Archive for the ‘Тvрvv булчирхай’ Category

Тvрvv булчирхайн хатуурал гэж юуг хэлдэг вэ?

November 30th, 1999 by admin | 1 Comment | Filed in Тvрvv булчирхай

Асуулт:Миний давсагны тэнд бондгор хатуу юм арьсны цаана тэмтрэгддэг. Энэ тvрvv булчирхайн хатуурал мөн vv? Яагаад ийм өвчин vvсдэг юм бол?

Хариулт: Тvрvv булчирхай томрох өвчний vед тvрvv булчирхайн шээсний сvвний хэсэг, давсагны амны салст бvрхvvл, булчингийн бvрхvvл хоёрын хоорондуур орших усан vзэмний мөчир мэт хэлбэртэй олон булчирхай томордог. Харин тvрvv булчирхайн хавдрын vед булчирхайн гадаргуу нь мод шиг хатуу байдаг. Харин давсагны орчим бондгор хатуу юм тэмтрэгдэж байгаа бол эвэрхий, эсвэл өөр зvйл байж болох юм. Тvрvv булчирхайн томролт, хатуурал нь зөвхөн эмч анусаар vзлэг хийхэд л мэдэгдэх болохоос арьсан дор тэр тусмаа давсагны орчимд гаднаас шууд тэмтрэгдэж мэдрэгдэхгvй.

Төмсөг том, жижиг төмсөг эрvvл мэндэд нөлөөлөх vv?

November 30th, 1999 by admin | 2 Comments | Filed in Тvрvv булчирхай

АСУУЛТ: Хоёр төмсөгний хэмжээ нь яг адилхан биш байж болно гэж дуулсан. Том жижиг төмсөгтэй бол эр хvний эрvvл мэнд, бэлгийн чадавхид нөлөөлдөг vv? Эсвэл хvvхэдтэй болоход ч юм уу? Хvvхэд байхдаа зодолдож байгаад төмсөг рvvгээ модоор цохиулсан юм. Үvнээс болоод төмсөгний хэмжээ өөрчлөгдөнө гэж бий юу?
Лхагваа. 23 н. УБ

ХАРИУЛТ:
Хvний төмсөгний хэмжээ нь адилхан байдаг. Харин нэг нь нөгөөгөө бодвол ялимгvй дор унжсан байрлалд байна. Том жижиг төмсөгнөөс шалтгаалан эр хvний эрvvл мэнд, бэлгийн чадавхид нөлөөлөхгvй. Мөн хvvхэдтэй болох буюу vр тогтоох чадавхи нь төмсөгний ажиллагаанаас шалтгаалахаас тvvний том, жижиг хэмжээнээс огт хамаарахгvй. Гадны бэртэл гэмтлээс болж төмсөг бяцрах, няцрах зэрэг өөрчлөлт орсоноос томорсон мэт болдог. Үvнийг хэмжээ өөрчлөгдөхтэй холбон ойлгож болохгvй.

Тvрvv булчирхай eвчилж эхэлж байгаа нь ямар шинж тэмдэгээр илэрдэг юм бэ?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Тvрvv булчирхай

Хариулт:
- Хэрэв шээс чинь ойр ойрхон хvрдэг болох, шээхэд хeндvvрлэж eвдeх, шээх vед дvлэлт eгeх, шeнe шээс хvрч хэд хэд шээх, шээсний дараа давсаг бvрэн суларсан биш дутуу vлдсэн мэт сэтгэгдэл тeрж эхэлбэл тvрvv булчирхайд eвчлeл, eeрчлeлт vvсч байгаагийн хамгийн анхны шинж тэмдгvvд юм.

Шээс ойр ойрхон хүрдэг, ямар өвчний шинж вэ?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Тvрvv булчирхай

Асуулт: Би 24 настай, миний шээс ойр ойрхон хүрдэг болчихлоо. Заримдаа шөнө хүртэл гарч шээдэг. Гэвч ахиад л шээх гээд байгаа юм шиг болдог. Энэ ямар өвчний шинж тэмдэг вэ? Түрүү булчирхай юм болов уу? Хаана ямар эмнэлэгт үзүүлэхээ сайн мэддэггүй ээ. Зөвлөгөө өгөөч.

