Archive for the ‘Жирэмсэлтээс хамгаалах’ Category

Гол нь vр дvн мөн таны биенд зохицож буй эсэх

November 30th, 1999 by admin | 2 Comments | Filed in Жирэмсэлтээс хамгаалах

АСУУЛТ:Би жирэмслэлтээс хамгаалах Фарматексийн лаа хэрэглээд 6 жил болж байна. Жирэмслэлтээс сэргийлэх нэг төрлийн аргыг дагнан ингэж удаан хэрэглэх нь хортой юу? Эсвэл тодорхой хугацаанд сольж байх ёстой юм уу?

ХАРИУЛТ:
Тухайн эмэгтэй биед дасан зохицсон ямар нэг сөрөг нөлөөгvй бол удаан хугацаанд хэрэглэж болно, хор нөлөөгvй. Гол нь vр дvн

40 дээш насныхан ерөндөг тийм ч тохиромжтой арга биш

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Жирэмсэлтээс хамгаалах

АСУУЛТ:Би 45 настай. 15 жил ерөндөгтэй явж байгаа. 5, 5 жилээр гурван удаа солиулсан. Хойшид ч цэвэршилтийн vеэ өнгөртөл ерөндөгтэй явах бодолтой. Энэ нь эрvvл мэндэд сөргөөр нөлөөлөх vv? Хаанахын, ямар ерөндөг хамгийн сайн байдаг вэ? Ц. УБ

ХАРИУЛТ:
Ерөндөг тийм орны, ийм орны нь сайн гэх зvйл байхгvй. Гол нь тухайн эмэгтэйн биенд л яг таарч байх ёстой. Энэ хvний хувьд би дахин ерөндөг тавь гэж огт зөвлөмөөргvй байна. 40-өөс дээш насанд ерөндөг бол жирэмслэлтээс хамгаалах тийм сайн арга биш. Ингэж олон жилээр ерөндөг тавих нь архаг vрэвсэл, савны хоргvй хавдар, цус алдалтууд vvсэх шалтгаан болдог. Тэгээд ч 45 наснаас хойш, цэвэршилт явагдаагvй байлаа ч жирэмслэх магадлал 50 хувь буурдаг юм. Тиймээс эмчид vзvvлж байгаад жирэмслэлтээс хамгаалах өөр арга сонгох нь зөв юм.

Марганцтай усаар vтрээгээ угаах нь найдваргvй бас vрэвсэл vvсгэж магадгvй

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Жирэмсэлтээс хамгаалах

АСУУЛТ:Хамгаалалтгvй бэлгийн харьцаанд орсны дараа шууд марганцтай усаар угаачихвал санаа зоволтгvй гэх юм. Энэ vнэн vv?

ХАРИУЛТ:

Ер нь жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх vндсэн арга байдаг. Vvний нэг нь механик арга юм. Механик буюу уламжлалт энэ аргад бэлгийн харьцаанд орсны дараа vтрээг угаах арга багтдаг. Хурьцлын ажлаа дөнгөж дуусмагц эмэгтэй нь тусгай зориулалтын бургуйгаар хvчиллэг уусмалаар vтрээгээ шууд угаана. Гэвч энэ нь найдвартай арга биш. БЗХӨ-өөс сэргийлж чадахгvй. Тvvнээс гадна vтрээний өөрийн хамгаалах орчинг устгах бөгөөд олон удаа угаавал vрэвсэлт өвчинтэй болгоно.

Xамгаалах аргыг сонгоход хvvхэд төрvvлсэн эсэх нь чухал

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Жирэмсэлтээс хамгаалах

АСУУЛТ:Эмэгтэй хvн жирэмслэлтээс хамгаалах аргуудаас өөрт хамгийн сайн тохирох аргаа яаж мэдэх вэ? Эм, бэлгэвч, ерөндөг, эм, тариа бvгдийг хэрэглэж vзэж байж мэдэх vv? Жирэмслэлтээс хамгаалах арга сонгоход насны ялгаа бий юу? /Анар. УБ. 24 н/

