Archive for the ‘Жирэмсэлтээс хамгаалах’ Category

Би Фарматексийн лаа хэрэглээд 6 жил болж байна

November 30th, 1999 by admin | 5 Comments | Filed in Жирэмсэлтээс хамгаалах

Асуулт: Жирэмслэлтээс сэргийлэх нэг төрлийн аргыг дагнан ингэж удаан хэрэглэх нь хортой юу? Эсвэл тодорхой хугацаанд сольж байх ёстой юм уу?
Х.Н 43 н УБ

Хариулт:

Жирэмслэлтээс хамгаалдаг ямар ч төрлийн эм, хэрэгсэл тухайн хүндээ ямар нэг сөрөг нөлөөгүй бол удаан хугацаанд хэрэглэж болно, хор нөлөөгvй.

Vрийн хоолойг боолгоод дараа нь авч болох уу?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Жирэмсэлтээс хамгаалах

Асуулт Би 25 настай, 3 настай нэг хvvтэй. Бие муутай болохоор дахиж хvvхэд төрvvлэх бодолгvй байгаа. Үрийн хоолой боолгоно гэдгийг тайларлаж өгнө vv. Энэ нь эрvvл мэндэд нөлөөлөх vv? Буцааж авч болох уу?
Ариунаа. Дорнод

Xариулт:

Жирэмснээс хамгаалах мэс заслын арга. Умайн 2 булангаас 2 өндгөвч рvv чиглэсэн гуурсан хоолойг тайрч, утсаар бооно гэсэн vг. Дахин сэргээх, жирэмслэх боломж баталгаагvй. Сvvлийн vед клипс буюу жижиг чимхvvр тавьдаг болсон, дараа нь авсан ч гуурсан хоолойн суваг өөрөө наалдсан байх тул хэвийн жирэмслэх магадлал бараг vгvй.

Vрийн сувгаа боолгох нь эрvvл мэндэд хоргvй

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Жирэмсэлтээс хамгаалах

АСУУЛТ:
Би дөнгөж 40 гарч яваа л даа. Эхнэр бид хоёр 3 хvvхэдтэй. Дахиж хvvхэдтэй болох бодолгvй байгаа. Эхнэр маань бие муутай болсон болохоор жирэмслэхээс хамгаалж уудаг эм, тариа тохирохгvй юм шиг байна. Тэгэхээр би vрийн сувгаа боолгоё гэж шийдээд байгаа. Монголд ийм эмнэлэг байдаг уу? Тухайн хvнийхээ биед ямар нэг сөрөг нөлөө vзvvлэх vv?

ХАРИУЛТ:
Vрийн суваг боох аргыг Ионсей эмнэлэгт хийж байгаа. Монголд vрийн суваг боохыг хориглосон эсвэл зөвшөөрсөн ямар нэг хуулийн заалт байдаггvй. Ер нь жирэмслэхээс хамгаалах олон арга байдаг. Тэр аргуудтай харьцуулбал vрийн сувгаа боолгох нь хамгийн найдвартай арга. Мөн хvний биед ойрын болоод ирээдvйд vзvvлэх сөрөг нөлөөгvй. Vрийн сувгаа боолгочихоор бэлгийн сулралтай болчих болов уу эрчvvд боддог. Vнэндээ vvнд ч санай зовохгvй байж болно.

Ойрын хугацаанд төрхөөр шийдээгvй бол дааврын эм зохимжтой

November 30th, 1999 by admin | 1 Comment | Filed in Жирэмсэлтээс хамгаалах

АСУУЛТ:Миний насны эмэгтэйчvvд жирэмслэлтээс хамгаалах ямар нэртэй эм хэрэглэвэл тохиромжтой вэ? Жирэмсэн болохоор төлөвлөж байгаа vеэсээ ямар хугацааны өмнө хэрэглэхээ болих вэ?
21 настай Б

ХАРИУЛТ:
Манайд хамгийн тvгээмэл байдаг регивидон, минизистон Х зэрэг эмийг эхлэж хэрэглэж болно. Нvvрээр нь юм гардаг бол ДИАНА-35 эмийг хэрэглэхэд илvv тохиромжтой. Ер нь залуу бvсгvйчvvд ихэвчлэн дааврын гаралтай жирэмслэлтээс хамгаалдаг эм хэрэглэхэд харшлах зvйл байхгvй. Жирэмсэн болохоор төлөвлөснөөс 2-3 сарын өмнө жирэмслэлтээс хамгаалах эмээ зогсоох нь зvйтэй гэж vздэг. Тэгээд мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу шинжилгээнvvдийг өгч шаардлагатай гэвэл сарын дотор эмчилгээ хийлгэсэн байх ёстой.

