эрхтнvvдийн хэмжээ хvн бvрт яг ижил байдаггvй. Эр бэлэг эрхтний хэмжээ ч өөр өөр байна. Тvvний хэмжээг энгийн тайван vеийнх, сэрж хөвчирсөн vеийнх гэж хоёр янзаар авч vздэг. Ерөнхийд нь урт (дундажаар 11,2 см), богино (дундажаар 7,9 см) гэж хоёр ангилна. Хамгийн сонирхолтой нь урт эрхтэнтэй эрэгтэйн шодойн хөвчирч томрох харьцаа нь богино хэрэглэлтэйнхээс харьцангуй бага байдаг. Бvр тодорхой хэлбэл том эрхтний хэмжээ сэрэл хөдөлсөн vедээ 47 орчим хувиар томордог бол жижиг эрхтний хэмжээ 85% хувь (нөгөөдөхөөсөө бараг 2 дахин) томорч сунадагийг судлаачид тогтоосон байдаг. Энэ нь байгалийн зохицох уян хатан чадварын илэрхийлэл юм. Иймд эр бэлэг эрхтний хэмжээ жижиг байхын тухай санаа зоволтгvй.
Эр бэлэг эрхтний томруулах аргуудын тухай яриа их байдаг боловч тийм мэс засал буюу бусад оролдлого хийх нь vр дvн багатайн дээр тэр нь туйлын мэдрэг эмзэг эрхтэн учраас томруулах оролдлого хийх нь муу vр дагаварт хvргэж болзошгvй.

Нөхрийн маань эрхтний арьс шамрахгүй, заримдаа сексийн үед цус гараад байна. Яах вэ?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Эр бэлэг эрхтэн

Асуулт: Манай нөхөр багадаа давсаг руу нь өвддөг байсан гэсэн. Одоо эрхтнийх нь толгойн арьс хойшоогоо шамардаггүй, заримдаа сексийн үед өвдөж тэр заагаараа цус гардаг. Ер нь тэгж шамрахгүй байх дотор нь элдэв юм хуримтлагдаад муу байх гэж би боддог. Яагаад гэхээр би яаж ч эмчилгээ хийлгэсэн гэсэн дандаа үрэвсэлтэй гарна. Нөхөртөө бас эм уулгаад гурван сарын дараа үзүүлэхэд дахиад л үрэвсэлтэй л гардаг. Нөхөр маань хаана яаж хандахаа мэдэхгүй байна. Хэлж өгөөч?

Хариулт: Энэ бол фемоз гэдэг өвчин бөгөөд зөвхөн мэс заслын аргаар эмчлэгдэнэ. Эрэгтэйчүүдийн эмнэлэгт хандаж болно, хүндрүүлээд яваад байж болохгүй. Ингэж арьсны бүрэн бүтэн байдал алдагдах нь олон шалтгаантай. Заавал мэс засал хийж байж л төгсдөг өвчин. Янз бүрийн эм энэ тэр хэрэглэх нь түр зуурын үрэвсэл дарна уу гэхээс сунахгүй, байгаа арьсыг өөрчилж чадахгүй. Эхнэрт нь байгаа үрэвсэлийг нөхрийнх нь энэ асуудлаас шалтгаантай гэж үзэхгүй байна. Залууд хандаж хэлэхэд цаг алдалгүй үзүүлж эмчлүүл, удах тусам улам л зовиур өвчлөл нь нэмэгдэнэ шүү.

Найз бүсгүйтэйгээ унтсанаас хойш төмсөгөөр өвдөөд байна. Хаана очих вэ?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Эр бэлэг эрхтэн

Асуулт: Би 10 хоногийн өмнө найз бүсгүйтэйгээ унтсан. Тэрнээс хойш миний төмсөгөөр хөндүүрлэж өвдөөд хааяа бэлэг эрхтэн өвдөөд байна. Энэ нь өвчин авсны шинж үү, эсвэл түрүү булчирхайн үрэвсэл үү? Хаана ямар эмнэлэгт хандах вэ, хэлж өгч туслаач?

