Archive for the ‘Жирэмслэлт, тepeлт’ Category

Жирэмсний дасгалууд нь өвөрмөц онцлогтой

May 11th, 2009 by nar | 27 Comments | Filed in Жирэмслэлт, тepeлт

pregnantwomanonball “Best Mother” төвийн их эмч Б. Ундрам төрөлтийн хүндрэлийг бууруулах, төрөлтөд бэлтгэх, эхийг амраахад жирэмсэн үедээ хийх дасгал хөдөлгөөний ач холбогдлын талаар зөвлөж байна.

- Жирэмсэн эмэгтэйчүүд дасгал хийх нь ямар ач холбогдол юм бэ?
- Ихэнх эмэгтэйчүүдэд хэвлий дэх үр хөврөл аажим томрох болон дааврын өөрчлөлтүүдтэй холбоотойгоор бие эвгүйрхэх мэдрэмж төрдөг. (more…)

Tags:

Би анхны хvvхдээ авахуулах гэж байна. Юунд анхаарах

November 30th, 1999 by admin | 3 Comments | Filed in Жирэмслэлт, тepeлт

Асуулт: Би 22 настай, 2 сартай жирэмсэн, анхны жирэмслэлт. Гэтэл хэдий харамсалтай ч эрvvл мэндэд хор нөлөөтэйг нь мэдсэн ч хvvхдээ авахуулахаас өөр аргагvй байна. Анхны хvvхдээ авахуулчихвал дахиж хvvхэдтэй болдоггvй гэх юм. Мэдээж би 2-3 жилийн дараа хvvхэд төрvvлнэ гэж боддог. Бvр 3, 4 хvvхэдтэй болно гэж боддог. Тэгвэл эрvvл мэнддээ бага хор учруулахаар хожим нь дахин хvvхэд төрvvлэхийн тулд юунд анхаарах вэ?

Xариулт:
Би угаас бvх абортын эсрэг. Гэхдээ хэвлийдээ өөр амьдрал тээх эсэх гэдэг таны эрхийн асуудал. Нэгд: баталгаатай сайн газар хандаарай. Хоёрт: дахиж хvсэлтгvй жирэмслэхгvйн тулд тохирсон хамгаалалтаа сонго. Бодит байдалд бvх юм зөв зохистой, ямар нэгэн хvндрэлгvй болсон vед дахин жирэмслэхгvйн эрсдэл маш бага. Зөвлөгөөгөөр туслаж болно

Өндгөвч умайтай холбоотой байж магадгvй

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Жирэмслэлт, тepeлт

АСУУЛТ:Би 27 настай. 10 жилийн дараа хоёр дахиа төрсөн. Одоо охин маань 7 сартай. Гэтэл сvvлийн хэд хоног давсгаар нэвт хатгаж хvчтэй өвдөөд байхаар нь vзvvлтэл сав чинь агшаагvй байна гэх юм. Ийм юм байдаг юм уу? Юунаас болж байгаа юм бэ? Энхээ. УБ

ХАРИУЛТ:Хvvхэд төрөөд 7 сар болоод байхад умай агшаагvй байна гэдэгт би эргэлзэж байна. Үнэхээр умай агшаагvй том хэвээрээ байгаа бол ямар нэг хэмжээгээр доошоо цусархаг ялгадас гарах ч юм уу өөр бусад шинж тэмдэг илэрч байх ёстой. Харин өндгөвчтэй холбоотой ямар нэг vvсгэвэр тухайлбал киста, уйланхай байж болох юм. Бас угаасаа бага зэрэг том умайтай хvн ч байдаг. Гэхдээ мэргэжлийн эмчид vзvvлэх шаардлагатай.

Туранхай хvмvvс амархан зулбадаг гэж vнэн vv?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Жирэмслэлт, тepeлт

АСУУЛТ:
Эгч маань 32 настай. Нөхөр, нэг хvvхэдтэй. Хvvхэд нь 8 настай. Одоогоос 6 жил орчмын өмнө аборт хийлгэсэн. Гэтэл vvний дараах жирэмслэлтvvд нь бvтэлгvй болсон. 2 жилийн өмнө нэг зулбаад, энэ өвөл жирэмсэн байгаад ураг бойжих явцдаа амьгvй болсон байсан гэсэн. Абортоос болж ингэх vv? Эгч маань их туранхай. Ер нь туранхай хvмvvс амархан зулбадаг гэдэг vнэн vv? /Х. Баянхонгор/

