Archive for the ‘Уран зохиол’ Category
Түрэмгийлэгч /өгүүллэг/
February 13th, 2009 by nar | 26 Comments | Filed in Уран зохиол
Төгсгөл. Алган дахь “цайзанд” минь урьд шөнөжингөө хоригдсон хоёр бяцхан “түрэмгийлэгч”-ийн ор мөр тэмтрэгдэх шиг. Энэ мэдрэмж надад яг гурав хоног мэдрэгдсэн юм. Гэвч дөрөв дэх өдрөөс эхлэн тэр мэдрэмж үгүй болж эхлэх нь тэр. Тэгэхэд надад ямар аймшигтай санагдаж байсан гээч. Яг л нэг их үнэтэй цайтай зүйлээ бага багаар гээж байгаагаа мэдэрч байгаа юм шиг л санагдаж байв. Ингээд л би өөрийн эрхгүй Баасан гаригийг тэсэн ядан хүлээж эхлэв. Хүлээлт!
Түрэмгийлэгч /өгүүллэг/
February 6th, 2009 by nar | 10 Comments | Filed in Уран зохиол
Нар мандаж өглөө боллоо. Бүсгүй уруул дээр минь үнсээд босов. Харин би дахиад л өнөөх янзаар хаягдаж хоцрох нь тэр. Энэ байдал хичнээн ч удаа давтагдаж байгаа юм одоо бараг тоогоо алдаж байх шиг байна. Уг нь бид хоёр долоо хоногт ганцхан удаа л уулздаг. Тодруулбал Баасан гаригт. (more…)
Халуун усны байшин /өгүүллэг/
January 6th, 2009 by nar | 29 Comments | Filed in Уран зохиол, Чөлөөт цаг
Наранд үдээр шиг борлосон чийрэг нарийхан шилбээ гялалзуулсан арав гаруй насны бор хүү сэргэлэн хар нүдээ гялалзуулан “Хүүе, Мөнхөө кино үзье, кино үзье. Нөгөө хоёр чинь халуун усны байшин руу явлаа” гэхэд усан буугаар тоглож суусан Мөнхөө “Аль аль хаана байна” хэмээн хэрэгт дурлацгаан ухасхийлээ. “Явъя. Жаргалд хэлье” гээд хоёр хүү сумын төвийн зүүн хойт талын хашааны гадаа очиж, дүүлэн хуцах нохойноос нь айн орж чадахгүй хашааны гаднаас цухалзан “Жаргалаа” хэмээн байдаг чадлаараа дуудлаа. (more…)
Миний анхны хайр Сайханцэцэг гэж хөөрхөн охин байсан
December 17th, 2008 by nar | 28 Comments | Filed in Уран зохиол
Нэгэн залуугийн үерхэл, хайр дурлал, анх эр хүн болсон болон тухайн үеийн бодол сэтгэгдэл зэргийн талаар сонирхолтой энгийн байдлаар дүрслэн бичсэн байна.
1-р Хэсэг. Бага нас ба Охид нэг л өөр харагдах боллоо. Хүний амьдрал гэдэг юутай аугаа, юутай сонирхолтой байдгийг үгээр хэлэхийн аргагүй. Тэр тусмаа эр хүн болж энэ хорвоо дээр ирээд эр хүний ёсоор амьдарч, аз жаргалыг мэдэрнэ гэдэг зүгээр нэг завшаантай хэрэг биш байхаа. Анх би айлын 2 дахь хүү болон энэ хорвоо дээр ирсэнээсээ хойш бусдын жишгээр амьдарч монгол улсын Ясли гэдэг их сургуулийн алтан босгыг элсэлтийн шалгалтгүйгээр мөлхөн орж хоёр жилийг хар дарсан зүүд мэт өнгөрүүлсэн билээ. (more…)
Tags: хайр дурлал, өгүүллэг
Бүсгүй чамд илгээх захидал
September 1st, 2008 by nar | 251 Comments | Filed in Уран зохиолУруулаан буд бүсгүй минь
Унж дорой бүү яв
Нас бол цаасан дээр бичдэг тоо юм
Намбархаж бүү сүйд бол
Хүссэнээрээ амьдар бүсгүй минь (more…)
Tags: яруу найраг