Хариулт: Төмсөгөөр хөндүүрлэж өвдөөд байгаа нь ямар нэгэн өвчин авсны эсвэл түрүү булчирхайн шинж аль аль нь бишээ. Энэ хүн ямар нэг эмнэлэгт өглөө шээхгүйгээр ирээд мазок буюу наалдацын шинжилгээ өгөөд үз. Тэгвэл ямар асуудал байгаа нь мэдэгдэнэ. Найз бүсгүйтэйгээ унтсанаас хойш гэсэн байна. Заавал өвчин авсан гэж бодох хэрэггүй. Ямар нэг үрэвсэл явагдаж байж ч болно.

Найз залуугийн маань эрхтний дээд хэсгээр булчирхай цочоод байна. Ямар учиртай юм бол?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Эр бэлэг эрхтэн

Асуулт: Миний найз залуугийн эрхтэний яг дээд хэсгээр булчирхай нь цочоод байгаа юм уу гэмээр тэмтрээд үзэхээр нэг зүйл хатуурчихсан юм шиг байх юм.Ер нь байн байн тэгэх гээд байдаг юм үзүүлж байсан хэдий ч булчирхай нь цочсон байна л гэж байсан л даа. Ямар учраас ингээд байгаа юм бол? Зөвлөгөө өгөөч.

Хариулт: Булчирхай цочих нь хэд хэдэн шалтгаантай. Биеийн дархлаа суларснаас бактерийн гаралтайгаар, гадны үйлчлэлтэйгээр, эсвэл сүрьеэгийн шинж тэмдгээр цочих гэх мэт. Нэг хатуураад нэг болиод байгаа бол шинжилгээ өгч мэргэжлийн эмч нарт үзүүлж тодруулсан нь дээр шүү. Одоо шууд ийм өвчний шинж тэмдэг гээд хэлчихэд хэцүү. Ямар ч шалтгаан байж болохыг үзүүлж оношлуул.

Заримдаа эрэгтэй хүн шохоорхоод байх болчихлоо.. Би жинхэнэ эр хүн байхыг хүсэж байна. Зөвлөгөө өгөөч.

November 30th, 1999 by admin | 1 Comment | Filed in Эр бэлэг эрхтэн

Асуулт: Би 20 настай. Бүр багаасаа аль 6 наснаасаа гар хангалга хийж ирсэн. Багадаа мэдэхгүй эрхтнээ оролдоод байхаар сайхан болчихдог байсан. Сүүлдээ энэ нь гар хангалга гэдгийг мэдсэн л дээ. Энэ ямар хор зуршилтай вэ? Мөн 10-р ангиа төгссөнөөс хойш хүнтэй унтаагүй 3 жил болж байгаа тэр үед сексдэх үедээ маш хурдан тавидаг байсан ба сүүлийн үед заримдаа эрэгтэй хүн шохоорхоод байдаг болчихоод байдаг. Би жинхэнэ эр хүн байхыг хүсэж байна. Энэ бүх хүндрэлтэй асуултуудад дэлгэрэнгүй. хариулт өгөөч.

Хариулт: Энэ их багаасаа гар хангалга хийсэн хүүхэд байна. Байн байн ингээд хийгээд байвал сэтгэлзүйн хувьд нөгөөдхөө хүсээд буруу зуршилд ордог. Тэгэхээр мэргэжлийн эмч болон сэтгэлзүйчид хандах шаардлагатай болчихжээ. Сүүлийн үед эрэгтэй хүн сонирхоод байна гэнэ. Сэтгэл зүй нь маш их өөрчлөгдсөн юм байна. Тэгэхээр сэтгэлзүйч эмчид хандахгүй бол зүгээр нэг эмчийн хариултаар шийдэгдэх асуудал бишээ. Ер нь гар хангалга багаасаа хийчихээр бэлэг эрхтэнээр дамжуулж байгаа импульсийг тархинд ойр ойрхон өгсөөр байгаад зуршил болдог. Хийхгүй л бол унтаж чадахгүй, биеийн байдал нь шавхагдаж улмаар төв мэдрэлийн системд нөлөөлөн сэтгэцийн өвчинтэй ч болно. Нилээн дорвитой зөвлөгөөний дараа энэ асуудал нь шийдэгдэнэ.

