Archive for the ‘Vргvйдэл’ Category

Үрийн суваг битүүрсэн гээд хагалгаа хийлгээд ч жирэмслэхгүй байна. Туслаач.

November 30th, 1999 by admin | 2 Comments | Filed in Vргvйдэл

Асуулт: 6 жилийн өмнө 5 сартай жирэмсэн байхдаа зулбасан, тэр үед бас сүрьеэтэй гэсэн онош гарсан. Үргэлжлүүлээд эмчилгээгээ маш сайн хийлгэж эдгэсэн. Өнгөрсөн 6 жил нөхөр бид хоёр байнгын харьцаанд байсан ч жирэмслээгүй. Тэгээд нөхрөөсөө салаад найз залуутай болсон ч бас л жирэмслэхгүй байна. Аргаа бараад эмнэлгээр яваад үрийн суваг битүүрсэн гээд хагалгаа хийлгэсэн ч үр дүнд хүрсэнгүй. Өөр ямар нэгэн шалтгаан байгаа бололтой. Би хүүхэдтэй болохыг маш их хүсч байна, туслаач.

Хариулт: Үрийн хоолой битүүрсэн гэдэг гол шалтгаан нь болж байна. Үрийн хоолойд хийгдэж байгаа пластик мэс заслын маш бага хувь нь үр дүнгээ өгдөг юм. Тэгэхээр үүнд нэг их найдах хэрэггүй. Харин давтан үрийн сувагныхаа зургийг авахуулаад үнэхээр битүү байх юмбол үр шилжүүлэн суулгах шаардлагатай болно доо. Цаг алдах хэрэггүй. Та эхний ээлжинд манай эмнэлэгт/Амин маргад эмнэлэг: 320978, 88118388/ ирээд үрийн хоолойны зургаа авахуулчих. Үүний дараа дараагийн арга хэмжээ тодорхой болно. Үр шилжүүлэн суулгах ажилбарыг манай эмнэлэгт хийж эхэлж байна.

Миний охин 8 настай. Дахин хүүхэдтэй болохыг хүсч байгаа ч болохгүй юм. Найдвартай сайн эмнэлэг зааж өгөөч.

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Vргvйдэл

Асуулт: Би 28 настай, миний охин 8 настай. Хүүхдээ нэг настай байхад жирэмсэлж үр хөндүүлсөн. Түүнээс хойш хуанлийн аргаар хамгаалж байгаад жилийн өмнөөс дахин хүүхэдтэй болохоор шийдэж хамгаалалт хэрэглэхээ больсон ч жирэмслэхгүй байна. Нөхөр бид 2 хүүхэдтэй болохыг маш их хүсч сүүлийн үед муудалцах болсон. Та бүхэн зөвлөгөө өгч туслана уу. Мөн хамгийн найдвартай сайн эмнэлгийг зааж өгөөч. Би зөндөө эмнэлгээр явсан боловч тоймтой юм хэлэлгүй өдий хүрлээ.

Хариулт: Танай гэр бүлд үргүйдлийн асуудал үүссэн байна гэж үзэж болно. Жилийн хугацаанд жирэмсэн болохыг хүсч хавьталд ороод хүүхэдтэй болохгүй бол үргүйдэл гэж үздэг. Тийм учраас эхлээд ямар нэг байдлаар яагаад хүүхэдтэй болохгүй байгаа шалтгаанаа тодруулах хэрэгтэй. Манай эмнэлэгт /Амин маргад эмнэлэг: 320978, 88118388/хандаж үргүйдэлтэй холбоотой шинжилгээнүүд өгч, сав өндгөвчний байдал, уйланхай, хавдар, наалдац, үрэвсэл байна уу гэдгийг үзнэ. Мөн үрийн хоолойн байдал, өндгөвчний үйл ажиллагааг хянах, дааврын хэвийн байдлыг үзэх шинжилгээ хийх гэх мэтээр шат дараалсан үзлэг шинжилгээ хийнэ. Бас нөхрийн талаас өмнө нь хүүхэдтэй болсон хэдий ч олдмол байдлаар эм тариа буруу хэрэглэх, хортой нөхцөлд ажиллах, халдвар авах гэх мэтээр өөрчлөлт орсон тохиолдол байдаг. Тэгэхээр нөхрийн үрийн шинжилгээг манай эмнэлэгт авч зөвлөгөө өгнө.

