Би 2 настай нэг хvvхэдтэй. Тогтмол бэлгийн харьцаанд ордоггvй болохоор жирэмслэхээс хамгаалах эм байнга хэрэглэдэггvй. Хааяа нэг фарматекс лаа л хэрэглэдэг. Гэтэл сардаа нэг уудаг Хятад эм сайн гээд байхаар нь уучихсан чинь маш их дотор муухай оргисон
November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Сарын тэмдэгАСУУЛТ
Би 2 настай нэг хvvхэдтэй. Тогтмол бэлгийн харьцаанд ордоггvй болохоор жирэмслэхээс хамгаалах эм байнга хэрэглэдэггvй. Хааяа нэг фарматекс лаа л хэрэглэдэг. Гэтэл сардаа нэг уудаг Хятад эм сайн гээд байхаар нь уучихсан чинь маш их дотор муухай оргисон. Бас СТ-ын мeчлeг алдагдчихлаа.
Уг нь тогтмол 30-31 хоноод ирдэг байсан юм. Би 2 ч удаа 72 цагийн дотор уудаг эм ууж байсан. Уг нь би шинжилгээ сайн eгдeг. Ямар нэг eвчингvй байна л гэдэг юм. Гэтэл сvvлийн vед хэвлийгээр eвдeeд байх болсон. Одоо би жирэмслэх хоногоо яаж мэдэх вэ?
ХАРИУЛТИйм жирэмслэлтээс хамгаалах аргыг сонгосон тохиолдолд СТ гарцаагvй ямар нэг байдлаар алдагдалд орж болно. Мeчлeг нь мeн тогтвортой биш болно. Ийм тохиолдолд хамгийн сонгодог хэлбэрийн хамгаалалт бол бэлгэвч юм. Бэлгэвч бол нэгдvгээрт жирэмслэлтээс, мeн ихэнх БЗХE-eeс хамгаална. Хэвлийгээр eвдeeд байна гэдэг бол магадгvй тvрvvний хэлсэн vтрээний бичил орчин алдагдаад умайн, гуурсан хоолой, vтрээ, eндгeвчинд vрэвсэлт eвчин vvссэн байж болно. Vvнийг vзvvлж оношлуулах хэрэгтэй.
Жирэмслэх хоног гэдэг маань жирэмслэх эрсдэлтэй eдрvvдээ хэлж байгаа байх. Тогтмол сарын тэмдэгтэй эмэгтэйчvvдийн хувьд тооцоолоход харьцангvй амар. Сарын тэмдэгийн сvvлийн eдрeeс урагшаа хоёр долоо хоногийг хасна. /Жишээ нь 28 хоногийн мeчлeгтэй хvн байвал урагшаагаа 14 дэх хоног бол vндсэндээ жирэмслэх магадлал хамгийн eндeр гэж vзээд урагшаа хойшоогоо 3, 3 хоног буюу 7 хоногийн хугацааг жирэмслэх эрсдэлтэй гэж vзнэ. Хэрэв 21 хоногийн мeчлeгтэй бол мeн дээрхийн адил тооцоолно./
Харин сарын тэмдэг тогтворгvй эмэгтэйчvvдийн хувьд шулуун гэдэснийхээ халууныг тогтмол vзэх хэрэгтэй. Энэ арга хуучны арга боловч одоо ч гэсэн vр дvнгээр харуулсаар байгаа сайн арга. Eглee болгон тогтмол нэг цагт нэг халууны шилээр шулуун гэдэс буюу бeгсний нvх рvvгээ хийж халуунаа vзэж тэмдэглэх хэрэгтэй. Ингэж доод тал нь 3-аас 4 сар тэмдэглэсний дараа халууны eeрчлeлтeeр яг хэд дэх eдрee жирэмслэх боломжтой байна гэдгээ тодорхойлж болно.




