Archive for the ‘Эр бэлэг эрхтэн’ Category

Эр хүний нандин эрхтэн элдэв янзаар

January 30th, 2008 by admin | 25 Comments | Filed in Сонин хачин, Эр бэлэг эрхтэн

Хүн төрөлхтөн хүчирхэг хүйсийнхнийхээ эрхэм эрхтний тухай элдвийг бодож, янз бүрээр сэтгэж, элдэв янзаар хийж бүтээж ирлээ. Монголчууд бид ч чулуу, модоор хүртэл томоос том бэлэг эрхтэн хийчихсэн л байдаг шүү дээ. Харин бид эрчүүдийн эрхэм чухал эрхтний тухай
(more…)

Tags: , ,

Хvvгийн маань бэлэг эрхтэн өглөөд босчихоод байх юm

November 30th, 1999 by admin | 1 Comment | Filed in Эр бэлэг эрхтэн

АСУУЛТ: Миний хvv 14 настай. Тvvний бэлэг эрхтэн нь өглөө болгон хөвчирсөн байдаг. Энэ байдлаасаа болоод өглөө орноосоо босч чадахгvй ичээд байх юм. Энэ хэвийн vзэгдэл vv?

ХАРИУЛТ:
Эрэгтэй хvний бэлэг эрхтэн өглөөд шээс хvрсэн vедээ хөвчрөлт өгөх нь ердийн, байх ёстой vзэгдэл. 14 настай хvvхдийн өсөлт бойжилт хэвийн явагдаж байгаа бол шодой хөвчрөх, зvvд нойрон дундаа vрийн шингэнээ ялгаруулах зэрэг vзэгдэл тохиолдоно. Иймд хvvгийн тань эр хvн болох шилжилтийн нас нь эхэлсэн, энэ явц хэвийн явагдаж байгааг нь хvvдээ зөв тайлбарлаж өгч ойлгуулах хэрэгтэй.

Эрхтэн маань босохоороо гол тасалчих шахам өвдөөд байна. Яах вэ?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Эр бэлэг эрхтэн

АСУУЛТ: Би хөдөө ажилладаг, жолооч хvн л дээ. Нэг удаа трактор дотор жаахан эвгvй байдлаар загас наадуулсан. Ид ажлын vеэр бvсгvй маань хөдлөхдөө нэг эвгvй суугаад өнөөхийг маань нуга дарчих шахсан. Тэр vедээ гайгvй өнгөрсөн ч хэд хоногийн дараагаас секс хийх гээд бэлэг эрхтэн босоод ирэхээрээ гол тасалчих шахаж өвддөг болсон. Би хэдэн сар тэсч байна. Заримдаа өвчнөө намдаах гэж анальгин ууж, тарианы усаар ч шавшдаг. Vvнээс цааш тэсэхгvй нь. Эмчид vзvvлье гэхээр манай сум жижигхэн, хvн болгон л мэдчихнэ. Яавал дээр вэ?
Т. 42 н.

ХАРИУЛТ:
Бэлэг эрхтэн хөвчрөх гэдэг нь хөндийт бие цусаар дvvрэхийг хэлдэг. Мод мэт хатуурч хөвчирсөн эрхтэн нь дээрхи тохиолдолд гэмтэл авсан байх бvрэн vндэслэлтэй. Иймд мэргэжлийн эмчид яаралтай vзvvлж зөвлөгөө аван эмчилгээ хийлгэх шаардлагатай.

Эхнэр маань миний бэлэг эрхтэнийг барьж унтаад байх юм. Яах вэ?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Эр бэлэг эрхтэн

АСУУЛТ: Би гадагшаа хагас жилийн хугацаатай ажлаар явсан. Эхнэр бид хоёрын бие биенээ санасан сэтгэлийг vгээр дvрслэх юм биш. Би ирээд одоо хоёр сар гаруй болж байна. Анх их санаж дээ л гэж боддог байлаа. Гэтэл сvvлийн vед их залхуутай, хааяа хачин ч юм шиг санагдах боллоо. “Эхнэр маань миний эрхтнийг барихгvйгээр унтаж чадахаа больчихож”. Энэ муу зуршил болчихсон юм биш байгаа гэж санаа зовоод байх юм?

ХАРИУЛТ:
Эхнэрийн тань хувьд муу зуршил гэж ойлгохоос илvvгээр дадал болсон зуршил гэвэл тохиромжтой юм. Үvний хор нөлөө гэж vгvй. Эхнэрт чинь таалагддаг болохоор л энэ vйлдлийг хийж байгаа. Танд vнэхээр таалагдахгvй байгаа бол эхнэртээ эвтэйхэн хэлж ойлгуул. Удаан хугацаагаар бэлгийн харьцаанд орохгvй байснаас шалтгаалан эрэгтэй хvнд тvрvv булчирхайн vрэвсэл vvсэхээс эхлээд vрийн шингэнээ эрт алдах, дур хvсэл буурах зэрэг өөрчлөлтvvд гарах нь бий.