ХАРИУЛТ:Энд гол нь юунаас болсон шалтгааныг нь зөв тогтоох хамгийн чухал. Зарим тодорхой зvйлийг хэлэх аргагvй байна. Гэхдээ ургийн амьгvй болно гэдэг vр хөндөлттэй шууд холбоотой бол биш. Зулбалтын шалтгааны нэн тvрvvн оношлох хэрэгтэй. Ураг амьгvй болно гэдэг нь жирэмсний хожуу vе буюу 5-с дээш сартайд яригддаг. Харин өсөлтгvй жирэмслэлт гэдэг нь жирэмсний эхэн vе буюу 5 хvртэлх сар юм. Энэ тохиолдолд ураг амьгvй болох гэж хэлэхээс илvv өсөлтгvй жирэмслэлт гэх ёстой. Өсөлтгvй жирэмслэлт болох хэд хэдэн шалтгаан байж болно. Үvнээс манайд урагт вирусын гаралтай, жишээ нь herpes юмуу, цитамегаловирус гэх юм уу халдвар авахуулах явдал хамгийн элбэг тохиолдож байгаа. Энэ нь жирэмсний бага vед хvндээр ханиад томуу тусах, ер нь вирусын гаралтай өвчнөөс улбаатай. Их туранхай буюу өвчний, хоол ундны дутмагшлаас vvсэлтэй туранхай байх нь vр зулбахад нөлөөлж болно. Өөрөөр хэлбэл биед хэрэгцээт хоол тэжээлээ авч чадахгvй, эрvvл мэндийн байдал, биеийн дотоод орчин хангалтгvй, бодисын солилцооны алдагдалтай байна гэсэн vг шvv дээ. Энэ хvний хувьд биеэ эрvvл vед сайн шинжилгээ өгөх хэрэгтэй. Вирус хvний биед vлдчихдэг. Тэхээр vvнийг шинжилгээгээр тогтоочих юм бол эмчилгээ нь тодорхой болно.

Миний бэлэг эрхтэний нэг уруул нь урт байдаг. Энэ өвчин vv?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Жирэмслэлт, тepeлт

Асуулт: Миний бэлэг эрхтэний уруулын нэг талын амсар нь нөгөөгөөсөө илvv урт. 3-4 жилийн өмнөөс нэг талын уруул нь илvv гараад нэг мэдэхэд сунаад ургасан байсан. Уг нь би бэлгийн ариун цэврийг сайн сахиж өглөө бvр Intimate wash хэрэглэж угаадаг. Яагаад гэнэт ийм болсныг би өөрөө ч сайн мэдэхгvй байна. Үvнийг хагалгаа хийгээд нөгөө талтай нь ижил болгож болох уу? Ийм өвчин байдаг юм уу? Хэрэв өвчин бол ямар эмчилгээ хийлгэх вэ? Хаана хандах вэ?
Ө.З

Хариулт:
Гадна бэлэг эрхтэнд 2 талд их бага уруул гэж байдаг. Голчлон тvvний бага уруул нэг нь нөгөөгөөс том жижиг байх явдал бий, ялангуяа төрний дараа илт мэдэгдэнэ. Ихэвчлэн ямар нэгэн өвчин эмгэг, ариун цэврийн асуудалтай хамаагvй. Хvний нvд хөмсөг тэр болгон симметри байдаггvйтэй адил асуудал. Гэхдээ ховор тохиолдолд гадна бэлэг эртхний ургацаг, хавдрын асуудал, булчирхай тунгалагын замын асуудалтай байх тул vзvvлэхэд илvvдэхгvй. Цэвэр гоо сайхны vvднээс мэс засал хийлгэж болно. Манайх энэ төрлийн мэс хагалгаануудыг удахгvй хийж эхэлнэ.

Цагаан юм эхсээд байгааг яаж эмчилдэг юм бэ?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Жирэмслэлт, тepeлт

Асуулт: Биеэс ялгарах цагаан юм ихсээд байгааг яаж эмчилдэг юм бэ? Би мөөгөнцөр юм болов уу гэж бодоод шинжилгээ өгөхөд зvгээр эрvvл байна гэсэн. Гэхдээ хэвийн байдгаасаа ихэссэн байгаа. /З. 25 н. УБ/

Хариулт:

