Archive for the ‘Цэвэршилт’ Category

Секс хийхгvй удвал гормоны дутагдалд орох уу?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Цэвэршилт

Асуулт: Би нөхрөөсөө салсанаас хойш бараг 4 жил орчим бэлгийн харьцаанд ороогvй. Гэтэл нэг найз маань “Тогтмол сексгvйгээс болж савны хавдар vvсдэг гэнэ. Тийм учраас хааяа ч болтугай хvнтэй унтаж бай. Эсвэл ядаж гормоны бэлдмэл уу” гэх юм. Энэ хэр vнэн бэ?
Т.А 40 н.

Хариулт:

Энэ эмэгтэйн асуулт бол эхнээсээ төгсгөл хvртлээ буруу ташаа ойлголт байна. Тогтмол бэлгийн харьцаагvйгээс болж хавдар хэзээ ч vvсдэггvй. Тэр тусмаа бэлгийн харьцаанд огт ордоггvй хvнд хавдар огт vvсэхгvй. Харин ч тогтмол бэлгийн харьцаанд ордог хvмvvст хавдар vvсдэг юм. Тогтмол бэлгийн харьцаатай байх нь эмэгтэй хvний ерөнхий эрvvл мэндэд сайнаар нөлөөлдөг. Сэтгэл санаа тогтвортой тайван байна. Ингэснээр өвчин эмгэгт бага нэрвэгдэнэ. Эрэгтэй хvний vрийн шингэн дотор эмэгтэй хvнд хэрэгтэй, эрvvл байлгах чухал “юм” байдаг юм шиг тvгээмэл төөрөгдөл хvмvvсийн дунд байдаг. Үрийн шингэнд эмэгтэй хvний эрvvл мэндэд ач холбогдолтой ямар ч зvйл байдаггvй. Эмийн сангуудад зарж буй гормоны бэлдмэлvvд нь эмэгтэй хvний өндгөвчнөөс ялгардаг гормоны дуурайлбар юм. Тийм болохоор хэчнээн их гормоны бэлдмэл уугаад ч бэлгийн харьцаатай холбоотой гормоныг нөхөхгvй. Организмд дутагдаж байгаа дааврыг эрэгтэй хvнээс авдаггvй юм.

Даавар гэж юу вэ?

November 30th, 1999 by admin | 1 Comment | Filed in Цэвэршилт

Асуулт:
Миний ойлгосноор эмэгтэйчvvдийн олонх өвчин дааврын өөрчлөлттэй холбоотой байдаг юм байна. Даавар гэж юуг хэлдэг юм бэ? Даавар ихдэж эсвэл багадах зэргээр өөрчлөгдөж байгааг нь яаж мэдэж болох вэ? ямар шинжилгээг хаана хийдэг вэ?
Туяа 29 н.

Хариулт:

Манай анагаах ухаан, эмнэлгийн хамгийн хоцрогдуулсан асуудал мэт санагддаг. Эмч нар янз бvрийн ойлголттой дээр хvмvvст багагvй будлиан тарьдаг асуудал. Хvний бие организмын бvхий л vйл ажиллагааг тодорхой төрлийн дааврууд удирдан явуулж байдаг гэж ойлгож болно. Аливаа даавар тогтмол нэг хэмжээнд байж байдаггvй, байнга өөрчлөгдөнө. Нөхөн vржихvй насны эмэгтэйн өндгөвчнөөс vндсэн 2 төрлийн даавар ялгарна: эстрогенууд ба прогестерон. Энэ хоёуулаа стероидууд. Эстроген дотроос хамгийн гол нь 17Б Эстрадиол юм. Бэлгийн бойжилтийн vед эстрогений нөлөөгөөр охин хvvхдийн хөх хөгжинө, умай vтрээ улам боловсорно, аарцаг өргөснө, умдагны vс ургана, арьсан доор өөхөн эд хуримтлагдана. Улмаар сар болгон жирэмслэлтэнд бие организмыг бэлдэнэ, жирэмслэсэн тохиолдолд мөн хэвийн явцад оролцоно. Эстроген мөн нөхөн vржихvйн бус нөлөөтэй: паратиройд дааврын эсрэг vйлчилгээ vзvvлж, яснаас кальци алдагдлыг багасгаж, яс сийрэгжилтийг сэргийлнэ. Цусны бvлэгнэлтийг ихэсгэнэ. Прогестерон хvний биед мөн олон талын vйлчилгээтэй бөгөөд голчлон сарын тэмдэг ба жирэмслэлтэнд онцгой vvрэг гvйцэтгэнэ. Эдгээр дааврууд өндгөвчнөөс ялгарах эс ялгарах нь өнчин тархинаас ялгарах тусгай даавруудаас хамаарах ба хоорондоо эргэх холбоотой байдаг. Өнчин тархинаас ялгарах даавар нь дараачийн тvвшингийн өөр даавраас тус тус хамаарна. Аль даавар хэдийд ялгарч эхлэх, зогсох зэрэг нь ерөнхийдөө төрөхөд л удамшлын мэдээллийн дагуу програмчлагдсан байдаг. Эдгээрийн аль ч тvвшинд өөрчлөлт гарч болох ба дааврын алдагдлын асуудал бол нэлээн ярвигтай зvйл нь ойлгомжтой. Аль ч даавар нь сарын тэмдгийн хоног, мөчлөг, мөн жирэмсний хугацаа, vе шат зэргээс хамаараад өөр өөр хэмжээтэй байдаг тул 1-2 удаа шинжилгээ өгсний ач холбогдол бага, өртөг харьцангvй өндөр юм. Эмэгтэй хvн өөрөө сайн дураараа ямар нэгэн шинжилгээ хаа нэгтээ өгөөд аль нэг даавраа ихсээд багасаад байна гэж vздэг учир хаана ч vгvй. Тогтмол vзvvлдэг эмч ба тvvний эмнэл зvйн хяналт, ажиглалт маш чухал. Дааврын хэмжээ их бага байлаа ч хvн хvндээ янз бvрээр нөлөөлнө, шинж тэмдгээр илэрнэ. Зарим хvнд даавар нөхөх эмчилгээ заалттай байхад заримд нь хэрэггvй байх жишээтэй.

Дааврын өөрчлөлтийг ямар шинж тэмдэгээр мэдэх вэ?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Цэвэршилт

Асуулт: Би 43 настай, гурван удаа төрж, хоёр ч удаа vр хөндvvлж байсан. Саяхан эсийн шинжилгээ өгтөл фебромеомтой байна гэсэн. Танай сониноос “фебромеом нь дааврын гаралтай ургадаг хоргvй хавдрын төрөл” гэж уншлаа. Дааврын өөрчлөлтийг эртнээс мэдэж фебромеом ургахаас сэргийлж болдоггvй юм уу? Биед дааврын өөрчлөлт явагдаж байгааг нь ямар шинж тэмдэгээр илэрдэг вэ?

Хариулт:

Эсийн шинжилгээгээр фибромиом гэдэг умайн булчингийн гаралтай хоргvй хавдрыг оношлохгvй. Ташаа ойлголт. Оношлоход дотуур нарийн vзлэг, тогтмол эмчийн хяналт хэрэгтэй, мөн хэт авиа эсвэл рентген хэрэглэж болно. Нас ахих, миом томрох хэрээр хортой болох эрсдэл ихэснэ. Нэг удаа vзэх хангалтгvй, заавал давтан vзлэг, хяналт хэрэгтэй. Өндгөвчнөөс ялгардаг эстроген даавраас хамааралтай vvсдэг нь vнэн. Гэхдээ дааврын хэмжээ, тvvний алдагдал, дааварт өвөрмөц мэдрэг байдал, удамшил гээд олон зvйлээс хамаарна. Алдагдал болгон ч фибромиом vvсгэхгvй. Нөхөн vржихvйн аливаа даавар тогтмол нэг хэмжээнд байдаггvй, байнга циклээр өөрчлөгдөж байдаг. Маш олон зvйлээс дааврын алдагдал хамаарах авч ихэвчлэн vр хөндөлтөөс болдог. Жирэмслээгvй, төрөөгvй эсвэл хэвийн жирэмслэлт, төрөлтийн тоо цөөн байх, эсвэл цэвэршилт хожуу ирэх зэрэг нь фибромиом vvсэх эрсдэл өндөр болгодог. Цаг нь ирэхээр дааврын өөрчлөлт угаасаа явагдана, гол нь зарим хvнд зовиур, эмгэг шинжтэй бол заримд нь огт мэдэгдэх шинжгvй ч байж болох юм. Ууг нь цэвэршилтийн vе ирж, эстроген дааврын хэмжээ буурахаар фибромиомын ургалт ч удааширна, багасана гэж vздэг.

Ерөндөгтэй байх нь СТ-ийг зогсоохгvй, цэвэршилт …

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Цэвэршилт

Aсуулт: Ерөндөгтэй байх нь сарын тэмдгийг зогсоодоггvй тул цэвэршилт болдоггvй гэж сонслоо. Энэ vнэн vv?
С.М Дархан хот

Хариулт:
“Ерөндөг тавиулснаар сарын тэмдэг зогсдоггvй” гэсэн ойлголт бол дээхэн vед зөвхөн иргэд ч биш эмч нарын дунд байсан төөрөгдөл. Ерөндөгтэй байсан ч, эм ууж байсан ч цэвэршилт ирдэг насандаа л ирнэ. Доошоо цус гарч байна уу, vгvй юv гэдэг нь чухал биш. Харин бие организм өөрөө даавраар дутагдахгvй байх ёстой. Тийм учраас цэвэршилтийн vед илэрдэг сөрөг vр нөлөөнөөс урьдчилан сэргийлж дутагдаж байгаа дааврыг нөхөхийн тулд даавар нөхөх эмчилгээ хийлгэх шаардлагатай. Энэ нь удаан хугацааны 5, 10, 15 жил уух эмэн эмчилгээ юм. Дааврыг нөхөх эмчилгээ нь хөгшрөлтийг удаашруулдаг, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлдэг ач холбогдолтой.

Цэвэршилтийн vед жирэмслэх vv?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Цэвэршилт

Асуулт: Би одоо 45 настай. Нvvр халуун оргиод байх болсон нь цэвэршилт эхэлж байгаагийн шинж гэнэ. Цэвэршилт эхэлж байгаа болохоор жирэмслэх магадлал бага болчихдог гэж сонслоо. Жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл хэрэглэхгvй байж болох уу?
Д.Т Эрдэнэт хот.

Хариулт:
Цэвэршилтийн өмнөх vе явагдаж байх талтай. Өмнөх vе эхэллээ гэхээр одоо цэвэршлээ гэж буруу ойлгодог, vнэндээ иймэрхvv байдлаар хэдэн жил ч болж болно. Хувь хvнээс хамаараад хэр удаан vргэлжлэхийг хэлэхэд хэцvv. Өөр бусад сөрөг шинж тэмдэг нэмэгдвэл даавар нөхөх эмчилгээ сонгох нь зvйтэй байх. Энэ vед тогтмол биш ч гэсэн, өндгөвчнөөс өндгөн эс гарсаар байдаг тул жирэмслэх бvрэн боломжтой. Цэвэршсэн байх гэтэл жирэмслэчихсэн тохиолдол байдаг. Өөртөө тохирсон хамгаалалтыг vргэлжлvvлсэн нь зөв.

