Archive for the ‘Чалх’ Category

Хятадууд яардаггүй

February 13th, 2008 by admin | 9 Comments | Filed in Чалх

АНУ-ийн Аризона мужийн их эмнэлгийн эрдэмтэн судлаачид эртний Хятадын Даосын сексийн сургаалыг судалж байгаад хүний бие дээр туршилт хийсний үндсэн дээр нэгэн сонирхолтой нээлт хийжээ. Тэд судалгааныхаа дараа “Эрэгтэй хүн сексийн үед дур тавилтаа барьснаар эмэгтэйдээ илүү их таашаал өгөхөөс гадна өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалдаг” гэсэн дүгнэлтэнд хүрчээ.
(more…)

Tags:

Насны байдалд тохирсон секс хийх норм байдаг уу?

November 30th, 1999 by admin | 3 Comments | Filed in Чалх

АСУУЛТ: Секс хийхэд эрэгтэй хvнд насны байдал хэр нөлөөлөх вэ? Ер нь насны байдалд тохируулсан секс хийх “норм” гэж байдаг уу?

ХАРИУЛТ:

Бэлгийн харьцаанд насны байдал тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Гэхдээ тухайн хvний бие организмын онцлог, бэлгийн чадавхиас хурьцлын тоо хэмжээ хамаарна.
Ер нь дундаж хэмжээ нь долоо хоногт
20-30 насныханд 5-7 удаа


30-40 насныханд 3-5 удаа


40-50 насныханд 2-3 удаа


50-60 насныханд 1 удаа


60-аас дээш насныханд сард 2 удаа гэх мэт байдаг.

Секс цөөн хийх нь эрэгтэй хvний биед муу нөлөөтэй ю

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Чалх

АСУУЛТ:
Би 32 настай. Суугаа ажил ихтэй, гадуур гарахаараа машинаа барьдаг. Долоо хоногт дунджаар 2 удаа л сексийн харьцаанд ордог. Заримдаа огт секс хийлгvй 10-14 хонох нь ч бий. 30-35 настай эрчvvд долоо хоногт 4-5 удаа бэлгийн харьцаанд орох ёстой гэж эмчийн яриаг радиогоор сонссон. Ямар тохиолдолд секс бага байна гэж vзэх вэ? Энэ нь эрэгтэй хvний биед хортой нөлөө vзvvлэх vv?
Л. УБ

ХАРИУЛТ:

Удаан хугацаагаар суугаа ажил хийснээс шалтгаалан доод биеийн цусан хангамж тогтонгиших, цусны эргэлт удаашрах явц vvснэ. Үvнээс шалтгаалаад бэлэг эрхтний хөвчрөлт сулрах, бvрэн хөвчрөхөө болих зэрэг өөрчлөлт гардаг. Мөн ажлын ачаалал ихтэйбайдаг хvмvvсийн хувьд бэлгийн ажиллагааны дур хvсэл харьцангуй бууруу байдаг. Гэвч бэлгийн амьдрал нь харьцангуй идэвхтэй биш ч, тогтмол байдаг хvмvvсийн хувьд бэлгийн ажиллагааг удаан хугацаагаар тасалсан эр хvнтэй харьцуулахад бие организм гарах өөрчлөлт харьцангуй бага байна. Харин бэлгийн ажиллагааг удаан хугацаагаар хорьж, ялангуяа vрийн шингэнийг удаан хугацаагаар гадагшлуулахгvй байх нь муу vр дагаварт хvргэдэг. Иймээс байнгын, тогтмол бэлгийн харьцаанд байх, гарцаагvй шаардлагатай vед гар хангалга хийж vрийн шингэнийг зохих цагт нь гадагшлуулж байх нь чухал юм.

Бодибилдинг бэлгийн сулралтай болгох уу?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Чалх

АСУУЛТ: Би бодибилдингээр хичээллээд хагас жил болж байна. Гэтэл сvvлийн vед нэг их секс хvсэхгvй болчихлоо. Уул нь би шаггvй “дуртай” залуу байлаа. Гадаад төрх маань давгvй, олон хvvхэнтэй уулзаж учирч байсан. Одоо бол урд нь яаж сэтгэл татаж байсан сайхан хvvхэнтэй унтах бололцоо байсан ч унтах хvсэлгvй байх юм. Бодибилдинг бэлгийн сулралтай болгоно гэж байх уу?
Ганаа 26 н УБ

ХАРИУЛТ:
Бодибилдингээр хичээллэснээс болж бэлгийн сулрал vvсэхгvй. Харин биедээ хэт ачаалал авч ядарсан, ажил амралтаа зөв зохицуулж чадаагvй, магадгvй таны хэрэглэдэг хорт зуршлаас чинь шалтгаалан эсвэл ямар нэгэн өвчний vvдэлтэйгээр бэлгийн сулралын хэлбэр ажиглагдаж байгаа байж болно. Мэргэжлийн секспатологич эмчид vзvvлж зөвлөгөө авахыг зөвлөе.