Хариулт: 24 настай хүүхдийн хувьд шээсний сүв болон давсагны үрэвсэл байж магадгүй. Байнга шээс нь хүрч ойр ойрхон шээгээд байгаа хирнээ шөнө шээхгүй бол давсагандаа чулуутай байхын илрэл. Мөн шээсний сүвний нарийсал ингэдэг. Хэдэн жилийн өмнө бэлгийн замын халдвар авч тэрийгээ дутуу эмчлүүлснээс цаашаа орж шээсний сүв нарийссан байж магадгүй. Тэгвэл дүлж шээгээд шээс нь бүрэн гарахгүй болчихдог. Тэгэхээр энэ хүн үзүүлэх хэрэгтэй. Шөнө хүртэл шээдэг гэж, энэ бол 24 настай хүнд байж болохгүй шинж тэмдэг. Ер нь бол ердийн эрүүл саруул хүн өдөртөө 3-5 удаа шээдэг. Тэгэхээр залуу танд ямар нэгэн эмгэг өвчин байна. Таныг бүрэн дүүрэн нотолгоон дээр тулгуурлагдсан оношилгоо хийгээд эмчилнэ. Янз бүрийн үрэвсэлт өвчин далдуур буглаад таныг зовоогоод байж магадгүй. Миний хувьд энэ хүний сексийн талын асуудлыг хөндөж асуумаар санагдлаа.

Бэлгэвчгүй секс хийсний дараа төмсгөөр өвдөөд байх юм. Надад туслаач.

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Тvрvv булчирхай

Асуулт: Би нэг хүнтэй бэлгэвчгүй хавьтсан чинь төмсөгөөр өшиглүүлчихсэн юм шиг өвдөөд байх боллоо. 7 долоо хоногийн дараа мазокийн шинжилгээ өгсөн ч юм илрээгүй. Гэтэл одоо бүр хавдаж байна, миний бодлоор үрэвсчихсэн юм шиг байна. Надад туслаач.

Хариулт: Мазокийн шинжилгээгээр юм илрэхгүй байж болно. Учир нь шээсний сүвний амсраас л авч байгаа болохоор цаашаа халдвар орсныг илрүүлж чадахгүй. Чи шээсний болон түрүү булчирхайн шүүрлийн шинжилгээ өгөөд ямар эмгэг байгаагаа тодруулах хэрэгтэй. Төмсөгөөр чинэрч өвдөөд хавдах юм бол халдвар цаашаа гүнзгий орсон байна гэсэн үг. Хэрвээ хоёр төмсөг хавдаад эхэлбэл үргүйдэл, мөн бэлгийн үйл ажиллагааны гүнзгий хямрал үүсэх аюултай.

Түрүү булчирхай өвчилсөн үед яаж яаж эмчилдэг бэ?

November 30th, 1999 by admin | 1 Comment | Filed in Тvрvv булчирхай

Асуулт: Хагалгаанд ордог уу, Эмийн аргаар төгс эмчлэх боломж бий юу? Уусгадаг эм байдаг гэж сонссон. Зөвлөгөө өгөөч

Хариулт: Түрүү булчирхайн өвчин үрэвсэл, хортой болон хоргүй хавдар гээд олон янз. Энэ болгоноос хамаарч эмчилгээний тактик өөр өөр байдаг. Таны хувьд мэргэжлийн эмчид хандаж түрүү булчирхайн яг ямар өвчлөл байгааг оношлуулсаны дараа эмчилгээний тухай яригдана. Үрэвсэлийг бол эмийн аргаар төгс анагааж болно. Харин хавдарууд нь өвчний үе шатаасаа хамаарч эмийн эмчилгээ тохирох эсэх нь шийдэгдэнэ. Уусгадаг эмний тухай би лав сонсоогүй юм байна.