Миний бэлэг эрхтэн хөвчирсөн үедээ 13 см орчим байдаг. Энэ хэвийн үү?

November 30th, 1999 by admin | 3 Comments | Filed in Эр бэлэг эрхтэн

Асуулт: Бэлэг эрхтэний урт ердийн болон хөвчирсөн үедээ хэдий хэмжээтэй урт байдаг юм бэ? урт, богино гэсэн ангиллаар нь хэлээд өгөөч? би энэ тал дээр санаа зовоод байдаг юмаа.

Хариулт: Эрэгтэй хүний бэлэг эрхтэн боссон үедээ хэдэн см байх, ямар үүрэг гүйцэтгэдэг вэ гэдгээс хамаардаг. Эмэгтэй хүний үтрээ дунджаар 12 см байдаг. Үүний гурав хуваасны нэг гадна талын хэсэгт дур өдөөх цэгүүд байдаг учраас эрхтэн урт байх шаардлагагүй. 13 см гэдэг бол хангалттай хэмжээ, дунджаар эрэгтэй хүнийх жирийн үедээ 8 - 10 см, хөвчирсөн үедээ12 - 25 см хүртэл байдаг юм.

Бэлэг эрхтэн тойроод маш их загатнах юм, яах вэ?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Эр бэлэг эрхтэн

Асуулт: Миний бэлэг эрхтэнийг тойроод маш их загатнах юм. Тэгээд бас маажаад шархлуулаад байна. Яах вэ туслаач. Би гадаадад байгаа болохоор хэл сайн мэдэхгүй хэн нэгнээс зөвлөгөө авч чадахгүй байна.

Хариулт: Загатнаад байна гэдэг үрэвсэл, сахарын болон бэлгийн замын халдварт өвчин гээд л олон шалтгаан бий. Чиний хувьд хамгийн түрүүн ямар нэг байдлаар үзүүлээд шинжилгээ хийлгэ. Бүрэн нотолгоон дээр тулгуурласан оношилгоонд үндэслэсэн эмчилгээ хийлгэхээр чиний бүхий л зүйл сайхан болоод ирнэ. Нууж хаах юмуу эсвэл буруу зөрүү таниулж ерөөсөө болохгүй. Яагаад гэхээр зарим эрчүүд бэлэг эрхтнээс нь ногоон идээ гараад байхад миний эрхтнээс жаахан цагаан юм гараад байна гэж хэлдэг. Энэ чинь эргээд түрүү булчирхай, бөөр давсагны үрэвсэл, үргүйдэл, бэлгийн сулрал үүсгэхэд хүргэдэг учраас зовиур, шинж тэмдэгийг эмчээс ердөө нууж худлаа хэлж болохгүй.

Эрхтэн дээр ургацаг ургачихлаа, мэс ажилбар хийх үү?

November 30th, 1999 by admin | 5 Comments | Filed in Эр бэлэг эрхтэн

Асуулт: Миний эрхтэн дээр ургацаг ургаад 7 сар болж байна. Гэхдээ нэг хэсэг байж байгаад унаад дахиад ургачихдаг. Энэ талаар хаана очиж үзүүлбэл дээр вэ? Мэс ажилбар хийх үү? Зөвлөгөө

Хариулт: Энэ бол айж эмээх зүйл биш. Хүний папиллом вирусээс үүсэлтэй ургацаг буюу үү гэж гардаг. Жижигхэн шомбогор цагаан юм гараад байвал үү сонгомол хэлбэрээрээ, хааяа мултарч унаад буцаж ургаад байвал папиллом вирусээр үүсгэгдэж байгаа халдвар. Энэ вирус их олон төрөл бөгөөд зарим нь эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг. Үүнийг эмчлүүлж эдгэрүүлэхийн үндсэн арга нь бол мэс заслын эмчилгээ. Эмийн эмчилгээ ч бий. Тэгэхээр үүнийг газар авахаас нь өмнө эхнэрээ эмэгтэйчүүдээ хайрлахын үүднээс зөвлөгөө авч богино хугацаанд шийдэх ёстой юм байна шүү.

