Archive for the ‘Сарын тэмдэг’ Category

СТ секстэй холбоотой юу?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Сарын тэмдэг

Асуулт:
Би нөхөргvй. Гэхдээ хааяа уулздаг найз залуутай. Сард 1-2 удаа, заримдаа тvvнээс ч олон бэлгийн харьцаанд ордог. Гэтэл олон удаа секс хийсэн сард биений юм хугацаандаа хэвийн хэмжээгээр ирээд, цөөхөн буюу огт секс хийгээгvй сард биений юмний хэмжээ бага, хугацаандаа ирэхгvй байх шиг санагдаад байна. Тэгэхээр биений юм, секс хоёр холбоотой байх нь ээ? 30 нас. Ч.Х.

Хариулт:

Ярьдаг л зvйл. Үнэндээ шууд хамааралгvй боловч эмэгтэй хvний нөхөн vржих эрхтэн систем, тvvний vйл ажиллагаа гэдэг төвөөс, уураг тархинаас удирдлагатай байдаг онцлогтой. Сэтгэл санаа ухаан бодлоос ямар нэгэн хамааралтай гэж ойлгох хэрэгтэй. Хэрэв та тэгэж бодсон, тvvндээ итгэл vнэмшилтэй бол тийм байж болно. Сэтгэл санаа хямарсан, цочирдсон vед сарын тэмдэг ирэхгvй ч байдаг. Дайны vед ихэнх эмэгтэйчvvдийн сарын тэмдэг ирэхгvй болсон гэдэг. Тэгэхээр асуудал сексед шууд биш, бэлгийн харьцаанаас авч байгаа тэр тааламж, таашаал таны ерөнхий эрvvл мэнд, сэтгэл санааны байдалд таатай нөлөөтэй байна гэж ойлгосон нь зөв байх.

Хэвлийгээр өвдөх нь олон зvйлээс шалтгаална

November 30th, 1999 by admin | 1 Comment | Filed in Сарын тэмдэг


Асуулт
Сарын тэмдэг ирэх vеэр хэвлий хийгээр дvvрчихсэн юм шиг болоод гэдэс томорчихдог. Энэ хэвийн vv? Юунаас болдог юм бол? Нараа

Хариулт
Сарын тэмдэг ирэхийн өмнө буюу ирж байх vед ийм шинж тэмдэг илэрч байгаа бол тодорхой өвчин эмгэгийн шинж тэмдэгтэй холбоотой байна. Харамсалтай нь энэ эмэгтэй хэдэн настай, урьд нь төрж байсан эсэх зэргээ тодорхой бичээгvй юм. Эдгээрээс бас шалтгаална. Үрэвслийн гаралтай бага аарцгийн эрхтэний наалдац, бvдvvн шулуун гэдэс өндгөвчтэй наалдац vvссэнээс ч ийм өвчин vvссэн байж болно. Тийм учраас сарын тэмдэг ирэхийн өмнө буюу энэ vеэр мэргэжлийн эмчид vзvvлж шинжилгээ өгөх шаардлагатай.

Өтгөн хаталтын хөнгөн хэлбэртэй юм уу даа

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Сарын тэмдэг


Асуулт

Миний өтгөн их хатдаг. Гурав хоног, зарим vед бараг vvнээс ч олон хоног хvндээр бие засдаггvй. Гэтэл сарын тэмдэг ирсэн эхний өдөр гэдэс базалж гvйлгэдэг. Яагаад ингэдэг юм бэ?

Хариулт

Сарын тэмдэг ирэх vед гэдэс базлах процесс идэвхитэй явагддаг байж болно. Үvнийг эмэгтэйчvvдийн тодорхой эмгэгтэй холбохгvй. Ер нь хvн өдөр бvр хvндээр бие засч байх ёстой. Энэ эмэгтэйн хувьд өтгөн хаталтын хөнгөн зэргийн хэлбэртэй юм байна. Хэдийгээр тухайн хvн vvндээ дасан зохицсон байдаг ч, бас тийм тааламжтай зvйл биш юм. Тийм учраас өдөр бvр тогтмол цагт бие засаж байх дадал зуршилтай болох хэрэгтэй.