Бэлгэвч мултарч унаж байгаа бол буруу хэрэглэснийх

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Жирэмсэлтээс хамгаалах

АСУУЛТ:Би 18 настай. Саяхан л анх удаа эмэгтэй хvнтэй унтаж vзсэн. Сvvлийн 2 удаа бэлгэвч хэрэглэсэн юм л даа. Гэтэл яг сексийн vеэр бэлгэвч мултраад уначих юм. Яагаад тэр вэ? Эсвэл минийх тийм жижиг юм болов уу? /Баагий. Налайх/

ХАРИУЛТ:
Бэлгэвч хэрэглэхэд бэлэг эрхтэн жижиг том байх нь хамаагvй. Харин чи бэлгэвчээ жаахан буруу хийгээд байж магадгvй юм. Хийтэй, дутуу, эсвэл эрхтэн бvрэн хөвчрөөгvй байхад хийвэл бэлгэвч мултардаг. Тиймээс зааврыг нь сайн уншаад дахин оролдоод vз.

Tариа хийлгэхээ болиод 2 жил болсон СТ ирэхгvй байнa

November 30th, 1999 by admin | 1 Comment | Filed in Жирэмсэлтээс хамгаалах

Асуулт: Би жирэмслэлтээс хамгаалах тариа хийлгээд 2 жил гаруй сарын тэмдэг огт vзэгдээгvй. Гэтэл тариа хийлгэхээ больсноос хойш дахин хоёр дахь жилдээ сарын тэмдэг ирэхгvй байна. Би уг нь энэ жил хvvхэд гаргая гэж төлөвлөж байсан юм. Одоо тэр чигээрээ хvvхэд төрvvлж чадахаа больчих вий гэж сэтгэл их зовниж байна. Яах вэ? /Т. 34 н. УБ/

Хариулт:

Манайд хамгийн тvгээмэл хэрэглэж байгаа гормоны гаралтай депопровера гэж тариа эмэгтэй хvний биенд янз бvрийн нөлөө зvvлж байна. Цөөн бус эмэгтэй ийм асуудалтай ирдэг. Энэ тарианаас болж сарын тэмдгийг урт богино янз бvрийн хугацаагаар хоригдох, эсвэл цус алдалт болох нь хамгийн тvгээмэл байгаа юм. Эмэгтэй хvний бие амьдрахуй, тогтнохуйн өөрийн гэсэн горим, циклтэй шvv дээ. Уг тариа энэ горимыг алдуулж байгаа хэрэг л дээ. Энэ нь тийм сайн зvйл биш. Уг нь өрхийн эмнэлгийн нөхөн vржихvйн кабинетууд нутаг дэвсгэрийнхээ эмэгтэйчvvдийг сайн vзэж, судлаад яг тухайн хvнд таарсан ерөндөг, бэлгэвч болон бусад хамгаалах хэрэгслийг нь vнэ төлбөргvй өгч байх учиртай юм л даа. Жишээ нь ерөндөг тавиулъя гээд над дээр дээр ирдэг. Гэтэл би тухайн хvнд тавих ерөндөгийг нь эмийн сангаас худалдаж авах шаардлагатай болж байгаа хэрэг. Ерөндөг тавина гэдэг өөрөө бас ажиллагаатай, шинэ багаж хэрэглэх шаардлагатай гээд яалт ч vгvй төлбөртэй болчихдог. Өрхийн эмнэлэг чинь үнэ төлбөргvй тавьж өгнө шvv дээ. Та яах гэж заавал мөнгө төлж энд тавиулах гээд байгаа юм бэ гэхээр манай тэнд алга байнаа гэх юм. Тэр хvнд яг тохирох хамгаалах хэрэгслийг сонгохдоо нас, зуршил, амьдралыг хэв маяг, биеийн ерөнхий эрvvл мэнд, элдэв өвчин эсэргvvцэх чадвар, санхvvгийн боломж зэргийг хvртэл харгалзаж vзэх хэрэгтэй байдаг.

Тариа хийлгэсний дараах зовиурыг яаж багасгах вe?

November 30th, 1999 by admin | 1 Comment | Filed in Жирэмсэлтээс хамгаалах

Асуулт: Жирэмснээс хамгаалах гурван сарын тариа хийлгэсний дараа биед илэрч буй толгой эргэх, дотор муухайрах зэрэг зовиурыг арилгах ч юм уу багасгах арга байдаг уу? Өмнө нь дааврын ямар нэгэн эм бэлдмэлийг хэрэглэж байгаагvй бөгөөд хоёр удаа төрсөн.
Насаа 28 настай

Хариулт:

Ер нь депо-провэра буюу жирэмснээс хамгаалах дааврын тарилгыг би зөвлөх дургvй. Хvндрэл ихтэй, зарим тохиолдолд зогсолтгvй цус гарна, эсвэл олон сараар СТ тас зогсоно. Таны зовиур бол энvvхэнд л илэрнэ. Гэхдээ толгой эргэх явдал өөр гаралтай байж магадгvй тул ямар ч бай цусны шинжилгээ өгөөрэй, цус багадалт байж болох юм. Дотор муухайрах бол өндөр тунтай даавраас болсон хэрэг тул дараагийн удаа арай бага тунтай амаар уудаг даавар хэрэглэсэн нь дээр юм байна. Юуны өмнө шингэн юм сайн уух, хоол ундаа бага багаар зөв тохируулах хэрэгтэй. Бvр болохгvй бол ирж vзvvлж, эмийн эмчилгээний талаар зөвлөгөө аваарай.