Дур тавьсаны дараа бэлэг эрхтэн өвдөөд байна. Яах

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Эр бэлэг эрхтэн

АСУУЛТ: Би гар хангалга хийхдээ vрийн шингэн гадагшлуулахаа зориуд удаан барьдаг. Саяхнаас гэрлэж бэлгийн тогтмол амьдралтай болсон. Гэтэл дур тавьсаны дараа бэлэг эрхтэн их өвдөх боллоо. Энэ юутай холбоотой вэ?
Тулгаа. Хэнтий аймаг

ХАРИУЛТ:
Гар хангалгаар vрийн шингэнээ гадагшлуулах процесс нь бэлгийн харьцаанд ороод vрийн шингэнээ гадагшлуулахтай яг адил явагддаг. Ямар ч тохиолдолд дур тавьсаны дараа бэлэг эрхтэн өвдөх нь вирусын болон органик гаралтай vрэвслийн улмаас vvсч болох тул мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах нь зvйтэй.

Эрхтэнээ хөхvvлэх нь гажиг уу?

November 30th, 1999 by admin | 4 Comments | Filed in Эр бэлэг эрхтэн

АСУУЛТ: Би эхнэрээсээ салаад 4 жил ганцаар яваад саяхнаас нэг бvсгvйтэй танилцсан юм. Тэр надад их таалагддаг, би бvр гэр бvл болох тухай боддог боллоо. Гэтэл нэг юман дээр бид хоёр таарахгvй байна. Учир нь би сvvлийн 3 жил орчим секс хийж буй бvсгvйгээрээ эрхтнээ бага зэрэг хөхvvлж байж л дур тавьдаг болчихсон юм. Заримдаа бvрэн хөвчрөхгvй, заавал эмэгтэй хvний хэл хvрч байж гvйцэд босдог. Гэтэл эмэгтэйчvvд тэр бvр эрэгтэй хvний эрхтэнг хөхөх дуртай байдаггvй бололтой. Тэр тусмаа хайртай бvсгvй маань яагаад ч хөхөх байтугай vнсэхгvй гэдэг. Үvнээс болж бид хоёр маргаж, хэн хэндээ туниж бөөн юм болсон. Зvгээр унтъя гэхээр минийх болж өгөхгvй юм. Энэ гажиг мөн vv? Яах вэ?
Б. 28 н. УБ

ХАРИУЛТ:
Энэ нь гажиг биш. Зөвхөн таны өөрийнхөө сэрэл мэдрэмжийг бий болгох нэг арга хэлбэр. Гэхдээ хэмжээ хэтэрвэл гар хангалга хийж сурсан хvмvvс бэлгийн харьцаанд орох чадваргvй болдогтой адил бэлэг эрхтэнээ зөвхөн оролдуулж, хөхvvлж байж дур хvслээ төрvvлэх нь гаж зуршил гэж хэлж болно. Энэ байдал их даамжирвал энэ чигээрээ буруу зуршилтай болох талтай. Тиймээс хэвийн бэлгийн амьдралтай байх хvсэлтэй байгаа бол сэтгэл заслын голлох эмчилгээ хийлгэж тодорхой хэмжээний vр дvнд хvрнэ, энэ байдлаас гарч чадна.

Хvнд спортоор хичээллэвэл эрхтэн өсөхөө больдог юм уу?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Эр бэлэг эрхтэн

АСУУЛТ: Багаасаа хvнд спортоор хичээллэхээр бэлэг эрхтэн өсөхөө больж агшдаг гэсэн vнэн vv? Би уг нь бие галбираа засч булчингаа хөгжvvлмээр байх юм. Гэтэл 25, vгvйдээ 20 хvртэл хэт их биеийн ачаалалтай ажиллах муу гэж уншлаа. Энэ vнэн vv?
Х.Ж. 19 н. УБ

ХАРИУЛТ:
Багаасаа хvнд спортоор хичээллэхэд булчин шөрмөс чангарч бие хаа тэгшрэхээс бэлэг эрхтэн өсөхөө больж агшина гэж байхгvй.

Бэлэг эрхтний vзvvрийн хэсэг тэнийхгvй байна. Яах вэ?

November 30th, 1999 by admin | 1 Comment | Filed in Эр бэлэг эрхтэн

АСУУЛТ: Миний бэлэг эрхтэн хөвчрөх vед хамгийн vзvvрийн хэсэг нь их муу тэнийх
юм. Заримдаа бэлэг эрхтний толгой гарч ирэхгvй би гараараа татдаг. Энэ хэвийн биш vv? Юунаас болдог вэ? А. 28 н. УБ

ХАРИУЛТ:
Ийм vзэгдэл өсвөр насныханд элбэг тохиолддог. Бэлгийн амьдралд бvрэн ороогvй өсвөр насны хvvхдийн бэлэг эрхтэн хөвчрөхдөө хамгийн vзvvрийн мах хөдөлгөөн муутай, сайн тэнийхгvй, цус дvvрч хөөсөн толгой нь гарч ирэхгvй байх нь тал бий. Энэ нь бие өсөж, эр хvн болоод ирэхэд аяндаа суларч зvгээр болдог. Харин насанд хvрсэн эр хvнд ийм зvйл тохиолдож бэлэг эрхтний толгой бvрэн гарч ирэхгvй байвал нь фимоз, харин бэлэг эрхтний толгойг хааж болохгvй бол парафимоз гэж нэрлэгдэг. Аль нэг хvндрэл нь ажиглагдаж байвал эмчид vзvvлэх хэрэгтэй. Эмч оношийг нь тогтоож өгөөд шаардлагатай гэж vзвэл бяцхан мэс засал хийж болно.