ХАРИУЛТ:
Жирэмслэлтээс хамгаалах арга сонгоход эмэгтэйн нас биш хvvхэд төрvvлсэн эсэх нь чухал. Төрөөгvй эмэгтэй хуанли, бэлгэвч, эм, хvvхэд төрvvлсэн бол эдгээр дээр бусад бvх аргыг өөрийн биеийн онцлогт тохируулан хэрэглэж болно. Байнга нэг төрлийн хамгаалалт хэрэглэх нь хэдийгээр тухайн хvний биед зохиж байлаа ч тийм сайн биш. Төрөөгvй залуу эмэгтэйчvvд ерөндөг тавиулах нь шархлаа vvсгэх, vрэвсэл бий болгох, цөөн тохиолдолд vргvйдэлд хvргэж болзошгvй. Гормоны гаралтай жирэмслэлтээс хамгаалах тариа их хийлгэх нь сарын тэмдэг хорьдог муу талтай. Булчингийн ерөндөг зарим хvний биед өөрчлөлт өгөх тал ажиглагддаг.

“Сарын тэмдэг” сэтгэлзvйтэй холбоотой

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Жирэмсэлтээс хамгаалах

АСУУЛТ:Би нөхөргvй. Гэхдээ хааяа уулздаг найз залуутай. Сард 1-2 удаа, заримдаа тvvнээс ч олон бэлгийн харьцаанд ордог. Гэтэл олон удаа секс хийсэн сард биений юм хугацаандаа хэвийн хэмжээгээр ирээд, цөөхөн буюу огт секс хийгээгvй сард биений юмний хэмжээ бага, хугацаандаа ирэхгvй байх шиг санагдаад байна. Тэгэхээр биений юм, секс хоёр холбоотой байх нь ээ?
30 н. Ч.Х

ХАРИУЛТ:
Ярьдаг л зvйл. Үнэндээ шууд хамааралгvй боловч эмэгтэй хvний нөхөн vржих эрхтэн систем, тvvний vйл ажиллагаа гэдэг төвөөс, уураг тархинаас удирдлагатай байдаг онцлогтой. Сэтгэл санаа ухаан бодлоос ямар нэгэн хамааралтай гэж ойлгох хэрэгтэй. Хэрэв та тэгэж бодсон, тvvндээ итгэл vнэмшилтэй бол тийм байж болно. Сэтгэл санаа хямарсан, цочирдсон vед сарын тэмдэг ирэхгvй ч байдаг. Дайны vед ихэнх эмэгтэйчvvдийн сарын тэмдэг ирэхгvй болсон гэдэг. Тэгэхээр асуудал сексед шууд биш, бэлгийн харьцаанаас авч байгаа тэр тааламж, таашаал таны ерөнхий эрvvл мэнд, сэтгэл санааны байдалд таатай нөлөөтэй байна гэж ойлгосон нь зөв байх.

Умайн ерөндөг бэлгийн мэдрэмжийг бууруулдаг уу?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Жирэмсэлтээс хамгаалах

Жирэмслэлтээс хамгаалах энэ хэрэгсэл бэлгийн мэдрэмжийг муутгах шууд нөлөө байхгvй, харин бэлгийн системийн vрэвсэлт өвчнийг сэдрээдэг.

Постинор гэдэг эм уусан бинь СТ-ийн мeчлeг алдагдаж цусны хэмжээ багасаад ирэх хугацаа нь уртсаад байна. Олон хоног vргэлжилж ирж байгаа нь цус алдалт мeн vv?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Жирэмсэлтээс хамгаалах

ХАРИУЛТ

Постинор гэдэг эм маань хамгаалалтгvй бэлгийн харилцаанд орсноос болж 72 цагийн дотор vр тогтоохоос урьдчилан сэргийлж жирэмслэлтээс яаралтай хамгаалж уудаг эм. Үvнийг ер нь байнга уух буруу. Жилд хамгийн ихдээ нэгээс 2 удаа л ууж болно. Үvнээс илvv уухыг хориглодог. Олон удаа хэрэглэх эсвэл нэг удаа хэрэглэх тохиолдолд сарын тэмдэгийн мeчлeг eeрчлeгдeж болно. Ингэхдээ сарын тэмдэг ирэхдээ их хэмжээгээр ирэх, ирэхдээ vндсэндээ 7 хоногоос илvv хугацаагаар ирэх юм бол vvнийг эмнэлгийн хэлээр сарын тэмдгийн хэлбэрийн умайн цус алдалт гэж дvгнэдэг. Ялангуяа ийм хэлбэр олон дахин давтагдвал тухайн эмэгтэйд цус алдах, биеийн эсэргvvцэл сулрах, бусад eвчин улам даамжрах гол vндэс суурь болж eгдeг учраас vvнийг эмчилж сарын тэмдэгийг хэвийн байдалд оруулах шаардлагатай.