Би 22 настай. Нөхөртэйгөө байнга хамгаалалтгүй секс хийдэг ч хүүхэдтэй болохгүй юм. Хаана хандах вэ?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Vргvйдэл

Хариулт: Жилийн хугацаанд хамгаалалтгүйгээр идэвхитэй бэлгийн харьцаанд ороод хүүхэдтэй болохгүй бол үргүйдэл гэж үздэг. Ийм учраас үргүйдлийн шинжилгээ хийлгэ. Эхлээд өндгөвчний үйл ажиллагаагаа хянуулах, өндгөн эс боловсорч байна уу гэдгээ үзүүл, дараа нь үрийн хоолойгоо үзүүлэх, эцэст нь нөхрийн үр тогтоох чадвартай эсэхийг шинжлүүлж байж ямар шалтгаантайгаар яагаад хүүхэдтэй болохгүй байна гэдгээ тогтооно. Манай эмнэлэгт /Амин маргад эмнэлэг: 320978, 88118388/ хандаж болно.

Сард 1 – 2 удаа секс хийхдээ жирэмслэлтээс хамгаалах зүйл хэрэглэдэггүй. Гэтэл жирэмсэн болохгүй юм. Яагаад?

November 30th, 1999 by admin | 1 Comment | Filed in Vргvйдэл

Асуулт: Би 25 настай, 2004 оны 12 сард нэг сартай абортонд орсон. Үүнээс хойш бараг 2 жил орчим хүнтэй унтаагүй. Харин одоо найз залуутай болсон ч хүүхэдтэй болохгүй байна. Тэр хөдөө ажилтай болохоор бид сардаа 1 - 2 удаа харьцаанд ордог. Жирэмснээс хамгаалах зүйл огт хэрэглэж үзээгүй. Абортонд орсноос үргүй болчихов уу, Зөвлөгөө өгч туслаач.

Хариулт: Найз залуутай болоод удаагүй юм шиг байна. Тэгээд сард 1-2 харьцаанд орохдоо жирэмслэх үе нь таарахгүй байж болно. Мөн абортонд орсны дараа үрэвсэл, наалдац, дааврын хямрал гээд сөрөг үр дагавар их байдаг учраас эмчид хандах хэрэгтэй. Ингээд ямар нэг зүйл байвал шат дараалсан эмчилгээ хийлгэнэ.

Үрийн сувагт сэтгүүр хийнэ гэнэ. Тайлбарлаж өгөөч.

November 30th, 1999 by admin | 1 Comment | Filed in Vргvйдэл

Асуулт: 40 настай, төрөөгүй 17 жил болж байгаа. Энэ жилийн 7 сараас жирэмслэхийг хүссэн боловч жирэмслэхгүй байна. Хэд хэдэн эмнэлэгт үзүүлсэн чинь жирэмслэхгүй байх ямар нэг шалтгаан байхгүй байна гэсэн. Харин төрөөгүй удсан болохоор үрийн суваг битүүрсэн байж магадгүй тул сэтгүүр хийлгэ гэж эмч зөвлөсөн. Сэтгүүрийн талаар дэлгэрэнгүй мэдэж авахыг хүсч байна.

Хариулт: Энэ талаар дэлгэрэнгүй сайн мэдэхийг хүссэн нь зөв. Үүнийг хамаагүй хийлгэх шаардлагагүй. Үндсэндээ бол сэтгүүр гэдэг утгаараа Монголд хийдэггүй, усан уусмалаар умайн хөндийг түнтийлгэж шахах л юм шүү дээ. Таны хувьд олон жил төрөөгүйгээс болж үрийн суваг битүүрнэ гэж байхгүй. Ийм байна уу үгүй юу гэдгийг мэдэхийн тулд эхлээд үрийн сувгийн зураг авахуул. Үнэхээр битүүрэлтэй байвал тэр яриад байгаа сэтгүүр гэдэг юмыг хийлгэнэ. Тэгэхгүй бол өгсөх замын халдвар авах, дагалдах сөрөг үр дагаврууд илэрч болно. Мөн 40 настай эмэгтэйн хувьд өндгөвчний үйл ажиллагаа муудсан байж болно. Та манай эмнэлэгт /Амин маргад эмнэлэг: 320978/ хандаж болно шүү.

Зохиомол үр тогтоолт гэж юуг хэлэх вэ? Хүүхэд гаргасан ч одоо гаргах боломжгүй хүн зохиомлоор үр тогтоолгож болох уу?