Тогтмол секс хийх нь цэвэршилтийг эрт эхлvvлэхгvй…

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Цэвэршилт

Асуулт: Асуултанд тодорхой ойлгомжтой хариулж байгаад Баярсайхан эмчид талархлаа илэрхийлье. Сонины өмнөх дугаарт Бэлгийн харьцаатай холбоотой гормоныг гормон уугаад ч нөхөхгvй. Организмд дутагдаж байгаа дааврыг эрэгтэй хvнээс авдаггvй юм гэсэн байна. Бэлгийн харьцаа тогтмол идэвхтэй байх нь цэвэршилтийг эрт эхлvvлэхгvй байхад нөлөөлөхгvй гэсэн vг vv? 44н. Т.А

Хариулт:
Тогтмол бэлгийн харьцаатай байсан vгvй сарын тэмдэг ерөнхийдөө л зогсох vедээ л зогсоно, огт бэлгийн харьцаагvй байлаа гээд хамаагvй эрт цэвэршээд байх албагvй. Энэ асуудлыг хэдийнээсээ “секс”-тэй хамааралтай ярьж ирсэн, ихэвчлэн барууны “чөлөөт” сексийн хувьсгалчдын ганц номлол гэж болно. Барууны олон зуун гэлэнмаа нар дээр хийсэн судалгаа ч байдаг. Үнэндээ эмэгтэй хvн анх төрөхдөө л өндгөвчиндөө “овоцит” гэж нэрлэх анхдагч өндгөн эсийн 500 000-1000 000 орчим нөөцтэй төрдөг. Нас бие гvйцэх хэрээр ихэнх овоцит vгvй болж бэлгийн бойжилтийн vед 300 000-400 000 орчим болно. Энэ vеээс эхлэн жинхэнэ өндгөн эс боловсорч, жирэмслэх боломжтой болж эхлэнэ. Гэхдээ эмэгтэй хvн ойролцоогоор 30 жил нөхөн vржих боломжтой гэж vзвэл бvх амьдралын турш 300 орчим өндгөн эс гvйцэд боловсорч, бусад нь устаж vгvй болдог гэсэн vг. Энэ өндгөн эсийн тоо цөөрөх тутам цэвэршилт ойртож буй тэр. Өндгөвчинд өндгөн эсийн боловсролт “фолликул” гэх цэврvvнд явагддаг. Тvvнээс зохих төрлийн даавар ялгарч байснаар сарын тэмдэг тогтмол ирнэ. Өндгөн эс шавхагдахад дахин цэврvv vvсэхгvй, даавар ч хэвийн ялгарахаа болино. Ийнхvv цэвэршилт ирэх эсэх бэлгийн харьцаатай шууд хамааралгvй гэсэн vг.

Цэвэршилтийн vед ясны сийрэгжилт заавал явагдаx уу?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Цэвэршилт

Асуулт: Цэвэршилтийн vед ясны сийрэгжилт заавал явагдах ёстой юу? Ясны сийрэгжилтээс яаж урьдчилан сэргийлэх вэ? 44 н. Сараа

Хариулт:
Эр эм ялгаагvй 35 наснаас эхлээд ясаа алдаж эхэлдэг. Хvvхэд наснаас эхлэн нарны гэрлээс шаардлагатай аминдэмээ хангалттай авч, хоол хvнснээс хангалттай эрдэс бодисоо авснаар сая нас бие гvйцэхэд эрvvл бат бөх ястай болдог. Дараа нь 35 наснаас эхлэн шинээр яс боловсрох бэхжих улам багасаж, ясаа улам алдана. Тэгэхээр ясны сийрэгжилт ямар нэгэн хэмжээгээр заавал явагдана. Цэвэршилтийн vед бол тодорхой дааврын дутагдлаас болж энэ сийрэгжилт улам хурдтай явагддаг. Даавар гэхээр бэлгийн харьцаа, эр vрийн шингэнтэй холбож буруу ойлгодог тал бий шvv. Энэ бол зөвхөн танаас л ялгарах даавар юм. Нэгэнт цэвэршилтийн насны хvнд урьдчилан сэргийлэх гол зvйл бол ДНЭ буюу даавар нөхөх эмчилгээ юм. Хvн болгонд сонголт янз бvр. Заавал эмчийн хяналтан доор хийгдэх учиртай. Эмчилгээ нэртэй боловч урт удаан хугацаанд тогтмол хэрэглэх хэрэгтэй болдог онцлогтой. Манайд эмэгтэйчvvдийн цэвэршилтийн дундаж нас 47-48 гэвэл орчин vеийн эмэгтэйчvvдийн цэвэршилтийн дараахь амьдрал мөн дахиад 30-40 жил. Ингэж бодоход ДНЭ-ний ач холбогдол маш чухал юм.

