Archive for the ‘Бэлгийн хөрөлт’ Category
Секс хийнэ гэхээс дургvй хvрээд байна. Энэ хөрөлт vv?
November 30th, 1999 by admin | 1 Comment | Filed in Бэлгийн хөрөлтАСУУЛТ: Би 20 жил сексийн хэвийн амьдралтай байсан. Одоо 45 настай. Гэтэл сvvлийн vед нэг л дургvй хvрээд байдаг болчихлоо. Орой унтах дөхөөд ирэхээр л уур хvрээд, секс хийнэ гэхээр тээртэй санагдаад байх юм. Би бэлгийн дур хөрөлттэй болсон юм болов уу? Үvнийг яаж хэвийн байдалд оруулах вэ?
Н.Г. УБ
ХАРИУЛТ:
Өөрийн тань хувьд цэвэршилтийн vе буюу климакс эхэлсэн, дууссан алин болохыг нэмж тодруулах хэрэгтэй болов уу. Хэрэв климакс эхэлсэн явагдаж байгаа бол энэ vедээ эмэгтэй хvн бэлгийн харьцааны дур хөрөх, уур уцаартай болох, амархан хямрах, сэтгэл тогтворгvй байх гээд олон өөрчлөлтvvд гарч болдог.
Би бэлгийн хөрөлттэй юм болов уу?
November 30th, 1999 by admin | 1 Comment | Filed in Бэлгийн хөрөлтАСУУЛТ:
Бэлгийн эмгэг болжээ, тусчээ гэдгээ яг яаж мэддэг юм бэ? Би жишээ нь хэдэн сарын турш секс огт хvсдэггvй. Заримдаа бvр 3-4 сар ч огт анзааралгvй явчихдаг. Намайг хvсэхгvй хэлэхгvй болохоор нөхөр маань ч бас оролдоод байдаггvй. Гэтэл би саяхан нөхрөө нууц амрагтай гэдгийг мэдлээ. Надаас нэлээн олон эгч, бэлэвсэн эмэгтэй байх юм. Царай зvсээр ч надаас доор. Энэ бол яах аргагvй миний бэлгийн идэвхгvй байдлаас болсон байх. Тийм болохоор би нөхөртөө буруу өгсөнгvй. Харин өөрийгөө бушуухан засч секстээ сайжирмаар байна. Би бvр хөрөлттэй юм болов уу?
И.Д. 27 н. УБ
ХАРИУЛТ: Эмэгтэй хvнд бэлгийн эмгэг гэдэг нэр томъёо нь бэлгийн хөрөл гэдгээр илэрхийлэгддэг. Гэхдээ угаасаа бэлгийн дур хvсэл багатай эмэгтэйчvvд ч бас байдаг . Дур хvсэл муутай хэрнээ дур ханаж, тавьж чадахгvй байхыг хөрөлттэй гэнэ. Харин бэлгийн идэвхи муутай боловч дур тавьж чаддаг эмэгтэйчvvдийг хөрөлттэй гэж хэлэхгvй. Иймд Таны хувьд бэлгийн харьцаандаа идэвхтэй байж өөрийн дур хvслээ нэмэгдvvлэх нь асуудал нь өөрөө ухамсарлаж ойлгосон учраас хурдан vр дvнд хvрэх болов уу. Иймд танд туслах зорилгоор бэлгийн идэвхийг дээшлvvлэхэд туслах Японы нэгэн иллэгийн төрлөөс танилцуулъя. Энэхvv иллэг нь эмэгтэй хvний сэрэл мэдрэмжийг өдөөж, бэлгийн идэвхийг дээшлvvлж өгдөг юм. Цэгийн иллэгийг массажтай хослон хийх нь илvv vр дvн өгнө. /Зураг 1, 2/
Эхнэрээ яаж сексээс таашаал авдаг болгох вэ?
