Archive for the ‘Vргvйдэл’ Category

Vрийн суваг чинь хийтэй байна гэж юvг хэлж байгаа юм

November 30th, 1999 by admin | 6 Comments | Filed in Vргvйдэл

Асуулт: Би 12 настай ганц хvvтэй. Дахиад хvvхэдтэй болохыг хvсэж байгаа ч олохгvй байна. Vрийн суваг битvvрсэн байна гээд эмчилгээ хийлгээд ч нэмэр болохгvй юм. Гэтэл саяхан тохиолдлоор нэг өвөрмонгол эмчид судсаа бариултал vрийн суваг чинь хийтэй байна гэсэн. Vvнийг тайлбарлаж өгөөч?

Хариулт:

Бодвол гуурсан хоолойн vргvйдэлтийн тухай ярьжээ. Гуурсан хоолой гэмтсэнээс болж vрvйдэлтийн 25% шалтгаалдаг. Манайд БЗХӨ улам ихсэх хэрээр энэ төрлийн vргvйдэлтийн асуудал ч мөн ихэссэн. Оношлогоо хэцvv биш боловч эмчилгээ манайд шийдэгдээгvй хэвээр байхад хөгжилтэй орнуудад эмчилгээний асуудал бараг бvрэн шийдэгдчихсэн гэж болно. Умайн 2 талд байдаг гуурсан хоолой ямар нэгэн битvvрэлтэй учраас өндгөн эс, эр бэлгийн эс дамжих боломжгvй байна гэсэн vг. Битvvрэл гуурсан хоолойн хаана ч байж болно. Гол нь ихэвчлэн БЗХӨ, буруу, дутуу оношлогдсон, эмчлэгдсэн хvндрэлээс болдог. Vvнтэй холбоотой мөн умайн гадуур жирэмслэлт буюу “вне” гэх яаралтай мэс засал шаардлагатай эмгэг vvсдэг. Энэ бvгд хvндрэл, эмгэг асуудлын анхдагч нөхцөл бол vтрээний “экологи”, бичил орчин алдагдсан, өвчнөөс хамгаалах vvрэг бvхий нянгууд байхгvй болсон асуудал болно. Эдгээр хvндрэл янз бvрийн уусмалаар vтрээг дотогш угаахаас эхэлдэг.

39 настай эгч маань хvvхэдтэй болох уу?

November 30th, 1999 by admin | 2 Comments | Filed in Vргvйдэл

Асуулт:
Миний эгч 39 настай. Хvнтэй сууж байгаагvй ч хvvхэдтэй. Одоо уулздаг найзтай. Эгч маань хvvхэд гаргахыг хvсч байгаа боловч хvvхэдтэй болохгvй байна. Эмэгтэйчvvдийн эмнэлэгт vзvvлэхээр хvvхэдтэй болно гэдэг юм. Ямар эмнэлэг, эмчид хандах вэ? 39 насанд төрөхөд хvндрэл хэр гарах вэ?

Хариулт:

Ихэвчлэн ЭНЭШТ-ийн vргvйдлийн кабинетад vзvvлдэг. Тусгайлан энэ чиглэлээр мэргэшсэн эмнэлэг манайд байхгvй. Гэхдээ эмэгтэйчvvдийн практик хийдэг эмч болгон л энэ талаар ажиллах ёстой зvйл. 39 настай эмэгтэй жирэмслэх, төрөх бvрэн боломжтой, тэгээд ч урьд нь төрсөн хvн байна. Жирэмсэн биш байхдаа бие, эрхтэн системийн бvрэн vзлэг, шинжилгээнд ороод жирэмслэлт, төрөлтийн эрсдэлээ тогтоолгох хэрэгтэй. 39 настай болохоор ямар нэгэн хvндрэл гарах ёс гэж байхгvй. 12 сар тогтмол бэлгийн харьцаатай байгаад жирэмслэхгvй бол сая vргvйдлийн асуудал тавигддаг. Хvсвэл манайд ирж болно, гол нь зөв оношлогоо маш чухал. Ер нь vргvйдлийн асуудал нэгэнт тавигдсан бол багагvй тэвчээр, цаг хугацаа шаардагдаж байж сая онош тодорч, эмчилгээ хийгдэж, vр дvнгээ vзэх хэрэгтэй байдаг. Эхнэр нөхөр хоёр, хос хоёр эхнээсээ оношлогоо эмчилгээний асуудалд хамт оролцвол vр дvн сайн. Сvvлийн vеийн баримтаар vргvйдлийн бvх шалтгаан эр, эм хоёрт адилхан 50%, болох нь тогтоогдсон зvйл. Ер нь цаашид бэлгийн замбараагvй харьцаа ихэссэн, мөн БЗХӨ улам ихсэж байгаатай холбоотой vргvйдлийн асуудал улам ихсэх хандлагатай юм. Манайд хийдэггvй эмчилгээг, ойрын гадаадад хийлгэх боломж нээлттэй.