Сарын тэмдэг зогсоно гэдэг хeгшрeлт явагдаж эхэллээ гэсэн vг vv?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Цэвэршилт

Асуулт:
Би 47 настай. Миний сарын тэмдэг eнгeрсeн жилд дeрвeн удаа, он гараад нэг удаа л ирсэн. Цэвэршилт болж байгаа юм уу гэхээр надад ямар ч зовиур байдаггvй. Сарын тэмдэг зогсоно гэдгийг хeгшрeлт явагда эхэллээ гэж ойлгож болох уу? Намайг vеийнхэн маань харьцангуй залуу овор багатай гэдэг. Энэ байдлаа алдчих болов уу гэж их санаа зовж байна. Сарын тэмдэгээ яаж ирvvлдэг болгох вэ?
Хариулт:
Манай судалгаагаар цэвэршилтийн дундаж нас 47-48. Цаашдаа уртасна л даа. Таны хувьд цэвэршилтийн eмнeх үедээ байгаа болов уу. Заавал eeрт мэдэгдэх шинж тэмдэг байх албагүй. Эмэгтэйчvvдийн 3/1-д ямар нэгэн онцлог шинж илэрдэг гэж үзнэ. 5/1-д хам шинж хэлбэрээр явагддаг. Таньж илрүүлэх явдал жаахан хүндрэлтэй, ихэвчлэн зүрх судас, тархи мэдрэл гээд буруу замаар будаа тээнэ гэгчээр яваад eгдeг талтай. Цэвэршилт бол ямар ч эмэгтэй хүний амьдралд гарцаагүй ирэх жирийн л шилжилтийн үе, бие физиологийн хувьд нeхeн үржих тааламжтай үе дууслаа гэж ойлгоход болно. Дахиж тeрeх гэж санаа зовоогүй бол эмзэглэх хэрэггүй. Урт наслалттай барууны орнуудад 2 дахь залуу нас ирлээ ч гэдэг. Одоо хeгшрeeд эхэллээ гэж бодох нь туйлын буруу, гэхдээ яагаа ч үгүй байна гээд нисээд байх ч хэрэггүй. Чухамдаа яг сарын тэмдэг ирэх, ирэхгүй нь тийм чухал бус, харин бие организм тань eндгeвчнeeс ялгарах эм дааврын дутагдлыг хэрхэн хүлээн авч байна вэ гэдэг eeр асуудал. Сарын тэмдгийг тодорхой хугацаанд ирүүлж болно, гэхдээ цаг нь ирэхээр тэртээ тэргүй зогсоно. Хэрэв танд ямар ч таагvй шинж илрэлгүй, дээрээс нь та угийн овор багатай, жавхаалаг нэгэн бол санаа зовох хэрэг юухан билээ.

Хeгшин хvнтэй суувал дагаад амархан хeгширдeг гэх юм. vнэн vv?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Цэвэршилт

Асуулт:
Би удахгvй 35 хvрнэ. Урьд нь гэрлэж байсан. Хоёр охинтой. Саяхан eeрeeсee vе мултарсан хvнтэй гэрлэсэн. Гэтэл хeгшин хvнтэй суухаар дагаад амархан хeгширдeг гэх юм. Энэ vнэн vv?