November 30th, 1999 by admin | 3 Comments | Filed in Бэлгийн хөрөлтАСУУЛТ: Би гэрлээд 10 жил болж байна. Эхнэр маань халамжтай, сайхан ааштай боловч сексийн хувьд vнэхээр хангалтгvй байдаг. Тэр бараг дур тавьдаггvй болохоор надад ч гэсэн эхнэртэйгээ унтах тийм сайхан байдаггvй. Vvнээс ч болсон юм уу би олон хvvхэнтэй зугаалдаг. Гэхдээ эхнэртээ хайртай. Угаасаа ийм хvйтэн эмэгтэй гэж байдаг уу? Эхнэрээ яавал сексийн амьдралаас таашаал авдаг болгох вэ? У. 34 н. УБ
ХАРИУЛТ:
Харамсалтай нь нийт эмэгтэйчvvдийн 60 - 70% нь дур тавьж, бэлгийн харьцаанаас ханамж, таашаал авч vзээгvй байдаг. Зарим эмэгтэй гэрлэснээсээ хойш нэлээн хожуу, хvvхэд гаргасныхаа дараа, бvр 10 гаруй жилийн дараа ч анх удаагаа дур тавих нь байдаг. Гэхдээ мэдээж 10 жилийн дараа дур ханадаг юм гэсэн гээд яваад байж болохгvй. Хvний бэлгийн амьдрал бас харьцангуй богино хугацаатай. Таны асуултаас харахад бэлгийн амьдралаас дур таашаал авч чаддаггvйдээ эхнэр чинь санаа сэтгэл зовдог эсэх нь тодорхойгvй байна. Мэдээж та эхнэртээ анхаарал тавьж байгаа нь сайшаалтай боловч олон жил зөвхөн өөрийгөө бодсондоо өөр хvvхнvvдтэй зугаалж байсан тань зэмлvvштэй юм. Эхнэр тань өөрөө энэ тал дээр өөрчлөгдөхийг vнэхээр хvсч, бэлгийн амьдралаасаа таашаал авдаг болох эрмэлзэлтэй байвал таны тусламжтайгаар энэ асуудлыг шийдвэрлэж болно. Та ч бас эхнэртэйгээ илэн далагvй ярилцаж байдлыг ойлгуулахыг хичээх хэрэгтэй. Ер нь бол “хvйтэн хvvхэн гэж байдаггvй, харин чадваргvй эр хvн гэж байдаг” гэж vг байдаг шvv дээ.
Эхнэр маань дур тавихгvй юм. Яах вэ?
November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Бэлгийн хөрөлтАСУУЛТ: Манай эхнэр бид хоёр секс хийхээ бараг больсон. Би шаардаж бараг гуйх нь холгvй байж хааяа нэг хийхдээ яаж ч мэрийгээд эхнэр маань ер дур тавихгvй юм. Би одоо тvvнийг яах вэ? Бvр сvvлдээ нууц амрагтай болдог юм билvv гэж хvртэл боддог боллоо. Уул нь эхнэр маань 21-тэй жаахан охин. Ийм залуугаасаа бид 2 харамсалтай байна.
Зоригоо. Өвөрхангай аймаг
ХАРИУЛТ:
21 настай эмэгтэйн хувьд бэлгийн харьцаанаас дур ханамж авах, дур тавих нь хожуу 30 гарсан хойноо эсвэл анхны хvvхдээ төрvvлсэний дараа ч юмуу vvсч бий болохыг vгvйсгэх аргагvй. Харин таны хувьд бэлгийн харьцааны энэхvv vл зохицлоос шалтгаалан бэлгийн дур хvсэл буурах зэрэг сөрөг зvйлvvд ажиглагдаж болох талтай. Аль эсвэл эхнэрий тань хувьд бэлгийн харьцаанаас татгалзах ямар нэг шалтгаан байж болно. Үvнийг тодруулахад илvvдэхгvй болов уу.





