Archive for the ‘БЗХЭ’ Category

Vнсэлцэхэд ДОХ халдах уу?

November 30th, 1999 by admin | 1 Comment | Filed in БЗХЭ

Vнсэлцэхэд ДОХ халдахгvй ч хэт чанга озох, цусаа гартал vнсэлцээд халдвар дамжсан тохиолдол бvртгэгдсэн байдаг. Мөн амны хөндийн, шvд буйлны янз бvрийн өвчтэй, буйлнаас цус шvvрсэн vед халдвартай хvнтэй амаар бэлгийн хавьталд орвол ХДХВ дамжиж болно. Ялангуяа амаар бэлгийн хавьтлын vед амны салстад бичил шархлаа vvссэн, гэмтсэн тохиолдолд ХДХВ дамжиж халдварлах боломжтой юм.
Амаар бэлгийн хавьтал хийхэд vтрээ, шулуун гэдсээр бэлгийн хавьталд орсноос ХДХВ дамжих эрсдэл багатай ч дээр дурдсан тохиолдлуудад халдах боломжтой юм.

ХӨСVТ-ийн ДОХ/БЗДХ-тай тэмцэх албаны
их эмч Ч.Байгалмаа

Кондилом юунаас болж ургадаг вэ?

November 30th, 1999 by admin | 3 Comments | Filed in БЗХЭ

Асуулт: Кондилом юунаас болж ургадаг юм бэ? Би саяхан кондиломтой байна гээд авахуулсан юм. Гэтэл авахуулсан газраасаа арай доор нь дахиад хэсэг кондилом ургачихсан байна гэх юм. Би одоо яах вэ? Сексдэх vед их өвддөг нь кондиломоос болж байгаа юу? Энэ нь эрэгтэй хvнд халдах уу?

Хариулт:

Кондилом гэж бэлгийн замаар халдварлагддаг. Хvний папиллом вирусаар vvсгэгддэг эмгэг ургацаг юм. БЗХӨ. Нэгэнт энэ вирусын халдвар авсан бол биеийн эсэргvvцэл сулрах, жирэмслэлт, стресс, ядаргаа, сэтгэл санааны хямралын vед ургаж болно. Ихэвчлэн залуу насны, бэлгийн идэвхтэй амьдралтай байгаа хvмvvст ургадаг. Гадна бэлэг эрхтэн, бэлгийн уруул, хэлээ, хярзан, бөгсний нvх, vтрээний хана, умайн хvзvv гээд бvхий л хавтгай хучуур эд эс байгаа газар ургана. Эмчилгээ ярвигтай, дахих магадлалтай. Ялангуяа давтан халдвар авах, сэдрэх vед дахина. Зөвхөн хvний папиллом вирусыг устгачих найдвартай эм гэж хvн төрөлхтөн олоогvй л байна. Кондилом бол тvvний илрэл, шинж тэмдэг тул тvvнийг янз бvрийн аргаар эмчилж, алга болгож болно. Эмчилгээний сонголт нарийн, ихэвчлэн цахилгаан мэс заслын аргаар эмчилдэг. Бэлгийн харьцаанд ороход өвдөлт өгөх, цус гарах зэрэг зовиур илрэнэ. Мөн загатнах, цагаан юм ихсэх шинж давхар ихэвчлэн гардаг. Бэлгийн харьцаанд орсон хvн болгонд халдварлагдах эрсдэлтэй. Эрэгтэй хvний бэлэг эрхтэн дээр мөн ижил кондилом ургаж болно. Эмчилгээний ерөнхий vр дvн тухайн хvний биеийн эсэргvvцэл, дархлаанаас ихээхэн хамаарна. Иймд 2-уулаа эмчлvvлэх шаардлагатай. Хvний папиллом вирусын олон төрөл байдаг бөгөөд ихэвчлэн хавсарч, хосолж явдаг тул хавдар vvсгэдэг төрөл ч байхыг vгvйсгэхгvйд умайн хvзvvний эсийн шинжилгээ, вирусын шинжилгээ өгөх хэрэгтэй.