Хариулт:
Найз хүүхнүүд тэгсэн үү? 35 дээр нэмэх 12 гэхээр 47 юмуу даа, эр хүний сайхан л нас байна. Хeшрeлт ба нас гэдэг их харьцангуй ойлголт. Нас 40 гарсан ч организмын хeгшрeлт, элэгдэлт 30-тай байж болно. Эсвэл эсрэгээр. Дагаад хeгширдeг гэх анагаах ухаан байхгүй болов уу, харин хоёр охинтой тул ахуйн талаас бодох зүйл eeр байх. Хэдийгээр биологийн хeгшрeлт жамын дагуу явагдавч, аливаа хүний хeгшрeлтийн асуудал тухайн хүний бодол санаа, сэтгэл зүйн байдлаас шууд хамаарна. Eeрт тань дарамттай, стресстэй, ядаргаатай зүйл олон байх тутам бие сэтгэл тань хурдан элэгдэнэ. Нeгee талаар eeрийн сэтгэл санаа, бие эрүүл мэндээ нeхeн сэргээх тал дээр ямагт eeрee л анхаарах хэрэгтэй. Сэтгэл санаа тvвшин сайхан бол эрт хeгширнe гэж айх хэрэггvй.

Миний нүүрээр байнга батга гараад байгаа нь секс хийхгүй удаж байгаатай холбоотой юу?

November 30th, 1999 by admin | 3 Comments | Filed in Цэвэршилт

Асуулт: Манай найз залуу гадаадад байдаг болохоор би сексийн харилцаанд оролгүй удаж байгаа. Би одоо 27 настай. Гэвч байнга л нүүрээр батга гардаг. Эмч хэлэхдээ гормоны тэнцвэргүй байдал ч гэлүү тиймэрхүү зүйл хэлсэн. Ер нь гормон даавар гэж юү юм бэ? Хүний биед ямар ашиг тустай вэ? Тэнцвэргүй эсвэл дутагдалд орсон бол яаж нөхөх вэ? энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч туслаач. Узүүлэх гээд очсон эмч нар тэр бүр дэлгэрэнгүй мэдээлэл өгдөггүй. Бүрхэг зүйл яриад л байдаг. Мэргэжлийн хүн биш болохоор сайн ойлгодоггүй.

Хариулт: Бэлгийн харьцаанд орохгүй байвал эр хүнээс авах ёстой даавраа авахгүй байгаа учраас нүүр царайгаар юм гарах, эсвэл эрт хөгшрөх мэт буруу ойлголт байдаг. Эр хүний үрийн шингэнд таны биед шаардлагатай даавар байхгүй, харин ч ямар ч өвчин эмгэгийг тээж байж болно, тэгээд ч ДЭМБ бэлгэвч зэрэг хамгаалалтыг байнга хэрэглэхийг зөвлөдөг. Танд дааврын дутагдал, алдагдал гэж байгаа бол таны л бие организмын асуудал. Гормон гэж монголоор даавар. Хүний олон янзын эд эс булчирхайгаас олон төрлийн даавар гэх химийн нэгдэл бодис ялгарч цусны урсгалаар тархан, тодорхой эд эрхтэний үйл ажиллагааг удирдан зохицуулж байдаг. Нэг үгээр бол яах ийхийг заах мессеж гэсэн үг. Бэлгийн даавар нь голчлон өндгөвчнөөс ялгарч бэлгийн бойжилт хөгжилт, сарын тэмдэг, жирэмслэлт зэргийг зохицуулж байдаг. Бэлгийн даавар ялгарах эсэхийг зохицуулах өөр даавар өнчин тархинаас мөн ялгарч байдаг. Гэхмэтчилэн цусандахь даавар ба эд эсээс ялгарах даавар нь эргэх холбоотой байж хүний бие организмын бүхий л үйл ажиллагаа, өсөлт хөгжилтийг удирдана.