Vрийн хоолойг боолгоод дараа нь авч болох уу?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Vргvйдэл

Асуулт
Би 25 настай, 3 настай нэг хvvтэй. Бие муутай болохоор дахиж хvvхэд төрvvлэх бодолгvй байгаа. Vрийн хоолой боолгоно гэдгийг тайларлаж өгнө vv. Энэ нь эрvvл мэндэд нөлөөлөх vv? Буцааж авч болох уу?
Ариунаа. Дорнод

Хариулт:
Жирэмснээс хамгаалах мэс заслын арга. Умайн 2 булангаас 2 өндгөвч рvv чиглэсэн гуурсан хоолойг тайрч, утсаар бооно гэсэн vг. Дахин сэргээх, жирэмслэх боломж баталгаагvй.

Тариа хийлгэхээ болиод 2 жил болж байна. Хvvхэд төрvvл&

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Vргvйдэл

Асуулт: Би жирэмслэлтээс хамгаалах тариа хийлгээд 2 жил гаруй сарын тэмдэг огт vзэгдээгvй. Гэтэл тариа хийлгэхээ больсноос хойш дахин хоёр дахь жилдээ сарын тэмдэг ирэхгvй байна. Би уг нь энэ жил хvvхэд гаргая гэж төлөвлөж байсан юм. Одоо тэр чигээрээ хvvхэд төрvvлж чадахаа больчих вий гэж сэтгэл их зовниж байна. Яах вэ? /Т. 34 н. УБ/

Хариулт:

Манайд хамгийн тvгээмэл хэрэглэж байгаа гормоны гаралтай депопровера гэж тариа эмэгтэй хvний биенд янз бvрийн нөлөө vзvvлж байна. Цөөн бус эмэгтэй ийм асуудалтай ирдэг. Энэ тарианаас болж сарын тэмдгийг урт богино янз бvрийн хугацаагаар хоригдох, эсвэл цус алдалт болох нь хамгийн тvгээмэл байгаа юм. Эмэгтэй хvний бие амьдрахуй, тогтнохуйн өөрийн гэсэн горим, циклтэй шvv дээ. Уг тариа энэ горимыг алдуулж байгаа хэрэг л дээ. Энэ нь тийм сайн зvйл биш. Уг нь өрхийн эмнэлгийн нөхөн vржихvйн кабинетууд нутаг дэвсгэрийнхээ эмэгтэйчvvдийг сайн vзэж, судлаад яг тухайн хvнд таарсан ерөндөг, бэлгэвч болон бусад хамгаалах хэрэгслийг нь vнэ төлбөргvй өгч байх учиртай юм л даа. Жишээ нь ерөндөг тавиулъя гээд над дээр дээр ирдэг. Гэтэл би тухайн хvнд тавих ерөндөгийг нь эмийн сангаас худалдаж авах шаардлагатай болж байгаа хэрэг. Ерөндөг тавина гэдэг өөрөө бас ажиллагаатай, шинэ багаж хэрэглэх шаардлагатай гээд яалт ч vгvй төлбөртэй болчихдог. Өрхийн эмнэлэг чинь vнэ төлбөргvй тавьж өгнө шvv дээ. Та яах гэж заавал мөнгө төлж энд тавиулах гээд байгаа юм бэ гэхээр манай тэнд алга байнаа гэх юм. Тэр хvнд яг тохирох хамгаалах хэрэгслийг сонгохдоо нас, зуршил, амьдралыг хэв маяг, биеийн ерөнхий эрvvл мэнд, элдэв өвчин эсэргvvцэх чадвар, санхvvгийн боломж зэргийг хvртэл харгалзаж vзэх хэрэгтэй байдаг.