Микоплазм бэлгийн замаар халдварлах уу?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in БЗХЭ

Асуулт: Би саяхан шинжилгээ өгсөн чинь микоплазмтай байна гэсэн. Энэ бэлгийн замаар халдварладаг юм уу? Хэрэв тийм бол найз залуу маань бас ийм өвчинтэй гэсэн үг үү?
С.А УБ хот
ХАРИУЛТ: Микоплазм бол эрvvл эмэгтэйн vтрээнээс vе vе илэрч болох нян. Заавал бэлгийн замаар авсан байх албагvй. Эр эмгvй бэлгийн идэвхтэй амьдралтай хvмvvсээс ихэвчлэн илэрдэг. Нян нян дотроос хамгийн жижиг хэмжээтэйгээрээ онцлог. Микоплазм ба уреаплазм гэж 2 ангилдаг. Микоплазм дотроо 70 гаруй төрөл байдгаас микоплазм хоминис эрvvл эмэгтэйчvvдийн vтрээнээс 2-15%-д илэрнэ. Уреаплазмын 3 төрөл байдгаас элбэг нь уреаплазм уреалитикус бөгөөд эрvvл эмэгтэйн vтрээгээс 6-7%-д илэрдэг. Гэхдээ хэмжээ их бага байх нь бэлгийн хавьтал хэр идэвхтэй байхаас хамааралтай. Аль алин тодорхой эмгэг нөхцлийн vед vтрээний Вагиноз гэж ерөнхий нэрлэх нянгийн vрэвсэл vvсгэж болно. Vрэвсэл өгсөх замаар тархаж, бусад эд эрхтэнг өвчлvvлнэ. Энэ vед ихэвчлэн өөр төрлийн нянгуудтай хавсарсан байдаг. Микоплазмын гаралтай шээсний сvв, гуурсан хоолой ба бөөрний тэгшинцрийн vрэвсэл vvсч болно. Эрчvvдийн vргvйдэлт, зулбалт, төрөлтийн дараахь халууралт, ургийн дутуу бойжилт, хугацаанаас өмнө ургийн хальс цоорох зэрэгт мөн хамааралтай гэж vздэг. Хэдийгээр эрvvл эмэгтэй хvнээс илэрдэг ч тодорхой өвчин зовиур, шинж тэмдэгтэй хамааралтай бол хоёулаа эмчилгээ авсан нь зөв.

Трихоманиаз хvvхдэд халдварласан байж болох уу?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in БЗХЭ

Асуулт: Би 20 настайдаа анхны охиноо төрүүлсэн. Жирэмсэн байхдаа трихоманиазтай байна гээд эмчлүүлж байсан юм. Трихоманиаз хүүхдэд халдварласан байж болох уу? Ер нь БЗХӨ удамшдаг уу? 35 н. О

Хариулт:
Трихомониаз жирэмсэн эхээс хvvхдэд халдварлагдана гэж байхгvй. БЗХӨ гэж хэт том, ерөнхий ойлголт, удамшилтай ямар ч холбоо vгvй тул халдварт өвчний ангилалд багттаг. Эс тэгвээс халдварт бус, эсвэл удамшлын өвчинд орох байсан. Залуу ээж ихэвчлэн охинтой vед, мөн охины гадна бэлэг эрхтэн хавиар улайх, ялгадас гарах vед, дотуур өмд нь бохирдоод байх зэрэгт иймэрхvv зvйл их бодоцгоодог. Хэрэв тийм бол охиноо vзvvлээрэй, туслахыг хичээх болно.

Трихомниад шинжилгээгээр илрэхгүй байх тохиолдол байх уу?

