Ер нь хүнийг үртэй, үргүйг мэдэх найдвартай арга юу вэ? Эсвэл заавал хүнтэй унтаж он удаан жил хүүхэд гаргахгүй болохоор нь үргүй гэж мэддэг юм уу?
November 30th, 1999 by admin | No Comments | Filed in VргvйдэлХариулт: Ер нь бол эрэгтэй, эмэгтэй хүн огт үргүй байх нь маш ховор тохиолдол. Эмэгтэй хүн төрөлхийн өндгөвчгүй бол үргүй гэж үздэг. Хэрвээ өндгөвчтэй л бол өндгөн эс байж л байдаг, харин үр тогтоох чадваргүй гэж хэдийд үздэг вэ гэхээр өндгөн эс нь байгаа хирнээ эр бэлгийн эстэй нийлж үр тогтохгүй үед ингэж үздэг. Харин эрэгтэй хүний хувьд төмсөгөнд эр бэлгийн эс огт боловсрохгүй байх, эсвэл олдмолоор гэмтэл авах, химийн хортой эм тариа хэрэглэсэн, багадаа гахайн хавдар хүндээр туссан зэргээс шалтгаалж үргүй болох тохиолдол бий. Гэхдээ эмэгтэй хүний үргүйдлийг оношлоход шат дараалсан хугацаа шаарддаг. Эрэгтэй хүнийх бол зөвхөн эр бэлгийн эсийн шинжилгээгээр мэдэх бололцоотой.




