Archive for the ‘Oнгон хальс’ Category

Эмэгтэй хvн анх хvнтэй унтхад цус гардаг гэдэг. Гэтэл эхнэрийнхээс маань цус гараагvй.

November 30th, 1999 by admin | 10 Comments | Filed in Oнгон хальс

Асуулт: Бид гэрлээд хоёр жил болж байна. Гэтэл миний сэтгэлээс гардаггvй нэг асуудал байдаг юм. Эмэгтэй хvн анх хvнтэй унтаж онгон хальс нь цоороход цус гардаг гэдэг. Гэтэл эхнэрийнхээс маань цус гараагvй. Эхнэр маань надад “би анх удаа чамтай унтаж байна” гэж ам тангараг өгч байсан. Тухайн vедээ яагаад гэж асуухад манай эгчийнхээс ч бас гараагvй гэж хэлсэн. Би эхнэртэй хайртай болохоор юм бодоогvй юм. Гэхдээ л хааяа бодогдоод байх юм. Энэ удамшил юм болов уу? Төгсөө 28 настай

Хариулт:

Заавал цус гарах албагvй. Ийм дэмий юмыг сэтгэлээсээ гаргаж хая. Онгон хальс хэмээх салст бvрхэвч нь ихэвчлэн бэлгийн харьцаанд ороогvй эмэгтэйчvvдэд байдаг. Голдоо янз бvрийн хэмжээ хэлбэрийн нvхтэй бөгөөд тvvгээр сарын тэмдгийн цус гарна. Анх vтрээрvv эр бэлэг эрхтэн ороход бага зэрэг цус гарах явдал бий. Гэхдээ онгон хальс байгаа эсвэл байхгvй гэдгээр тус эмэгтэй хавьталд орсон ороогvйг нотлох арга байхгvй. Хэзээ ч харьцаанд ороогvй гэх мөртлөө онгон хальсгvй охид байдаг. Идэвхтэй биеийн хөдөлгөөн, спорт, бvжиг зэргээр хичээллэдэг бол онгон хальс урагдаж бас болно. Төрөлхийн уян хатан байх vед хавьталд орсон ч урагддаггvй, цус гардаггvй талтай. Ямар ч эмч vзээд онгон хальс урагдсанаар 100% хавьталд орсон байна гэж батлах аргагvй. Хvvхдийн хvчирхийллэлийн асуудал харамсалтай нь ихсэх боллоо. Энэ бол өөр хэрэг. Нас бие гvйцэх хэрээр ямар ч хавьталд ороогvй байхад онгон хальс урагдаж болно шvv. Ер нь цус гарсан, гараагvй гэх нь африкийн ба бусад зарим орны шашин зан vйлтэй холбоотой байдаг асуудал, анхны шөнийн дараа цустай даавууг бахархалтайгаар vvдэн дээрээ өлгөдөг гэсэн. Онгон хальсыг Гимен гэдэг, Бахус ба Венус 2-ын хvv грекийн бурхан Гименэусын нэрээр нэрлэсэн бөгөөд гэрлэлт хуримын бурхан гэдэг. Иймд зарим газар цус гарахгvй байхвий гэж давхар сэргийлж, урьдчилан эмчид vзvvлж, мэс засал хийлгэдэг талтай.

Би 9-р ангиа тeгссeн. Манайхан ер нь vсэрхэг хvмvvс. Тийм болоод ч тэр vv, миний умдагны vс аягvй их санагддаг. Тэгээд би их ургаад ирэхээр нь хусдаг. Энэ зeв vv?

November 30th, 1999 by admin | 6 Comments | Filed in Oнгон хальс

ХАРИУЛТ
Хvмvvсийн шинж тeрх, eндeр нам харилцан адилгvй байдгийн адил vсжилт нь ч бас eeр eeр байдаг. Илэрхий эмгэг eвчин мэт биш бол санаа зовох шаардлагагvй шvv дээ. Харин нvvр, нуруу гэдэс, хeл, гар зэрэг харьцангуй vс бага ургадаг биеийн хэсгvvдэд ч их vсжилттэй бол дотоод шvvрлийн булчирхайн эмчид хандан зeвлeгee аваарай. Гэхдээ eсвeр насныхны eeрийгee хэтрvvлэн vнэлдэг, бусдаас eeр мэт vздэг, eeртee хэт шvvмжлэлтэй ханддаг байдал нь тэднийг стресст оруулах нэг шалтгаан болдог гэдгийг санаж eeрийгee eeр eнцгeeс харахыг оролдоорой. Нeгee талаар хvмvvс гоо сайхны vvднээс биеийн vсийг хусдаг боловч хvн бvр ийм зуршилгvй билээ. Харин vс хусахдаа хэрэглэдэг хэрэгслэлээ бусдад дамжуулдаг, зориулалтын биш, ариун цэврийн шаардлага хангаагvй багаж хэрэгслэл хэрэглэдэг бол энэ нь цусаар дамждаг eвчнvvдийн халдвар авах eндeр эрсдэлтэй гэдгийг бас санаарай.