Нөхрийн маань төмсөг өвддөг. Энэ заг хүйтэн архагшсанаас болох уу?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Тvрvv булчирхай

Асуулт: Нөхөр бид хоёр өвчин авч тариа хийлгээд эм уусан. Гэтэл хэсэг хугацааны дараа дахиад шинж тэмдэг илэрч эмчид хандахад өмнөхтэйгээ адил эмчилгээ бичиж өгсөн. Би үүнийг заг хүйтэн архагшсан болов уу гэж бодож байна. Үүнийг хамгийн найдвартай хаана эмчилдэг вэ? Урьд нь хүүхэд гаргаж байгаагүй. Одоо хурдан эмчлүүлээд хүүхэдтэй болмоор байна. Яаралтай хариулж өгч туслаач. Мөн нөхрийн маань баруун төмсөг жаахан өвддөг байсан сүүлдээ үрэвсэл рүү шилжиж байгаа юм болов уу гэж айж байна.

Хариулт: Урьд нь бэлгийн замын халдварт өвчин авч байсан эрэгтэйн түрүү булчирхай өвдөх магадлал өндөр байдаг. Ийм тохиолдолд төмсөг рүү өвдөх шинж тэмдэг илэрнэ. Мөн бэлгийн замын өвчний архаг хүндрэл нь төмсөг болон дайвар булчирхайн үрэвсэлээр илэрдэг. Та хоёрын хувьд хамтдаа мазокийн шинжилгээ өгөөд хариу эерэг гарвал нөхрөө урологийн эмчид үзүүл. Бэлгийн замын халдварт өвчнөөсөө болоод түрүү булчирхай болон төмсөгөнд нь эмгэг өөрчлөлт үлдсэн байж болзошгүй.

Тохиолдлын сексээс хойш дутуу шээгээд юм үлдээд байх шиг болчихлоо. Яах вэ?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Тvрvv булчирхай

Асуулт:Би 26 настай, саяхан тохиолдлоор хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орчихсон. Үүнээс хойш бие нэг л сонин болоод, дутуу шээгээд цаана нь юм үлдээд байх шиг санагдаад байх юм. Өөр ямар нэг зовиур шинж тэмдэг байхгүй. Тэгээд нөгөө аймаар aids өвчнийг авсан юм болов уу гэж айгаад. Би гадаадад хараар ажиллаж байгаа болохоор хамаагүй гадуур явж үзүүлж болохгүй, баригдчихна. Би ямар нэг өвчин авсан бол яаж хурдан арга хэмжээ авах вэ? ТУСЛААЧ.

Хариулт: Энэ нь ДОХ-ын шинж тэмдэг бишээ, үүнд эмзэглэх хэрэггүй. Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсноос шээсний сув үрэвсэж улмаар түрүү булчирхай өвдсөн байна. Түрүү булчирхайн үрэвслийн нэг шинж тэмдэг нь шээс дутуу гарсан мэт
санагддаг юм аа.

áè 2 æèëèéí ºìíº ãàõàéí õàâäàð òóñààä ìèíèé íýã òºìñºã õàâäñàí òýãýýä îäîî áàðàã õàòàíãàðò÷èõñàí. áè 18í íàñòàé îäîî òýãýýä íºãººäºõ íü õààÿà ºâääºã áàñ àö, õýâëèéí äýýð äàðàõààð õ¿íä¿¿ð, ¿ðèéí øèíãýí øàð öàãààí õîëèëäîæ ãàðäàã íîäíèí æèë ýì÷èëãýý õèéëãýýä åðººñºº íºëºº áàðà㠺㺺ã¿é ò¿ð¿¿ áóë÷èðõàéí áàãà ¿ðýâñýë áàéíà ãýñýí. îäîî áîë äýýð õýëñýí ¿ðýâñë¿¿ä èëýðäýã. áàñ øýýõýä õ¿íä¿¿ð îðãèäîã áè ÿàæ ýð¿¿ë áîëîõ óó? òóñëàà÷ ººðºº õîîë õ¿íñ äàñãàë çýðãýýð ýäãýýæ ÷àäàõ àðãà ÷àðãà áàéíà óó? óëàìæëàëò ñàéí àðãà õýëæ ºãºº÷. òýãýýä õóóõíàã äýýðõ ¿ñ öàãààí áîë÷èõ þì ýíý îäîî ÿàæ áàéãàà þì áîë? íàäàä ñàéí çºâºë㺺 ºã÷ òóñëàà÷

November 30th, 1999 by admin | 3 Comments | Filed in Тvрvv булчирхай