Өндгөвч том гэх юм? Яагаад?
November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Жирэмслэлт, тepeлтАсуулт: Би 28 настай. Миний өндгөвчийг том байна гэсэн. Юунаас болж өндгөвч томордог юм бэ? Энэ нь ямар нэгэн хор нөлөө бий юv?
Хариулт:
Ямар vзлэг, шинжилгээ vндэслэж томорсон гэхээс хамаарна. Хэдийгээр өндгөвчний хэвийн хэмжээ 2 х 3 см гэх боловч хvн болгоных адилгvй, нөхөн vржихvйн нас, сарын тэмдгийн vе шат, жирэмслэлт, vргvйдэлт гээд олон шалтгаанаас томорч болно. Юуны өмнө өндгөвчний хавдар, хавдар төст эмгэг өөрчлөлтийг vгvйсгэх хэрэгтэй юм байна. Динамик vтрээ-шулуун гэдэсний vзлэг, эсвэл динамик vтрээний эхо оношлогоо зэрэг шаардлагатай. Хэрэв жирэмслэдэггvй, сарын тэмдэг тогтмол бус бол бие даасан эмгэг байж болох юм. Мөн тvгээмэл нэгэн асуудал бол өндгөвчний уйланхай. Эдээр бvгдийг ялган оношлож байж хор нөлөөний талаар ярих нь зvйтэй.