Эмэгтэй хvний биеэс ялгарах цагаан юм гөнц мөөгөнцрийн vед гардаг юм биш. Өөрт зовиургvй, эмгэг шинж тэмдэг илрэхгvй бол тухайн хvний онцлог байж бас болно. Ерөөсөө vтрээний орчин өөрчлөгдсөн, дисбатериоз буюу биед байх ёсгvй өөр нянгууд ихэссэн, давамгайлсан эсвэл өөрчлөгдсөнтэй холбоотой цагаан ялгарал ихэсдэг. Тиймээс vvнийг арилгахын тулд, мөн мөөгөнцөртэй байлаа ч ганц мөөгөнцрийн эсрэг эмчилгээ хийх биш vтрээний эрvvл, хэвийн орчинг хангах эмчилгээ хийх нь чухал. Үтрээ өөрөө хvчиллэг орчинтой. Хэвийн байдал нь Ph 3.8.-4.2 байх ёстой. Үтрээнд байх ёстой бактерийн 90 хувь нь сvvний хvчил ялгаруулдаг, vтрээний хvчиллэг, шvлтлэгийн тэнцвэрийг зохицуулдаг лактобактери юм. Гэтэл ахуйн болон бэлгийн ариун цэвэр сахиагvйгээс энэ бактерийн хэмжээ багасан vтрээний Ph 4.2-оос дээш гарвал шvлтлэг ихэсч дисбактериоз болно.

Төрөхөд хярзан урагдаад өвдөх болов уу?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Жирэмслэлт, тepeлт

Асуулт
Би 19, нөхөр маань 22 настай. Бид гэрлээд удаагvй ч анхны унталтаас эхлээд л одоог хvртэл өвдөлт мэдрэгдсээр л байгаа. Зарим байрлалд бvvр илvv өвддөг. Сексийн дараа миний хярзан хавиар хорсдог юм. Тэр хавиар сэтэрч зvсэгдсэн юм шиг нэг хэсэг шарх байдаг. Эмчид vзvvлэхэд хярзан чинь арай л өндөр юм байна гэсэн. Тvvнийг ямар нэг аргаар засуулах шаардлагатай болов уу эсвэл аяндаа зvгээр болох уу? Энэ эмгэг vv? Бид хоёр ойрын vед хvvхэдтэй болохоор төлөвлөж байгаа. Гэтэл төрөхөд хярзан илvv их урагдаад аймаар юм болох болов уу,

Хариулт:

Олон шалтгаан байж болно. Залуу хосуудын тvгээмэл явдал бол эр бэлэг эрхтэн хөвчрөн босоход харьцаа эхлэх дохио мэт боддогт байдаг. Эмэгтэй хvний дур сонирхол, сэрэл хангалттай болсон, vтрээний орох хэсгийн булчирхайн шvvрэл хангалттай болж vтрээг чийглэсний дараа хавьталд орвол өвдөлт мэдрэгдэх явдал vгvй. Дараа нь хорсож өвдөнө гэдэг vvнтэй холбоотой хярзан орчмын арьсанд бичил язралт vvссэнээс болдог. Сэтэрч зvсэгдсэн юм шиг гэдэг нь vvний гэрч биз. Ийм байхад арьсний хамгаалах vvрэг алдагдаж, аливаа халдвар, vрэвсэл болох эрсдэл нэн өндөр болдог. Хярзан дээр доор гэх нь зөвхөн тухайн хvний онцлог тул өөртөө тохирсон тааламжтай байрлалд харьцах хэрэгтэй биз. Гэхдээ залуу хосууд янз бvрийн туршилт их хийж байж, сая санаа цадаж тогтдог талтай. Хярзанг мэс заслаар засуулах ямар ч шаардлага байхгvй. Ийм тохиолдолд тийм эмнэлгийн заалт ч vгvй. Эмэгтэй хvн жирэмслэхэд бие, организмд гайхамшигтай өөрчлөлтvvд гарч, төрөлтөнд бэлтгэгддэг. Vтрээ, хярзан, гадна бэлэг эрхтэн хөвсийн томорч, хэт уян зөөлөн,сунамтгай болдог тул төрлөгийг зөв удирдсан vед заавал урагдал гарах албагvй. Урагдлаас сэргийлэх эх барих талаас олон арга бий шvv дээ.

