Archive for the ‘Сарын тэмдэг’ Category

Сарын тэмдэг ирсэн vед хэвлий хийгээр дvvрдэг нь юу?

November 30th, 1999 by admin | 19 Comments | Filed in Сарын тэмдэг

Асуулт:
Сарын тэмдэг ирэх vеэр хэвлий хийгээр дvvрчихсэн юм шиг болоод гэдэс томорчихдог. Энэ хэвийн vv? Юунаас болдог юм бол?
Нараа

Xариулт:

Сарын тэмдэг ирэхийн өмнө буюу ирж байх vед ийм шинж тэмдэг илэрч байгаа бол тодорхой өвчин эмгэгийн шинж тэмдэгтэй холбоотой гэж vзнэ. Харамсалтай нь энэ эмэгтэй хэдэн настай, урьд нь төрж байсан эсэх зэргээ тодорхой бичээгvй юм. Эдгээрээс бас шалтгаална. Үрэвслийн гаралтай бага аарцгийн эрхтэний наалдац, бvдvvн шулуун гэдэс өндгөвчтэй наалдац vvссэнээс ч ийм өвчин vvссэн байж болно. Тийм учраас сарын тэмдэг ирэхийн өмнө буюу энэ vеэр мэргэжлийн эмчид vзvvлж шинжилгээ өгөх шаардлагатай.

СТ ирсэн vед гvйлгэдэг нь юутай холбоотой вэ?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Сарын тэмдэг

Асуулт:
Миний өтгөн их хатдаг. Гурав хоног, зарим vед бараг vvнээс ч олон хоног хvндээр бие засдаггvй. Гэтэл сарын тэмдэг ирсэн эхний өдөр гэдэс базалж гvйлгэдэг. Яагаад ингэдэг юм бэ?
Д.Т 20 н УБ

Xариулт:

Сарын тэмдэг ирэх vед гэдэс базлах процесс идэвхитэй явагддаг байж болно. Үvнийг эмэгтэйчvvдийн тодорхой эмгэгтэй холбохгvй. Ер нь хvн өдөр бvр хvндээр бие засч байх ёстой. Энэ эмэгтэйн хувьд өтгөн хаталтын хөнгөн зэргийн хэлбэртэй юм байна. Хэдийгээр тухайн хvн vvндээ дасан зохицсон байдаг ч, бас тийм тааламжтай зvйл биш юм. Тийм учраас өдөр бvр тогтмол цагт бие засаж байх дадал зуршилтай болох хэрэгтэй.

Vр хөндvvлснээс хойш СT ирэхгvй байгаа нь юутай холбо&#

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Сарын тэмдэг

Асуулт: Би vр хөндvvлснээс хойш 4 сар болж байхад сарын тэмдэг ирэхгvй байна. Энэ юутай холбоотой вэ? Сарын тэмдэг ирэхгvй л бол жирэмсэлдэггvй гэсэн. Тийм vv?
20 н. Сувд

Xариулт:

Vр хөндөлтийн хvндрэл байж болно. Эсвэл жирэмслэлт vргэлжилсээр ч байж болно. Сарын тэмдэг ирэхгvй байх олон шалтгаан бий, vзvvлэх, шинжилгээ өгөх, улмаар шалтгааныг тодруулж эртхэн эмчилгээ эхлэх зvйтэй. Төрсний дараахь биш бол хэвийн vед сарын тэмдэг ирэхгvй бол vр тогтох, жирэмслэх боломж vгvй гэж ойлгож болно.

СТ эрvvл мэндийн толь гэдэг vнэн vv?