Сарын тэмдэгийн vед толгой өвдөх нь олон зvйлээс ша

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Сарын тэмдэг

АСУУЛТСvvлийн жил орчмоос эхлэн сарын тэмдэг ирсэн эхний хоёр өдөр толгой
vргэлжилэн өвддөг болсон. Энэ юунаас болдог юм бэ? Яаж намдаах вэ, ямар
эм уувал тохиромжтой вэ?
43 настай Р.С

ХАРИУЛТ
Сарын тэмдэг ирэхийн өмнө илvv өвддөг байж магадгvй юм. Тийм бол сарын тэмдгийн өмнөх хам шинж гэж тусдаа дааврын хамааралтай эмгэг байдаг. Эмчилгээ шаардагдана. Юуны өмнө сайн оношлуулах хэрэгтэй. Өвдөж байх vедээ тархины компьютер томограф, тархины цусан хангамжийн шинжилгээ зэргийг хийлгэвэл зvгээр. Тархи судасны талаас эмгэг өөрчлөлтгvй vед эмэгтэйчvvдийн дэлгэрэнгvй vзлэг, дурьдатгал, зовиур, тvvх өгөх чухал. Магад дааврын талаас эмчилгээ хийж болох юм. Ихэвчлэн сарын тэмдэг ирэх vед тодорхой даавруудын хэмжээ эрс буурдаг, энэ vед тархины судаснуудын дааврын рецептор vvнийг мэдэрч улмаар судасны ерөнхий агчилын байдалд ордог. Энэ нь хvчил төрөгчийн харьцангvй дутагдлын байдлыг vvсгэж, тархи толгой өвдөнө гэсэн vг л дээ. Голдуу цэвэршилтийн ба өмнөх vеийн насны эмэгтэйчvvдэд ийм зовиур элбэг байдаг. Ерөнхий өвчин намдаах vйлчилгээтээй эмvvдээс өөртөө аль илvv тохирохыг хэрэглээрэй, өвдөөд яваад байх хэрэггvй. Өөр арга ч байдаг.

Олон хоног бор өнгийн зунгааралдсан юм гараад ба&#

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Сарын тэмдэг

АсуултСарын тэмдэг 6-7 хоног ирсний дараа 2-3 хоногийн турш зунгааралдсан бор юм vргэлжлээд гараад байх юм. Энэ юуных вэ? Ямар нэг өвчний шинж тэмдэг vv? Л. 22 н. УБ

Хариулт
Өвчиний шинж тэмдэг байж болно. Нэгдvгээрт өндгөвчний vйл ажиллагаа алдагдах буюу өндгөвчнөөс ялгарч байгаа дааврын хэвийн vйл ажиллагаа алдагдсан vед ийм шинж тэмдэг илэрч болно. Хоёрдугаарт өвөрмөц тусгай өвчин байж болно. Жишээ нь эндометроз, атименоз өвчиний vед яг ийм шинж тэмдэг гарч ирдэг. Гэхдээ дангаараа биш өөр олон шинж тэмдэг байдаг. Энэ бvсгvйн хувьд урьд нь жирэмсэлж байгаагvй, жирэмслэхгvй байгаа, тэгээд ийм зовуртай байгаа бол эмчлvvлэхгvй бол аажимдаа vргvйдэл vvсч болох эрсдэл ихтэй. Мэргэжлийн эмчид vзvvлэх шаардлагатай.

Хvний хөх сарын тэмдэгтэй ямар холбоотой юм бэ?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Сарын тэмдэг

АсуултМиний хөх угаасаа их мэдрэмжтэй. Жирэмсэн болоод 10 хоноод л шууд мэдэгдэнэ. Дөрөв жирэмслэхэд бvгдэд нь ийм байсан. Сарын тэмдэг ирэхийн 2-3 өмнөөс бас яг чинэрээд өвддөг байсан. Гэтэл сvvлийн хагас жил орчим сарын тэмдгийн өмнө биш, яг дундуур, өндгөн эс боловсрох vеэр ингэж өвдөөд байх юм. Ер нь хvний хөх, сарын тэмдэгтэй ямар холбоотой байдаг юм бэ? Ингэж өвдөлт өгөх нь муу vр дагавартай юу? В.Т. 37 н. УБ.

