Archive for the ‘Чалх’ Category

45 насанд сулралтай болох уу?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Чалх

АСУУЛТ:
Эр хvний бэлгийн чадавхийн бууралтыг яаж мэддэг юм бэ? Би уг нь хэвийн бэлгийн амьдралтай байсан. Сvvлийн 1 жил орчим дур сонирхол огцом буурчихлаа. 45 насанд сулралтай болно гэж бий юу?
Д. УБ хот

ХАРИУЛТ:

Эр хvний бэлгийн чадавхи буурах нь бэлгийн харьцаанд дур сонирхолгvй болох, vрийн шингэнээ эрт алдах, бэлгэ эрхтэний хөвчрөлт сулрах зэрэг шинж тэмдэгvvдээр илэрч болно. Бэлгийн сулрал төдөн наснаас эхэлдэг гэсэн тодорхой нас байдаггvй. Зөвхөн тухайн хvний өөрийнх нь бэлгийн чалхаас шалтгаална. Янз бvрийн өвчний шалтгаантайгаар бэлгийн сулрал эрт эхлэх нь бий.

Нөхөр маань секс хийхгvй удаад байна. Юунаас болж байна

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Чалх

АСУУЛТ: Нөхөр бид хоёр гэрлээд 12 жил болж байна. Долоо хоногт 3-4 удаа тогтмол бэлгийн харьцаанд ордог. Гэтэл сvvлийн vед нөхөр маань хэдэн өдөр дараалан секс хийчихээд 1-2 долоо хоног бvр огт хийлгvй завсарлачихдаг боллоо. Ийм тогтвортой биш байдал сексийн ур чадвар юм уу, бэлгийн өвчлөлтэй холбоотой юу? Юунаас болдог вэ?
Туяа Орхон аймаг.

ХАРИУЛТ:

Хэдэн өдөр дараалан секс хийгээд 1-2 долоо хоног завсарлаж байгаа нь тухайн хvний ажлын онцлог зэргээс шалтгаалсан өөрчлөлт байж болно. Наснаасаа хамааран долоо хоногт 3-4 удаа тогтмол бэлгийн харьцаанд орох нь бие организм хэт ачаалал авах, ядрах зэргээс сэргийлэх ач холбогдолтой. Иймд тогтмол харьцаагаа эргээд сэргээхийг хичээх хэрэгтэй гэж зөвлөж байна.

Тамхи бэлгийн чадавхид нөлөөлөх vv?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Чалх

АСУУЛТ: Би 13 настайгаасаа тамхи татсан. Тамхи уушиг муутгадаг гэдгийг мэднэ. Гэтэл тамхи их татахаар бэлгийн чадавхи буурдаг гэх юм vнэн vv? Хэрвээ ийм зvйл тохиолдсон бол яах вэ?
Д. 26 н. Дорноговь аймаг

ХАРИУЛТ:

Удаан хугацаагаар тамхи татах нь уушиг муутгахаас гадна судас нарийсгаж, судасны ханыг хатууруулдаг. Ингэснээр цусны эргэлтэнд нөлөөлж улмаар таны бэлэг эрхтэнд хvрэлцэн очих цусан хангамжинд өөрчлөлт оруулснаар бэлгэ эрхтэн хөвчирөх процесс буюу бэлэг эрхтэний хөндийлөг биет цусаар дvvрэх нь муудна. Үvний улмаас бэлгэ эрхтэний хөвчрөлт сулрах, эрт бэлгийн сулрал vvсэх талтай.

Нөхрийн маань бэлэг эрхтэн хөвчрөөд удаад байна.Энэ эмгэг vv?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Чалх

АСУУЛТ: Нөхөр маань 45 настай. Сvvлийн vед секс хийхийн өмнө бэлэг эрхтэн нь хөвчрөөд буухгvй, хурьцал бараг цаг хагас хэртэй vргэлжилдэг болоод байна. Хөвчрөлт нь хэвээрээ ч чанга биш сулавтар болчихдог. Нас ахиад ирэхэд ийм зvйл тохиолддог юм уу, эсвэл эмгэг байна уу? Яаж тvvнд туслах вэ?
Туул. УБ

ХАРИУЛТ:

Нас ахихад ийм зvйл тохиолдох нь ховор. Иймд юуны тvрvvнд нөхрөө мэргэжлийн эмчид vзvvлж шинжилгээ өгvvлэн оношийг нь зөв тогтоолгосны дараа өөрт нь тохирсон эмчилгээ хийлгэх шаардлагатай.