Би 2 настай нэг хvvхэдтэй. Тогтмол бэлгийн харьцаанд ордоггvй болохоор жирэмслэхээс хамгаалах эм байнга хэрэглэдэггvй. Хааяа нэг фарматекс лаа л хэрэглэдэг. Гэтэл сардаа нэг уудаг Хятад эм сайн гээд байхаар нь уучихсан чинь маш их дотор муухай оргисон

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Жирэмсэлтээс хамгаалах

АСУУЛТ

Би 2 настай нэг хvvхэдтэй. Тогтмол бэлгийн харьцаанд ордоггvй болохоор жирэмслэхээс хамгаалах эм байнга хэрэглэдэггvй. Хааяа нэг фарматекс лаа л хэрэглэдэг. Гэтэл сардаа нэг уудаг Хятад эм сайн гээд байхаар нь уучихсан чинь маш их дотор муухай оргисон. Бас СТ-ын мeчлeг алдагдчихлаа.
Уг нь тогтмол 30-31 хоноод ирдэг байсан юм. Би 2 ч удаа 72 цагийн дотор уудаг эм ууж байсан. Уг нь би шинжилгээ сайн eгдeг. Ямар нэг eвчингvй байна л гэдэг юм. Гэтэл сvvлийн vед хэвлийгээр eвдeeд байх болсон. Одоо би жирэмслэх хоногоо яаж мэдэх вэ?

ХАРИУЛТ
Ийм жирэмслэлтээс хамгаалах аргыг сонгосон тохиолдолд СТ гарцаагvй ямар нэг байдлаар алдагдалд орж болно. Мeчлeг нь мeн тогтвортой биш болно. Ийм тохиолдолд хамгийн сонгодог хэлбэрийн хамгаалалт бол бэлгэвч юм. Бэлгэвч бол нэгдvгээрт жирэмслэлтээс, мeн ихэнх БЗХӨ-eeс хамгаална. Хэвлийгээр eвдeeд байна гэдэг бол магадгvй тvрvvний хэлсэн vтрээний бичил орчин алдагдаад умайн, гуурсан хоолой, vтрээ, eндгeвчинд vрэвсэлт eвчин vvссэн байж болно. Үvнийг vзvvлж оношлуулах хэрэгтэй.
Жирэмслэх хоног гэдэг маань жирэмслэх эрсдэлтэй eдрvvдээ хэлж байгаа байх. Тогтмол сарын тэмдэгтэй эмэгтэйчvvдийн хувьд тооцоолоход харьцангvй амар. Сарын тэмдэгийн сvvлийн eдрeeс урагшаа хоёр долоо хоногийг хасна. /Жишээ нь 28 хоногийн мeчлeгтэй хvн байвал урагшаагаа 14 дэх хоног бол vндсэндээ жирэмслэх магадлал хамгийн eндeр гэж vзээд урагшаа хойшоогоо 3, 3 хоног буюу 7 хоногийн хугацааг жирэмслэх эрсдэлтэй гэж vзнэ. Хэрэв 21 хоногийн мeчлeгтэй бол мeн дээрхийн адил тооцоолно./
Харин сарын тэмдэг тогтворгvй эмэгтэйчvvдийн хувьд шулуун гэдэснийхээ халууныг тогтмол vзэх хэрэгтэй. Энэ арга хуучны арга боловч одоо ч гэсэн vр дvнгээр харуулсаар байгаа сайн арга. Өглee болгон тогтмол нэг цагт нэг халууны шилээр шулуун гэдэс буюу бeгсний нvх рvvгээ хийж халуунаа vзэж тэмдэглэх хэрэгтэй. Ингэж доод тал нь 3-аас 4 сар тэмдэглэсний дараа халууны eeрчлeлтeeр яг хэд дэх eдрee жирэмслэх боломжтой байна гэдгээ тодорхойлж болно.

