Archive for the ‘Хавдар’ Category

Хятадаас оруулж ирж байгаа vтрээнд хийдэг бvтээгдхvvнvvд бага хэмжээтэй хоргvй хавдрыг эмчилдэг гэх юм. Vнэн vv?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Хавдар

АСУУЛТ

Энэ бvтээгдхvvний тухай зар сурталчилгаагаар хангалттай сонсож байна. Гэхдээ мэргэжлийн хvн эдгээрт хэрхэн ханддагийг мэдмээр байна. Vнэхээр сайн нeлee vзvvлж чаддаг эм бол яаж хэрэглэх, хаанаас авсан нь илvv чанартай вэ гэдгийг тодруулж eгнe vv?

ХАРИУЛТ

Эдгээр нь ихэвчлэн арилжааны зорилгоор бvтээгдсэн бvтээгдэхvvнvvд л дээ. Ялангуяа Хятадад энэ тeрлийн зvйл нилээн байдаг. Одоогийн байдлаар ийм тeрлийн бvтээгдэхvvн хэрэглээд умайн гаралтай хоргvй хавдар бvр мeсeн эдгэрсэн гэсэн баталгаа, судалгаа, нотолгоо байхгvй. Энэ бол цэвэр арилжааны зорилготой сурталчилгаа болов уу гэж бодож байна. Хэрэв асуусан эмэгтэйд хоргvй хавдрын асуудал байгаа бол эмчийн нарийн хяналт маш чухал гэдгийг хэлье. Ямар нэг эрсдэл гарах магадлалтай тодорхой хугацаанд томрох, хоргvй хавдрын байршил байр eeрчлeгдeх, хэрхэн зовиур eгeх зэргээс хамааран ихэвчлэн мэс заслын эмчилгээг хэрэглэдэг. Мэс засал хийлгэхгvй бол тогтмол эмчийн хяналтанд байж шийдэх асуудал шvv.

Эрэгтэйчvvдийн биед байдаг, эмэгтэйчvvдэд хавдар vvсгээд байгаа вирусын халдвараас vтрээ рvv хийдэг лаа сэргийлж чадахгvй юу? Вирус нь vрийн шингэнд байдаг юм уу?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Хавдар

АСУУЛТ

Эрэгтэйчvvдийн биед байдаг, эмэгтэйчvvдэд хавдар vvсгээд байгаа вирусын халдвараас vтрээ рvv хийдэг лаа сэргийлж чадахгvй юу? Вирус нь vрийн шингэнд байдаг юм уу?

ХАРИУЛТ

Энэ хvн, хvний папилон вирусын талаар асуусан байх. Энэ вирус маш тvгээмэл, хvн амын 35% - 40%-д тархсан гэж vздэг. Ялангуяа 25-аас доош насны залуучуудын 2 хvний нэгд тархсан байдаг. Хамгийн тvгээмэл бэлгийн замаар халдварладаг вирус. Ямар нэгэн шинж тэмдэг огт байхгvй. Далд хэлбэрээр явагдаж байдаг. Мeн ихэвчлэн ямар нэгэн eвчин эмгэг vvсгэдэггvй. Эмэгтэйчvvдэд ховор тохиолдолд тэр вирус арилахгvй биед удаан хугацаагаар байх юм бол умайн хvзvvний хорт хавдар vvсэх нэг шалтгаан болдог. Гэхдээ вирусын халдвараар халдварлагдсан бvх эмэгтэйг 100% гэж vзвэл 90%-д нь тэр вирус тодорхой хугацааны дараа хvний биеийн эсэргvvцэл дархлаа устгаж алга болгодог. 10%-д хэвээрээ vлдэж улмаар даамжран халдвар vvсэх шалтгаан болдог. Гэхдээ энэ вирус илэрсэн гэхээр шууд хавдар vvснэ гэж бодож болохгvй. Гол нь умайн хvзvvний эсийн eeрчлeлт eгдeг болохоор эсийн шинжилгээгээ жилд нэг удаа eгeх. Хэрэв энэ вирус илэрсэн бол 6 сард нэг удаа шинжилгээ eгч байвал та болзошгvй хавдар vvсэх асуудлаас урьдчилан сэргийлэх болно. Энэ вирус эрэгтэй хvний vрийн шингэнээр дамждаг учир нэгэнт энэ вирус илэрсэн тохиолдолд бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэхийг зeвлeдeг. Ямар нэгэн эмийн зvйл болон vтрээний лаагаар эмчлэх баталгаатай арга одоогоор байхгvй. Харин вирусын эсрэг вакцин шинээр гарч эхэлсэн. Гэхдээ энэ маань зeвхeн хeгжилтэй мeнгeтэй орнуудад дeнгeж эхлэх шатандаа явж байна. Манай орны хувьд тийм ач холбогдолтой бус. Яагаад гэхлээр энэ вирус маань хэтэрхий тархмал учраас вирустай болгон хавдар vvсэхгvй учраас энэ вакцины асуудал судалгааны хэмжээнд байгаа гэж хэлж болно.