November 30th, 1999 by admin | 2 Comments | Filed in Сарын тэмдэг

Асуулт:
Сарын тэмдэг эмэгтэй хvний биеийн эрvvл мэндийн толь байдаг гэж нэг сониноос уншлаа. Эмэгтэйчvvдийн өвчин талаасаа юу эсвэл биеийн ерөнхий эрvvл мэнд vv? Сарын тэмдэг хугацаандаа ирэхгvй байх эсвэл их, бага ирэх нь эмэгтэйчvvдийн ямар нэг өвчинтэй байна гэсэн vг vv?
28 настай Ичко

Хариулт:

Нөхөн vржихvйн эрхтэн системийн толь нь СТ гэж ойлгож болно. Гэхдээ СТ тогтмол хэвийн vед ч эмэгтэйчvvд талаас өвчин байхыг vгvйсгэхгvй. СТ-тэй холбоотой маш олон эмгэг байдал бий. Хvний уураг тархи, өнжин тархи, өндгөвч, умай, дотоод шvvрлийн vйл ажиллагаа гээд маш нарийн сэтгэл зvй, vйл физиологийн зохицуулалтаас СТ яаж, хэрхэн ирэх нь хамаарна. СТ хугацаандаа гэдгийг хэрхэн ойлгохоос хамаарна. Сарын 15-нд ирээд дараа сарын 15 нд ирж байвал яг хугацаандаа гэж ойлгож болохгvй. “Миний СТ дандаа 2-3 хоног урагшилж ирдэг яах вэ?” гэж асуудаг. Энэ бол зvгээр мөчлөг тань 28 хоногтой гэсэн vг. Гол нь сардаа л тогтмол ирэх явдал чухал. Хэрэв ирэхгvй эсвэл өнжиж ирдэг бол биеийн жин алдах, эсвэл биеийн ачаалал ихсэх, зохистой хооллолт, дэглэм алдагдах улмаар өндгөвч болон дотоод шvvрлийн бусад асуудалтай хлбоотой байж болно. СТ ховор, эсвэл бага ирэх нь өндгөвчний эмгэгтэй ихэвчлэн холбоотой, цаашлаад vргvйдлийн ч явдал тохиож болох тул оношлуулж эмчлvvлэхийг зөвлөх байна.

СТ-ийн хэмжээ юунаас болж алдагддаг юм бэ?

November 30th, 1999 by admin | 3 Comments | Filed in Сарын тэмдэг

Асуулт:
Сарын тэмдгийн хэмжээний алдагдал юунаас болдог вэ?
Оюунаа. Б аймаг

Хариулт:

Хэрвээ vр хөндvvлсэн бол сарын тэмдгийн хэмжээний өөрчлөлт нь өндгөвчний vйл ажиллагааны алдагдалтай холбоотой. Мөн биеийн ерөнхий эрvvл мэнд, цус багадалт, дотоод шvvрлийн өөрчлөлт, бодисын солилцооны хямрал, сэтгэл санааны дарамт, хямрал гээд олон зvйл нөлөөлнө. Дайны vед эмэгтэйчvvдийн сарын тэмдэг огт vзэгдэхээ болчихдог байж. Яг эрэгтэй хvн шиг. Энэ бол сэтгэлийн тэр их хямрал, стрессээс болсон хэрэг.. Хэмжээний өөрчлөлт бол гол нь дааврын зохиуулалт алдагдсантай холбоотой. Сарын тэмдэг гэдэг нь vр тогтоогvй vед умайн хөндийн салст ховхорч унахад гарч буй цус юм шvv дээ. Энэ салст хэр зузаан байх нь даавраас хамаардаг.

Сарын тэмдэгээ тогтмол ирvvлдэг болгохын тулд би _

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Сарын тэмдэг

Асуулт:
Би нэг хvvхэдтэй. Арван хоёр жилийн өмнөөс эхлэн миний сарын тэмдгийн мөчлөг алдагдан заримдаа дөрвөн сар огт vзэгддэггvй. Эмчид vзvvлж эмнэлэгт хэвтэж байсан боловч нэг их нэмэр болсонгvй. Жирэмслэлтээс хамгаалах регивидон эм уухад нэг хоног ирдэг. Тэр vеэр давсаг нуруугаар минь их өвддөг. Хэрвээ эм уухгvй бол сарын тэмдэг ирдэггvй. Энэ эмийг л уухгvй бол биений юм ерөөсөө ирэхгvй байгаа нь эрт цэвэршихийн шинж vv? Сарын тэмдэгээ тогтмол ирvvлдэг болгохын тулд би яах ёстой вэ?
Н.Ө 28 нас

Хариулт: :