Бэлгийн чалх муудсанаа яаж мэдэх вэ?

November 30th, 1999 by admin | 1 Comment | Filed in Чалх

АСУУЛТ: Эрчvvдийн бэлгийн сулралыг сайжруулна гэсэн эмнvvд их л рекламдах болж. Эр хvн бэлгийн чадавхиа муудлаа гэдгээ мэдэх анхны ямар шинж байдаг юм бэ? Эдгээр эмнvvдийг яаж сонгож хэрэглэх вэ?

ХАРИУЛТ:

Эр хvн бэлгийн чалх муудах нь 1. Vрийн шингэнээ эрт алдах 2. Бэлэг эрхтэн хөвчрөлт сулрах гэсэн хоёр хэлбэрээр илэрч болно. Бэлгийн сулрал vvсэх шалтгаан нь олон янз. Органик гаралтай өвчин, тvрvv булчирхайн vрэвсэл, стресс, невроз гээд олон өвчин, хvчин зvйлээс vvсгэгдэнэ. Иймд мэргэжлийн эмчид vзvvлж бэлгийн сулралд хvргэж буй шалтгааныг эхлээд тогтоолгож, тvvнд тохирсон эмчилгээг хийвэл vр дvнтэй болно. Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй.

Зөвхөн гадаадын эмэгтэйг харахаараа сэрэл хөдөлдөг бол сексийн эмгэг мөн vv?

November 30th, 1999 by admin | 1 Comment | Filed in Чалх

АСУУЛТ:
Би 20 настай. Их сургуулийн оюутан. Уржнан эмнэлэгт хэвтэж байгаад өөрөөсөө 10 гаруй эгч орос хvvхэнтэй анх унтаж vзсэн. Анхных болохоор тэр vv тэр шөнө надад дэндvv сайхан байсан. Тvvнээс хойш дахиад нэг ч удаа эмэгтэй хvнтэй ойртоогvй. Хэчнээн аятайхан ч бай, монгол хvvхэн ердөө таалагдахгvй юм. Харин сарын өмнө нэг унгар хvvхэнтэй санамсаргvй хэдхэн минут ярилцахдаа сэрэл хөдлөөд би бараг ухаан алдах нь уу гэмээр болсон. Одоо би их хэцvv байдалтай байна. Дандаа гар хангалга хийх эрvvл мэндэд муу юу? Зөвхөн гадаадын эмэгтэйг харахаараа сэрэл хөдөлдөг бол сексийн эмгэг мөн vv? Үvнээс яаж салах вэ? Т. Дархан

ХАРИУЛТ:

Гетерохромофилия гэж өөр өнгийн арьстай хvнд хурьцах байдлаар илэрдэг бэлгийн эмгэгийн нэг хэлбэр, гаж зуршил байдаг. Өөрийн чинь хувьд гетерохромофилийн нэг хэлбэр ажиглагдаж байна. Бэлгийн эмгэгийн хувьд сэтгэл санааны байдал ихээхэн нөлөөлдөг бөгөөд бусад зарим өвчний адил тогтсон цагаар эм уугаад эдгэрнэ гэж байдаггvй. Өөрийн бэлгийн эмгэг, гаж зуршлаас салахын тулд юуны урьд тухайн хvний чин хvсэл байх хэрэгтэй. Өөрөө хvсэхгvй бол хөндлөнгийн хvн тусална гэж байхгvй. Тиймээс өөрөө vнэхээр хvсч байгаа тохиолдолд сэтгэл заслын болон бэлгийн эмгэгийн бусад эмчилгээг хавсарч хийгээд vр дvнд хvрч болно. Мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

Яг тавих гэхээр бэлэг эрхтэн гэнэт буучихаад байна. Яах вэ?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Чалх

АСУУЛТ: Би уг нь хэвийн бэлгийн амьдралтай байсан. Гэтэл сvvлийн vед секс хийгээд яг тавихын даваан дээр бэлэг эрхтэн гэнэт буучихдаг боллоо. Би янз бvрээр оролдоод болохгvй, сvvлдээ эхнэр маань уурлаад байх боллоо.
Д. 32 н. УБ

ХАРИУЛТ:
Бэлэг эрхтэний хөвчрөлт сулрах нь бэлгийн эмгэг vvссэн болохыг харуулж байж болно. Иймд мэргэжлийн эмчид vзvvлж зөвлөгөө авах нь дээр болов уу.