Хvvхэд гаргачихвал киста алга болдог гэдэг vнэн vv?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Хавдар

Асуулт:
Би 31 настай. Зvvн талын eндгeвч кистатай гэсэн. Эмчилгээний явцад киста шимэгддэг. Бас хvvхэд гаргачихвал алга болчихдог гэж ярих юм. vнэн vv?

Хариулт:
Үнэн, гэхдээ… кистатай гэсэн гэхийг vзэхэд та eeрee үнэхээр eвдeeд, үзүүлээд мэдсэн биш байх. Ихэвчлэн санаандгүй эхогоор харуулаад киста гэдэг зүйлтэйгээ мэддэг нь манай онцлог. Оросоор киста буюу монголоор уйланхай нь угтаадаа дотроо ямар нэгэн шингэн давамгайлсан зүйл агуулсан уутанцар гэсэн үг. Энэ бол тодорхой eвчний онош биш тул гинеколог эмч хүн лав ийм онош тавихгүй болов уу. Энэ зүйл маань ямар хэмжээтэй, шинжтэй гэдгээс бүх зүйл хамаарна. Уйланхай шинжтэй eндгeвчний олон зүйл бий. Ихэвчлэн eндгeвчний eeрийн хэвийн үйл ажиллагаатай холбоотой үүсдэг явдал. Та 31 настай гэдэг ид нeхeн үржих насны эмэгтэй байна, тэгвэл хэвийн эрүүл үед сарын тэмдгийн мeчлeгийн дунд eдрvvдэд эход харуулбал ямар нэгэн хэмжээний уйланхайт зүйл аль нэг eндгeвчинд байх л болно. Эмнэлгийн хэлээр eндгeн эсийн цэврүү гэнэ, диаметр нь 2-3 см хүртэл томорч болно. Хэмжээний хувьд эхо болгон нэг eeр юм хэлнэ дээ. Энэ нь улмаар хагарч eндгeн эс гарснаар сая үр тогтох боломж бүрдэнэ. Зарим дааврын таагүй нeхцeлд хагарахгүй цэврүүт уйланхай болон үлдэж ч болно. Ямар ч эмчилгээ шаардлаггүйгээр 2-3 сарын дараа eeрee шимэгдэж алга болно. Оронд нь eeр цэврүү үүснэ. Ихэвчлэн иймэрхүү тохиолдолд эхогоор олж харсан, оношлуулсан хоёр тал одоо яанаа, эмчлүүл гэснээр хэрэггүй шахуу эмээр бие хордуулна, улмаар киста алга болоход баярлаж хeeрнe. Бусдадаа ам хvргэнэ. Харамсалтай нь энэ хэлбэрээр “санаатай бус” ажилладаг газар бий шvv.

