Надад тохирсон жирэмснээс хамгаалах аргыг хэлж өгөөч?
November 30th, 1999 by admin | 2 Comments | Filed in Жирэмсэлтээс хамгаалахАсуулт: 32 настай, нөхөргүй, төрж байгаагүй, жирэмсэлж байсан. Ихэвчлэн 14 хоног тутамд бэлгийн харьцаанд ордог, жирэмслэлтээс хамгаалах региведон гэдэг эмийг 3 жил уусан. Хэрэглэхээ болиод дөрвөн жил болж байна. Надад тохирсон жирэмснээс хамгаалах хамгийн тохирсон аргыг хэлж өгөөч. Энэ эмийг маш муу, дархлаа сулруулдаг, сексийн ханамж бууруулдаг, хавдар үүсгэдэг гэх юм.
Хариулт: Регивидеон даавар агуулсан бэлдмэл учраас сексийн ханамжийг бууруулж мэдэх юм. Харин дархлаа сулруулж, хавдар үүсгэхгүй. Миний бодлоор та трирегол, триквилар гэсэн шатлалтай эмүүдийг ууж болно. Гэхдээ тогтмол биш 14 хоногт цөөн удаа бэлгийн харьцаанд ордог бол фарматекс гэж лаа, эм, крем, тампон зэрэг сонголт сайтай орчин үеийн жирэмснээс хамгаалах бэлдмэл бий. Энэ бол ерөнхий биед нөлөөлөх хүчин зүйл байхгүй, хэсэг газар үйлчилж эр бэлгийн эсийг үхүүлдэг юм. Хэрвээ үүнийг сонговол та яг зааврын дагуу хэрэглээрэй, тэгвэл 98 хувь хүртэл хамгаалах чадвартай гэж үздэг.




