Archive for the ‘Чөлөөт цаг’ Category

Охин үрээ хайрла!

March 6th, 2009 by nar | 60 Comments | Filed in Уран зохиол

girl

 

Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!

 

 

(more…)

Tags: , ,

Мартын бэлгээ маргаангүй сонгох нь

March 2nd, 2009 by info | 3 Comments | Filed in Баяр ёслол

8martУдахгүй эмэгтэйчүүдийн баяр болох нь. Бид хайртай ээжийгээ, халамжит ханиа, хөөрхөн охиноо, ангийн найзаа, хамт ажиллагсдаа баярлуулах нэгэн боломж нээгдэнэ. Бид чинь ойр дотны хүмүүсээ тэр бүр, өдөр болгон баярлуулаад байж чаддаггүй шүү дээ. (more…)

Tags: ,

3-р сарын 8 эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэлд боссон өдөр

March 2nd, 2009 by nar | 2 Comments | Filed in Баяр ёслол

cetkinОлон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдрийг дан эмэгтэйчүүдээс бүрдсэн хувьсгалч бүлэг байгуулсан Клара Цеткинтэй холбон тайлбарладаг. 1857 оны 3-р сарын 8-нд Нью-Йорк хотын оёдлын болон гутлын үйлдвэрийн ажилчид ажлын цагийг багасгах, гэрэл гэгээтэй, цэмцгэр тохилог ажлын байр бүрдүүлэх, эрчүүдтэй адил хөдөлмөрийн хөлс авч байх шаардлага тавин жагссан байна. (more…)

Tags: ,

Түрэмгийлэгч /өгүүллэг/

February 13th, 2009 by nar | 17 Comments | Filed in Уран зохиол

tyremgiilegched2Төгсгөл. Алган дахь “цайзанд” минь урьд шөнөжингөө хоригдсон хоёр бяцхан “түрэмгийлэгч”-ийн ор мөр тэмтрэгдэх шиг. Энэ мэдрэмж надад яг гурав хоног мэдрэгдсэн юм. Гэвч дөрөв дэх өдрөөс эхлэн тэр мэдрэмж үгүй болж эхлэх нь тэр. Тэгэхэд надад ямар аймшигтай санагдаж байсан гээч. Яг л нэг их үнэтэй цайтай зүйлээ бага багаар гээж байгаагаа мэдэрч байгаа юм шиг л санагдаж байв. Ингээд л би өөрийн эрхгүй Баасан гаригийг тэсэн ядан хүлээж эхлэв. Хүлээлт!

(more…)

Tags: ,

Цэцэг - Валентины баярын хамгийн сайхан бэлэг

February 12th, 2009 by nar | 4 Comments | Filed in Баяр ёслол

rosesГэгээн Валентины баярын хамгийн сайхан бэлэг бол мэдээж цэцэг. Монголчуудын хувьд баяр ёслолоос бусад үед тэр бүр цэцэг бэлэглэж заншаагүй ч ямартай ч цэцгийн сайхан баглаа чухал гэдгийг үнэлдэг. Танд дурлалт хосуудын өдрөөр болон ер нь цэцгийн баглаа бэлтгэж сурахад чинь зориулж зарим зүйлийг зөвлөе. (more…)

Tags: , ,

Гэгээн Валентины баярын бэлэг

February 11th, 2009 by nar | 8 Comments | Filed in Баяр ёслол

valentiГэгээн Валентины өдөр мөрдөх хоёр зүйл байсаар иржээ.
Хайрын үг, зурвас
Энэ нь Валентины бичиж байсан зурвасаас үүдэлтэй байна. Мянга хэдэн зуун жилийн тэртээ цаазын индэр лүү алхахаас хэдхэн цагийн өмнө хайртай бүсгүйдээ бичсэн зурвас нь дэлхийн хүн төрөлхтний ариун хайр дурлалын билэгдэл, шүтээний өдөр болно гэж тухайн үедээ хөөрхий Валентин төсөөлөөгүй байх л даа. (more…)

Tags: , ,

Гэгээн Валентины баярын түүхээс

February 10th, 2009 by nar | 10 Comments | Filed in Баяр ёслол

valentines_day_comment_12Удахгүй дурлалт хосуудын баяр - Гэгээн Валентины өдөр болох гэж байна. Энэ нь Ромын тэрс үзэлтнүүдэд цаазлагдсан Христосын шашны зүтгэлтэн залуу ламын хайр дурлалаас  үүдэн тогтсон баяр юм. Манай эрины III зуунд Ромын эзэн хаан Клавдий хүмүүсийг гэр бүл болохыг хориглосон хууль гаргажээ. (more…)

Tags: ,

Түрэмгийлэгч /өгүүллэг/

February 6th, 2009 by nar | 7 Comments | Filed in Уран зохиол

tyremgiilegched1Нар мандаж өглөө боллоо. Бүсгүй уруул дээр минь үнсээд босов. Харин би дахиад л өнөөх янзаар хаягдаж хоцрох нь тэр. Энэ байдал хичнээн ч удаа давтагдаж байгаа юм одоо бараг тоогоо алдаж байх шиг байна. Уг нь бид хоёр долоо хоногт ганцхан удаа л уулздаг. Тодруулбал Баасан гаригт. (more…)

Tags: ,

Монголын бүх эмэгтэйчүүд ийм байгаасай….

January 29th, 2009 by nar | 72 Comments | Filed in Сонин хачин

convert1Би нэгэн сайт дээрээс доорх нийтлэлийг уншаад их таалагдсан учраас өөрийн унших дуртай сайт дээр байрлуулахыг хүссэн юм… Та бүхэн уншаад сэтгэгдэлээ үлдээгээрэй… (more…)

Tags: , ,

Халуун усны байшин /өгүүллэг/

January 6th, 2009 by nar | 24 Comments | Filed in Уран зохиол, Чөлөөт цаг

Наранд үдээр шиг борлосон чийрэг нарийхан шилбээ гялалзуулсан арав гаруй насны бор хүү сэргэлэн хар нүдээ гялалзуулан “Хүүе, Мөнхөө кино үзье, кино үзье. Нөгөө хоёр чинь халуун усны байшин руу явлаа” гэхэд усан буугаар тоглож суусан Мөнхөө “Аль аль хаана байна” хэмээн хэрэгт дурлацгаан ухасхийлээ. “Явъя. Жаргалд хэлье” гээд хоёр хүү сумын төвийн зүүн хойт талын хашааны гадаа очиж, дүүлэн хуцах нохойноос нь айн орж чадахгүй хашааны гаднаас цухалзан “Жаргалаа” хэмээн байдаг чадлаараа дуудлаа. (more…)

Tags: ,