Секс хийхгүй хэд хонохоор нөхрийн маань давсаг чинэрээд байна гэх юм. Энэ ямар учиртай юм бэ?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Эр бэлэг эрхтэн

Асуулт: Бид хоёр гэрлээд 3 жил болсон ч нөхрөөсөө таашаал авч чадахгүй юм. Өөрөөр хэлбэл дур тавьж чадахгүй байна. Үүнээсээ болоод секс хийхээс дургүй хүрээд байх юм. Гэтэл нөхөр маань надтай унтахгүй хэд хонохоор давсаг чинэрээд байна гэх юм. Энэ ямар учиртай юм бэ? Үүнийг тайлбарлаж өгөөч.

Хариулт: Эмэгтэйн хувьд хүүхэд гаргасан уу, үгүй юү гэдэг нь мэдэгдэхгүй байна. Хүүхэд гаргаагүй эмэгтэйчүүдийн хувьд эхний ээлжинд дур тавих асуудал хүүхнүүдийн 3/2-т байдаггүй. Төрсний дараагаас эхлээд эмэгтэйчүүд дур тавьж эхэлдэг. Ер нь сексээс таашаал авахад нөлөөлөх нэг хүчин зүйл нь байрлал. Эмэгтэйчүүд үтрээний онцлогоосоо болоод сонгомол эсвэл өвөрмөц байрлалаар дур тавих нь бий. Нөхөр эхнэр хоёр бие биедээ ичих зовохгүйгээр эрхэлж, юу хүсч байгаагаа нуулгүй хэлж, бие биедээ хэр уусан шингэж чадна тэр чинээгээрээ аз жаргалыг эдэлнэ. Нөхрийнх нь хувьд секс хэр хугацаатай үргэлжилдэг нь бас л тодорхой биш юм. Бидний үздэг баримталдаг онолын хувьд эрчүүд 3 - 5 минутаас дээш хугацаанд шингэнээ алдчихгүй барьж байх ёстой. Яагаад үүнийг ярив гэхээр зарим эмэгтэйчүүд маш удаан дур тавьдаг. Ер нь бол секс гэдэг маш том урлаг. Энэ урлагийг ялангуяа эрчүүд чадварлаг эзэмшиж эхнэртээ урьдчилсан өдөөлтүүдийг чинээнд нь тултал хийж өгөх хэрэгтэй. Мэдээллийн хэрэгсэл өндөр хөгжсөн өнөө үед энэ талын мэдээллийг хаанаас ч авах боломжтой, магадгүй над дээр ирээд зөвлөгөө авч болно шүү дээ. Бас энд нөхрийнх нь давсаг чинэдэг гэж. Давсаг чинэх юу байхав, бага аарцагны хөндийн эрхтнүүд, боожгой нь босох болон байнга хөвчрөх чинэрэх зовиур үүсдэг. Энэ нь эхнэрийнх нь секст дургүй байдал ч бас нөлөөлж байгаа. Та хоёр эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй болов уу. Үүний дараа байдал өөрөөр эргэнэ гэдэгт би итгэж байна.

Сексийн үед эрхтний арьс шамарч урагдаад байна, яах вэ?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Эр бэлэг эрхтэн

Асуулт: Секс хийх үед миний хөвч ханзарч бага зэрэг өвддөг. Тэгсэн хирнээ бүүр тасрахгүй юм. Хэрвээ хөвчөө тасдуулъя гэвэл хаана хандах вэ? Бас секс хийхээр эрхтэний үзүүрийн арьс шамарч язарч урагдаад байна. Энэ юуных вэ? Ямар арга хэмжээ авах вэ?

Хариулт: Хөвчөө таслуулах хэрэгтэй юм байна. Төрөлхийн хөвч нь богинохон залуучууд байдаг. Таслуулчихаар зэрэг зовиур шаналгаагүй болно. Чиний умранз буюу боожгойны арьс нь хойшоо эргэдэггүй байж болох юм. Бас сахарын болон үрэвсэлт өвчинтэй үед язарч, хавдаж, улайдаг. Үзүүлээд арга хэмжээ авахуул, холбогдох шинжилгээнүүдийг өг. Яагаад ийм болчихов гэдэг учир начрыг тогтоож байж дараагийн шатанд орох хэрэгтэй. Чамд би 99115824 утас руу холбогдоорой.