November 30th, 1999 by admin | 3 Comments | Filed in Vргvйдэл

Хариулт: Үүнийг маш сайн салгаж ойлгох хэрэгтэй. Үр шилжүүлэн суулгах, зохиомлоор үр тогтоох гэдэг хоёр өөр зүйл юм. Энэ нь манай улсад шинэ салбар болохоор эмч эрдэмтэд маань үүн дээр яг тогтсон нэр томъёо байхүй байгаа. Гэвч миний өөрийн тодорхойлж буйгаар бол зохиомол үр тогтоолт гэдэг нь эмэгтэй хүний өндгөн эсийн боловсрох хугацаанд эр бэлгийн эсийг умайн хөндийд шахах аргыг хэлж байгаа юм. Үр шилжүүлэн суулгах гэдэг нь эмэгтэйн өндгөн эсийг олон тоогоор боловсруулсаны дараа биенээс нь авч лаборторийн нөхцөлд эр бэлгийн эстэй нийлүүлж үр тогтоогоод үүнийгээ буцаан умайд суулгахыг хэлж байгаа юм. Монгол улсын хувьд анх удаа миний бие 2002 оноос хойш зохиомол үр тогтоолтыг амжилттай хийж байна. Харин одоо үр шилжүүлэн суулгах ажлыг эхлэх гэж байна. Зохиомол үр тогтоолтыг үрийн хоолой, өндгөвчний үйл ажиллагаа хэвийн сав болон бусад дайварт ямар нэг өөрчлөлтгүй эмэгтэйд хийх ёстой. Яагаад үүнийг хийдэг вэ гэхээр эрэгтэй талаас шалтгаантай хийдэг. Эр бэлгийн эсийн тоо цөөн, хүнд өвчтэй хэвтэрт байдаг бэлгийн хавьталд орох чадваргүй бол эсвэл бүр үргүй бол донорын үр суулгадаг. Харин эмэгтэй талаас эр бэлгийн эсийн эсрэг биет умайн хүзүүний сувганд үүссэн байх, аль эсвэл шалтгаан тодорхойгүй үргүйдэлд үүнийг хийдэг юм. Үр шилжүүлэн суулгалт бол хоёр үрийн хоолойгоо авахуулсан, наалдаж битүүрсэн, өндгөвчний үйл ажиллагаа дааврын хямралтай, нөхрийн талаас өөрчлөлттэй гэх мэт нилээн өргөн заалттай хийдэг. Таны хувьд өмнө нь төрсөн одоо боломжгүй гэж байна. Яагаад боломжгүй болсон нь тодорхой биш учраас зөвлөгөө өгөхөд төвөгтэй байна.

Би хүүхэдгүй, нөхрийн маань төмсөг бэрсүүтэй энэ нь үргүй болох шалтгаан мөн үү?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Vргvйдэл

Хариулт: Бэрсүүтэй байна гэдэг төмсөгөнд ямар нэг өөрчлөлт байна гэсэн үг. Эрэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлж, үрийн шинжилгээ өгөх хэрэгтэй. Ингэснээр эрэгтэйд үр тогтоох чадвар байгаа эсэх нь оношлогдоно. Дараа нь эмэгтэй талаас өндгөн эсийн боловсролт байгаа эсэхийг хяналт хийгээд мэдчихнэ. Мөн үрийн хоолой, дааврын хямрал за ер нь энэ бүхнийг манай эмнэлэгт /Амин маргад эмнэлэг: 320978, 88118388/ ирээд үзүүлчихэж болно.

Гэрлээд 8 жил болсон ч хүүхэдтэй болоогүй. Шалтгааныг олохгүй байна. Яах вэ?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Vргvйдэл

Асуулт: Нас 28, хүнтэй суугаад 8 жил болж байна. Хүүхэдтэй болоогүй. Сарын тэмдэг тогтворгүй. Үргүйдлийн эмч нарын хяналтанд орсон ч шалтгаан, онош гаргаж байгаагүй. Баярсайхан эмчээс зөвлөгөө аваад Диане-35 эмийг уусан. 12.1-нд ирээд 12.9-нд буюу сарын тэмдэгийн 9 дэх хоногоос уусан алдаа гаргасан. Сарын тэмдэг 1.2-нд ирсэн. Ирэхдээ эхний өдөр бор өнгөтэй зүйл гараад 2 дахь өдрөөс дуусчихлаа. Би урьд нь СТ-ээ тогтворжуулах гэж эмчийн зөвлөснөөр Регивидон ууж байсан. Бас зүүн талын гуяны судас өвдөөд байх юм. Хэвлийгээр ямар ч өвдөлт мэдрэгдсэнгүй. Урьд нь эхний өдөртөө өвддөг байсан. Одоо бол СТ биш юм шиг л бага хэмжээний бор, салстархаг урт зүйл гарч байна. Энэ эм надад тохирч байгаа эсэхийг яаж мэдэх вэ? энэ сард сэтгэл санаа их хямралтай байсан л даа. Би тестээр үзсэн. 31 дэх хоногт, 1 зураастай байсан. Эмийг 2 сар ууж болно гэсэн. Би одоо эмээ үргэлжлүүлж уух уу? Хаана хандах вэ, уувал хэд дэх өдрөөс уух вэ? 1 хоног бор юм гараад л өнгөрчихлөө.