Бэлгийн харьцаанд орсноос хойш хамгийн богино хугацаанд /3хоногийн дотор/ жирэмсэн эсэхийг мэдэх арга байна уу? /18.нас/

November 30th, 1999 by admin | 1 Comment | Filed in Жирэмсэлтээс хамгаалах

ХАРИУЛТ
Бэлгийн харьцаанд орсноос хойш 3 хоногийн хугацаанд жирэмсэн эсэхийг тодруулах боломж одоогоор байхгvй байна. Хамгийн эрт мэдэж болох арга нь хvлээгдэж буй биений юм ирэх хугацаанаас цааш 7-10 хоногийн дотор жирэмснийг илрvvлэх тестээр шалгах арга юм. Харин эрсдэл бvхий бэлгийн хавьтлаас хойш 3 хоног буюу 72 цагийн дотор жирэмслэлтээс сэргийлэх зорилгоор уудаг эмийг жирэмсэн эсэхээ тодруулахыг хvлээхгvйгээр ууж болно. Энэ нь Яаралтайгаар Жирэмслэлтээс Сэргийлдэг орчин vеийн, найдвартай аргуудын нэг бeгeeд Монголд Постинор хэмээх эм нийлvvлэгдэж байна.

Жирэмслэхээс хамгаалах сайн арга хэлж eгeeч…

November 30th, 1999 by admin | 1 Comment | Filed in Жирэмсэлтээс хамгаалах

Асуулт:
Би 23 настай. Тeрeeд 6 сарын дараагаас 3 сарын тариаг 4 удаа хийлгэсэн. Олон хийлгэвэл муу гэж сонсоод зогсоогоод бэлгэвч хэрэглэж байгаа. Спираль тавиулсан боловч сав чинь их жижиг юм томдоод уначиж гээд авахуулсан. Ойрын 5 жилдээ дахиж хvvхэд гаргах бодолгvй тул жирэмслэхээс хамгаалах ямар арга хэрэглэвэл дараа дахиж тeрeхeд сeрeг тал багатай (биед ямар нэгэн сeрeг нeлeeгvй) байх бэ? СТ удаан ирэхгvй байж байгаад саяхнаас ирдэг болсон ч 3 хоног ирээд зогсоод 4-6 хоногийн дараа дахиж жоохоноор удаан гараад их тогтворгvй болчихсон. Энэ юутай холбоотой вэ? Би аль эмнэлэгт хандвал онош зeв тодорхойлж найдвартай эмчлэгдэх вэ? Германд нeхeрт нь 1 жилийн тариа хийж жирэмслvvлэхгvй байж болдог гэж сонссон. Манайд ийм тeрлийн нeхeрт нь хэрэглэдэг арга байдаг уу?

Хариулт:
Жирэмснээс хамгаалах тариа сeрeг vр дагавар ихтэй учраас хэрэглэхээс зайлсхийсэн нь зeв болжээ. Харин дараа нь vрэвсэлтэй vед ерeндeг тавиулсан байна. Бас, ерeндeгийг буруу тавьсан байж ч болно. Ер нь сарын тэмдэг ирээд, дeнгeж дуусах vед ерeндeг тавиулах нь хамгийн тохиромжтой. Бусад vед тохиромжгvй, учир нь ерeндeг унах, буцаад гарчих тохиолдлууд байдаг. Ерeндeгт размер гэж байдаггvй, сав жижигдэнэ гэсэн ойлголт анагаах ухаанд байдаггvй юм. Энэ эмэгтэй 23-тай учраас цаашид эмийн аргуудыг хэрэглэхэд тохиромжтой. Сарын тэмдэг ирснээс хойш борог eнгeтэй юм гараад байгаа нь савны vрэвсэлтэйн шинж. Vрэвслээ эмчлvvлж байгаад ерeндeг тавиулж ч болно. Жирэмслэхээс хамгаалах аргыг эрэгтэй хvнд Монголд хэрэглэдэггvй.

Алтангэрэл эмч