Сексийн хvсэл буурах нь таргалалттай холбоотой юу?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Чалх

АСУУЛТ:
Миний бэлэг эрхтэн уг нь хэвийн л хөвчирдөг байсан. Сvvлийн 2 жил би нэлээн таргалсан. Гэтэл энэ 2 жилд бэлэг эрхтэн бvрэн хөвчрөхөө болилоо. Энэ нь ямар нэг эмгэг мөн vv? Сексийн дур хvсэл буурах, бэлэг эрхтэн муу хөвчрөх нь хэт таргалалттай холбоотой юу?
Д.Р. 38 н. УБ

ХАРИУЛТ:

Биеийн хэт таргалалттай холбоотойгоор сексийн дур хvсэл буурах, бэлэг эрхтэн муу хөвчрөх гэсэн ойлголт байхгvй. Зөвхөн хэт таргалсан шалтгаанаас бэлгийн харьцааны идэвх сулрах, амархан ядрах, хойрго болох зэрэг биеийн ачааллаа тэнцvvлэхэд хvндрэлтэй талууд гарч болно. Огцом хэт таргалах нь өвчний шалтгаантай байж болно. Хэрэв өвчний шалтгаантай таргалалт явагдаж байгаа бол өвчнөөсөө vvдэлтэйгээр бэлгийн ажиллагааны хямрал гарч болно.

Сэрлийг бууруулдаг эм байдаг уу?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Чалх

АСУУЛТ:
Хvний сэрлийг бууруулдаг эм, бэлдмэл гэж байдаг уу? Амьтанд өгчихдөг шиг. Сэрэл өдөөх тос гэдэг шиг бууруулах тос ч юм уу? Би ажлынхаа байдлаас болж томилолтоор их явах шаардлага гардаг. Олон хоног эхнэрээсээ хол байх хэцvv. Гэхдээ би эхнэрээ хуурч араар нь тавимааргvй байдаг. Арга ядахдаа тайвшруулах эм уучихдаг. Энэ аажимдаа биенд муу нөлөөтэй болов уу гэж айж байна.
У. 34. УБ

ХАРИУЛТ:

Харамсалтай нь тийм эм, бэлдмэл байхгvй. Бэлгийн дур хvслийг өвчин намдаах, тайвшруулах хvчтэй эм ууж дарах нь тийм сайн зvйл биш. Тэд чинь угаасаа өөр зориулалттай шvv дээ! Бэлгийн дур хvслийг сайн бууруулдаг зvйл бол биеийн хvчний хөдөлмөр, спортоор хичээллэх явдал байдаг. Оройн цагаар гvйх, зааланд дасгал хийх нь бэлгийн дур хvслийг бууруулж бие махбод ядран амрахыг чухалчилдаг. Энэ нөлөөлөхгvй бол маш бага бромтой хольсон бамбайн ханд юм уу бусад зохих ургамлын ханд бэлтгэн ууж болох юм.

Яг дур тавих гэж байхад эрхтэн суларчих юм. Энэ эмгэг vv?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Чалх

АСУУЛТ: Сексийн хvсэл тачаал их хvрээд, секс хийж байснаа яг дур тавих нь гэхээр болиод бэлэг эрхтэн суларчих юм. Vvнээс болоод би заримдаа хамаг бие хvйт оргиод, нэг юм дутуу юм шиг санагдаад ердөө болохгvй боллоо. Энэ ямар нэг эмгэг, өвчин, гажиг мөн
Ө. 33 н. УБ


ХАРИУЛТ:

Үрийн шингэнээ хурдан алдах нь олон шалтгаантай байдаг. Эдгээрт сэтгэл санааны хvнд дарамт, ядаргаа, стресс, невроз, органик гаралтай өвчнvvд, тэр ч бvv хэл удаан хугацаанд бэлгийн харьцаа тасалдах, гар хангалга их хийх зэргээс шалтгаалан vрийн шингэн хурдан гадагшлах нь бий. Ямар шалтгаанаас ийм байдал vvсч байгааг тодорхойлуулаад эмчилгээ хийлгэвэл vр дvнтэй болно.