Кистатай бол хvvхэд тeрvvлж болох уу?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Хавдар

Асуулт:Шинжилгээ eгeхeд нилээд том /7.6 хэмжээтэй/ киста-тай гэж оношлогдсон. Хvvхэд тeрvvлчихээр киста алга болчихдог гэж ярихыг сонссон. Ер нь би хvvхэдтэй болох хvсэлтэй байгаа л даа. Хvvхэд тeрvvлж болох болов уу? Эсвэл авахуулчихвал дараа нь хvvхэдтэй болох боломж бий юv?
Хариулт:Хэмжээнээс хамаараад эмчилгээ, оношлогооны асуудал шийдэгддэг. Тухайн тохиолдолд томдоо орно. Эмийн эмчилгээ, мэс засал хийлгэх vv, хяналтанд байх уу гэдэг зааг бол 7 см-ээр хэмжигддэг. Энэ хvн маань eeрийгee мэс заслын эмчилгээний заалттай гэж ойлгож болно. Тийм болохоор киста яг энэ хэмжээгээрээ байгаа юу, томрох хандлагатай гэж vзсэн тохиолдолд мэс засалд орж авахуулах нь зvйтэй гэж бодож байна. Киста авахуулсаны дараа жирэмсэлж болно. Vvнд ямар нэгэн хор нeлee байхгvй. 7 см буюу vvнээс дээш болсон тохиолдолд хvvхэд тeрvvлэхээр алга болно гэж байхгvй.

Biopsy, colposcopy гэдэг нь юү гэсэн онош юм бол?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Хавдар

Хариулт: Эдгээр нь онош биш, оношлогооны ажилбаруудын нэр. Биопси гэж ямар нэгэн эд эрхтнээс эдийн шинжилгээ авч оношлохыг хэлнэ. Кольпоскопоор умайн хүзүүний эмгэг хэсгийг тодорхойлж, тусгай багажаар жижиг эд авч лабораторид шинжлэх арга юм. Ихэвчлэн эсийн шинжилгээ эмгэг өөрчлөлттэй гарвал биопси авдаг.
Кольпоскопи гэж умайн хүзүү, үтрээ, гадна бэлэг эрхтнийг микроскопоор дурандана гэсэн үг. Гэхдээ ходоодны дуран шиг дотогш орохгүй. Эмч дурандахын зэрэгцээ тусгай уусмалууд ашиглан эмгэг эд эсийг оношлоно. Хамгийн сүүлийн үеийн боловсронгүй хувилбар нь компьютержсэн программт видео кольпоскопи юм. Энэ нь хүн бүрт тусгай файл үүсгэн дурангийн зургийг хадгалах, видео бичлэг хийх бөгөөд зурагтай ажиллах боломж олгож, статистик боловсруулалт хийнэ. Урьд нь ямар байсан, эмчилгээний дараа ямар болсон зэргийг хүн өөрөө харах, хянах боломжтой. Хамгийн сүүлийн үеийн загвар нь манай клиникт байгаа.

Дааврын өөрчлөлтийг эртнээс мэдэж фибромиом ургахаас сэргийлж болдоггүй юм уу?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Хавдар

Асуулт: Би 43 настай, гурван удаа төрж, хоёр ч удаа үр хөндүүлж байсан. Саяхан үзүүлтэл фибромиомтой байна гэсэн. Танай сониноос “фибромиом нь дааврын гаралтай ургадаг хоргүй хавдрын төрөл” гэж уншлаа. Дааврын өөрчлөлтийг эртнээс мэдэж фибромиом ургахаас сэргийлж болдоггүй юм уу? Биед дааврын өөрчлөлт явагдаж байгааг нь ямар шинж тэмдэгээр илэрдэг вэ?