Зvvн өндгөвч умайд шахсан байрлалтай гэх юм. Яагаад

November 30th, 1999 by admin | 1 Comment | Filed in Жирэмслэлт, тepeлт

Асуулт:
Би төрж байгаагvй, саяхан гэрлэсэн. Миний vтрээ жижиг багтаамжтай юм шиг санагдаад байна. Тийм байж болох уу? Хэрэв жижиг бол хvvхэд тээх, төрvvлэхэд нөлөөлөх vv? Бас миний зvvн өндгөвч умайд хэт шахсан байрлалтай юм байна гэсэн. Энэ өвчин vv? Яагаад ийм байрлалтай болчихдог юм бол?
19 н. Намуун

Хариулт:

Мөн бэлгийн хавьтлын өмнөх бэлтгэл хангалтгvйтэй л холбоотой буруу ойлголт байх. Төрөлхийн vтрээ хөгжил дутуу, гvйцэд боловсроогvй гэх ховор тохиолдол байдаг. Нэгэнт умай өндгөвч гэж ярихыг бодоход таны хувьд бvх юм хэвийн биз ээ. Зvvн өндгөвч хэт шахсан гэх мэт яриа ихэвчлэн “эхо”-д харуулсны дараа яригддаг. Тэгвэл та дахиад 2-3 газар “эхо”-д харуулаарай шал өөр юм хэлэх болно. “Эхо” ууг нь эмчийн ажилд туслах оношлогооны хэрэглvvр юм, гэвч манайд эсрэгээр жинхэнэ эмчийн ажилд саад болох, бусдыг төөрөгдvvлэх, зөвхөн мөнгө олох хэрэгсэл болоод хувирчихсан. Хvмvvс ч эмчээ гэж хvнтэй харьцахаасаа илvv, техник сэтгэхvйтэй болцгоосон цаг юм. Эрvvл мэндийн ихэнх асуудал тухайн хvний сэтгэл санаа, бодол ойлголт, эндvvрэл ташаарлаас болох талтай. Таны хувьд юу хэвийн, юу хэвийн биш болоод байгааг нэг биш удаа таныг анхааралтай дотуур vзлэг хийсэн, тантай харьцсан эмч л илvv vнэн бодитой хэлэх боломжтой. Эмэгтэй хvний бие организм гэж өндгөвчний мөчлөг, сарын тэмдгийн мөчлөг, нөхөн vржихvйн vе, жирэмслэлт гээд байнгын өөрчлөлтөнд орж байдаг, дээр нь хvн болгон өөрийн сэтгэл санаа, мэдрэл мэдрэмж гээд онцлогтой гэвэл ямар ч мундаг эмчид ганц vзvvлээд “туйлийн” vнэнийг сонсноо гэдэг худлаа.

Эхнэртэйгээ анх унтахад цус гараагvй. Яагаад?

November 30th, 1999 by admin | 1 Comment | Filed in Жирэмслэлт, тepeлт

Асуулт:
Бид гэрлээд хоёр жил болж байна. Гэтэл миний сэтгэлээс гардаггvй нэг асуудал байдаг юм. Эмэгтэй хvн анх хvнтэй унтаж онгон хальс нь цоороход цус гардаг гэдэг. Гэтэл эхнэрийнхээс маань цус гараагvй. Эхнэр маань надад “би анх удаа чамтай унтаж байна” гэж ам тангараг өгч байсан. Тухайн vедээ яагаад гэж асуухад манай эгчийнхээс ч бас гараагvй гэж хэлсэн. Би эхнэртэй хайртай болохоор юм бодоогvй юм. Гэхдээ л хааяа бодогдоод байх юм. Энэ удамшил юм болов уу?
Төгсөө 28 настай

Хариулт:

Заавал цус гарах албагvй. Vнэхээр хайртай бол цусын гаргах хэрэг юун. Ийм дэмий юмыг сэтгэлээсээ гаргаж хая. Онгон хальс хэмээх салст бvрхэвч нь ихэвчлэн бэлгийн харьцаанд ороогvй эмэгтэйчvvдэд байдаг. Голдоо янз бvрийн хэмжээ хэлбэрийн нvхтэй бөгөөд тvvгээр сарын тэмдгийн цус гарна. Анх vтрээрvv эр бэлэг эрхтэн ороход бага зэрэг цус гарах явдал бий.
Гэхдээ онгон хальс байгаа эсвэл байхгvй гэдгээр тус эмэгтэй хавьталд орсон ороогvйг нотлох арга байхгvй. Хэзээ ч харьцаанд ороогvй гэх мөртлөө онгон хальсгvй охид байдаг. Идэвхтэй биеийн хөдөлгөөн, спорт, бvжиг зэргээр хичээллэдэг бол онгон хальс урагдаж бас болно. Төрөлхийн уян хатан байх vед хавьталд орсон ч урагддаггvй, цус гардаггvй талтай. Ямар ч эмч vзээд онгон хальс урагдсанаар 100% хавьталд орсон байна гэж батлах аргагvй. Хvvхдийн хvчирхийллэлийн асуудал харамсалтай нь ихсэх боллоо. Энэ бол өөр хэрэг. Нас бие гvйцэх хэрээр ямар ч хавьталд ороогvй байхад онгон хальс урагдаж болно шvv. Ер нь цус гарсан, гараагvй гэх нь африкийн ба бусад зарим орны шашин зан vйлтэй холбоотой байдаг асуудал, анхны шөнийн дараа цустай даавууг бахархалтайгаар vvдэн дээрээ өлгөдөг гэсэн. Онгон хальсыг Гимен гэдэг, Бахус ба Венус 2-ын хvv грекийн бурхан Гименэусын нэрээр нэрлэсэн бөгөөд гэрлэлт хуримын бурхан гэдэг. Иймд зарим газар цус гарахгvй байхвий гэж давхар сэргийлж, урьдчилан эмчид vзvvлж, мэс засал хийлгэдэг талтай.

Vтрээний хуурайшил гэж юуг хэлдэг вэ?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Жирэмслэлт, тepeлт

Асуулт: Би 33 настай, хоёр хvvхэдтэй. Урд нь нэг удаадаа 2-3 удаа байтугай дараалан бэлгийн харьцаанд ороход зvгээр л байдаг байсан. Гэтэл сvvлийн vед сексийн дараа бэлэг эрхтэн хөндvvрлээд, бас нөхрийн бэлэг эрхтэн vтрээнд ороход минийх өвдөөд байхаар нь халшраад сексдэж чадахгvй болохоор нөхөр маань уурлаад хардах боллоо. Арьс өнгөний эмчид vзvvлэхэд эрvvл байна гэсэн. Юунаас болж ингэж өвддөг юм бол? Vтрээний хуурайшилт гэдэг нь юм болов уу? Үтрээний хуурайшил гэж юуг хэлдэг вэ? Яавал vvнээс сэргийлэх вэ?
Дээгий УБ хот /утсаар ирсэн асуулт/

Хариулт:

Ихэнх эмэгтэйчvvдэд эрт орой хэзээ нэгэн цагт бэлгийн хавьталтай холбоотой зовиур, өвдөлт илэрдэг. Тvр зуурынх ч байж болно, эсвэл бvх насны турш дагалдана. Vнэндээ олон зvйлээс хамаарна. Залуу насныханд ихэвчлэн бэлгийн дур сонирхолгvй байх эсвэл хангалттай дур хvсэл хvрээгvй байхад шууд хавьтсанаас болж vvсдэг. Ийм vед бэлэг эрхтэн бэлтгэгдээгvй байх бөгөөд хавьтал нь өвдөлт vvсгэх бөгөөд улмаар өвдөлт нь дур хvсэл сэрэхэд саад болно. Дараа нь хавьтана гэхээс өвдөж эхлэнэ, гэх мэт vрэлжилнэ. Эмэгтэй хvн бэлгийн харьцаанд бэлэн болох vед vтрээ өргөн, урт болно, vрэлт өвдөлтийг багасгах ялгадас шvvрэл ихсэнэ. Vтрээ гэж угаас шvvрэл, ялгадасгvй vед дотор нь юм орох зориулалтгvйг санах хэрэгтэй. Vvнийг хуурайшилт гэж ойлгож болно. Ахимаг насныханд хуурайшилтийн шалтгаан өөр, тустай асуудал шvv.
Дур хvслээ сэрээхийн тулд орчноо мэдэр, таны зvрх сэтгэл, ухаан бодол, бие махбодь тань бэлгийн харьцаанд орох, таашаал авахыг хvсэж байх хэрэгтэй. Хэрэв хоорондын харьцаа тань нэг л биш бол хэцvv дээ, учраа олтол нэг оронд орохгvй байх нь дээр биз. Тайвширж чадах их чухал, тусгай дасгалууд бий шvv. Мэдрэмжээ сайжруул, фантазаа хөгжvvл. Мөн усан суурьтай тусгай чийгшvvлэгч гель хэрэглэж болно, зарим хvмvvс тос хэрэглэдэг нь халдвар талаасаа тохиромжгvй шvv. Оношлогдоогvй vтрээний vрэвсэл ба бусад эмгэгийн vед мөн хуурайшиж өвдөх тал бий.