November 30th, 1999 by admin | 1 Comment | Filed in БЗХЭ

АсуултБи 2 жил найз залуутайгаа үерхсэн. Энэ хугацаандаа 3 удаа мазок өгч байсан ба ямар ч өвчингүй байсан. Урьд нь ч тусч байгаагүй. Гэтэл 11 –р сард үзүүлтэл трихомниадтай гарсан. Найз залуу маань архаг трихомниадтай гарсан. Би өөр хүнтэй ойртоогүй болохоор найзаасаа асуухаар өөр хүнтэй унтаагүй гээд байна. Архаг гэсэн болохоор 3 жилийн өмнөх байх, тэр үед нэг өвчин тусаад өөрөө тариа хийгээд эдгээсэн гээд байх юм. Үнэхээр 3 жилийн өмнө туссан нь үнэн юм болов уу? Тэгээд хамгийн хачин нь урьд нь үзлэгээр илрээгүй. Илрэхгүй байх тохиолдолд байдаг юм болов уу?

ХариултБэлгийн замийн халдварт өвчин ялангуяа трихомниад өвчиний хувьд дутууэмчлүүлснээс архаг хэлбэрт шилжиж ордог. Энэ нь тухайн өвчтөнд ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүйгээр удаан хугацаагаар хадгалагдах боломжтой ба тээгч болдог. Харин тээгчийн биеийн эсэргүүцэл суларсан үед шинж тэмдэг илэрч эхэлдэг. Тэрийг манайхан сэдэрлээ гэж ярьдаг ба энэ нь дутуу эмчилсэнээс болно. Гүйцэд эмчлүүлсэн тохиолдолд хэзээ ч эргэж сэдэрнэ гэж байдаггүй юм шуу. Харин трихомниадын тээгч бэлгийн харьцаанд хамгаалалтгүй орсон тохиолдолд бэлгийн хамтрагчид халддаг. Чиний хувьд 2 жилийн хугацаанд наалдацын шинжилгээ 3 удаа өгөөд эрүүл гарч байсан бол урдны өвчин биш гэж бодож байна. Гэхдээ трихомниад өвчин ахуйн хавьталаар халдах боломжтой гэдгийг сануулъя.

Бэлгийн vv, элэгний гепатит В-ын халдвар хоёулаа бэлгийн замаар халдварлагддаг уу?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in БЗХЭ

АСУУЛТБи гадаадад сурдаг оюутан. Жилийн дараа эхнэр маань над дээр ирсэн юм. Гэтэл санаандгvй тохиолдлоор тэр маань өөр хvнтэй хавьтсан, бvр оюутан байхдаа биеэ vнэлдэг байсныг нь мэдээд энд шинжилгээ хийлгэтэл бэлэг эрхтэний vv болон бид хоёрын цусанд В гепатит илэрсэн. Энэ бvгд бэлгийн замаар дамжсан байна гэж эмч хэлж байна. Би юу хийх ёстой вэ?