Энэ тохиолдолд таны хувьд юу хэвийн бус эсвэл тогтмол бус гэх вэ гэдэг чухал. Ихэвчлэн сарын тэмдэг 24 - 29 хоногт ирнэ гэх, vнэндээ тогтмол ирэх хугацаа vvнээс илvv өргөн 21 – 35 хоног байж болно. Жилдээ СТ ердөө 1 – 4 удаа ирдэг байж болно, эсвэл сардаа 2 удаа ирдэг ч бий. Таны хувьд 12 жил иймэрхvv байгаа бол нэгэн онцлог байж болох юм. Гэхдээ ховор тохиолдолд өндгөвчний vйл ажиллагаа эрт хугацаанд зогсох эсвэл дааврын алдагдал эхлэх явдал бас бий. Vvнд олон зvйл нөлөөлж болно:



Xэт ачаалалтай биеийн ажил дасгал хийх


Хоол унд хорих, багасгах


Сэтгэл санааны хямрал, дарамт, ачаалал


Өндгөвчний олон уйланхайт эмгэг асуудал


Умайн миом, киста, полип, эндеметриоз гэх эмгэгvvд


Цэвэршлтийн өмнөх vе


Эмийн гаж нөлөө, хятад эмийн

Ийнхvv дээрхи нөхцлvvд хавсарсан хоол унд муутай, сэтгэл санаа тайван бус, тамхи татдаг, хэт ажилладаг, дээр нь элэг муутай бол сарын тэмдэг тогтмол бус байх бvрэн боломжтой юм. Шалтгааныг сайтар тогтоох хэрэгтэй, эмчилгээ ихэвчлэн цогц хэлбэрээр явагддаг. 28 настай цэвэршилтийн асуудал гэж бодогдохгvй байна, бидний хяналтанд хамгийн эрт цэвэршсэн гэхэд 33 – 34 тэй тохиолдол хэд хэд бий. Сарын тэмдэг ирэхэд их өвддөг бол өвчин байж болно шvv, эмчдээ vзvvлж зөвлөгөө аваарай.

СТ-ийн vед толгой vргэлжлэн өвддөг. Ямар эм уух вэ?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Сарын тэмдэг

Асуулт:
Сvvлийн жил орчмоос эхлэн сарын тэмдэг ирэх эхний 2 өдөр толгой vргэлжилэн өвддөг болсон. Энэ юунаас болно вэ? Ямар эм уух вэ?
43 настай Р.С

Хариулт:

Сарын тэмдэг ирэхийн өмнө илvv өвддөг байж магадгvй юм. Тийм бол сарын тэмдгийн өмнөх хам шинж гэж тусдаа дааврын хамааралтай эмгэг байдаг. Эмчилгээ шаардагдана. Юуны өмнө сайн оношлуулах хэрэгтэй. Өвдөж байх vедээ тархины компьютер томограф, тархины цусан хангамжийн шинжилгээ зэргийг хийлгэвэл зvгээр. Тархи судасны талаас эмгэг өөрчлөлтгvй vед эмэгтэйчvvдийн дэлгэрэнгvй vзлэг, дурьдатгал, зовиур, тvvх өгөх чухал. Магад дааврын талаас эмчилгээ хийж болох юм. Ихэвчлэн сарын тэмдэг ирэх vед тодорхой даавруудын хэмжээ эрс буурдаг, энэ vед тархины судаснуудын дааврын рецептор vvнийг мэдэрч улмаар судасны ерөнхий агчилын байдалд ордог. Энэ нь хvчил төрөгчийн харьцангvй дутагдлын байдлыг vvсгэж, тархи толгой өвдөнө гэсэн vг л дээ. Голдуу цэвэршилтийн ба өмнөх vеийн насны эмэгтэйчvvдэд ийм зовиур элбэг байдаг. Ерөнхий өвчин намдаах vйлчилгээтээй эмvvдээс өөртөө аль илvv тохирохыг хэрэглээрэй, өвдөөд яваад байх хэрэггvй. Өөр арга ч байдаг.

СТ-ийн vед яагаад олон янзын зовиур илэрдэг юм бэ?