Коуляци хийлгэсний дараа төрж болдоггvй гэх юм.

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Жирэмсэлтээс хамгаалах

Сvvлийн vед коуляцийг төрөх насны эмэгтэйчvvдэд хийхээ больчихсон. Учир нь Ер нь бол яаж хийхээс хамаарна. Чанартай буюу бvрэн гvйцэд коуляци хийсний дараа ямар нэг хэмжээгээр заавал сорвижилт vлдэнэ. Тvлэгдэлтийн дараа ямар сорви vлддэг билээ тvvн шиг л сорви умайн хvзvvн дээр vлддэг. Жирэмсэн болоод умайн хvзvv томорч тэлэхэд умайн хvзvv сорвижилтоороо сэдэрч урагддаг, цус их алддаг. Дараа нь оёдол тавина. Тэр нь яаж эдгээ билээ Эрсдэл их өндөр тийм болохоор хvндрэлийнх нь vvднээс төрөх насны эмэгтэйчvvдэд хийлгэж хэрэггvй. Дахин төрөхгvй эмэгтэйчvvдэд хийж болно. Цахилгаан тогоор тvлдэг.

Тэнгис, голын ус хvvхэд олох магадлалыг бууруулдаг. Харин ванн бол vгvй…

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Жирэмсэлтээс хамгаалах

АСУУЛТ: Би найз охинтойгоо бэлгийн харьцаанд ороод хагас жил болж байгаа. Найз маань жирэмсэн болохгvйн тулд янз бvрийн л арга хэрэглэдэг. Манай нэг найз усан дотор секс хийвэл жирэмсэн болдоггvй гэж хэлсэн л дээ. Тэгээд найз охин маань дандаа усанд секс хийнэ гэдэг болчихлоо. Надад бол усан дотор нэг л таашаалтай биш байна. Яах вэ?

ХАРИУЛТ:
Ингэж аз туршиж болохгvй шvv. Тэнгисийн давстай ус, голын цэнгэг усанд ч тэр жирэмсэн болох магадлал 70 хувь буурдаг юм. Мөн усан сан зохих хэмжээгээр хvvхэд олох магадлалыг бууруулдаг. Харин ванн бол өөр хэрэг шvv. Тэгээд ч усанд чамд таалагдахгvй байгаа бол бvр ч дэмий. Тийм болохоор найз охиндоо vvнийг сайн ойлгуулаад жирэмслэлтээс хамгаалах өөр арга бодоорой.

Анх удаагаа унтах гэж байгаа бол хуанли хөтөл

November 30th, 1999 by admin | 1 Comment | Filed in Жирэмсэлтээс хамгаалах

АСУУЛТ:Би 9-р ангид сурдаг. Өнгөрсөн өвлөөс ангийнхаа охинтой vерхэж байгаа. Бид хоёр одоогоор секс хийгээгvй л дээ. Хэн хэн маань сексийн хvсэлтэй байна л даа. Гэхдээ жирэмсэн болчих вий гэж болгоомжлоод байх юм. Би урд нь эмэгтэй хvнтэй ойртож байгаагvй. Гэтэл нэг найз маань сая онгон хөвгvvн хvvхэд хийж чадахгvй гэж хэлсэн. Нээрээ тийм байдаг юм уу? Анхны удаа хамгаалалт хэрэгтэй юу? /Төөгөө. УБ

ХАРИУЛТ:
Энэ бол хамгийн том төөрөгдөл байна. 15-аас дээш насны эрvvл саруул ямар ч эр хvн жирэмсэн болгох чадалтай. Анхны удаа байсан ч тэр. Тиймээс жирэмслэлтээс хамгаалах зайлшгvй шаардлагатай. Харин найз охины чинь мөн анхны тохиолдол бол их эелдэг, зөөлөн байх хэрэгтэй тул vнэнийг хэлэхэд анхны удаа бэлгэвчтэй унтах нь биеийн ч сэтгэл санааны ч талаар, мөн туршлагагvйгээс болж төвөг учруулж магадгvй. Тиймээс та хоёр сайн ярилцаж байгаад хуанлийн аргаар хамгаалсан нь дээр. Харин цаашдаа бол бэлгэвч хэрэглэж сурах хэрэгтэй.