ХАРИУЛТ
Бэлгийн vv, элэгний гепатит В-ын халдвар хоёулаа бэлгийн замаар халдварлагдддаг вирусын гаралтай өвчин. Бэлгийн vv гэдэг нь хvний папиллом гэдэг төрлийн вирусаар vvсгэгддэг. Энэ вирус нь дотроо олон төрөл байдаг. Зарим төрөл нь vv vvсгэдэг байхад зарим нь умайн хvзvvний хавдрыг vvсгэдэг. Энэ өвчиний илэрч байгаа шинж болох vvг нь эмчилж болно. Харин vvг vvсгэгч вирус нь хvний биед байж тодорхой хугацааны дараа таагvй нөхцөл: биеийн эсэргvvцэл сулрах, бусад бэлгийн замын халдварт өвчин зэрэгцэхэд vv дахиж болно. Харин бэлгийн vvтэй vед төрөх замаар төрvvлэхэд хvvхэд вирусын халдвар авах боломжтой. Тийм учраас жирэмсэн болоод төрөх хугацаа ойртоход төрөх замаар төрөх vv, эсвэл кесерево хийлгэх vv гэдгийг тухайн vед эмч нар vзэж байж шийднэ. Урьд нь шаралж байгаагvй хvний цусанд вирусын гаралтай гепатит В илэрч байгаа бол ихэвчлэн бэлгийн замаар халдварласан байдаг. Ийм вирус тээгч нь заавал элэгний гепатит буюу вирусын гаралтай шар өвчнөөр өвдөнө гэсэн vг биш юм. Гэхдээ 10-15 хувьд нь архаг хэлбэрээр элэгний vрэвсэл vvсгэдэг гэдэг. Тийм учраас тодорхой хугацааны дараа шинжилгээ өгч байх шаардлагатай. Эцэг эхийн цусанд элэгний В,С вирус илэрсэн байсан ч хvvхдэд заавал дамжихгvй. Үvнд санаа зовохгvй байж болно. Ер нь вирусыг 100 хувь алга болгоно гэсэн баталгаа байхгvй. Вирусын гаралтай бvх өвчиний шинж тэмдгийг нь л эмчилэхээс вирусыг нь устгадаг эмчилгээг хvн төрөлхтөн олоогvй байгаа шvv дээ.

Заг хvйтэнг 10 000 тeгрeгний vнэтэй тариаг нэг удаа тариулаад л нам дардаг гэх юм. Энэ vнэн vv?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in БЗХЭ

Асуулт:
Нeхeр бид хоёр шинжилгээ eгсeн чинь заг хvйтэн eвчтэй байна гэсэн хариу гарсан. Гэтэл Ямар vйлчилгээтэй тариа вэ? Тариулах нь зeв vv?

ХАРИУЛТ
Заг, хvйтэн дангаараа тохиолдох нь ховор
Хаана шинжилгээ eгeeд ийм онош авсан эсэх нь тодорхой бус байна л даа. Магадгvй найз нeхдeeсee асууж байгаад ийм eвчтэй гэж eeрийгee оношлосон ч байж болох юм. Хэрэв vнэхээр эмнэлгийн байгууллагад vзvvлэн ийм онош авсан бол мэргэжлийн эмчээс хавсарсан eeр eвчин байгаа эсэхийг лавлах хэрэгтэй. Ер нь заг хvйтэн eвчин бол хvнд дангаараа тохиолдох нь ховор байдаг. 60 -70% нь бэлгийн замаар халдварладаг бусад eвчнvvдтэй хавсарсан байдлаар их тохиолддог. Тэгэхээр заг хvйтэн eвчины vед хэрэглэх тэр эм тариаг тариулснаар eвчнийг vндсээр нь устгадаггvй. Харин ч бусад eвчнvvд нь далд хэлбэртээ орон улам даамжиран архаг vлдэц vлдээн хvндрэл eгeх боломжтой болдог. Ер нь ингэж хэн нэгний зeвлeснeeр эм тариа сонгохын оронд мэргэжлийн эмчээс яг тохирох эм тариа мэдэж аван бэлгийн хавьтагчтайгаа хамт эмчлvvлэх хэрэгтэй. Мeн хэрэглэх гэж байгаа зvйлээ хуурамч vгvй эсэхэд анхаарай.

Би жилийн eмнe тeрсeн. Жирэмсэн байхад тэмбvv eвчтэй байна гээд эмчлvvлсэн. Энэ хvvхдэд халдах уу? Одоо яах ёстой вэ?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in БЗХЭ

ХАРИУЛТ

Энэ асуултаас vзэхэд хvvхдэд нь одоогоор шинж тэмдэг илрээгvй бололтой. Тэгэхээр жирэмсэн байхдаа мэргэжлийн эмчийн хяналmан дор бvрэн эмчлvvлсэн бол хvvхдэд тэмбvv eвчин халдахгvй. Тэгэхдээ энэ хvн ингэж эмчлvvлэхдээ заавал нeхeртэйгээ хамт эмчлvvлсэн байх ёстой. Мeн тухайн эмэгтэй тeрснийхee дараа хvvхдийнхээ хамт дахин шинжилгээ хийлгэн эмчийн хяналтанд орсон байх ёстой. Яг энэ ном журмын дагуу эмчлvvлж чадсан бол хvvхдэд халдахгvй.