November 30th, 1999 by admin | 1 Comment | Filed in Сарын тэмдэг

Асуулт:
Миний сарын тэмдэг ихэвчлэн 21 хоногийн хугацаатай ирдэг. Хааяа ямар ч зовиургvй заримдаа болохоор 7 хоногийн өмнөөс л хөх нил өвчин болох эсвэл нуруу чилдэг. Яг л бөөр өвдөөд байгаа юм шиг. Гэхдээ миний бөөр жоохон суналттай гэдэг л юм. Мөн СТ ирсэн vед хааяа давсаг хавиар их өвддөг. СТ-ын vед зовиуртай ирдэг талаар мэдээлэл сонсож байсан л даа. Гэхдээ яагаад ийм хэд хэдэн шинж ээлжилдэг юм бол оо? Эсвэл ямар нэгэн зvйлтэй холбоотой юу?

Хариулт:

СТ-тэй холбоотой умай, өндгөвч гэхээсээ илvv таны бөөр, шээсний замын асуудалтай холбоотой байж магадгvй. Юуны өмнө нефрологи эмчид хандаарай. Эмэгтэйчvvд талаас хааяа СТ-ийн өмнө хөх хөндvvр болоод ирэнгvvт зvгээр болох, мөн ирж байхад умайн базлалттай холбоотой давсаг, ууц нуруугаар өвдөх явдал тvгээмэл. Хэрэв vvний дээр толгой өвдөх, даралт ихсэх зэрэг, нойр хоол муу болох шинж илэрвэл vзvvлж эмчилгээ шийдсэн нь дээр байх.

СТ-ийн vед аарцагаар өвддөг нь циститтэй холбоотой юм болов уу?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Сарын тэмдэг

Асуулт:
Би урьд нь цистит болоод бvр цустай шээж байсан. Одоо зvгээр болсон. Гэхдээ хааяа СТ ирэхээр аарцагаар маш их янгинаж өвддөг ч заримдаа зvгээр байдаг. Энэ нь цистит болж байсантай холбоотой юм болов уу? Би оношоо яаж зөв тодорхойлуулах вэ?

Хариулт:

Циститтэй холбоогvй. СТ ирэх vед ямар нэгэн өвдөлт илрэх олон шалтгаан байдаг. Тэдгээр нь эмгэг эсвэл физиологийн гаралтай байж болно. Эмэгтэйчvvдийн бус, эсвэл хавсарсан асуудал ч байж болох юм. Онош тогтоохын тулд СТ өмнө бага аарцгын буюу vтрээ, шулуун гэдэсний vзлэг хийлгэх хэрэгтэй. Өвчин намдаалтын эсрэг хариу байдал, эмнэл зvйн ажиглалт шаардагдана. Үvний дараа бусад шинжилгээнvvдийн шаардлага гарч болно. Зарим СТ өвдөлттэй эмгэгийг хэдий эрт илрvvлж, эмчилгээ хийгдэх тутам vр дагавар сайн байх, эс тэгвээс vргvйдлийн асуудал ч vvсч болно.

СТ дууссаны дараа бор юм гараад байна. Яах вэ?

November 30th, 1999 by admin | 8 Comments | Filed in Сарын тэмдэг

Асуулт:
Сvvлийн 2-3 сараас эхлээд сарын тэмдэг маань ирэх болоогvй байхад доошоо
зунгааралдсан бор юм гараад 4-5 хоног vргэлжлээд алга болдог. Гэхдээ хэд хоноод дахиад л давтагдаад байх болсон. Ер нь миний сарын тэмдэг 5-6 хоног vргэлжлээд дараа нь 3-4 хоног дээрхтэй адил зунгааралдсан бор зvйл гардаг. Энэ ямар нэг өвчинтэй холбоотой юу?

Xариулт:
Тодорхой өвчинтэй холбоотой байж болно. Хэрэв та тогтмол бэлгийн харьцаатай боловч жирэмслэдэггvй бол бvvр илvv өвчний шинж гэлтэй. Эртхэн зөв оношлуулж эмчилгээ эхлэвэл vр дvн сайн, эмчилгээ удаан хугацаа шаардагдах тал бий.