Ачааны машины жолооч байсан. 2 хvvхэдтэй vрийн шинжилгээгээр эр ec хeдeлгeeн муутай гэж гарсан эмчлэж болох уу…..миамийн хагалгаа хийлгэх vедээ vрийн сувгийг шалгахад битvvрэлгуй гэсэн боловч жирэмслэхгvй байна

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Vргvйдэл

Хариулт Эр эс хeдeлгeeн муутай байх нь хэд хэдэн ашлтгаантай. Vvнд: ямар нэг гэмтэл авах, тvрvv булчирхайн vрэвсэл, бэлгийн замын халдварт eвчнeeр eвeх, хэт их доороос дулаан явдаг зэрэг шалтгаанаас болж эр бэлгийн эс хeдeлгeeн муутай байж болно. Хeдeлгeeнийг сайжруулах арга байна.Тусгай витамин,эм байдаг. Мeн гэр бvлийнхээ хvнтэй ирж зeвeлгee авах, сувгийн битvvрэлгvй ч гэсэн eeр ямар нэг эмгэг байгааг магадлах шаардлагатай.

Vрийн суваг битvvрсэн эсэхийг хаана шинжлvvлэх вэ?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Vргvйдэл

Асуулт- Би нэг охинтой. Дахиад хvvхэдтэй болохыг хvссэн ч жирэмслэхгvй юм. Эмчид vзvvлсэн чинь баруун eндгeвч нь умайгаа шахсан, бас vрийн суваг нь битvvрсэн байж магадгvй гэх юм. Жирэмслэх магадлал байхгvй гэсэн vг vv? Yрийн суваг битvvрсэн эсэхийг ямар шинжилгээгээр мэдэж болдог вэ? Хаана очих вэ?

Хариулт:
Баруун талын eндгeвч нь умайг шахсан гэхээр баруун талын дайврын архаг vрэвсэл байна гэсэн vг. Тиймээс vрийн суваг битvvрчээ гэж таамаглаж болно. Vр дамжуулах сувгийн шинжилгээгээр vvнийг мэдэх боломжтой. Монголд энэ шинжилгээг хамгийн сайн хийдэг газар бол хоёрдугаар эмнэлэг. Сайд нарын хоёрдугаар эмнэлгийн Баасанжав эмч болон “Цогнэмэх” эмнэлгийн эмч Саранцэцэг нарт хандах хэрэгтэй. Гэхдээ vзvvлэх бичиг авч очих хэрэгтэй. Энэ бичгээ надаас ирээд авчихаж ч болно. Яагаад гэвэл би эдгээр эмч нартай байнга холбоотой ажилладаг учраас илvv хурдан шуурхай эмчлэх байх л даа. Vр дамжуулах сувгийн шинжилгээг СТ ирснээс хойш 6 - 9 дэх хоногийн дотор хийлгэх ёстой байдаг. Хэрэв vрэвсэлтэй бол наалдац vvсэх хандлагатай байдаг тул наана нь оношлуулж эмчлvvлсэн байх шаардлагатай. Жишээ нь, eндгeвчинд уйланхай vvссэн байж болно, бас нeхрийн талаас ямар нэгэн асуудалтай ч байж болно, тиймээс бvгдийг л vзvvлэх хэрэгтэй дээ.

Алтангэрэл эмч

Eндгeвч vрийн сувгаа дарсан гэнэ. Ямар эмчилгээ хийх вэ?

November 30th, 1999 by admin | 1 Comment | Filed in Vргvйдэл

Асуулт:
Миний eндгeвч vрэвсэлтэй байна гэсэн. Баруун талын eндгeвч нь томроод vрийн сувгаа дараад умайтайгаа наалдах гэж байна гэсэн. Тэгээд ерeeсee жирэмсэлдэггvй. Ямар эмчилгээ хийх вэ?

Хариулт:
Eндгeвч vрэвсэлтэй байгаа бол эмчлvvлэх л шаардлагатай. Гэхдээ eндгeвч томроод vр дамжуулах сувгаа дарна гэсэн ойлголт байдаггvй юм. Тийм хэдий ч, vр дамжуулах сувгаа шалгуулах хэрэгтэй.

Алтангэрэл эмч

Жирэмслэхээс хамгаалах эм уухаа больсон ч хvvхэдтэй болохгvй байна. Яах вэ?

November 30th, 1999 by admin | 1 Comment | Filed in Vргvйдэл

Асуулт:
Миний СТ 2, 3 сар болж ганц ирдэг юм. Эм уугаад 4 жил болсон. Харин одоо хvvхэдтэй болох гээд уухаа болиод 4 сар болсон гэвч жирэмслэхгvй байна. Энэ юутай холбоотой вэ. СТ алдагддагтай холбоотой юу эсвэл жирэмсэнээс хамгаалах эм олон жил уусантай холбоотой юу? Одоо яах?