Хариулт
Эрvvл мэндэд шууд хор нөлөө учруулахаар vр дагавар байхгvй. Хөх ингэж өвдөх нь сарын тэмдэгтэй шууд холбоотой. Сарын тэмдэг өндгөвчнөөс ялгарч байгаа дааврын ихэсэх багасах хэлбэлзэлтэй холбоотой ирдэг. Хөх шууд дааврын хамааралд байдаг болохоор сарын тэмдэгтэй холбоотой өөрчлөлт болж байна гэсэн vг. Гэхдээ сарын тэмдгийн өмнөх өвдөлтийн хам шинж гэж тусдаа бие даасан өвчин байдаг. Ийм vед хөх ингэж хөндvvрлэж өвчин орохоос гадна өөр янз бvрийн зовиур шаналгаа ихтэй болохоор заавал эмчилгээ шаарддаг. Харин хөх чинэрээд сарын тэмдэг ирэхээр зvгээр болдог нь эрvvл мэндэд хор нөлөөгvй, тvгээмэл байдаг. Сарын тэмдгийн дунд vед буюу өндгөвчнөөс өндгөн эс ялгарах vед дааврын өөрчлөлт огцом гардаг болохоор тvvнийг хөх мэдэрч бас өвдөж байна гэсэн vг. Энэ эмэгтэйн хувьд хөхөндөө нэлээд анхааралтай байх хэрэгтэй. Яагаад гэвэл дааврын ямар нэг өөрчлөлтийг мэдрэмтгий хvлээж авдаг хvн байна. Ер нь хөхөө өөрөө vзэж, жилдээ нэг нарийн мэргэжлийн эмчид vзvvлж байх хэрэгтэй. Манай эмнэлэгт ч ийм vзлэгийг хийдэг. Ийм хvмvvст аборт тааламжгvй. Учир нь хөхний хатуурал, зангираа зэрэг янз бvрийн өвчиний эх vvсвэр болдог тул vр хөндөлтөөс аль болохоор зайлсхийх хэрэгтэй.

Тампоныг байнга хэрэглэх нь зохисгvй

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Сарын тэмдэг

АСУУЛТ

Би сарын тэмдгийн vеэрээ зөвхөн тампон хэрэглээд 2 жил хагас болж байна. Жирийн ариун цэврийн хэрэглэл хийхээр эвгvй оргиод чаддаггvй. Гэтэл сvvлийн 2 сар баруун талаар хатгуулж өвдөөд байх боллоо. Найз нар маань өндгөвчний vрэвсэл гээд байх юм. Тампоноос болж vрэвсэлтэй болно гэж байх уу? /25 н. УБ/

ХАРИУЛТ

Тампоноос шууд шалтгаалж vрэвсэл vvснэ гэж байхгvй. Үрэвсэл vvссэн бол бусад шалтгаанаас болсон байна. Харин зарим тохиолдолд тампон vтрээг бага зэрэг шархлуулж болох юм. Тампоныг хэрэглэхэд нас хамаардаггvй, харин өөрт тохирох хэмжээтэйг нь зөв хэрэглэх шаардлагатай юм. Угаасаа тампон хэрэглэх зориулалт гэж бий. Ж нь: спортын бэлтгэл юм уу уралдаан тэмцээний vед, усанд сэлэх, наран шарлагын газар, зуны улиралд нимгэн хөнгөн хувцастай vед ч юм уу хэрэглэх зорилгоор анх vvссэн эд шvv дээ. Монгол бvсгvйчvvд хэрэглээ, зориулалтыг нь сайн мэдэхгvй байх тал ажиглагддаг.

Ариун цэврийн хэрэглэлээс болж биенд ямар нэг муу зvйл, vр дагавар гарна гэж байдаг юм уу?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Сарын тэмдэг

АСУУЛТ
Ариун цэврийн хэрэглэлээс заримдаа харшил vvсдэг гэж уншсан. Би ганц фирмийнхийг л дагнан хэрэглэдэг. Ер нь vvнийг сольж хэрэглэх ёстой байдаг юм уу? Г. 23 н. УБ

ХАРИУЛТ

Сvvлийн жилvvдэд харшлын гаралтай өвчнvvд ихсэж байна. Ариун цэврийн хэрэгслэлээс ч зарим хvнд харшил vvсдэг. Харшил өгдөггvй бол өөрийн хэрэглэж заншсан нэг ариун цэврийн хэрэгслэлийг дагнан хэрэглэх нь зөв. Олон ариун цэврийн хэрэглэл сольж хэрэглэснээс харшил өгөхийг vгvйсгэхгvй. Ариун цэврийн хэрэглэлээс болж биед ямар нэг муу vр дагавар гарахгvй баталгаатай, хадгалалтын журмыг сайн баримталсан, зөвшөөрөгдсөн газраас авч хэрэглэж байхыг зөвлөе.