Бид гэрлээд жил болж байна. Анхны унталтаар л eвчин авсан. Тэгээд эмнэлэгт vзvvлж тариа хийлгээд эм уусан. Найз залуудаа хэлсэн чинь итгээгvй. Тэгээд эмээ ч ууж чадаагvй. Гэтэл сарын дараа бид хоёр хоёулаа шээж ч чадахгvй болсон.

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in БЗХЭ

Тэгж байгаад гайгvй болсон. Одоо зовиургvй боловч доошоо эвгvй vнэртэй юм гардаг. Хeдee газар болохоор eмнe нь очсон хувийн эмнэлэгтээ дахиж очиж чадахгvй байна. Өвдeх юмгvй болохоор заримдаа мартдаг боловч маш хэцvv байна. Гэрийн нeхцeлд эмчлэх арга бий юv? Туслаач.

ХАРИУЛТ

Ямар ч хvн анхны унталтаар eвчин авч болно. Тухайн vед энэ хvн маань ганцаараа л эмчилгээ хийлгvvлсэн бололтой. Найз залуу нь итгэхгvй байсан гэхийг бодвол тvvний eвчин бvдэг балархай vедээ байсан байж болох юм. Ер нь энэ жишээн дээр онцолж хэлэхэд эмэгтэй хvнд заг хvйтэн гол тeлeв балархай хэлбэрээр байхад эрэгтэй хvмvvст шинж тэмдэг ихтэй явагддаг. Харин трихомониаз эрэгтэй хvнд шинж тэмдэггvй эмэгтэй хvнд шинж тэмдэг нилээн vзvvлдэг. Тэгэхээр заавал хамтдаа эмчvvлэх ёстой байдаг. Тэгээгvйгээс болж эрэгтэйгээсээ дахин халдвар авч eвчлeн хоёулаа шээж чадахгvй болсон байна. Дараа нь нэг хэсэг гайгvй болсон гэдэг бол буцаад балархай далд хэлбэртээ орон тvр зуур намджээ. Энэ хvнд хандаж хэлэхэд манай ХEСVТ тeвд хандан vнэ тeлбeргvй шинжилгээ хийлгvvлж эмчлvvлж болно. Мeн гадуур хувийн эмнэлгvvд ч байгаа. Дашрамд хэлэхэд манайх мeн амьдралын бололцоогvй нэн ядуу хvмvvст vнэ тeлбeргvй эмчилгээ хийдэг.

- Trihomnad эсвэл trihomnaz гэж юv вэ? Хоорондоо ялгаатай юу? Энэ БЗХE мeн vv? Бvрэн эмчлэгдэх vv?

November 30th, 1999 by admin | 2 Comments | Filed in БЗХЭ

ХАРИУЛТ

Энэ eвчин бол яах аргагvй бэлгийн замаар халдварладаг. Трихонайд гэдэг vvсгэгчээр трихомониаз eвчин vvсгэгдсэн гэсэн vг. Нэг л eвчин юм. Заавал бэлгийн хавьтагчтайгаа хамт эмчлvvлбэл бvрэн эдгэрнэ. Эмэгтэй хvнд бол доошоо ногоон идээрхэг ялгадас гарна. Загатнаж болно. Эрэгтэй хvнд ихэнх тохиолдолд ямар нэгэн зовиур шаналгаа илэрдэггvй. Тэгэхгvй бол бие биендээ дахин халдаах боломжтой