Хүнтэй унтахгүй удвал онгон хальс зузаарах уу?

November 30th, 1999 by admin | 3 Comments | Filed in Oнгон хальс

Асуулт: Би 21 настай, хүнтэй унтаж үзээгүй, тийм юм ерөөсөө хүсдэггүй. Харин 2,3 жилийн дараа хүнтэй сууж анхны шөнөө ирээдүйн нөхөртөө өгнө гэж боддог. Гэтэл нас ахих тусам онгон хальс зузаарч аймаар өвдөж цус их алддаг гэх юм. Энэ үнэн үү?

Хариулт: Анхны бэлгийн харьцаанд ороход охин хальс урагддаг. Охин хальс нь дотроо нимгэн зузаан, хэлбэр дүрс нь хүртэл өөр өөр байдаг. Таны хувьд 2 - 3 жилийн дараа гэж төлөвлөж байгаа бол айх зүйлгүй. Охин хальс зузаарч, өвдөж, цус алдана гэдэг буруу ташаа ойлголт тул санаа зовох хэрэггүй гэж хэлмээр байна.

Бэлгийн харьцаанд огт орохгүй 3 жил болсон. Онгон хальс эргэн төлждөг гэх юм. Энэ үнэн болов уу?

November 30th, 1999 by admin | 3 Comments | Filed in Oнгон хальс

Хариулт: Бэлгийн харьцаа хэдэн жилээр тасалдсанаас болж онгон хальс эргэн төлждөг гэсэн тийм ойлголт байж болохгүй ээ. Хэдэн ч жил бэлгийн харьцаанд орохгүй байсан тэр хүн яг тэр хэвээрээ л байдаг. Харин үтрээний хуурайшилт энэ тэр гэсэн асуудал үүсч болно.

Онгон хальс төрөлхийн цоорхой байна гэж байх уу? Ямар нэг зүйлээс болж гэмтэх тохиолдол бий юу?

November 30th, 1999 by admin | No Comments | Filed in Oнгон хальс

Хариулт:Онгон хальс нэг хуруу орох зайтай төрөлхийн цоорхой байдаг. Үтрээний ялгадас болон сарын тэмдэг энэ цоорхойгоор гадагшилна. Дугуй их унах, юман дээр эвгүй ойчих зэргээс болж охин хальс гэмтэх тохиолдол бий.

bi huntei ogt hawitaj baigaagui getel bi neg udaa dooroos yum garaad baihad ni emchid uzuulhed mini ongon halsiig tsoortson chi huntei unttsan bna gesen yagaad tegej bgaan bol.. bi huntei untaj uzeegui yamar shalgaaantai bj bolhuu? 20 nastai tuya

November 30th, 1999 by admin | 1 Comment | Filed in Oнгон хальс

ongon halis gej yag ymar ym bdgiinbe. bi 21 tei,odoohondoo huntei haritsaand oroogui bgaa, getel sayhan bienii ym ireh ued urid ni ovdoj bgaaguigeeree ih ovdood bhaar ni neg odriin dotor 4 analgin uutsan,tegsen margsh ni nimgen halis shig ym garch irsen,urid ni anh huntei untsanii daraa tiim nimgen halis shig ym garch irdgiiin bnalee gej sonsoj bsiin,ongon halis ooroo ingeed uragdaad garaad irne gej bhuu,neeree 2 sariiin omno tsagaan ym ih garaad bhaar ni emchid uzuulsen chin zugeree utreenii laa hiicheh tegheer gaigui bolchihno geheer ni 3-g ni l hiisen, huntei urid ni untaj bgaagui hun laa hereglej boldgiimuuu, bi uul ni ter ued asuusanldaa, ter emch zugeree bolno gej bsan,ene talar nadaa todorhoi hariult ogch tuslaach…

November 30th, 1999 by admin | 8 Comments | Filed in Oнгон хальс

bi 22 nastai syahan nz zaluutaigaa untsan umnu n huntei untaj bgaagui getel anh unthad tsus garaagui 2 uduriin daraa sheehed jaahan tsus garsan ene yuniih ve? my biend gaj nuluutei blwuu

November 30th, 1999 by admin | 3 Comments | Filed in Oнгон хальс

Sayahn huntei untsan ter ved tsus garaagui 2honogiin daraa sheeseer baga zeregiin tsus garsan ene ymar uchirtai ym bl

November 30th, 1999 by admin | 20 Comments | Filed in Oнгон хальс