Хариулт:
Энэ эмэгтэйн СТ алдагдаж буй нь дааврын шалтгаантай байна. Eндгeвчний болон eнчин тархины vйл ажиллагаа хямралтай ч байж болно. Eндгeвчний eндгeн эсний цэврvvнvvд жигд томрох биеэ даасан эмгэг ч бас байж болно. Эмчид vзvvлэх шаардлагатай. Ер нь жирэмслэхгvй байгаа нь eндгeвчний vйл ажиллагаатай нь холбоотой байна. Эм удаан уусантай ямар ч холбоогvй.

Алтангэрэл эмч

Зулбаснаас хойш дахиад жирэмслэхгvй байна. Яах вэ?

November 30th, 1999 by admin | 1 Comment | Filed in Vргvйдэл

Асуулт:
Би 27 настай. 8 жилийн eмнe хvvхэд олж зулбасан юм. Сvvлд нь сав жижигтэй гэдгээ мэдсэн. Одоо хvнтэй суугаад 5 жил болж байгаа ч хvvхэд ахиж олохгvй байна. Эмчид 2 жил гаран vзvvлж эм уусан ч нeлeeлсeнгvй, зeвхeн таргалаад байгаа. Одоо дааврын эм уугаагvй 3 сар болж байна. СТ ирэхгvй байна. Дахиж дааврын эм уумааргvй байна. Гол нь таргалаад байх юм. Бас элэг эрс муудсан байна гэсэн. Яах вэ? Eeр эмчилгээ байдаг юм болов уу????

Хариулт:
Сав жижигтэй гэдгийг vнэхээр оношилсон бол зулбах шалтгаан болж болно. Зарим эмч нар энэ тал дээр алдах нь бий. Хvvхэд тeрvvлээгvй эмэгтэйн сав угаасаа жижиг л байдаг шvv дээ. Дааврын эм уухад таргалах тал бий. Гэхдээ vvнийг уулгахгvйгээр эмчилгээ хийхэд тeвeгтэй байж магадгvй. Дааврын биеэ даасан eвчин байгаа болохоор л сарын тэмдэг ирэхгvй байгаа юм. Eндгeвчний хатангиршилт ч байж болно. Яг юу вэ гэдгийг нь оношлуулж, дааврын нэмэлт шинжилгээнvvд eгч болно, тохирсон эмчилгээг л хийлгэх хэрэгтэй. Бvр болохгvй бол vр шилжvvлэн суулгах зэрэг богино хугацаанд vр дvн сайтай орчин vеийн аргууд ч бас байдаг юм.

Алтангэрэл эмч

Миний нэг өндгөвч төрөлхийн жижиг хөгжилгүй байна гэсэн. Би жирэмслэх боломжтой юу?

November 30th, 1999 by admin | 1 Comment | Filed in Vргvйдэл

Асуулт: Би нөхөртэйгөө суугаад 5 жил боллоо. Хамгаалалт огт хэрэглэдэггүй хирнээ хүүхэдтэй болдоггүй. Эмчид үзүүлэхэд нэг өндгөвч чинь байх ёстой хэмжээнээсээ бага, төрөлхийн жижиг хөгжилгүй юм байна гэсэн. Миний сарын тэмдэг алданги ирдэг. Би жирэмслэх боломжтой юу. Монголд эмчлэгдэх болов уу? Зөвлөгөө авч өгөөч.

Хариулт: Нэг жилийн хугацаанд хамгаалалтгүй харьцаанд ороод жирэмслэхгүй бол үргүйдэл гэж үздэг. Таван жил гэдэг чинь яалт ч үгүй үргүйдэл. Нэг өндгөвч жижгэрсэн гэж, уг нь бол хоёулаа жижгэрдэг юм даа. Яахав нэг өндгөвчний архаг үрэвсэл наалданги, сорвижилттой ингэж болох юм. Архаг үрэвсэлтэй хүмүүсийн үрийн хоолойд наалдац үүсч битүүрэх тал бий. Тийм учраас үрийн хоолойгоо харуулах хэрэгтэй. Биеийн юм алдагддаг гэж байна. Энэ нь өндгөвчний хатингаршилтын хам шинж байж болно. Дааврын эмчилгээ хийлгэж биеийн юмаа тогтворжуул, үрэвсэлээ эмчлүүл, монголд эмчлэлгүй яахав.