Хариулт: Фибромиом гэдэг умайн булчингийн гаралтай хоргүй хавдар. Оношлоход дотуур нарийн үзлэг, тогтмол эмчийн хяналт хэрэгтэй, мөн хэт авиа эсвэл рентген хэрэглэж болно. Нас ахих, миом томрох хэрээр хортой болох эрсдэл ихэснэ. Нэг удаа үзэх хангалтгүй, заавал давтан үзлэг, хяналт хэрэгтэй. Өндгөвчнөөс ялгардаг эстроген даавраас хамааралтай үүсдэг нь үнэн. Гэхдээ дааврын хэмжээ, түүний алдагдал, дааварт өвөрмөц мэдрэг байдал, удамшил гээд олон зүйлээс хамаарна. Алдагдал болгон ч фибромиом үүсгэхгүй. Нөхөн үржихүйн аливаа даавар тогтмол нэг хэмжээнд байдаггүй, байнга циклээр өөрчлөгдөж байдаг. Маш олон зүйлээс дааврын алдагдал хамаарах авч ихэвчлэн үр хөндөлтөөс болдог. Жирэмслээгүй, төрөөгүй эсвэл хэвийн жирэмслэлт, төрөлтийн тоо цөөн байх, эсвэл цэвэршилт хожуу ирэх зэрэг нь фибромиом үүсэх эрсдэл өндөр болгодог. Цаг нь ирэхээр дааврын өөрчлөлт угаасаа явагдана, гол нь зарим хүнд зовиур, эмгэг шинжтэй бол заримд нь огт мэдэгдэх шинжгүй ч байж болох юм. Уг нь цэвэршилтийн үе ирж, эстроген дааврын хэмжээ буурахаар фибромиомын ургалт ч удааширна, багасана гэж үздэг.

Sain baina uu. bi barag sariin umnu havdriin talaar asuusan bolovch hariu ni ene bulan deer garahgui yum. hed honogiin dotor hariult ugdug yum be.Hariultaa huleeseer l bna.

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Хавдар

Ìèíèé áýëýã ýðõòýí äîòîð õàíàíä íýã ç¿éë òýìòðýãäýýä áàéíà. Ýíý õàâäàð þì áîëîâ óó? Àíõ áýëãèéí õàðüöààíä îðîõîîñ ºìíº ýíý ç¿éë áàéñàí. 20íàñòàé ýìýãòýé

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Хавдар

Кистаг соруулж авч болдог гэж сонслоо. Хаана хандах вэ?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Хавдар

Асуулт: Өндгөвчинд 9*5,7.5*6 гэсэн харьцаатай нэлээн том киста байна гэсэн. Би хүүхэд гаргаагүй тул хагалгаа хийлгэж өндгөвчөө авахуулмааргүй байна. Үүнийг соруулж авч болдог гэж сонслоо. Энэ нь хэдийгээр дахиж үүсэх магадлал өндөртэй ч би 2-3 жилийн дотор хүүхэд төрүүлж амжих байх гэж бодож байна. Нэгэнт соруулаад авчихсан байхад дахиж үүсэхгүй байх эм эмчилгээг сайн хийнэ гэж үзээд хагалгаа хийж өндгөвчийг авч хаяхгүйгээр соруулж авч өгөх хариуцлагатай сайн эмч зааж өгөөч.

Хариулт:Өндгөвчинд нэлээн том хэмжээний уйланхай байгаа юм байна. Ер нь ихэнх эмнэлгүүд хагалгаа хийнэ гэдэг л дээ. Хагалгаа хийнэ гэдэг өндгөвчийг нь авна гэсэн үг. Миний хувьд монгол улсад анх удаа өндгөвчний уйланхайг хагалгаа хийхгүйгээр доторх агууламжийг нь соруулан авч, оронд нь уусмал шахдаг аргыг нэвтрүүлж, патентын гэрчилгээ авсан. Тэгэхээр манай Амин маргад эмнэлэг дээр /утас: 320978, 88118388/ ирж надад хандаж болно.