Миний бэлэг эрхтэн хэт том. Яах вэ?

November 30th, 1999 by admin | 8 Comments | Filed in Эр бэлэг эрхтэн

АСУУЛТ: Би 1998 онд хvнтэй унтаж vзсэнээсээ хойш энэ дэлхийд амьдрах хvсэлгvй болсон. Би найз охинтой аз жаргалтай байсан vе бий. Одоо тэр маань хvнтэй суусан. Би тvvний анхны эр хvн, тэр ч миний анхных. Анхны хавьтлаар би тvvнийгээ их өвтгөсөн. Тэгээд хэт том бэлэг эрхтнээсээ санаа зовоод одоог хvртэл хvнтэй унтаагvй. Том бэлэг эрхтэнтэй. Урт нь 30 см, диаметр нь 6 см. Бага байхад хvvхэд эрхтэн рvv цохисон юм. Үvнээс болсон юм байх. Эмч том болоод зvгээр болно гэсэн ч хэвээрээ. Би яах вэ? Би бусдын адил баймаар байна.

ХАРИУЛТ:
Анхны бэлгийн харьцаа гэдэг бол хvний амьдралд асар их дурсамж vлдээдэг төдийгvй бvтэлгvй болсон анхны харьцаанаас шалтгаалан амьдралдаа дахин бэлгийн харьцаанд орж чадахгvй болох ч бий. Бэлгийн харьцааны дадлага туршлага муу байсан зэргээс шалтгаалан таны бэлгийн амьдралд цаашид сургамжтай, алдаанууд гарч болохыг vгvйсгэх аргагvй. Таны хувьд том бэлэг эрхтэнтэй эр хvн гэдэг нь бахархууштай ч, эмэгтэй хvний vтрээ нь агших, сунах чадвартай байдаг төдийгvй зөв байрлалд өвтгөхгvйгээр бэлгийн харьцаанд орж бvрэн болно гэдгийг хэлмээр байна. Бага байхад эрхтэн рvvгээ цохиулсанаас шалтгаалан бэлэг эрхтэн том болдог гэсэн ойлголт байж болохгvй. Тухайн vедээ таны бэлэг эрхтэн гадны нөлөөллөөр хавдаж, томорсон ч өвчин нь намдаад хавдар нь буухаар эргээд хэвэндээ л орно. Тvvнээс биш бэлэг эрхтэн том болоод тогтчихдоггvй юм. Гагцхvv бэлэг эрхтэний том, жижиг байх нь тухайн хvний бэлэг эрхтэний хөгжил, гений удамшил зэргээс шалтгаална. Макрогенитосомия буюу бэлэг эрхтэн хэт том болох эмгэг, макропаллос буюу төрөлхийн бэлэг эрхтэн том байх эмгэг байж болох тул мэргэжлийн эмчид хандах нь зvйтэй.

Миний бэлэг эрхтэн далий гэдгийг саяхан мэдлээ. Үvнийг засч болох уу?

November 30th, 1999 by admin | 1 Comment | Filed in Эр бэлэг эрхтэн

АСУУЛТ: Би бэлгийн амьдралд ороод удаагvй. Сонгодог буюу, эмэгтэй нь доороо байрлалд секс хийхээр бэлэг эрхтэн өвдөөд байдаг юм. Би санаа зовоод найз бvсгvйдээ хэлдэггvй. Саяхан ганцаараа эротик кино vзээд бэлэг эрхтнээ хөвчрөхөөр нь гар хангалга хийж дуусгах санаатай харахдаа л эрхтнээ баруун тийш далий болдгийг нь мэдлээ. Урд нь анзаардаггvй байж. Үvнийг засч болох уу?
Т.Д. 24 н. УБ

ХАРИУЛТ:
Эрэгтэй хvний бэлэг эрхтэн 5 янзын хэлбэр дvрстэй байдаг. Эдгээр хэлбэр дvрсээсээ шалтгаалан хөвчрөхдөө мөн өөр өөрөөр хөвчирнө. Иймд Та мэргэжлийн эмчид хандан өөрийн бэлэг эрхтэн ямар хэлбэрт нь ордог болох, vvнээсээ шалтгаалаад яаж хөвчирдөг, бэлгийн харьцаанд орохдоо эмэгтэйгээ болон өөрийгөө өвтгөхгvй зөв байрлалыг сонгох зэрэг асуудлууддаа зөвлөгөө авч болно. Харин бэлэг эрхтэний хэлбэрийг засах арга байхгvй.