Хариулт:Энэ эмэгтэй жирэмслэхгүй удсан учраас үргүйдлийн шинж чанар байна гэж үзэж болно. Үргүйдэлтэй гэхээр хүмүүс их хүндээр тусгаж авдаг л даа. Энэ нь огт үргүй биш, үр тогтох бололцоо л олдохгүй байна гэсэн үг. Өндгөвчинд өндгөн эс боловсрохгүй, аль эсвэл үрийн хоолой түр хавагнаад хаагдчихсан гэх мэт өөр олон төрлийн шалтгаан байж болно. Юуны өмнө нарийн оношилгоо хийлгэх шаардлагатай. Өндгөвчний үйл ажиллагаагаа хянуулж, үрийн хоолойгоо шалгуулан, шинжилгээг зохих хугацаанд нь өгөх хэрэгтэй. Ингээд шат дараалсан оношилгоо хийлгэсний дараа ямар эмчилгээ хийлгэхээ сонгоно. Эмээ алдаж уусан байна. Гэхдээ эмнээс болж айхтар өөрчлөлт гарахгүй. Диане 35 эм нь жирэмснээс хамгаалах эм бөгөөд биений юмны алдагдлыг тогтоож, мөчлөгийг зохицуулах үйлчилгээтэй. Жирэмснээс хамгаалах эмийг биений юм ирснээс хойш 5 дахь өдөр нь уух ёстой. Эмээ буруу ууснаас биений юм алдагдсан байна. Бор юм гарсны хувьд гэвэл ер нь жирэмснээс хамгаалах эм нь биений юмыг бага ирүүлдэг. Гэвч сэтгэл санааны хямрал ч нөлөөлсөн байж болох юм. Сэтгэл санааны хямрал, стресс нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болдог. Тиймээс сайн үзүүлж, харуулж шалтгааныг нь тодруулах хэрэгтэй. Мөн нөхрөө ч гэсэн эмчид үзүүлээрэй.

Манай нөхөр хүүхэд хүсдэг хирнээ эмнэлэгт үзүүлэхийг хүсдэггүй. Би яах бэ?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Vргvйдэл

Асуулт: Би жирэмсэн болохгүй жил гаруй болж байна. Үрийн суваг зүгээр, өндгөн эс боловсрохгүй байна гээд эмчилгээ хийлгэсэн. Гэтэл одоо хүүхэдтэй болохгүй л байна. Манай нөхөр хүүхэд хүсдэг хирнээ эмнэлэгт үзүүлэхийг хүсдэггүй. Би яах бэ?

Хариулт: Өндгөн эс боловсруулах эмчилгээ хийлгэсэн бол үр дүнг заавал хянуулах ёстой. Таны хувьд ингэсэн эсэхийг мэдэхгүй байна. Манай эрчүүдийн хувьд эр бэлгийн эсийн шинжилгээ өгөхөөс зугатаадаг асуудал байдаг. Ичдэг, зовдог, их зан гаргадаг ч юмуу, тэгэхээр үүнийг шийдэх арга байдаг л даа. Бэлгийн хавьталд орсноос 2-3 цагийн дотор эмэгтэй нь амжиж шинжилгээ өгвөл эр бэлгийн эсийг шинжлэх бололцоотойгоос гадна эмэгтэйн умайн хүзүүний сувганд эр бэлгийн эсрэг биет гэдэг юм үүссэн эсэхийг давхар тодорхойлдог. Үүнийг манай эмнэлэг дээр /Аминмаргад эмнэлэг: 320978/ ирж хийлгэж болно.

Спиралиа авахуулаад жил болсон ч жирэмслэхгүй байна. Яах вэ?

November 30th, 1999 by admin | 1 Comment | Filed in Vргvйдэл

Асуулт:Би 36 настай, 15 настай нэг хүүхэдтэй. Энэ хугацаанд стиральтай байсан бөгөөд нэг жилийн өмнө авахуулсан. Гэвч жирэмслэхгүй байна. Эмчид үзүүлэхээр зүгээр гээд байх юм. Би жирэмслэх болов уу, энэ юутай холбоотой юм бол?

Хариулт: Ийм асуудал эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолддог. Би таныг спиральтай 15 жил болсон байна гэж ойлголоо. Спираль нь ямар нэг үрэвсэлгүй, эрүүл мэнд хэвийн тохиолдолд дээд тал нь 5 жил тавигддаг. Удаан хугацаанд тавьсны улмаас ямар нэг үрэвслийн голомт үүсэх, савны халдвар орох шалтгаан бий болж болно. Хэрэв архаг үрэвсэл үүсэх юм бол үрийн хоолой болон, өндгөвчний умайн дайвруудад үрэвсэл болон ямар нэг наалдац үүсэж жирэмслэх бололцоогүй болно. Ийм учраас мэргэжлийн эмчид хандаж 1.Үрийн хоолойгоо шалгуул 2. өндгөвчний үйл ажиллагаагаа хянуул