Асуулт: Миний хөх анх ургаж эхлэхдээ бусад найз охидын минь адил ургаж эхэлсэн боловч удахгүй хөгжил нь зогсонги байдалтай болчихсон. Тэгээд тухайн үедээ эх нялхасын эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхэд даавартай холбоотой гээд дааврын эм авж ууж байсан боловч нөлөөлөөгүй. Би одоо 27 настай. Жижиг хөхтэй хүмүүс байдаг л даа гэхдээ миний хөх дөнгөж ургаж байгаа охины хөхтэй л адилхан. Би тийм ч махлаг биш ер нь туранхай талдаа л даа. Миний сарын тэмдэг хэвийн тогтмол хугацаандаа ирдэг. Сарын тэмдэг ирэхийн өмнө хөх бага зэрэг хүндүүр болдог. Ээж, хамаатны эгч дүүс бүгд л хөх нь хэвийн хөгжилтэй. Гэтэл миний хөх бараг юу ч байхгүй гэж хэлж болно тэгээд би дотроо л гутаж явдаг даа аль эсвэл эрэгтэй хүн болоод төрчихгүй гээд л …. Энэ тал дээр хэнтэй ч сэтгэлээ хуваалцаж байгаагүй. Харин мэргэжлийн эмч та энэ тал дээр зөвлөгөө өгж тусал на уу ? Үүнтэй холбоотой уудаг ямар эм байдаг вэ? Хаана хандах вэ?
Хариулт:Уг нь бэлгийн бойжилтийн үед зохистой эмчилгээ авсан бол хөхний хөгжилд нөлөөлж болдог, одоо 27 настай тул ямар ч эмчилгээ гүйцэд үр дүн гарахгүй, та үүнээсээ болоод сэтгэл санааны хямралтай, сэтгэл зүйн хувьд “комлекстой” байгаа юм байна. Юуны өмнө үүнээсээ сал, эрүүл хөх гэдэг заавал том байх албагүй, өвчингүй байх нь чухал, хүн болгон өөрийнхөөрөө сайн сайхан. Хэрэв заавал том хөхгүй амьдарч болохгүй байгаа бол хиймэл суулгацаас өөр бодитой үр дүнтэй юм байхгүй шүү.