Төмсөг том, жижиг төмсөг бэлгийн чадавхид нөлөөлex vv?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Чалх

АСУУЛТ:
Хоёр төмсөгний хэмжээ нь яг адилхан биш байж болно гэж дуулсан. Том жижиг төмсөгтэй бол эр хvний эрvvл мэнд, бэлгийн чадавхид нөлөөлдөг vv? Эсвэл хvvхэдтэй болоход ч юм уу? Хvvхэд байхдаа зодолдож байгаад төмсөг рvvгээ модоор цохиулсан юм. Үvнээс болоод төмсөгний хэмжээ өөрчлөгдөнө гэж бий юу?
Лхагваа. 23 н. УБ

ХАРИУЛТ:

Хvний төмсөгний хэмжээ нь адилхан байдаг. Харин нэг нь нөгөөгөө бодвол ялимгvй дор унжсан байрлалд байна. Том жижиг төмсөгнөөс шалтгаалан эр хvний эрvvл мэнд, бэлгийн чадавхид нөлөөлөхгvй. Мөн хvvхэдтэй болох буюу vр тогтоох чадавхи нь төмсөгний ажиллагаанаас шалтгаалахаас тvvний том, жижиг хэмжээнээс огт хамаарахгvй. Гадны бэртэл гэмтлээс болж төмсөг бяцрах, няцрах зэрэг өөрчлөлт орсоноос томорсон мэт болдог. Үvнийг хэмжээ өөрчлөгдөхтэй холбон ойлгож болохгvй.

Яаж тvргэн тавьдаггvй болох вэ?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Чалх

АСУУЛТ:
Vрийн шингэн тvргэн гадагшлаад байгаагаас яаж сэргийлэх вэ? Би хоёр жилийн өмнөхөөс тvргэн тавьдаг болчихсон юм шиг байна.
О.О 28 н. УБ

ХАРИУЛТ:

Vрийн шингэн тvргэн гадагшлах нь тодорхой нэгэн өвчний шалтгаанаас болдог бэлгийн сулралын нэг хэлбэр юм. Урьд нь хэвийн хэмжээнд байж байгаад сvvлийн хоёр жил vрийн шингэн хурдан гадагшилж байгаа бол энэ нь ямар нэгэн өвчний шалтгаантай байж бvрэн болох тул та тодорхой шинжилгээ хийлгэн оношоо тодруулаад тохирсон эмчилгээ хийлгэвэл vр дvнд хvрнэ.

Нөхөр маань гадаадад ажиллаж байгаад жилийн дараа ирсэн. Гэтэл би нөхрөөсөө таашаал авахгүй байна. Зөвлөгөө өгөөч…

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Чалх

Асуулт: Сая хэд хоног чөлөөгөөр ирээд явсан. Өмнө нь би нөхрөөсөө маш гоё таашаал авдаг байсан боловч сая ерөөсөө тийм байгаагүй. Яг тавих гэхээр түүний эрхтэн буучихаад байсан. Энэ юутай холбоотой вэ? Нөхрийн маань чалх муудсан байж болох уу. Үүнд тодорхой зөвлөгөө өгөөч.

Хариулт: Ер нь бэлгийн тогтмол амьдралд байж байгаад завсарлахад эрэгтэй хүний бэлгийн үйл ажиллагаа өөрчлөгддөг. Хурдан тавих, дундаа буух гэх мэт гармоны байдлууд нь өөрчлөгдсөнтэй холбоотой. Хэрвээ нөхөр тань ирээд нилээд удсан бол энэ байдал гайгүй болчих байсан. Удаандаа засрахгүй байсан ч эмийн хөнгөн хэлбэрийн эмчилгээ хийлгээд л гайгүй болчихно. Үүнд санаа зовох огтхон ч хэрэггүй.

Bi 6 sariin daraa 20 nas hureh eregtei. naiz ohin baihgui. 2 jiliin omno anh huntei untaj uzsen. Ternes omno gar hangalga hiideg baisan. gehdee odoogiinhoos haritsangui baga. bi barag 3 jil iluu gar hangalga hiij baigaa. harin yordoo 2 udaa l ohintoi havitsan. ter ued bi oiroltsoogoor 30 minut hiijiij tavidag baisan ingej 2,3 udaa tavidag baisan. harin udaan gar hangala hiigeed ohintoi havitahgui bolohor belgiin sulraltai boldog gej sonsson. bi tegehvii gedegt sanaa zovj baina. Bi gar hangalgaa odoonoos bagasgaad bur zogsoogood heden jil yavbal muu ur dagavar baigaa yu? Sanamsargui havitald orohos ooroo zailshiij baigaa. belgevchtei baisan ch demii gej bodson. ooriigoo hamgaalah uudnees gar hangalga l hij baigaa. bolih geher bas ooriigoo diilehgui baina. uchir n gar hangalga hiher stress tailagdaad neg l bie hongorood saihan boldog yum. ene buhniig yaj shiidvel zuitei ve. Belgin sulrald huregdvel bol odoo bi yah ve? Baga bagar bagasgasaar bolih heregtei yu? Bi ooriigoo baga bagaar belgin sulraltai boljin gej bodoh yum. Negent belgin sulraltai boltson bol odoo gar hangalga hiihee boliod ehnerteigee bolchood sex hiivel butsaad hevendee oroh uu? Esvel muu noloolol n uldeh uu? bi gadaadad baidag. gadaad hel der teriigee end emchid helj zovlogoo avch chadahgui yum. Yaval deer ve jiiriin havitagchtai baihiig husehgui yum. neg moson ehner boloh hunee olj sex hiitel oor huntei sex hiimergui baina. risktei baimargui baina. yah ve mergejliin emch naraa mash sain todorhoi zovlogoo ogch tuslaach.

November 30th, 1999 by admin | 13 Comments | Filed in Чалх