Сарын тэмдэг ирсэн vед секс хийж болохгvй

November 30th, 1999 by admin | 1 Comment | Filed in Сарын тэмдэг

АСУУЛТ
Нөхөр бид хоёр бэлгийн идэвхтэй амьдралд байдаг л даа. Долоо хоногт дунджаар 4 удаа секс хийдэг. Нөхөр маань биеийн юм ирснийг ч тоолгvй секс хийх гэдэг. Миний сарын тэмдэг 6-7 хоног vргэлжилдэг. Өөрт ямар нэг зовиургvй болохоор би нэг их татгалздаггvй ч заримдаа жаахан эргэлзээ төрөөд байх юм. Сарын тэмдгийн vеэр секс хийх нь биед муу, буруу нөлөөтэй юу? /Соёлоо. 31 н/

ХАРИУЛТ

Сарын тэмдэг ирсэн vед секс хийж болохгvй, эрvvл ахуй болон анагаах ухааны хувьд зохисгvй. Учир нь сарын тэмдэг ирнэ гэдэг маань эмэгтэй хvний савны амсар нээлттэй байна гэсэн vг. Ийм vед эрэгтэйн бэлэг эрхтнээр дамжин vрэвсэлт өвчин тусах нь их. Мөн эрэгтэй хvний хувьд ч vрэвсэлт өвчин тусах магадлал өндөрсөнө. Тэгээд мэдээж ариун цэврийн хувьд болохгvй нь ойлгомжтой шvv дээ.

Би 29 настай, хоёр хvvхэдтэй. Миний СТ алдагдаж ирдэг юм. 28, 30, 32, 35, 38, 40 хоногийн зeрeeтэй.

November 30th, 1999 by admin | 2 Comments | Filed in Сарын тэмдэг

АСУУЛТ

Үргэлжлэх хугацаа нь 5 – 7 хоног байдаг. Харин энэ оны 5-р сарын 20-нд, 6-р сарын 4-нд, 6-р сарын 18-нд тус тус долоо хоногийн хугацаатайгаар ирсэн. 6-р сарын 18-ных нь бvр хvрэн өнгөтэй бага хэмжээтэй байсан боловч дуусах өдрөө зунгааралдсан уйланхай мэт хvрэн өнгөтэй зvйл гарсан. Энэ юутай холбоотой вэ? Би 2-р сараас эхлэн Германы Nardette Low Fe гэдэг эм ууж байгаа юм. Магадгvй энэ эмний нөлөө юм болов уу? Заримдаа бэлгийн харьцаанд орсны дараа хэсэгхэн хугацаанд зvvгээр хатгаж байгаа мэт өвдөж хорсож хэлvvгээр хөндvvрлээд байх юм. Энэ бvгд холбоотой юу?

ХАРИУЛТ

Сарын тэмдэгийн мөчлөг алдагдалт бол заавал цаанаа дааврын гаралтай байдаг. Өндгөвнөөс ялгарах дааврын өөрчлөлт эсвэл дааврын гаралтай ямар нэгэн зvйл ууж хэрэглэж байгаагаас шалтгаалан ихэвчлэн vvсдэг. Энэ хvн маань Германий гормоны гаралтай эм уудаг юм байна. Ховор тохиолдолд энэ төрлийн гормоны эм уухад сарын тэмдэг алдагдан цусархаг зvйл гардаг. Энэ бvсгvй эмээ солиод vзэх хэрэгтэй болов уу. Дотроо байгаа дааврынхаа хэмжээнээс хамаараад олон төрлийн эм байдаг. Яг өөртэй таарсан дааврын эмийг олж ууж чадвал СТ дааврынхаа дагуу зохицуулагдаад хэвийн байдалдаа орно. Тэр эмээ доод тал 6-9 сар уух хэрэгтэй. Ийм хугацааны дараа сарын тэмдэг харьцангvй тогтворждог.
Гадна бэлэг эрхтэнээ юуны өмнө vзvvлж байж шалтгаан болсон эмгэгийг мэдэж эмчилэх болно. Гадна бэлэг эрхтэнд ямар нэг хэвийн бус өөрчлөлтvvд эсвэл ургацаг, шархлаа язралт зэрэг vvссэнээр бэлгийн харилцааны дараа мэдээж хорсож өвдөж болно. Механик vйлдлээр гадна бэлэг эрхтэн гэмтэл авсан ч байж болох юм. Мөн зарим ховор тохиолдолд бэлгийн замаар халдварладаг вирусын гаралтай бэлгийн vv эсвэл жижиг мах ургац ургасан байхад эдгээр зовиурын шалтгаан болно.